Sponsered

Friday, March 27, 2015

Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь


Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь

Бурхан Будда Шакьямуни Бодхгая модны дор төгс гэгээрлээр агуу их чөлөөлөлтөд хэрхэн хүрэхийг харуулсан ч, дараа нь өөрийн туулсан Номоо сургааль болгон хайрлаагүй сан бол, энэ хорвоогийн хүмүүс сансрын зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх завшаан хүртэх ямар ч боломжгүй үлдэх байв. Иймээс Буддаг бясалгалын амгаланд оршиж байхад нь Брахма ба Индра тэнгэрүүд дараах хүсэлтийг талбижээ:
Хамгаалан ивээх хамгаалагчгүй болвоос
Хорвоогийн эдгээр сохор бядан явагч амьтад доод орнуудад унах болно. 
Нигүүлслийн эрдэнийн их сан та бясалгалаасаа өндийн босоод
Номын хүрдийг эргүүлж хайрлаач.
Брахма ба Индра нарын энэ гуйлтын дүнд Будда төөрөлдлийн өвчнийг анагаагч Дхармын сургаалиудыг олноор хайрласан билээ. Энэ цагаас одоог хүртэл тоолшгүй төрөлтөнгүүд Буддагийн сургаалийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлсээр сансрын зовлонгоос төгс ангижирсан юм. Үүний ижлээр энэ хорвоод Богд Зонховагаас цацарсан хувилгаан дүрүүд олон байдаг ч, тэд хэрэв Зонховагийн сургаалийг номлохгүй аваас энэ хорвоогийн хүмүүс энэхүү онцгой сургаалийг сонсох, онож хэрэгжүүлэн цэвэр бүтээл үр дүнд хүрэх завшаангүй болно. Иймийн тулд садханы бадгуудыг уншсанаар бид Дхармын хүрдийг эргүүлэх тусгай гуйлт хүсэлт тавьж байдаг юм.


Зүрхэн эрдэнэ.



Буянд даган баясахуй.
Богд Зонхова өөрийн намтартаа Дхармаг өргөн хүрээнд судалж эхлэхдээ Буддагийн бүхий л сургааль нь хувийн зөвлөгөө юм гэдгийг ухаарсан бөгөөд, эцсийн дүндээ Дхармаг өдөр шөнөгүй дадуулж бүтээсээр гүн гүнзгий онож хэрэгжүүлсэн хэмээн айлдсан байдаг. Тэрвээр өөрийн хамаг үйл хэргээ цэвэр Буддадхарма буюу Бурханы ариун номыг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан билээ. Товчдоо Богд Зонхова энэхүү доройтлын цагт Дхармын ёсыг баримтлагсдад даган мөрдөх хамгийн сайн үлгэр дуурайлыг үзүүлсэн юм. Цэвэр Буддадхарма гэж юу болохыг тэрвээр номлон сургаж Дхармаг хэрхэн судалж, дадуулж бүтээх, хэрхэн төгс хэрэгжүүлэн бүтээхийг заасан юм. Үүний эргэцүүлэн бодоод садханы бадгуудыг уншиж байхдаа бид зүрх сэтгэлийн гүнээс баясах болно.

Зүрхэн эрдэнэ.

Monday, March 23, 2015

Богд Зонхова нь Бурхан Буддагийн Очир хөлгөний сургаальдаа номлосон ёс суртахууны бүх бүтээлүүдийг баримтлан мөрддөг байсан юм.

Богд Зонхова нь Бурхан Буддагийн Очир хөлгөний сургаальдаа номлосон ёс суртахууны бүх бүтээлүүдийг баримтлан мөрддөг байсан юм. Сахиус бурханы йога болон хоосон чанар ба агуу их амгалан /дээд цэнгэл баяслын/гийн йогийг үйлддэг байсны дүнд, тэрээр бүдүүн / нягт / болоод нарийн ердийн үзэгдэл хэлбэрүүд ба ердийн үзэл ойлголтоос төгс ангижирсан нэгэн байв. Очир хөлгөнийг дадуулах Богд Зонховагийн аргаас түүний шавь нар, Очир хөлгөний бүтээлийн суурийг хэрхэн тавих, энэ бүтээлдээ хэрхэн дэвшил гаргаж, хэрхэн төгсгөн гүйцээх талаар тодорхой ойлгож байв. Тэд мөн Их Бага хөлгөн ба Очир хөлгөнийг Бурхан Будда хөлгөн судруудад номлосон нь хоорондоо зөрчилгүй бөгөөд, харин ч бүгдийг нь нэг хүн хэрэгжүүлж болох юм байна гэдгийг бас ойлгож мэдэх болно. Нэгтгэн дүгнэвээс, Төвдийн хамаг олон мэргэд дундаас Богд Зонхова нь Их, Бага, Очир хөлгөнийг хэрэгжүүлэх хамгийн хүчтэй үлгэр дуурайлыг харуулсан нэгэн билээ.
03.23.15