Sponsered

Monday, January 9, 2012

Бид төрж өссөн нутаг усандаа эзэн учир юу хийхээ идэвхи санаачлагтай төлөвлөн бүтээж цогцлоовол сая нэг хөгжилд хүрэх бусуу.

Бид залхуу юу?
Гараа хумхин суухад юу нь буруу байх вэ дээ. Монголчууд өнө эртний баатарлаг ард түмэн шүү дээ. Тэднийг залхуу гэж хэлж үл болно. Бид эзэнт гүрэн байгуулж дорно зүгийн соёлыг өрнийн соёлтой учруулж дэлхийчлэл хэмээх эдүгээ цагийн лут онолын эхийг тавьсан юм бишүү. Гэхдээ но байна, сэжүүрч байна. Нэг өнцөгөөс нь харвал хуучин социалист их бүтээн байгуулалтын үе нь Монголчуудыг нэг дор амиар нэгэн зүгт чиглүүлэх бодлогын дор төвлөрүүлж их бүтээн байгуулалтын хөгжил рүү замнуулсан байдаг. Харин тэр үед бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанараа илэрхийлж эхэлсэн юм юм шиг. Гэхдээ та эмзэглэх хэрэггүй шүү энэ бол баримттай жишээ юм шүү.
Файл:Mongol Empire map.gif
Тухайн үеийн түүхийн баримт болох Юмжаагийн Цэдэнбалын зохиолын түүвэр энэ сэдэвтэй ерөнхийдөө холбоотой хэд хэдэн жишээг хэлэх өгүүлэх шиг Үүнд : 1941 оны долдугаар сард тэрбээр монголчуудын дотор идэвхгүй, мэриймжгүй ажиллах хандлага байсаар байгааг тэмдэглэж, 1944 оны арван хоёрдугаар сард намын байгууллагуудын идэвхгүй ажиллаж байгааг шүүмжилсэн байна. 1954 онд тэрбээр “ Идэвхгүй байдал, хуучныг баримтлах үзэлтэй тэмцэх нь манай намын үндсэн зорилт” гэж тэмдэглэсэн байна. 1959 оны гуравдугаар сард “Машин техник, тоног төхөөрөмжид хайр гамгүй хандаж байгааг”-г зааж, ЗСБНХУ-д сургууль хийсэн олон мэргэжилтэн өөрийн сурсан мэдсэнээ ажилдаа хэрэглэхгүй байгааг дурдсан байна. Сар хэрийн дараагаар тэрээр тийм боловсон хүчнүүдийн ажил дэндүү олон солиж байгааг буруушаасан байна.
Юмжаагийн Цэдэнбалын хөшөө
1959 оны арван хоёрдугаар сард Цэдэнбал тэмдэглэхдээ нэгдлийн захиргаанд маш олон хүн ажиллаж, маш их мөнгө зарж байна. Намын гишүүд захиргааны ажил дээр элгээ тэврэн сууж байна хэмээн бичжээ. Зарим баг хамт олны ажилд ихэд дурамжхан хандаж өөрийн үүрэгт ажилдаан нухацгүй байх зэрэг нь зарим нэгэн үйл хэрэгээр илэрсэн байдаг. Нэгдлийн авто техник, болон бусад барилгад ашиглаж байгаа хүнд, хөнгөн  даацийн машинд хайнга назгай хандаж цагаас нь өмнө эвдэж байна гэсэн байдаг. Зарим тохиолдолд машиныг задлан тоног төхөөрөмжийг авч одсон зэрэг ноцтой зүйлийг дурдууштай. Харин залхууралын гол буруутан нь Бурханы шашинтай холбон үзэж байсан ба олон зуун жилийн турш бурханы сургаалаар хүмүүжсэн нүүдэлчин сэтгэхүйн энэ онцлог нь социалист бүтээн байгуулалтад маш сөргөөр нөлөөлж буйг бас дурдмаар гэж 1941 онд Цэдэнбал өөрийн тэмдэглэлдээн бичиж гол гол үүрэг бүхий удирдлагуудыг зэмлэн буруутгаж энэ талаар идэвхтэй суртал ухуулаг хийх талаар цөөнгүй үйл ажиллагаа явуулах бодлог хийхийг тушаасан байдаг. Харин нэрт монголч эрдэмтэн Владимирцов Чингис хааны намтар хэмээх нэгэн бүтээлдээ монголчуудын энэ назгай байдалыг бурханы шашны үйл ажиллагаатай хамаатай гэж нэгээхэнч буруутгаагүй бөгөөд “Дундад азийн нүүдэлчдийн бусдаас ялгарах онцгой шинж нь хэвшиж тогтсон байнгын хөдөлмөр гэж мэддэггүй, нүүдэлчин амьдрал ахуйн  нөлөөгөөр үүсч тогтсон шинж чанар, аминдаа арчаагүй залхуу хойрго байдал билээ” гэжээ. Тухайн үеийн орос, монголын сэхээтэн сургагчид коммунист бодлогын үүднээс зохион байгуулсан олон үйл хэрэгтээ монголчуудыг ямар нэгэн ажилд уриалан оруулах гэвэл тэд хэзээч бүрэн гүйцэд хийх сонирхолгүй ба товчхондоо маш дургүй байдалаар хийж гүйцэтгэдэг гэж онцлон тэмдэглэж байхыг сонсход бэрх.
 “Хатуу сахилга бат, дүрэм журам, хүнд хүчир, нэгэн хэвийн ажилд тэднийг ямар нэгэн баатарлаг аргаар уриалан дуудсан ч хийхгүй байх нь их” гэжээ. Уул нь монголчууд маш их ухаантай ба хэлсэн бүхэнд нь ёгт далд гүн агуулагтай, өргөн цар хүрээтэй сэтгэдэг хүмүүс хэмээн бид өөрсдийгөө магтаж, магтуулж байдаг. Харин болсон явдалд  бидний хийсэн бүтээсэн бүхнийг өнгөрсөн зууны соён гэгээрүүлэгч болон албан бус гадны хүний нүдээр илээр ямаршуу сэтгэл оюуны шинжтэй вэ гэдэг нь харагдаж нүүдэлчдийн назгай занг зөвтгөх гэсэн бодлого зарим зүйл дээр түлхүү анзаарагдаж эхэлсэн байгаа юм. Бид ийм назгай налгар зангаасаа салах хэрэгтэйг орчин үеийн үсрэнгүй хөгжилтэй олон орны жишээ баталж байна. Чухамхүү өнгөрөгч зуунд Монголд ажиллаж байсан нэгэн эрхэмийн өгүүлснээр “Монголчууд дэндүү залхуу, монголчуудын гарыг харвал та энд юу ч хийлгэж чадахгүй. ...Бид энд ихэвчлэн хятад ажилчидтай хамт бүх юмыг хийж байна. Эргэн тойрноо ажиглаад үзэлдээ... энд монгол ажилчидыг та цөөхөн харна хэмээн өгүүлжээ”. Энэ  бодит жишээ нь бидний ажилд дургүй хойрго хандаж байх шинжийг давхар өгүүлж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын үед ч тэр энэ цагийн босго дээр ч тэр нэгл зүйлийг хэлэх гээд байгааг эрх биш та ойлгоорой. 
Орчин үед бид Барилга барих, суваг шуудуу малтах, гүүр, засмал зам барих ажилд хэт хойрго бүрхэг хандаж байгаа учир эдгээр ажилуудыг аанайл хятад хүмүүст таарсан ажил хэмээн үзсэн мэт хятадуудыг өргөнөөр нааш урин хэсэг хугацаанд ажиллуулж байгаа нь нэн харамсалтай билээ.  Бид бас хэтэрхий бардам бие даасан санаа бодолтойнхоо улмаас бохир заваанаас хүнд хүчир биеийн ажилд нилээдгүй түдгэлзэх хандлагтай байдаг нь зөвт бус хандлага.  Хятад хүмүүсийг нааш уриалан дуудсаны болзол нь ажиллах талбар, таатай орчин өгч тэднийг тэжээгээд.  Бүр цаашлан эх орноо алдах дээрээ тулахыг үгүйсгэх аргагүй. Бид төрж өссөн нутаг усандаа эзэн учир юу хийхээ идэвхи санаачлагтай төлөвлөн бүтээж цогцлоовол сая нэг хөгжилд хүрэх бусуу.
 01.09.12



Хүний өсөлтийг урьдаас зохицуулах гэж бэлдэж байна...Тэд эхлээд адгуус амьтны биенээс тэрхүү бирусын дээжийг авч янз бүрийн туршилт судалгааг хийн эцсийн шалгарсан вирусыг гаргаж чаджээ...

Хүний өсөлтийг урьдаас зохицуулах гэж бэлдэж байна
Хүн төрөлхтөнд тулгамдаад буй хамгийн аймшигт айдасын нэг  бол дох гэхэд арсах хүн үгүй юм. Цэнхэр гараг дээр түм буман үйл явдал хөгжин цэцэглэж байгаач сайны хажуугаар  саар гэгчээр дох-ын вирус хэдийнэ хүний дархлалын бүтцэд эргэлт буцалтгүй уналтыг авчирч  байна. Дохын вирусыг хүмүүс ихэнхдээ африк тивээс үүссэн гэж үздэг бөгөөд тэр дундаа хүн сармагчин хоёрын зүй бус харицаанаас үүссэн гэж үзэж байна. Харин энэ талаар Америкийн нэгэн эрдэмтэн эсрэгээр ноцтой мэдэгдэлийг хийсэн бөгөөд түүний ажил хөдөлмөрийн онцлого нь ретробирустэй ажиллаж байгаа учир энэ талаар дэлхий дээр юу болоод буйг анх удаа хэлж чадсан мэргэжилтэн хүн юм. Тэрээр энэ вирусын талаар анх удаа дүрс бичлэг бэлдэн тарааснаар засгийн газрууд түүнийг сүрдүүлж эхэлсэн байна.

 Түүний ах түүний ажлыг ивээн тэтгэсэн сенатч хоёрын гэнэтийн үхэлд засгийн газар буруутай хэмээн үздэг нь бас учиртай.  
Түүний нэрийг Стрекер гэдэг бөгөөд дохын бирусын судалгаанд цөөнгүй цагийг зориулсан хүний хувьд Нэгдсэн үндэсний байгууллага түүний нууц төлөвлөгөө болон  учирч буй бүх  аюулыг хэрхэн гэтлэн давах, түүнийг шийдвэрлэх тал дээр ажиллаж байгааг харуулсан бичлэг нийгэмд тарааж амжжээ.
Хүрээлэн буй орчны хамгийн том асуудал нь хүн төрөлхтөн өөрөө бөгөөд энэ асуудалыг шийдвэрлэхэд тус болох гол бай нь хүн төрөлхтөн өрөө болохыг тусган харуулжээ. Дэлхийн түүхийг эртнээс одоог хүртэл зэрэгцүүлэн харвал тасралтгүй инвариант зарчимаар хүн ам нь өссөөр байжээ. Эх дэлхийн өөрийн эко тэнцвэр жам ёсоороо зохицуулан нөхцөлдүүлж байсан ч чухамхүү орчин үеийн хүн төрөлхтөны өсөлт 6 тэрбум байсанаа саяхан он гарахын өмнөхөн 7 тэрбумд хүрч ирсэн хүмүүс нь тэнцвэргүй амьдралын нөхцөл нь болсон байна. Тусгай судалгааны баримтаар бол хүн амын өсөлт 2010-2012 онд дэлхийн хүн ам 2 дахин өсөхөөр тооцож байсан бөгөөд эдүгээ үед нэгэнт 6 тэрбумаас 7 тэрбумтай нэгэнт золгожээ. Хүн амын өсөлт хэтэрхий их болсон талаар судалгааны тоо баримт ар араасаа гарч ирсээр байна. Ирээдүйд бий болох хүн амын өсөлтын тооцоолол хийж үзсэн бөгөөд энэ нь барагцаалвал 2014 онд хүн ам хоёр дахин ихсэх тухай тооцоололд одоогоор хүрээд байна.
Цэнхэр гараг дээр болж байгаа бүхэнд урьдчилан таамаглассанаар хүн хэтэрхий ихээр өсвөл дэлхийн байгаль орчин өөрөө өөрийнхөө онгон байгалиан алдаж мөхлийн харанга дэлдэх хэмжээнд хүрэх юм. 11-13 тэрбумд хүрэх юм бол хүн бид юу болохыг үндсэндээ төсөөлөөд хэрэггүй болох байх. Учир нь тэр үеийн нийгмийн тогтолцоо өнөөгийн тогтолцоогоор байна гэж төсөөлвөл энэ нь бодохоос ч хэцүү бэрх асуудал болсон байна. Энэ бол жинхэнэ үнэн бөгөөд ямар нэгэн таамаглал дэвшүүлэх шаардлаггүй тодорхой асуудал мөн билээ.
Тийм учир хүмүүст тохиолдох энэ аюулд бэлтгэж ирсэн дэлхийн нөлөөлөх байгууллагууд нууцаар ямар нэгэн нотой ноцтой зүйлсийг хийсэн болох нь тодорхой болоод байна. Дэлхийн хэм хэмжээ, даац гэж байхгүй мэт хүн төрөлхтөн тасралтгүй өсөн нэмэгдсээр л байгаад асуудалын гол утга оршиж байжээ. Нэг л өдөр энэ их өсөлт дохоос илүү ямар нэгэн аймшигт өвчлөл тахалын нянд нэрвэгдэхийг миний бие үгүйсгэхгүй юм. Тэр цагт ямар нэгэн юмыг өөрчлөхгүйл бол болохгүйг эрх баригчид ойлгож улайм цайм хөндлөнгөөс хүчтэй нөлөөлөл үзүүлэх нь дамжиггүй. Тиймээс тэд шийдвэрээ гаргаж чаджээ. Энэ тухай доктор Стрекер аймшигт үйл явдалыг өөрийн хийсэн кинондоо олон нийтэд зурагтаар үзүүлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ирээдүйд учрах асар том асуудлын зүй тогтолыг мэдэрсэн учир зохиомол аргаар ретро вирусын мэдээлэлд онцгойлон анхаарч эхэлжээ. Тэд эхлээд адгуус амьтны биенээс тэрхүү бирусын дээжийг авч янз бүрийн туршилт судалгааг хийн эцсийн шалгарсан вирусыг гаргаж чаджээ. Энэ авраг төсөл дээр ажилласан нилээд тооны хүмүүс байдаг бөгөөд хэрхэн дохын вирусыг устгах бакциныг хүртэл гаргаж чадсан. Дэлхийн хүн амын зах замбараагүй өссөн асуудалыг нэг жижигхэн ретро бирусын тархалтаар шийдвэрлэхээр шийдсэн нь ийнхүү тодорхой болсон  юм.
Хүний өсөлтийн авраг цунамиг ийм л аргаар шийдвэрлэхгүй бол дэлхийн байгаль экологи болон Биосферт жинхэнэ аюул нь болох нь тодорхой байв. Хүмүүнлэг бус механик аргаар аймаглан устгаж цөөлөх нь орчин үед тийм ч тохиромжтой арга биш юм. Үүнд л хамаг учир байсан учир тэдний хийсэн бүхэн нь хүмүүнлэг аргын талаас сайшаалтай хэрэг болсон байж. Хэрэв хүн төрөлхтөн 11 тэрбум хол давах юм бол маш том аймшигт байдалд хүрэх нь ойлгомжтой ба одоогоор хүмүүс 7 тэрбумд хүрч дөнгөн данган амь зууж байна. Түүний хажууд чимээгүй үхэл болох дохын бирус нь энэрэнгүй зэвсэг болж байгаа гэлтэй. Доктор Стрекерийн өгүүлснээр засгийн газрууд эмчилгээг мэдэж байгаа аж. Бирусыг бий болгосныхоо дараа тэд эхний байг урьдаас төлөвлөсөн хар арьстан болон гомо нарыг сонгон тэдний амь амьдралын онцлогыг хүнээс гадуур тавин шууд тарьж эхэлсэн байдаг.
 Гайтад гомо нарын дунд В гепатитийн өвчлөл дэлгэрч, тэдэнд вакцин хийх хэрэгтэй болсон байна. Энэ тохиолдолд Нэгдсэн үндэсний төлөөлөгчид В гепатитийн вакцин дотор дох-ын бирусыг хамт нь хийж өвдсөн хүмүүсийн биенд нь тарьж эхэлсэн байна. Түүний өгүүлсэнээр анхны вирус тэр үйл явдалаар тархсан гэдэг. Үүний нотолгоог дэлхий дээр гомо нар дох-ын бирусд илүү өртөөд байгаа явдал нотолж байгаад учир оошино. Энэ халдварт өвчин одоогоор дэлхий дээр асар хурдан тархаж байгаа бөгөөд африк тивийн хүн амийн ихэнх нь дохын вируст тахалаар илүү ихээр өвчлөлд өртсөн гэж тооцож байсан бол одоогоор нэг тивээс нөгөө тив давж хаа сайгүй их бага хэмжээгээр өргөн тархсаныг тоо баримт үгүйсгэхгүй. Докторын дурдсанаар вирусыг бүтээсэн эрдэмтэд одоогоор дэлхий даяар тархан цагаачилсан гэж үздэг. Бас түүнчлэн ирээдүйн хүн төрөлхтөны ээлжит өвчинлөл тахлын шинэ гарц нь хорт хавдар дээр суурьлагдаж байгааг нуух хэрэггүй. Хорт хавдар болон дохын вирусыг агаар замаар тархаж, эсвэл шүргэлцэх тохиолдолд халдах дайны хүчтэй тархалтын шалгаралыг бүтээхийг оролдож буйг нуултгүй юм.
 Хэрэв манай гараг дээр энэ аймшигт вирус хүчээ бүрэн хэмжээгээр улайм цайм тархаж эхэлвэл дэлхийн хүн амийн эрчимтэй өсөлт зогсох ёстойд хамаг учиг байгаад юм. Бүр цаашлан дурьдах юм бол орчин үед бидний дотороо түгшин үзсэн Холливудын алдарт “Би домог” хэмээх кино шиг аймшигт араатаны вирус тээгчийг  жинхэнээсээ амьдрал дээр үзэхийг бас үгүйсгэх аргагүй билээ. Гэхдээ бидэнд итгэл найдвар байгаа!!! Та итгэж болно.  Цаг нь болохоор бүх үнэн нээгдэж бидний хэн болохыг дотоод би хэлж өгөх болно. Бид байгаасаа илүү хүчтэй шүү.
01.09.12