Human Origin and issues around the subjects: What does it mean to be human?
Sponsered
Tuesday, December 4, 2012
ГЕНЕТИК
Балти орчмын хүн амын генетик хувьсахуй
Ази хэв маягын зарим генийн тэмдэгүүдтэй холигдсон умард Европын төлөөлөл бүхий генийн тэмдэг (улбар шар K=3). Тус загварчлал дээр дорнод Европын төлөөлөл болох Финчүүд илүү ноёрхох маягтайгаар (FIE) үзэгдэх ба бусад төрөл төст тэмдэгүүд цөөн харагдаж байна. Түүнчлэн Шведүүдийн зарим хэсэг нь цөөн хувьтайгаар дээрхи ижил төст тэмдэгүүдтэй холигдсон байдалтай гарчээ.Өөрөөр хэлбэл, дээрхи тэмдэгүүдийн нийлбэрт Британи болон баруун Африкийн төлөөлөл болох холимог хэв шинжүүд үүнд харагдаж байгаа юм (шар). Финчүүд нь тус зургийн цөөнгүй хэсэгт тодорч байхад, Шведүүдээр төлөөлсөн улаан өнгийн К-4 нь бусдаас давуу байдалтай гарчээ.
тус газар зүйн зураг дээр Ү хромосомийн судалгаагаар гаргаж ирсэн R1a1 хаплогруппийн ерөнхий үзүүлэлт бусдаас нилээд давамгай байдалтайгаар зарим хэсэгт харагдаж байна.
ABSTRACT
Tuuli Lappalainen
by https://www.doria.fi/bitstream/handle/10024/44624/humangen.pdf?sequence=1
Monday, December 3, 2012
Түүхийн сурвалжууд болон археологийн баримтууд нь Курганы соёлын хэд зууны туршид Хар тэнгисийн хойд талаас Дундад Ази, Дотоод Азийг холвон оршиж, Ази-Европын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-еЕвропын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-Европ хэлтэй байсан хэмээн таамагладаг ба генийн хувьд R1a1 хаплогрупп хамаарч байна. Тиймээс R1a1 группыг Индо-Европынхны ген хэмээн тодорхойлж ирсэн юм.
Зүүн монголын Хүннүгийн булшнаас олдсон хүний ясны генийн шинжилгээ
Монгол улсын Хэнтий аймагийн Баян Адрага сумын Дуурлиг нарсанд орших булшнуудад олдсон хүннү хүний ясанд
хийсэн судалгааг өмнөд Солонгос улсын судлаач Ким Ги-жон, Гён-юун-ны хийсэн
шинжилгээг эш баримт болгон авлаа.
Энэ нь эхийн талаас удамшдаг метохондр ДНХ mtDNA, эцгийн талаас удамшдаг У
хоромсом У-SNP, хоёр талын аль алинаас удамшдаг гени STR-ийн хаплогруппыг
тогтоох цогц шинжилгээ болсон бөгөөд шинжилгээний үр дүнд Монголын зүүн хойд
бүс нутгын Хүннүгийн булшнаас илэрсэн хүний яснаас анх удаа R1a1 хаплогруппыг
илрүүлэв.
МNX3 дугаартай дээжийн mtDNA хаплогрупп нь U2e1 дэд группт хамаарч байсан
ба Y-SNP хаплогрупп нь R1a1 дэд группт хамаарч байв. R1a нь Евродын хамгийн
элвэг тохиолддог хаплогрупп юм. Энэ группын нягтрал нь Хойд Европоос Өмнөд
Еврод тийш багасах ба Дундад Азиас Өмнөд Ази руу явах тусам сийрэгждэг ажээ.
Балба болон Энэтхэгийн R1a1 группийн тархалт нь Дундад-Азиас нүүдэлсэн
Индо-Европчуудтайхамааралтай гэдэг. MtDNA хаплогруп болох U2e нь голчлон Дундад
Азийн хүн амаас илэрдэг байна. Энэ групп Туркменистан, Тажикстан, Пакистан,
Казак үндэстний дунд их өндөр үзүүлэлттэй ажээ.
U2e групп нь харин баруун
Европчуудын дунд 1 хувь л тохиолдсон байна. Үүний гарал болох U2 групп нь U2e
болон U2i гэсэн жижиг групп болон хуваагддаг. U2i дэд групп нь Энэтхэгийн
уугуул хаплогрупп юм. U2e дэд групп нь Энэтхэгт тохиолддог боловч кастын дунд,
тэр дундаа дээд кастынханы дунд илүү тархжээ.
Курган хэмээх чулуун дарааст булшнуудыг үлдээгчид нь Ижил мөрний хээр талын
нүүдэлчин ард түмэн бөгөөд МЭӨ 5000 жилээс МЭӨ 2000 жилийн үед Европт
нэвтэрсэн байна. Курганыг үлдээгчдийн дайралт нь Индо-Еврод хэлийг тархаасан
юм. Курганы соёл нь хэд хэдэн соёлд хуваагдаж хөгжсөн ажээ. Түүхийн
сурвалжууд болон археологийн баримтууд
нь Курганы соёлын хэд зууны туршид Хар тэгисийн хойд талаас Дундад Ази, Дотоод
Азийг холвон оршиж, Ази-Европын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг.
Курганы соёлынхон нь Индо-еЕвропын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг.
Курганы соёлынхон нь Индо-Европ хэлтэй байсан хэмээн таамагладаг ба генийн
хувьд R1a1 хаплогрупп хамаарч байна. Тиймээс R1a1 группыг Индо-Европынхны ген
хэмээн тодорхойлж ирсэн юм.
R1a дэд групп нь Германы хээт савны соёл болох Еулау Eulau соёлынхноосч
илэрсэн байжээ. R1a1 дэд групп нь Андранов, Карасук, Тагар, Таштыкийн
соёлд хамаарах Төв Сибирийн зүүн өмнөд
нутаг Красноярскийн бүс нутгаас ихэвчлэн илэрдэг ажээ.
Тиймээс тус шинжилгээнд хамрагдсан MNX3 дугаартай дээжийн ген нь зүүн
Азитай холбооогүй болох нь тодорхой ажиглагдана. Уг хүний яснч MtDNA хаплогрупп хамаарч буй U группын талаархи
судалгаанууд байдаг.
Жишээлбэл: Хятадаас олдсон 1400 жилийн өмнө холбогдох U5, Монголоос олдсон
2000 жилийн өмнөх U2 генийг дурдаж болно. Монголын Эгийн голоос олдсон дээжийн
MtDNA хаплогруппыг тогтоох шинжилгээ нь зөвхөн HVI группыг л судалсан цогц биш
шинжилгээ юм. Түүнчлэн Эгийн голын ясны дээжүүдээс 11 хувь нь Европын
хаплогрупп хэмээн дурдсан хэрнээ дараа нь хийгдсэн шинжилгээнээс эдгээрт R1a1 группын генийг агуулсан дээж
нэгч гараагүй байна. Ерөнхийдөө Хүннүгийн булшнаас хараажаар европойд төрхтэй
хүний яснууд илэрдэг боловч тэдгээрээс R1a1 буюу Индо-Европхүн байжээ гэдгийг
батлах генетикийн судалгаа байна. R1a групп нь хэл болон газар нутгийн огт
хамааралгүйгээр орчин үеийн Брахман хүмүүсээс маш их илэрдэг тул R1a группийг
уг хүмүүсийн уугуул хаплогупп хэмээн үздэг. Figure 1
Сүүлийн үеийн судалгаанаас Y хромосомийн хаплогрупп R1a-ийн гарлыг
Энэтхэгийн хойд нутаг хэмээн үзэх хандлага ажиглагдах болсон. R1a1 хаплогруппыг
сүүлийн үеийн судалгаагаар Энэтхэгийн дээд кастын Брахманчуудын ген хэмээн үзэж
байна. Нөгөө талаас энэ нь R1a-ээс эхтэй R1a1 хаплогрупп нь дээд кастын
Брахманчуудын дунд өндөр хувьтай байгаа нь Индо-Европ хэлтнүүд баруун хойд
талаас Энэтхэг хүний ген нь хүрлийн үеээс Хар тэнгисийн нутгаас нүүдэллсэн
болохыг батлахын зэрэгцээ Энэтхэгийн Брахманчуудтай ижил Ү хромосомтой байна.
Хүннүчүүдийн нэг хэсэг Индо-Европчууд
болон Скифүүдтэй хил залган оршиж, Торгоны зам явж байсан Хятадын баруун хойд
нутгийн захирсан ба өмнө Төв Сибирийн өмнөд хэсгийг ч мэдэлдээн байлгаж байсан
юм. Тиймээс BNX 3 дээж болох баруун еврази гарлын эрэгтэй нь баруун
Сибирийн гарвалтай Скиф, эсвэл баруун
хойд Сибирээс гаралтай Курганы соёлыг үлдээгч байж болох юм.
![]() |
Ногооноор дүрсэлсэн нь Индо Европ соёлын тархалт |
MNX2 болон MNX4 дээжүүд нь MtDNA-н хувьд D4 хаплогруппт хамаарна. D дэд
групп нь Туркменстан Quintana-Murci et al., 2004 болон Зүүн хойд Азид илүү
тархсан хаплогруппын нэг юм.
С группийн тархалт нь зүүн хойд Азид их өндөр
байна. Буриадуудын дунд хамгийн өндөр тохиолдох нь С3 бөгөөд энэ хаплогрупп
Монголчууд болон Эвенкчүүдийн дунд ч өндөр тохиолдоно.
Эхийн талаас удамшдаг MtDNA ген болон эцгийн талаас удамшдаг ген Ү-SNP-ийн
хаплогруппууд нь хоорондоо огт хамааралгүй байгаа нь 3 дээжийн хооронд шууд
хамаарал, садан төрлийн хэлхээ байхгүйг илтгэнэ. Түүнчлэн MNX4 болон MNX2 дээжнүүд хоёул MtDNA хувьд D4 группт
хамаарах хэдийч NP 16.311-ийн байрлала нь өөр байв. NP 16.311 y, he.nj;gu
“hotspot” юм. DNA-VIEW-ийг ашиглан эх,
эцгийн аль алинаас удамшдаг хромосомийн шинжилгээ STR-ийг хийхэд 3 дээжний
хооронд цусан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй гарсан. Тус шинжилгээнд
ашигласан “kit” нь эвдэрсэн ДНХ-н шинжилгээнд тохирсон болохоор өөр кит болох
AmpFI/STR profiler Plus Kit болон өөр 5 ДНХ-тэй ижил юм. Эртний курганы соёлын
олдворууд, Эгийн голын болон өнөөгийн Монголчуудтай генийн сангаас тус судалгаанд хамрагдсан дээжүүдтэй ижил
генийг илрүүлж чадаагүй юм. Дүгнэж хэлэхэд, 2000 жилийн настай зүүн хойд азийн
Монголын 3 Хүннү булшнаас олдсон хүний ясны дээжид эцгийн талаас болон эхийн
талаас, мөн энэ хоёрын аль алинаас хамааралтай генийг тогтоох задлан шинжилгээ
хийв.
Үр дүнд нь эцгийн талаас удамшсан R1a1, эхийн талаас удамшсан U2e1 гентэй
Индо-Европ хүн эртний Монгол нутагт, Хүннүгийн эзэнт гүрэнд оршин сууж байсаныг
анх удаа илрүүлж чадлаа. Түүнээс гадна STR шинжилгээнд тулгуурлан уг махбодв
Зүүн Азиас гаралтай биш бөгөөд Энэтхэгийн дээд Кастын орчин үеийн хүмзүүстэй их
ойр болохыг тогштоосон юм. Энэ хүний гарал нь Байгаль нуурын орчим болон Скифийн
нутаг байх үндэстэй. Булшинд дагалдуулсан олдвор эд зүйлс нь Хүннүгийн нутгаас
илэрсэн баруун Еврази гаралтай эрэгтэй нь тус эзэнт гүрний хүн ам олон
үндэстнээс бүрдсэн байсаныг жишээ ч байж болох юм. [1]
[1] Дуурлиг нарсны Хүннү булш УБ 2011. Боть 1.
Тал 311-113
Нүүдэлчдийн өвөрмөц ген. Энэ төрлийн генийн шинж бүхий давтамжууд хүний түүхийн олон мянган жилийн уртаас урт цаг хугацааг хамаарч чаддаг байна. Харин өвөг нүүдэлчид Африк тивээс 200,000 жилийн тэртэйх үеээс нүүдэллэсэн байна. Энэ бол хүн үүссэн цагаас хойших хоёр дахь гэж хэлж болмоор нүүдэл юм. Улмаар цусан дахь гений өвөрмөц шинжийг хадгалсан эртний хүний нүүдэл дэлхийн түүхэнд хаа сайгүй тархаж эхэлсэн байна. Үүнийг агуу их нүүдэл гэж нэрлэдэг билээ.
Нүүдэлчдийн мутац
Нүүдэлчдийн өвөрмөц ген. Энэ төрлийн генийн шинж бүхий давтамжууд хүний түүхийн олон мянган жилийн уртаас урт цаг хугацааг хамаарч чаддаг байна. Харин өвөг нүүдэлчид Африк тивээс 200,000 жилийн тэртээх үеэс нүүдэллэсэн байна. Энэ бол хүн үүссэн цагаас хойших хоёр дахь гэж хэлж болмоор нүүдэл юм. Улмаар цусан дахь гений өвөрмөц шинжийг хадгалсан эртний хүний нүүдэл дэлхийн түүхэнд хаа сайгүй тархаж эхэлсэн байна. Үүнийг агуу их нүүдэл гэж нэрлэдэг билээ.
Нээсэн түүх ба цусны онцлог. Цусны АВО бүлгийн системийг Австрийн эрдэмтэн Карл Ландштейнер 1900 онд цусны гурван өөр хэлбэрээр нээсэн. Тэрээр энэ нээлтээрээ 1930 онд Нобелийн шагналыг Анагаах ухааны чиглэлээр хүртсэн байна. 1900 оны дараагийн арван жил буюу 1910 онд Чехийн цусны ийлдэс судлаач Жан Жански хүний цусыг дөрвөн бүлэгт хуваан ангилсан боловч түүний логик холбоо харилцааны талаарх судалгаа бусдад хүрэх баримт төдийлөн сайн бус учир шинжлэх ухаанд дэмжигдэж эс чаджээ. Харин Карл Ландштейнер-ийн шинжлэх ухааны ертөнцөд авчирсан гол онолын баримтлал дэмжигдэж улмаар Жан Жански–ийн эрдмийн ажил төдийлөн дэмжигдэлгүй үлдсэн байна. Хэдий тийм хэдий ч Жан Жанск–ийн ангилал эдүгээ үед зарим улсуудад ашиглагддаг байна.
Ландштейнер цусны А, В, О бүлгийг нээж, 1903 онд Алфред Бон Декастелло, Адриано Стурли нар цусны 4 дэх бүлэг буюу АВ–г гаргаж ирсэн байдаг. Людбик Хизерфелд, Дунгерн нар 1910 –11 оны хооронд цусны АВО бүлэг удамших онцлогийг нээсэн. Улмаар 1924 онд Феликс Берштейн цусны бүлгийн удамшил нь нэг локус дээр байрласан олон аллелиас бүрддэгийг шинжлэх ухаанчаар нарийвчлан тогтоожээ.
Үүнээс гадна цусны эрчимтэй судалгаа ахиц гарч маш олон янзын антиген, антибиетүүд байдаг болохыг нээж тэдэн дээр үндэслэн цусыг өөр өөр бүлэг болгон ангилж тодорхойлоход хүрсэн гэдэг. Нийт цусыг 43 янзаар бүлэг болгон ангилсан байдгаас заримыг нь дурдвал:
АВО систем, Резус систем, Келлийн систем, Киддын систем, Даффийн систем, MNSs тогтолцоо гэх мэт.
Эдгээрээс АВО систем буюу манайд нэрлэж заншснаар цусыг 1-ээс 4 хүртэл бүлэглэж ангилдаг систем нь дэлхийд ихэнх оронд ашиглагдаж байна. Энэхүү тогтолцоогоор бол цусыг дараах байдлаар бүлэг тус бүр болгодог.
Антигенууд: А, В; Антибиетүүд : альфа, бета.
Удамших явц: IA гэсэн генийн нөлөөгөөр А уураг нийлэгждэг, IB гэсэн ген нь В гэсэн уургийг, i нь уураг нийлэгжин удамших үйлдэл өгдөггүй.
I буюу О, /ОО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь ii. Энэ бүлгийн цусны улаан эс буюу эритроцитүүд дээр нь антиген байдаггүй, харин цусны сийвэн буюу плазмд нь хоёр төрийн антиетүүд хоёул байж байдаг.
II буюу А, /АО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IA эсвэл IА\i. Эритроцитууд дээр нь А антиген, плазмад нь бета антибиет.
III буюу В /ВО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IB\IB эсвэл IВ\i. Эритроцитүүд дээр нь В антиген, плазмад нь альфа антибиет.
IV буюу АВ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IB. Эритроцитүүд дээр хоёр антиген хоёул байрласан, плазмад нь хоёр антибиет хоёул байхгүй.
Халуун орны өөрөөр хэлвэл Тропикийн бүсийн амьдралтай дорнод Африкийн баян бүрдэд бусад амьтдын хамт оршин тогтнож байсан эртний Хомо Сапиенс хүмүүс нь өөрсдийн амьдралын хүний хэвшилт шинжээ хадгалж жимс ногоо түүвэрлэж, ан агнуур хийх маягаар нүүдэллэн нэг газраас нөгөө газар луу шилжихдээ хуурай халуун орчноос хүйтэн чийглэл бүсүүдийг мөн дайрч байжээ. Эртний нүүдэлчид нь эх дэлхийн үржил шимээс, үржил шимгүй бүсийг аажмаар эзэмшин суурьшиж байв. Хүн төрөлхтний гайхамшигтай нүүдлийн түрэлт нь өндөр уулаас эх тивийн нам дор хэсэг газар бүрт хүрч байв. Тухайн үед Африкаас нүүдэллэж байсан эртний хүний нүүдэл нь мэдээж амьдралын төлөөний тэмцэлийн шинжтэй байсанд эргэлзэх хэрэггүй. Тэд Африк, Европ, Дундад Ази, Төв Азийн тэгш хавтаг дээр хүрч өөр өөрийн гэсэн амьдралын хэв маягтай болсон хэдийч нийтлэг “Эх Модний” адил хэв маягаар хөгжиж байлаа. Төв Азийн тэгш талаас улмаар 35000 жилийн тэртээ Берингийн хоолойгоор дамжин Америк тив рүү нэвтэрсэн эртний хүмүүс нь Америк тивийг нээсэн анхны хүмүүс гэж хэлж болно. Улмаар тэндээ умард Америкийн Кловисийн соёлыг үүтгэж байв. Ийм хэмжээ хүний нүүдэл нь зөвхөн нүүдэлчдийн өвөрмөц генийн мутац үүсэх бололцоог бий болгох нөхцөлд хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Нүүдэлчдийн өвөрмөц ген болох В бүлгийн ген нь хүрээлэн буй орчинд бусад бүлгээс ялгагдах, илүү өндөр төвшинд дасан зохицох хэмжээнд хүрч болохыг харуулж чадсан өвөрмөц бүлэг юм. Хүний нүүдлийн бүхийл цаг хугацаанд В бүлгийн генийн дасан зохицох чадварыг тээсэн нүүдэлчид шинэ чулуун зэвсгийн сүүл үе хүртэл үүргээ гүйцэтгэсэн ба ойролцоогоор 10-15000 жилийн суулчийн мөстлөгт тулж ирсэн.
Энэ онолын ард шинжлэх ухааны баталгаа бий бөгөөд Жишээлбэл: Тус бүлгийн нүүдэлчдийн цусан дахь гормоны хэмжээ илүү хувьсах чанартай байдагт байгаа юм. Үүнд баталгаа өгөх баримтууд нь уулын бүсийн зарим нутаг болох Памир, Киргизийн өндөрлөг бүсийн газруудад буй нүүдэлчин гарбалтай үндэстэн нарийн дасан зохицох онцлогийг бэлхнээ харуулж байна. Эдгээр нутгуудад амьдрах нь уугуул тэдний хувьд тиймч хэцүү биш. Энэ утгаараа тэдний дотоод бодисийн солилцоо, цусан дахь гормоны хэмжээ нилээд зохицонгуй байдаг нь далайн төвшингээс дээш газарт байдагтай холбоотой байх бөгөөд тэдний биеийн онцлог, цусан дахь өвөрмөц гентэй мөн холбон тайлбарлаж болно. Энэ утгаараа далайн түвшингээс дээш орших хүн ам зүйд хийсэн судалгаагаар О бүлгийн цусны давтамж нилээд бууралттай харагдаж байхад харин В бүлгийн цусны давтамж үлэмжхэн ихэсэх хандлагтай ажиглагдаж байна.
Түүнчлэн эртний Ром түүхчийн бичиж тодорхойлсноор... “Исгэсэн сүү" өөрөөр хэлвэл гүүний айраг уудаг байсан тухай сурвалжийн мэдээг дурдаж болох юм. Мөн тэдэд ямар нэгэн тахалийн шинжтэй өвчлөл болон нийтийг хамарсан биологийн идэвхт өвчинд дасан зохицох эцсийн мөч хүртэл бусад бүлгээс ялгарч чаддагт маргах юмгүй юм. Ялангуяа В бүлгийн цустай гэрийн эзэгтэй А болон О бүлгийн цустай ижил эзэгтэй нараас гэр орны ажилд илүү зохион байгуулалттай хандаж байжээ. Энэ нь нүүдлийн онцлогтой холбоотой ч байж болох юм. Хэдийгээр инээдтэй ч гэлээ зарим нэг онцлог нь илэрхий нүүдэлчид дунд харагдаж байдаг шүү дээ. Яагаад гэвэл тэд нүүдэлчид юм. Мөн шинжлэх ухаан ч баримт гэвэл В бүлгийн нас биенд хүрч буй эмэгтэй хүний биеийн юм ирэх нь бусад дээр дурдсан бүлгүүдийн хажууд хамаагүй эрт илэрч эхэлдэгт байна.
Харин В бүлгүүд нь шинэ чулуу зэвсгийн сүүл үеийн эрин үеийг хамарч Гималайн өндөрлөг бүсийн нутгууд, мөн Пакистан, Энэтхэг зэрэг нам дор газруудыг хамаарч байв. Хүрээлэн буй орчинд нутагших, тодорхойлогдсон бүлгүүд дотор А тэмдгээс дараагийн В бүлгийн цусны онцлог нь орчиндоо илүү сайн дасан зохицох шалгуурт хүрсэн байж гэж ойлгож болох юм. Үнэндээ А бол харицуулан дүгнэх хэмжээнд төдийлөн хүрэхгүй хэдийч энэ төрлийн бүлэг аяндаа гарч ирсэн юм. А бүлэг, бол маш том бүлэг хэдий ч дараагаар хүрээлэн буй орчинд дасан зохицох тал дээр В бүлгийн хувьд гарцаагүй онцлох шинжээр гарах нөхцөлүүд бүрдсэн байна. О бүлгийн тархалт нь шинэ бүлгийн цусны хувьд шахагдаж эхэлсэн байна. Энэ бүхэн мэдээж нилээд чухал шинж чанаруудтай хувьсан. Улмаар дараа дараагийн хувьсахуй эхлэх бололцоог давхар олгож өгч чаджээ. Шинэ төрлийн В бүлэг нь байгаль цаг уурийн шинэ орчинд үүсэх, тэр дундаа халуун хүйтэн болон зөөлөн дулаан уур амьсгалд дасах шинэ бололцоог хэдийнээ тавьж өгсөн нь хүний нүүдлийн эхлэл болсон гэж ойлгож болно.
Өндөр давтамжтай үзэгдэх В бүлгийн генетик газарзүйн үзэгдэл нь хүн ам зүйд ерөнхий суурь бүсчлэлээр харагддаг. Энэ бүх үзэгдлийн уугуул тээгчид нь мэдээжээр харийн нүүдэлчдийн тэмдэг тээгч бүлгүүд болох болно. Жишээ татаж дурдвал: В ген нь түүхийн олон цаг үед Энэтхэгийн эх газар луу холигдож байсан. Тус судалгаа нь Хиндчүүдийн арван дөрвөн бүлэг дотор холигдож байна. Нөгөөтээгүүр баруун Энэтхэгийн Годаварийн хөндий, Андхара Прадеш зэрэг газарт Христ болон Лалын соёл байгаа нь үүнтэй холбоотой байж болох юм. Энэтхэгийн бүхийл кастуудаас гадна Брахмин, Кшатри зэрэг бүлгүүдийг бусадтай харьцуулж үзвэл В бүлгийн ген нь А бүлэгтэй овогуудаас өндөр давтамжтай гарсан байна. АВО бүлгийн тархалт нь баруун умард Хятадын торгоны их зам дагуу тархалттай байдлаар холигдож байхад В бүлгийн давтамж үнэмлэхүй дан байдалтайгаар умард чиглэлтэй ажиглагдсан байсан. Чухамдаа, энэ сэдэв бол Монголчуудын эх үндэс болоод Кавказын уугуул нүүдэлчидтэй харьцуулах бололцоог гаргаж ирдэг.
Кавказын нуруунаас өргөн уудам Азийн тэгш тал нутаг, Уралын бүс нутаг болон өмнөд Францын Периней хүртэлх нутгууд хамарч байна. Энэ үзэгдэл нь чухамдаа хоёр үндсэн замаар нүүдэллэн уусч байсан. Өөрөөр хэлбэл эртний хүн ам зүй нь өөр хоорондоо холигдож байсан нь ажиглагддаг. Тус хоёр хандлаг нь умард, өмнөд гэсэн байдалтай байжээ. Газрын дундад тэнгисийн өмнөд эрэг дагуу суурьших өвөг нүүдэлчид газар нутгийн булаан эзлэх түрэмгийлэл хийж байх хоорондоо тэдний цусан холбоо өрнөд Европчуудтай нилээд холигдож эхэлсэн. Уралын өндөрлөг уулс нь Азийн уудам талаас нүүдэллэх үлэмжхэн хэмжээны нүүдэлчдийн баруун зүг рүү хийх нүүдлийн хэв амьдралд саад болж байсан... Хэдийгээр нүүдэлчдэд тус уулс саад болж байсан гэж үздэгч аль хэдийнээ Кавказын цөөн тооны бүлгүүд дорнод Европ болон дундад Азийн нутгаас Ази тивийн баян Бүрдэд өөрсдийн суурьшлаан давхар хийж байв. Энэ бүхний үр дүнд Азийн нүүдэлчин овог аймгууд өөр төрхтөнтэй зарим нэг талаараа учир битүүлэг байдалтай холигдож амжсан юм. Харин дээрхи хаалт хориг нь цусны бүлэг тогтоох тал дээр Өрнө зүгийн хэсэг бүлгүүдэд А давтамжтай байсан. Нөгөө талд Дорно зүгийн бүлэг В цусыг төлөөлөх зонхилох цул давтамж буйг харуулж чадсан юм.
Харин Монголойд В бүлэг хэмээх тэмдгүүд нь умард зүг рүү илүү их тархсан байдаг. Энэ бүлгийн давтамжуудад орчин үеийн Сибирийн хүн ам зүй нэлэнхийдээ хамарч байна. Тэдний нийгмийн хөгжил нь маш олон янзын соёлын баримтуудаар илэрч байдаг хэдийч мал аж ахуйн нийтлэг онцлог, түүхий эдийн нарийн бүтээгдэхүүн болох цагаан идээны ижил зүйлсээр төстэй гэдгийг цохон дурдах хэрэгтэй. Эдгээр нүүдэлчин хүмүүс нь маш чадварлаг морь унаж чаддаг бөгөөд нилээд өргөн хүрээтэйгээр Сибирийн бүхийл тал болох өндөрлөг, нам дор бүсүүдэд хүрч чадсан байна. Нүүдэлчид хатуу ширүүн нөхцөл байдалд маш сайн зохион байгуулалтад орж чаддаг ба зарим тал дээр генетикийн холимог байдлаар холбогдож байна. Орчин үеийн нээлт дээр нэгэн сонирхолтой баримт гарч ирсэн. Олон тал дээр туршилтын РСR технологийн үзүүлэлтээр 1912 онд олдсон Такламаханы элсэн цөлийн есөн занданшуулсан шуумал дээр АВО-ийг илрүүлж шинжлэх ухааны нарийн судалгаагааны үр дүнд тэдний найм нь илэрхий В бүлгийн цустай гарч ирсэн байна. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл тухайн үеийн нийгэм соёлын холбоо өрнө, дорно ялгаа байхгүй хоорондоо харилцаж улмаар ямар нэгэн соёлын нийлэгжилт хоёр тив дамжин эрт үеэс эдүгээ үе хүртэл явагдаж байсныг баталж өгсөн юм. Энэ утгаараа Дорнод Европ руу В бүлгийн Монголойд генетик давтамж цөөнгүй цаг үеүдэд холигдож улмаар буцаж дорно зүгийн Монголжуу төрхтөн рүү их торгоны зам, болон түүхийн хэлж мэдэмгүй олон үйл явдлын үрээр эргэн холигдсоор байжээ.
эх сурвалж:http://www.stepmap.com/map/bloodtype-origin-by-racial-origin-195726
http://en.wikipedia.org/wiki/Blood_type
http://en.wikipedia.org/wiki/ABO_blood_group_system
http://en.wikipedia.org/wiki/Red_blood_cell
http://anthro.palomar.edu/vary/vary_3.htm
http://www.universe-people.com/english/svetelna_knihovna/en_mutant_message_down_under.htm
http://www.dadamo.com/science_anthro.htm
http://www.dissercat.com/content/dinamika-antropologicheskoi-differentsiatsii-naseleniya-yuga-zapadnoi-sibiri-v-epokhi-neolit
http://www.smithsonianmag.com/history-archaeology/human-migration.html
12.03.12
Subscribe to:
Posts (Atom)