Sponsered

Wednesday, December 14, 2011

"Амьдралын мод" tree of life

"Амьдралын мод" tree of life
Хүн төрхтөний зүйлийн талаархи онолын асуудал эрт үеэс маргаантай асуудлын нэг байсан. Өнөөгийн Антропологичдын дийлэнх нь хүнийг биологийн утгаар нэг зүйл болгон үздэг. Энэ онолыг баримтлагчдыг Моногенист онолчид гэж нэрлэдэг.Хүний зүйлийн нэгдлийг баримтлагчид Моногенистүүд хүн төрөлхтөнийг, тухайлбал Негр, Европ, Монголжуу хэмээн тус тусын зүйл гэж үздэг ба улмаар Полигенестидүүдийн хооронд 18-19 зууны онолын хөгжилд маргаан хүчтэй болж ирсэн.
16-17-р зуунд моногенезмын онол нь Адам-Ева хоёроос хүн үүссэн гэсэн шашны үзэл номлолтой нягт холбоотой байсан. Харин шашны номлолыг үгүйсгэгчид дээрхи үзлийг ихэнх нь полигенизмын онолыг баримтлаж байв.
Харин 18-р зуунаас моногенистүүд болон полигенистүүд өөрсдийн онолыг амьд байгалийн ангилал зүйн шинжлэх ухааныг үндэслэн, шинжлэх ухаанчаар батлах оролдлогыг хийж байсан.
02.05.11


“Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.


“Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.

Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”–оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

ЧИКАЯ БАРД БУЮУ ҮХЛИЙН МӨЧИЙН БАРД
Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч.
Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана.
Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ.
Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм.
Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр.
Түүнийг олж хараад, танин мэдэж чавал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл аьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.
Хоёр дахь шат:
Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ.
Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна.
Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ.
Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авсанаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ.
Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.
ХОНИД БАРД БУЮУ КАРМУУДЫН ХИЙ ҮЗЭГДЛИЙН БАРД.
Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь ЧикайяБардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бү ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай.
Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март.
Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодолгогүй мэдрэмжээсээ болгоомжил.
Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.
Нэг дэх өдөр.
Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно.
Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгээрэх боломжтой.
Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.
Хоёр дахь өдөр.
Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар.
Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий.
Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.
Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.
Гурав дахь өдөр.
Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.
Дөрөв дэх өдөр.
Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ.
Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.
Тав дахь өдөр.
Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.
Зургаа дахь өдөр.
Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа.
Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт байхгүй.Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертанц рүү унана.
Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгээ нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.
Долоо дахь өдөр.
Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ. Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ.
Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө.
Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүрнэ.
Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ.
Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг.
Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.
3.СИДНА БАРД БУЮУ ТӨРӨН МЭНДЛЭХЭЭ ХҮЛЭЭХ БАРД
Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухамсар сэргэж, нэг мэдэхэд чи байна.
Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтай хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам.
Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.
Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зүйлээ үзэх чадвартай.
Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй.
Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тад чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна.
Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй.
Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ.
Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно.
Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана.
Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ.
Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ.
Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ.
Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм.
Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд.
Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ.
Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц.
Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц.
Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц.
Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц.
Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц.
Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.
Төрөх дөрвөн арга зам бий.
Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас.
Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурханы замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий.
Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай.
Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод.
Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. 
Үүнд: Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүйцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ.
Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана.
Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга.
Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно.
Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.
Умайг сонгох нь:
Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдэгийг олж үзнэ.
Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшыг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл бишрэл сул тул бүү ор.
Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр.
Хэрэв амьтадын ертөнцөд төрөл авья гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина.
Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.
Дахин төрөлт.
Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна.
Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс.
Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд.
Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно. Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дугана бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно.
Үүгээр үхэгсдийг чөлөөлж, амьдыг сургагч Бардын тухай сургаал өндөрлөмой.

ВАНГАГИЙН ЗЄН БИЛИГ

ВАНГАГИЙН ЗЄН БИЛИГ

2010 он. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны арваннэгдvгээр сард эхэлж, 2014 оны аравдугаар сард дуусна. Дайн ердийнхєєр эхэлж, эхлээд цємийн, дараа нь химийн зэвсэг хэрэглэнэ.

2011 он. Дэлхийн хойд хагаст цацраг идэвхт бодисын vлдэгдэл асгарснаар амьтан, ургамал байхгvй болно. Vvний дараа лалууд амьд vлдсэн европуудын эсрэг химийн дайныг эхлvvлнэ.

2014 он. Олонхи хvн химийн дайны vр дагаврын улмаас идээ бээр, арьсны хорт хавдар болон арьсны бусад євчнєєр шаналах болно.

2016 он. Европ бараг хvнгvй болно.

2018 он. Дэлхийн шинэ хvчирхэг гvрнээрХятад тодорно. Хєгжингvй орнууд ашиглагчаас ашиглагдагч болон хувирна.

2023 он. Дэлхийн тойрог зам (орбит) бага зэрэг єєрчлєгдєнє.

2025 он. Европ улам бага хvн амтай болно.

2028 он. Эрчим хvчний шинэ эх сурвалжийг бvтээнэ. Єлсгєлєнг аажмаар арилгана. Цолмон гариг руу нисэгчтэй сансрын хєлєг замдаа гарна.

2033 он. Туйлын мєс хайлж дэлхийн далайн тєвшин нэмэгдэнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт лалууд эрх барих болно.

2046 он. Ямар ч эд эрхтнийг тарьж ургуулах болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн шилдэг арга болно.

2066 он. Лалын Ромыг довтлох vеэр АНУ цаг агаарын хэмээх шинэ зэвсэг хэрэглэх болно. Эрс сэрvvснэ.

2076 он. Анги, давхаргагvй нийгэм бий болно.

2084 он. Байгалийг нєхєн сэргээнэ.

2088 он. Хэдхэн хормын дотор хєгширдєг шинэ євчин гарч ирнэ.

2097 он. Хурдан хєгшрєх євчнийг ялан дийлэх болно.

2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлнэ.

2111 он. Хvмvvс киборг буюу амьд робот болно.

2123 он. Жижиг орнууд хоорондоо дайтна. Том гvрнvvд оролцохгvй.

2125 он. Унгарт сансраас дохио ирнэ. Бvгд намайг дурсан санах болно.

2130 он. Харь гаригийнхний зєвлєгєє, тусламжаар усан дор амьдрал бий болно.

2164 он. Амьтад хагас хvн болон хувирна.

2167 он. Шинэ шашин гарч ирнэ.

2170 он. Аймшигтай хуурай ган болно.

2183 он. Ангараг гариг дээрх колони цємийн гvрэн болж Дэлхийгээс (АНУ-аас, эсвэл Англиас) тусгаар тогтнолоо шаардана.

2187 он. Хоёр том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.

2195 он. Далай, тэнгисийн колониуд эрчим хvч, хоол хvнсээр бvрэн хангагдана.

2196 он. Ази, европууд бvрэн холилдож, хутгалдана.

2201 он. Наран дээр дулааны цємийн vйл явц удааширна. Хvйтэрнэ.

2221 он. Харь гариг дээр амьдрал хайж байгаа хvн тєрєлхтєн ямар нэг аймшигтай юмтай холбоо тогтооно.

2256 он. Сансрын хєлєг Дэлхий дээр шинэ аймшигт євчнийг авчирна.

2262 он. Гариг эрхсийн тойрог зам байнга єєрчлєгдєх болно. Ангараг гаригт сvvлт од заналхийлнэ.

2273 он. Шар, цагаан арьстнууд холилдож, шинэ арьстан гарч ирнэ.

2279 он. Юу ч бишээс эрчим хvч гаргаж авна. (агааргvй хоосон зайнаас, эсвэл хар нvхнээс)

2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхантай шинэ холбоо тогтооно.

2291 он. Нар хєрнє. Тvvнийг дахин асаах оролдлого хийнэ.

2296 он. Наран дээр хvчтэй дэлбэрэлт болно. Таталцах хvч єєрчлєгдєнє. Сансрын хуучин станц, хиймэл дагуулууд унаж эхэлнэ.

2299 он. Францад лалын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.

2302 он. Байгалийн шинэ чухал хууль, манай гаригийн нууц тайлагдана.

2304 он. Сарны нууц тайлагдана.

2341 он. Сансраас ямар нэг аймшигтай зvйл Дэлхий рvv ойртоно.

2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр осол гарч ган гачигт хvргэнэ.

2371 он. Аугаа єлсгєлєн.

2378 он. Шинэ арьст хvмvvс хурдан єсч vржинэ.

2480 он. Хоёр хиймэл нар хоорондоо мєргєлдєнє. Дэлхий бvрэнхий болно.

3005 он. Сvvлт од Сарыг шvргэнэ. Дэлхийг тойроод чулуу, тоосон бvс бий болно.

3797 он. Энэ цаг vед Дэлхий дээрх бvх амьд биет мєхнє. Гэвч хvн тєрєлхтєн оддын єєр систем дээр шинэ амьдралын vндэс суурийг бий болгож чадна

Карл Маркс: “Замбараагүй мэдлэг бол түүн дотроос нь хэрэгтэй юмаа олж чадахгүй ундуй сундуй агуулахтай адил”





Карл Маркс

Карл Маркс: “Замбараагүй мэдлэг бол түүн дотроос нь хэрэгтэй юмаа олж чадахгүй ундуй сундуй агуулахтай адил”

Карл Хайнрих Маркс (1818 -1883) нь , Улс төрийн эдийн засагч болон хувьсгалч, XIX зууны гарамгай филисофич байжээ. Түүнийг коммунизмын Эцэг хэмээн нэрийдэх нь элбэг бөгөөд, тэрбээр сурган хүмүүжүүлэгч болон улс төрийн зүтгэлтэн байв.




Түүний баримталж байсан үзэл бодол нь Коммунизмын Тунхаг Бичгийн (1848) эхний мөрөөс харагддаг. "Эдүгээг хүртэл оршин байсан нийгмийн түүхүүд нь ангийн тэмцлийн түүх юм." Маркс нь капитализмыг, урьд нь байсан, нийгэм болон эдийн засаг дээр тулгуурласан нийгмүүдийн дотоод зүй тогтол шалтгаануудаас сүйрнэ хэмээн үздэг байв. Ийнхүү тэрээр Нийгмийн болон улс төрийн асуудлуудыг хөндөж байсанаараа ихэд алдаршсан билээ.




Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октъябрын хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв.




Түүний ахуй амьдрал тиймч сайнгүй байсан бөгөөд насан эцэстлээ өөрийн амьдралын зорилго чигллээн гайхамшигт хүн төрөлхтөн //Диваажин// бий болгох гэсэн мөрөөдөл дунд амьсгаа хураасан гэдэг.25.05.11

Мумми-Чухамхүү энэ гайхамшигт олдвор мумми нь өөрийн өнгө төрхөөрөө гойд ялгагдах залуу эмэгтэйн занданшуулсан шуумал болох ба Ази тивийн эртний улбаат их Торгоны замын дагуу аж төрж байсан овог аймгийн төлөөлөл юм.

Мумми
 

Залуухан үзэсгэлэнт бүсгүйн шарил: XiaoheАрхеологич, Антропологич нар тогтоожээ.

Чухамхүү энэ гайхамшигт олдвор мумми нь өөрийн өнгө төрхөөрөө гойд ялгагдах залуу эмэгтэйн занданшуулсан шуумал болох ба Ази тивийн эртний улбаат их Торгоны замын дагуу аж төрж байсан овог аймгийн төлөөлөл юм.

Залуу бүсгүйн энэ олдвор нь тэр үеийн өнгө төрх ахиун хэрэглээ, өвөрмөц онцлог дүр төрхийг сайн хадгалж занданшсан нь гайхамшигтай. Түүнчлэн түүний нүдний ухархай болон аяганы хэсэг, сормуус нь ноцтой гэмтэл аваагүй яг тэр хэвээрэй сайн хадгалагджээ.
‎(: Нойрсож буй Гүнж Xiaohe /1800 - 1500/ гариу жилийг ардаан орхижээ.Энэ мумми бол одоог хүртэл олдож байгаагүй гайхамшигт олдворуудын тоонд зүй ёсоор ордог юм.The Beauty of Xiaohe гэдэг нэрээр нь түүнийг судлаачид хэдийнэ мэддэг болсон. 


Шведийн судлаач, археологич Folke Bergman, Sven Hendin нар тус газрыг 1934 онд нээсэн ба Tarim Basin хөндийгөөс Хятадын археологичид 2003 онд дээрхи Муммиг олжээ. Энэ нутаг нь Хятадын Шинжаан уйгарын өөртөө засах оронд хамаарагдах хөдөө арал юм. Алслагдсан хуурай, ус, чийггүй энэ бүс нутагт гадна дотны хүмүүс зүглэдэггүй. Тэгээдч үлгэрт гардаг тамын орны эх нутаг үхлийн цөл хэмээн алдаршсан газар ажээ. Хожим Америкийн нэгдсэн улсад аваачсан гэсэн сурагтай.

26.05.11

Цовдлох нь хүнийг цаазлах хамгийн зэрлэг бөгөөд аймшигт хэлвэр юм.


Цовдлох нь
Цовдлох нь хүнийг цаазлах хамгийн зэрлэг бөгөөд аймшигт хэлвэр юм. Ялангуяа дайн тулааны үед Фойник, Картаген, Египетчүүд болон хожим ромчуудын дунд хэрэглэгдэх болжээ. Энэ нь Христын өмнөх зуунуудад ч айдас төрүүлэм зүйл байсан нь амьдралын бэрхшээл зовлон, зовнилтой түүнийг харьцуулах шалтгаан болжээ.
Яллагдагч загалмайд цовдлуулж маш ихээр зовон тарчлах үедээ биеийг нь аймшигтай өвтгөж байгаа боловч үхлийн бус шархны улмаас өвдөлтийг маш ихээр мэдэрдэг. Мөн зөв бус байрлалаас болж өчүүхэн хөдлөх төдийд маш ихээр өвддөг байна. Удаан хугацаагаар байх тул шархны халуун зэрэгээс тарчилдаг ажээ. Цовдлуулсан хүн ерөнхийдөө хоёр гурван өдөр амь тавьдаггүй байжээ.

Хоёр гар нь цовдлуулсан хүний цусны эргэлт огцом доошлон их биеийн дээд хэсэг цусны дутагдалд орж зүрх нь түргэсдэг байна. Улмаар ухаан алдаж нас бардаг аж. төрөлхийн нийгмийн ургалч шинэчлэн хөгжүүлэгч оюуны их залуурч Есүсийн үхлийн шалтгаан яг дээрхтэй ижил байсан байх. хэхэ .., Мөн зарим тохиолдолд үхлийг түргэн болгохын тулд хөлийг нь хугалах, эсхүл хөлөнд нь гадас шаадаг байсан гэнэлээ. Мөн загалмайн дор түүдэг асааж угаартуулах зэрэг арга хэмжээгч авдаг байсан гэнэ.

27.05.11

Розеттагийн чулуу


Розеттагийн чулуу

Розетта хотын ойролцоо байдаг Нил мөрний салаа гол Роеттагийн дэргэдэх гэгээн Иулейний бэхлэлтээс 1799 онд Францийн армийн ажилчид илрүүлсэн ба базальти хавтан бичгийн хэлтэрхийг бусад агуу нээлтийн адил санамсаргүй олсон. Францчууд Британид бууж өгсөнөөр уг олдвор ялагчийн гарт орж, улмаар Британийн музейд байршуулагджээ. Эртний египет, Грек, дүрс бичгээр бичигдсэн 3 ижил агуулга бүхий бичигтэй энэ хөшөө дурсгалыг МЭӨ 196 онд Египетийн тахилчдын тушаалаар Тавдугаар Птолмен / Епифанес/ хаанд зориулан босгожээ. Энэ олдвор хүн төрөлхтөны археологийн хамгийн агуу олдворуудын нэг юм. Египетээр эхлээд тайлж уншихад үлдсэн хоёр нь мөн тайлагдаж уншигдхад гол түлхүүр болжээ. Дүрс бичгийн тайллагийг МЭ 1822 онд Иеан Франкос Шампилеон тайлсан байна Тэрээр зүүдэндээ энэ тайлал учигийг олсон ч гэдэг.05.27.11







196 оны үед Птолмэд тодорхой нэг тушаалаар ижил агуулгатай бичигдсэн гэх. Rosetta Чулуун бичгийн Грек бүлэг дээр ийн эхэлсэн. Товчхондоо ...***(Basileuontos tou neou kai paralabontos tén basileian para tou patros...) ( шинэ хаан, , эцгээсээн өөрийн эзэмших газар авсан...) Энэ нь тавдугаар Птолмээгээc өгсөн тогтоол байсан.*** Өөр бичлэг дээр тэр тодорхой өгүүлэхдээ хүчингүй болгосон гэсэн.*** Нэг бүр тус бурхдын хөшөөнүүд сүндэрлүүлсэн.../Zeus, нарны хүү/-д. (Агуу Horus, Isis -ийн хүү Osiris, түүнээс бурхан Osiris өшөө авсан) Тэдгээр сүмүүдэд шад... тогтоолийн үгүүдийг бичиж гаргасан. Хаад ба бурхнуудын сургаалын бичээс,цусан төрлийн хүмүүст...**** хэл гэж хэмээжээ .




**EUGENES** гэж Грекээр хэлдэг бөгөөд орчуулвал үүлдэр сайтай гэсэн үг юм.

Евгеника үзэл



**EUGENES** гэж Грекээр хэлдэг бөгөөд орчуулвал үүлдэр сайтай гэсэн үг юм. Утгандаа Дарвинч онолын гуйвуулсан хэлвэр юмуу даа. Дарвин өөрийн онолд альваа энгийн зүйлээс байгалийн шалгарлын хуулиар юмс хөгждөг энэ нь хатуу ширүүн тэмцлийн нэг хэсэг гэж хэлсэн байдаг юм.



Дээрхи Евгеника онол бол Дарвинч онолыг гуйвуулсан Физиологийн болон сэтгэл зүйн адил бус үнэт чанарыг илтэд шүүмжлэн тайлбарлаж, хүн төрөлхтөны хувьсалд шинэ үүлдэр гаргах гэсэн бусармаг оролдлогоороон хүмүүний ертөнцөд муу юмсыг ихээр гаргасан үзэл гэх юмуу даа.
Гуравдугаар Рейхийн үед энэ санаа алван ёсоор хэрэгжиж хүн төрөлхтөнг шүүлтүүр шанагаар шүүх гүн ухааны сурах бичиг нь болсон. Америкийн нэгдсэн улсын хэрэг явдал.., Нутгийн уугуул индианчуудыг тэд яг энэ онолийн хүрээнд хомроглон устгаж хүйсийг нь шууд аргаар ажиллагаагүй болгодог байсан.

Энэ нь арьсны үзлийн нэгэн бусармаг хүнлэг бус үйлдэл гүйцэтгэгч мэт ашиглагдсан онол юм. Евгеник онол нь орчин үед генийн инженерчлэл, болон шинжлэх ухааны орчин үеийн судалгааны ололтон дээр хэлвэрээн өөрөөр хадгалж байгаа онол юм. Хүний удамших чадвар, түүний хойшид илүү түвшинд хөгжих талыг түлхүү анхааран судалж буй ба анагаах ухаан, хүмүүнлэгийн үйлсэд эерэг үүрэг гүйцэтгэх хэмжээний шу-ы өнцөг болжээ. 06.06.11

Дилов хутагт Жамсранжав өөрийн дуртатгалдаа ийн өгүүлсэн буй " Тэр үед /1921 оны сүүлээр/ нам засгийн үйл ажиллагааг Ринчино буюу Элбэгдорж гэдэг буриад удирдаж байсан". үлгэрлэвэл Ринчино монголын 1921 оны хувьсгалын уран барилгыг зурж , яс модыг нь зангидагч нэгэн юм.





Add caption
Сүүлийн үед монгол эх орон маань XX зууны түүхийн талаар шинээр бичиж эхэлж байгаа бөгөөд ялангуяа Д.Сүхбаатарын 1921 оны ардын хувьсгалын талаар дангаар удирдсан талаархи ойлголт засагдаж харин Данзан Бодоо нарын үүргийг өндөрөөр үнэлж байгаа нь сайн хэрэг гэлтэй.
Гэвч Данзан Бодоод оногдож байсан "дайсны" үүрэг хариуцлагыг Ринчинод үүрэх үүрэх нь юуны учир байна. Зарим монголын түүхчид энэ бүх үйл хэрэг нүглийг Ринчинод үүрүүлэх болсон нь харамсам.Харин буриад монголчуудыг Ринчино автономи болгосон гавъяатай хүмүүн хэмээн 1993 он түүний 103 жилийн баярыг тэмдэглэсэн.
Дилов хутагт Жамсранжав өөрийн дуртатгалдаа ийн өгүүлсэн буй " Тэр үед /1921 оны сүүлээр/ нам засгийн үйл ажиллагааг Ринчино буюу Элбэгдорж гэдэг буриад удирдаж байсан". үлгэрлэвэл Ринчино монголын 1921 оны хувьсгалын уран барилгыг зурж , яс модыг нь зангидагч нэгэн юм.
Иймд монголын одоогийн нүүр царайг бий болгосон эрхэм хүний нэг бол Ринчино гэхэд буруудахгүй болно. Түүний үзэл бодол ийг зөв үнэлхэд тэр үеийн панмонголын хөдөлгөөныг үзэж болно. тэрээр өөрийн бичсэн К сторий панмонгольского движения и роли в нем Д.Ринчино гэдэг тэмдэглэл эн тэргүүний чухал материал болох юм.
Энэ хэвлэгдээгүй бичиг 1921 оны хувьсгалын чухал материал болох нь зүйн хэрэг. ******** Данзан Бодоо хоёр нь зөвхөн Монголын тусгаар тогтнолыг өөрсдийн зорилт гэж үзэж байсан бол Ринчино ямагт Монгол сибир, Төв ази, Хятадын дарлагдсан үндэстэн, ард түмнийг чөлөөлөх зорилт тавьдаг байжээ. Энэ утгаараа Ринчиногийн үзэл санаа үйл ажиллагааны цар хүрээ Монголын бусад удирдагчдаас өргөн юм даа******** 02.06.11


Тус ѳгγγлдэлд Японы Гадаад Яамны архивын материал, Тайваньд хэвлэгдсэн Хятад Оросын харилцааны туухийн материалын эмхтгэл, ≪К истории панмонгольского движения и роли в нм Д. Ринчино≫, Читад хэвлэгдсэн ≪Монгол буриадын санал≫ сэтгуул, Сперанскийн ѳгγγлэл (1922 он) зэрэгт тулгуурлан 1919 онд Нармай Монгол улсын түр засгийн газар хэрхэн байгуулагдсан талаар дэлгэрэнгγй ѳгγγлжээ.

Энэхγγ ѳгγγлэл доорх таван хэсгээс бγрэлдэнэ.
1. Оршил
2. ≪Бурятская Народная Дума≫ байгуулагдсан нь
3. Чита хотод болсон Их хурал
4. Панмонголизмын чиглэлγγд
5. Дγгнэлт
Товчилбоос Нармай Монгол Улсын хѳдѳлгѳѳнийг атаман Семеновын ятгалгаар анх Хѳлѳнбуйрын γндэсний γзэлтэн санаачилжээ./// Хожмоо түүнийг Даирен хотод цай ууж байхад нь барьсан.///
Мѳн хѳдѳлгѳѳний удирдагчдын дотор Хѳлѳнбуйрын Линшэн (фγшань), Ѳвѳр Монголын фγшинга хоёр Чин гγрнийг дахин сэргээх γйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан бол Нэйч тойн хутагт, Норимпил хоёр Ѳвѳр Монголыг Хятадын дарангуйллаас чѳлѳѳлѳхийг гол зорилго гэж γзжээ.
Харин зγγн Панмонголист Э. Ринчино тѳвийг сахьсан бγрэн эрхт Монгол улсыг байгуулах зорилт, нийгмийг ѳѳчлѳх зорилт хоёрын аль алий нь чухалчилсан ажээ. by http://repository.tufs.ac.jp/bitstream/10108/23650/2/acs054004.html


Домог судлал

Бодит байдалыг балар эртний хүний ухамсарт, тэр цагт нь тохирсон ардын аман зохиолын хэлвэрээр тусгасан түүхэн хүүрнэл бөгөөд бурхан, баатарлаг, үйл явдал зэрэг байгал нийгмийн үзэгдэлийг нэгтгэн тайлбарлах оролдлого гэлтэй. Домогзүй бол эртний түүхт нийгэм түүний энгийн болон онцгой болсон үйл явдлыг хамруулсан түүхэн аман уламжлалт сэтгэлгээ юм.06.07.11

Шалтгаан ба үр дагавар буюу Байгалийн диалектик категор дээр үүнийг "Байгалийн хуулийн нэг зарчим" мөн хэмээн заасан буй.


Араатаны тоо ба хүний тоо 666
“Апокалипсис”-т бэлэгдэлээр илэрхийлсэн үзэл санаа байдаг. Энэ үзэл санаа нь тайлахад хэцүү “амьтны тоо” нь үүнийхээ сацуу бас хүний тоо юм. 666-гийн тоог “амьтны тоо” гэгч, өөрөөр хэлбэл харанхуй хар, хатуу ширүүн , оюун санаалаг бус эхлэлийн засаглалыг бэлэгдсэн харш ойлголт мөн гэж нийтээр үзэж заншсан юм.
Гэтэл “апокалипсис” –т 666-гийн тоог хүний тоо мөн гэж нэрлэсэн байдаг нь сонирхолтой. Юмсын нуран сөнөх эсвэл өөдлөн дэвжих нь тоотой холбоотой хэмээн эртний шүтлэг бишрэлд бас өгүүлсэн байдаг юм. Орчлонгийн бүх юмс оюун санаа, материалаг, хэм хэмжээ гэсэн гурвалсан харьлцааны шүтэлцээн дээр оршин тогтдог. Тэдгээр зохилдлогоо сэтгэл санаа, үйл хөдлөл, байгаль цаг уур, орчин ахуй гэх зэргээс хамарч, хэлвэршилт нь өөр өөр болдог.
Эзотерик сургаалуудад зургаагийн тоо нь шулмын эхлэлийг огт тэмдэглэдэггүй, харин сансрын төгөлдөржилт, тэнгэрлэг оюун ухаан, туйлын хүчийг билэгддэг. Гурван зургаа 666 -гийн тоог сансарын дээд бүтээлч эхлэлийн илэрхийлэл болгон хувиргаж энэхүү утгыг хүчтэй болгодог. байгалийн бүх ахиуд асар их хувирган өөрчлөгч, оюун санааны нөлөөллийг тээгч байгалийн дээд эрчим хүч мөн гэж үзэж болно.


Чухамдаа хүний язгуур мөн чанарт хүмүүнлэг чанар өөрчлөлт гарахгүй байгаа бол Хуучин саванд шинэ нэрмэл архи хийхтэй ижил юм. Улс төрийн өндөрлөгт морилон залагдсан эрхэм түшээ нар, өөрийн гол мөн чанараа туйлбаргүй ашиглан байгаа нь тооны бусармаг үнэнч хуульд баригдсан болох нь илэрхийлдэг. шунаг хүмүүсийн хувьд сансарын эрчим муугаар эргэсэн байдаг бөгөөд шунал тачаалын мананд умбасан тэдгээр хүмүүсийн хийсэн үйлийн үр дагавар нь бусад хүмүүст сөрөг эрчмийн өгөөж болж илэрдэг. Түүнчлэн --Хувьсгалт үйл--- өөрийн хэрэгцээ шаардлага жам ёсоор өрнөдөг боловч энэ нь дээд эрчим, доод эрчим хоёрийн огтлолцолт хүч туйл цэгтээ хүрсэнээр нийгэм сайн, эсвэл муу үйлийн дагаварыг бий болгон түүх болж үлддэг. Яг л эмхгүй бужигнах Хаосын зарчим мэт. Шалтгаан ба үр дагавар буюу Байгалийн диалектик категор дээр үүнийг "Байгалийн хуулийн нэг зарчим" мөн хэмээн заасан буй.




Үүндээч бүх зүйл тоотой бөгөөд хэзээ, хаана юу болох зэрэг нь бүгд тооноос хамарч өөрийн оршихуйн эрхшээлд юмс бүхнийг агуулж байдаг бололтой. Тооны харьцаанаас чанард шилжих нь үнэн болой.
12-14-2011

залуужуулах чадалтай бодос хэмээн үл гүйцэлдэх гүний ухаан болгож байсан.


Гүн ухааны чулуу

Сэцэн мэргэний чулуу, рашаан, уусмал,гэх агаад IV зуунаас XVI зуунд ноёрхож байсан энэ ойлголтын төсөөлөл ёсоор энгийн төмөрлөгийг алт, мөнгө болгож хувиргах, альваа өвчин эмгэгийг анагаах, залуужуулах чадалтай бодос хэмээн үл гүйцэлдэх гүний ухаан болгож байсан. Философийн чулууний тухай дээр гаргасан номын зурагт өгүүлэгдэх ид, шид гэнэтийн зүйлтэй холвосон нь сонирхол татам. Үндсэндээ энэ чулуу гэсэн ойлголт нэг бодос нөгөөө бодост хувирах шинж чанарыг ажигласан Материйн нэгдлийн тухай Натур шинжлэх ухааны таамаглал юм. Дундат эртний үед энэ үзэл Шашин-далдыг шүтэх шинжтэй болжээ. Эдүгээ цагийн тоосонд энэ үзэл байгалийн ухагдахуунаар нэгэнт товч тодоор мэдэгдэж нотлогдсон ажээ. Харин ч энэ ухаан шинэ үеийн Молекул генетик эсхүл Нано техникт хүч үзэх хандлагтай болж гэвэл утга нь зохид дуулдах учиг бий. 06.08.11

All is Well Хас шиг / Swastika/ гайхамшигтай нууц агуулсан тэмдэг байхгүй



All is Well Хас
All is Well Хас шиг / Swastika/ гайхамшигтай нууц агуулсан тэмдэг байхгүй. Янз бүрийн байдлаар ахуй хэрэглээ гангараагаас эхлээд хас нь өөрийн мөн чанараа гүний нууц руу оруулж чаджээ. Хасгүй тамга Хасгүй билэгдэл туг, дарцаг байхгүй мэт. Дэлхийн өнцөг булан бүрт цаг хугацаа орон зай үл хамааран дүрслэгдсэн нь сонирхолыг минь эрхгүй татаж байна. Буддийн шашинд энэ тэмдэгийг Сайны тэмдэг хэмээн үзэж шүтдэг аж. Бурхан будда их гэгээрэл нирваан дүрийг олсон болохыг энэ тэмдэг илэрхийлдэгч гэдэг юм билээ.
Хиндуйсч шашинд мөн л тэмдэг дүрсэд ихэд онцгойлон хандаж зурж тэмдэглэж байсан. Нар зөв эргэлттэй бол Сайных, Нар буруу эргэлттэй бол муугынх гэнэ. Хас д хандах хандлага хүн төрөлхтөны хувьд маш чухал байр суурыг илтгэдэг нь илэрхий болсон. Монголчууд Мөнхтэнгэрийн хасбуу тамга гэж шүтэж сүсэглэж байсан.

Мөн түүнчлэн саяхан даа 20 зууны түүхэнд Адольф Гитлер өөрийн гол тэмдэг сүлдээн хасаар залж мандуулж байгаад эцэст өөрөө гутамшигтайгаар Ари үндэстэн мандах бус төлөвлөгөө нуран унасан. Тэхлээр энэ тэмдэгт болгоомжтой хандах хэрэгтэй юм шиг бодол эрхгүй төрнө. Ямартай ч хас өөрөө үлэмж хэмжээны тасралтгүй эргэх хүчний билэгдэл бас хар цагаан хүчний тэмдэг болжээ. сансар одон орон мичид ертөнцийн үүсэл гарвал ч Хасаар дүрслэгддэг гэнэ билээ. Тэртээд алслан одох Сүүлт одны дүрийг миний бие одоо нэхэн санаж байна/ хүүхэд байхдаа/.



Тэр сүүлт одны даялах хөдөлгөөн сүүлийн тоосонцор хасын хэлвэр болох Цагирган хэлвэрийг үүсгэсэн нь цэнхэр гарагийн зарим эрдэмтэн мэргэдийн хасын үүслийн нэг өнцөг таамаглалын гарц болсон байдаг л юм. Сүүлд сонссон юм байна хас нь шанаг долоон одтой холвон тайлбарлаж, түүний жилийн эргэлт зэрэгт харицуулан анх хасыг үүссэн гэх санааг монголын нэгэн эрхэм тайлж байсан шиг уншсан юм байна. 

Хувьсахуйн үр дотор үйлээс үр хуримтласаар сөнөл мөхөл бүгд хаос дотор оршин явагддаг.

ХАОC- Эмхгүй бужигнаан



ХАОC - Эмхгүй бужигнаан, SYNERGY бол хамтран ажиллах гэсэн утгатай Грек үгүүд юм. Шинжлэх ухааны үүднээс Термодинамикийн хоёрдугаар хууль дээрхи үндсэн жишээ. Нөхцлөөс алс зайдуу орших үйлс нь хаос зарчимаар өөрөө аяндаа цэгцэрдэг. Хоас бол эрчлэн хуйлрах хуй салхи, усны эргүүлэг лүгээ чанар адил агаад өнгөндөө бол эмх цэгцгүй хуйлран самуурахыг санагдуулам хувирал мөн. Яг л мэргэ төлөгчид юмсыг урьдчилан, эсвэл өнгөрсөныг нэхэн төлөгдөх мэт байдаг. Тэд эмхгүй зөн мэдрэхүйн логих дээр төлөг буулгадаг шүү дээ... зоос шидээд магадлалт сүлдийг таадаг шиг. Хаос гарааны нөхцөлд онцгой мэдрэмтгий байдаг. Эхлэл нь зарчимгүй хуйларсан байсан аа удалгүй улам эрчлэнэ. Эмхгүй бужигнааны нэг давуу чанар бол хар аяндаа хэзээ нэгэн цагт цэгцэрдэг онцлого юм. Тогтолцоо цэгцэрхэд шинэ төрөл дэг жаяг бий болдог. Тэгэхдээ бүр илүү төгс төгөлдөрд хүрсэн байх нь бий. Онолын цаг хугацаа өөрийнхөө үндсэн хандалтаар тогтмол байдаг ч хуйларсан зарчимт хаосын хуульд бол чанар шинж байдалаараа эх үүсвэр болж орчлонгийн юмсыг тодорхойлж өгдөг. Хувьсахуйн үр дотор үйлээс үр хуримтласаар сөнөл мөхөл бүгд хаос дотор оршин явагддаг.

Өнөөдөр чи жаргалтай бол маргааш чи зовох болно. Чиний хийх тэмүүлэл яг одоо эрчлэн тэмүүлнэ дараагийн цагт чиний өнгөрсөн тэмүүлэл биелсэн эсвэл, эсрэгээрээ байх нь цэвэр үйлийн үрт хаос юм. Бурханы сургаалд энэ талаар жинхэнэ цэвэр логих үнэмшилтэйгээр тайлбарлаж байдаг билээ. Нэгэн зүйл бодос нөгөө бодост уусан нэгдэж шинэ бодост хувьрах. Дараа нь сүйрэн мөхөж шинэ шалгаралд эрхгүй орох болно. Нэгэн төрөл амьтан, бодос //сүйрэл-эвдрэл-шинж төрхөөн алдах// дамжин салаалсаар олон дүрсэд хувьрсан баримт тодорхой. Жишээлбэл Усны төлөв шингэн-хий-хатуу төлөвд ордог болох. Хүний үүсэл гарвалыг илтгэх сармагчны төрөл хэдэн арав хүртэл эгнэх

Австралопитек-Хомоеректус-Хомонеандерталь-Хомосапьенс-Хомосапьенсэс сапьенсэ-Индигомутант зэрэг нь бүгдээр хувьсахуйн түүхэн ороомог жишээ болон илэрхийлж байгаа гэлтэй. Хэрэв та хаосыг амьтан хэмээн үзвэл тэр амьтан нь төгс төгөлдөрийг хайсан байгалийн амьтаны нэгэн онцгой зүйл гэж хэлж болох юм. Энэ бол тэнэг явдал биш харин ухаалаг хууль юм.

Байгалын бүх үзэгдэл гэнэтийн байдаггүй бололтой өөрийн мөн чанарыг хайсан хэн бүхэнд гэнэтийн зарчим үйлчлэх нь ховор. Учир юу хэмээвэл бидний мэдэх мэдэхгүй үйлдэл чиний өмнөх, урьд хийсэн үйл дээр аяндаа үндэслэгдсэн шалтгаанаар явагдаж байдаг билээ.
04.07.11