Sponsered

Friday, June 7, 2013

Нүүдэлчдийн түүх (Дотоод ази) 02.

          
   Хүн төрөлхтний түүхэнд нийтлэг сэтгэлгээний дүр гэсэн ойлголт байдаг бөгөөд нэн эрт үеийн хүмүүсийн сэтгэлгээ-амьдралд нэгэн бүхэл хүчин зүйл ажиглагдаж байсан нь адгуус амьтныг гаршуулах үйл явдал байжээ. Хүн өөрийн оршин тогтнох, амь амьдралаа авч явах чадвартай болсон зэрэг шалтгаануудаас хүмүүний сэтгэлгээнд үсрэнгүй хувьслууд мөн төдий чинээгээр гарч ирсэн байна. Хуучин чулуун зэвсгийн эрин үеэс эхлэн хүмүүсийн хоорондох харилцаа, итгэх итгэлцэл нь шүтлэг бишрэлийн нарийн үйл явц дунд өрнөж эхэлсэн байдаг.
           Эрт үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийн талаарх цөөнгүй мэдээлэл өгдөг баримт бол хадны зураг, угсаа гарвал судлалын судалгаа зүй ёсны байр суурь болох ба мөн голлох баримт болох бэлчээрийн мал аж ахуйн үүсэл, нүүдэлчин овог аймгуудын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох үйл явц зэрэг нь евразийн нүүдэлчдийн угсаа гарвал тэдний соёлын харилцаа зэрэгт онцгой учир холбогдол болно.[1] Төв ази, өмнөд сибирийн нутаг даяар хи өргөн уудам нутагт тархсан маш баялаг сэдэв бүхий хадны дүрслэл, зохиомжийн нэгдэл нь ижил бус цаг үед хамаарах дурсгалууд болох хэдий ч түүхэн бэлгэдэл зүйн шинжүүд нь нэг л загвараар илэрхийлсэн зохиомж байдаг. Мөн Анторпологи, угсаатан судлалын нарийвчилсан дүр төсөөлөл зэргийг анхаарч судлах нь суурь багцаа гаргах хэрэглэгдэхүүн, сурвалж болно. Улмаар эртний хүмүүсийн оюуны соёл амьдрал түүний зүй тогтол гарлын тухай ойлгох аргачлалын томоохон байр суурь эзэлнэ.
 Ойролцоогоор МЭӨ 4000-2000 жилийн тэртэй үед эврийн сэдэвт холбогдох олдворууд Алтайн уулс, Баруун умард Хятадын Шинжааны Тарим хөндий зэрэгт олдсон нь Индо-Скиф болон Индо-иран хүмүүсийн хамаарал бүхий олдворуудыг дурдаж болно. Хэл соёлын хувьд Индо Европ угсааны овог аймагуудын соёлын баялаг уламжлал хүрэл төмрийн эхэн үед Монгол орон болоод алс дорнын бүс нутгуудын овог аймагуудад нөлөөлснийг нэмж дурдах хэрэгтэй. Жишээлбэл: Археологийн баримт дээрээс дурдвал Хиргисүүрийн соёл нь хэд хэдэн соёлд хуваагдаж хөгжсөн аж. Түүхэн сурвалжууд болон археологийн баримтууд нь Индо Европ угсааны Хиргисүүрийн соёлынхон хэдэн зууны туршид Хар тэнгисийн хойд талаас Дундад Ази, Төв Азийг холвон оршиж, Ази-Европын хооронд нүүдэллэн амьдарч байсныг баталдаг.
 “Археологийн сүүлийн үеийн судалгаагаар хүрлийн үед Монголын баруун нутагт хиргисүүрийн соёлыг үлдээгч овог аймгууд төвлөрөн оршиж байсан нь нотлогдож байна”.[2] Хиргисүүрийн соёлынхон нь Индо-Европын соёлыг тээж нүүдэллэн амьдарч байсан ба хиргисүүрийн соёлт овог аймгууд Индо-Европ хэлтэй байсан хэмээн таамагладаг ба энэ талын зарим судалгааны эх сурвалж баримтууд нилээд олдсон нь Генийн судалгаа байдаг. Судалгааны хувьд R1a1 хаплогрупп хамаарч байдаг. Тиймээс R1a1 группийг Индо-Европынхны ген хэмээн тодорхойлж ирсэн нь Монгол хэлтний хувьд нөлөөлж байсан болохыг баталж байна.[3] Тус дүгнэлтийн үүднээс С болон С3 генийн тэмдэг баруун Европчуудын эртний өвөг угсааны R генийн хүмүүсийн хоорондох хэлний нарийн уялдаа нийлэгжилт төв болон төв ази руу өмнөд сибирийн үржил шимт хөндийг эзэмшихтэй хамт даган МЭӨ 3500-2000 жилийн өмнө орсон. Эртний төв азийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц соёлын төвлөрөл үүтгэн бий болсон томоохон зүйл бол Буган чулуун хөшөөний соёлтой хамт хиргисүүрийн соёлын дурсгалууд мөн төдий илэрдэг явдал юм. Тодруулбал “Евразийн хэмжээнд МЭӨ IY мянган жилийн үеэс цаг агаарын ихээхэн өөрчлөлт гарч эх газрын шинжтэй, хуурай болж эхэлсэн нь мал аж ахуйн хэвшил хөгжих урьдчилсан нөхцөл”[4] бүрдсэнтэй хамт өвөрмөц соёлын голомтууд үүссэн. “Монгол болон Байгаль нуур хавийн бүс нутагт малтан шинжилсэн хиргисүүрийн дурсгалуудыг, Алтайн нурууны бүс нутагт орших хиргисүүрийн дурсгалуудтай харьцуулан үзэхэд угсаа-соёлын гол шинжүүд нэг нь нөгөөгөөсөө их ялгарах шинжгүй нэг угсаа-соёлын овог аймгийнхан үлдээсэн болох нь тодорхой...”[5] харагдаж байжээ. Эдгээр соёлын тархалт нь “Монгол орны нутаг хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын заагт хүртэл оршино”.[6]Дөрвөлжин булшны соёлын хамт буган чулуун хөшөө, байгууламж байгаа нь сонирхол эрхгүй татдаг. Мэдээж эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, байгаль ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болох ан амьтан шүтэх, улмаар эрхэмлэн дээдэлж ирсэн зэргээс улбаатай байж болох ба тус шүтлэг нь гагцхүү Монгол нутаг бус дэлхийн хэмжээнд шүтэгдэж байсан ул мөр сүүлийн үеийн судалгаа шинжилгээний өргөн хүрээт тандалтаас гарч байна. Эртний Скиф соёлт улс болох Сакууд нь бугыг эрхэмлэн дээдэлдэг байхад Монгол оронд бугыг тэнгэрийн амьтан гэж мөн бэлгэшээж хүндэтгэдэг ажээ.
 Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан арьс, мах, эвэр зэрэг ихээхэн бүтээгдэхүүн өгдөг чухал ан төдийгүй, байгалиас заяасан үнэхээр гоо үзэмжтэй, хүнд ямар ч хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн хүндэтгэж, шүтэж бишрэн тахиж хад чулуунаа олноор нь урлан сийлж иржээ. Хадны зургийн утга санааг тайлбарлахад эртний домог, аман зохиол тодорхой баримт тулгуур болох ач холбогдолтой. Тухайлбал, Зэргэлдээ мэргэний  домогт: “Эрт урд цагт Зэгсэнгуа гэдэг эхтэй ах дүү хоёр байжээ. Ах нь насанд хүрсэн Зэргэлдээ мэргэн гэдэг алдартай хүн байв. Дүүг нь бүр нялх байхад эх нь нас баржээ. Зэргэлдээ мэргэн өнчин дүүгийн хамт хоёулханаа нэг ой модтой газар эхээсээ хагацан хоцроод байв. Гэтэл нэг өдөр алтан хайрцаг хүзүүндээ зүүсэн арван салаа эвэртэй буга тэдний гадаа ирээд зогсжээ. Тэгэхлээр нь Зэргэлдээ мэргэн дүүгээ тэр бугын хүзүүнд зүүлттэй алтан хайрцагт хийгээд явуулчихжээ. Буга явсаар байгаад үр хүүхдийн мөрөөдөл болсон нэг эмгэний гадаа очоод нөгөө алтан хайрцгаа буулгаж орхиод явжээ. Эмгэн алтан хайрцгийг нээж үзээд хүүхдийг авч баярлан бөн бөн бүүвэйлж байв гэнэ...[7] зэрэг олон үлгэр, домогт буга нь зовж зүдэрсэн хүмүүст туслагчийн дүрээр гарч байгаа нь хадны зурагт бугыг дүрслэх болсны нэгэн сэжүүр байж болох юм.
Мөн эрт, эдүгээ бөө, удган нар “онго сахиусны аялж явахдаа суудаг байр болох хэнгэрэгний толио, бүрээс дээр нар, сар, од мичид, модон дотор явж байгаа буга, согоо зэрэг амьтдыг зурахдаа хэнгэрэг бүрэхээр алах үед тэр амьтан байгаль дээр ямар байдалтайгаар явж байсан тэр л байдлаар нь зурдаг. Энэ нь тэр амьтаны дүрс хувилж бөөгийн хэнгэрэгний бүрээс болж байгаа болохоос бус үхсэн гэж үздэггүй, харин нартын орноос харанхуйн оронд мөнхөрч онгод тэнгэрийн унаа болон хувирч байгаа хэмээн тайлбарладаг”-аас[8] үзэхэд эрт үед бугыг онгод тэнгэрийн унаа болж хүний ертөнцөд биет байдлаар ирж тусалдаг, хүнд гэм хоргүй амьтан хэмээн үзэж бодит байдлаар болон уран сайхны аргаар загварчлан зурдаг байсан бололтой.
Ийнхүү буга нь эртний нүүдэлчдийн оюун санааны амьдралд онцгой байр суурь эзэлж ариун нандин, эрхэм чухалд тооцогддог байсныг хадны зургаас харж болно. Буга шүтлэгт овог аймгуудын ерөнхий тархалтын байр зүйг хэлбэр хийц онцлогоор нь Оросын эрдэмтэн Волковын буган хөшөөнд гаргасан дүрслэл түүний ангилал зүйд буган хөшөөг 1. Евразийн хэлбэр 2. Алтай-Соёны, 3. Монгол-Байгалийн гэсэн ангилал[9] гэж ангилсан нь буган хөшөөнд гаргасан дүрслэл, харьцуулсан ангилал болно. “Эдгээр ангилсан зүйлс нь өөр хоорондоо гойд ялгагдах юмгүй боловч хүйсийн талаас нь Евразийн хэлбэр, Алтай-Соёны хоёр нь ихэвчлэн эмэгтэй хүний эдэлж хэрэглэдэг зүйлс дүрсэлсэн бол Монгол-Байгалийн хэлбэр бүхий буган чулуун хөшөө нь эрэгтэй хүний эдэлж хэрэглэх зэр зэвсэг, бамбай, гоёл чимэглэл зэргийг дүрслэн үзүүлсэн нь ялган үзэх үндэслэл байна” [10] гэж Археологич Д. Эрдэнэбаатар үзсэн байна. Улмаар буган хөшөөний соёл түүний онцгой байдал байдал болох гойд тансгаар эврийг төлөөлсөн уран дүрслэл нь хөрш зэргэлдээх ертөнцөд сонин содон санагдаж улмаар умардын монгол нутаг дахь овог аймгуудыг эврээр төсөөлж “Эвэртэн” гэж нэрийдсэн нь Хятад сурвалжийн хувьд хөдлөшгүй бичгийн дурсгал төсөөлөл төдий байна. Энэ санааг улам лавшруулан үзэх бүрэн үндэслэл гарч ирсээр байгаа ба төв болон баруун Монгол, бүс нутгийн эртний түүхийн судалгаа баяжсаар ирсэн байна. 
“Шинэ чулуун зэвсгийн үеэс улбаатай бод, бог малын тэргүүн болон их биеийг дагалдуулах ёс Хүннүгийн үед илрэх болсон байна. Зарим булшинд бод, богийн толгой гурван хос хамгийн богино хавирга, сүүл болон дөрвөн шийр тагалцгийг тодорхой дарааллаар, жишээлбэл толгой дор гурван хос хавиргыг тавихын хамт дагзны араас сүүл, толгойн урд шийр тагалцгийг хосоор тавьсан байдаг нь бэлгэдлийн хувьд малыг амьд байгаа мэтээр үзэж мөн байгаа хэрэг бөгөөд монголчуудын хурим найрын ууц тавих ёс заншилтай зарчмын хувьд адил юм. түүнчлэн нас барсан хүнийг хүйсийг нь харгалзан эрэгтэй хүнд бух болон морь, эмэгтэй хүнд үнээ, тугал гэх мэт мэтчилэн дагуулах ёс Якутад байсан бөгөөд хүннүгийн дурсгалуудад энэ байдал нэгэн адил ажиглагдана”.[11] Хадны зураг болон эртний булшинд илэрч байгаа зарим баримт дээр анзаарч харвал дээд чулуун зэвсгийн үед эвэртэй амьтан шүтдэг байсан нь илэрхий бөгөөд хожмоо Хүннүгийн үед өөрөөр хэлбэл нийгмийн байгууллын дараагийн шинэ шатанд эвэртэн амьтан шүтэх хандлаг дахин сэргэсэн байна.[12]
            ...Хүннү нарт тотем шүтлэг байсан тухай мэдээ байдаггүй боловч “Ноён уулын булшны үхрийн дүрст мөнгөн ялтсыг судлаач А. Бернштамын гаргасан Хүннүгийн тотем хэмээх ойлголтыг бий болгон улмаар Уйгурын гарлыг өгүүлсэн домогтой холбох оролдлого хийсэн байдаг”.[13] Харин Монголын эртний түүхийг судлагч доктор Э.А. Новгородова “Эртний Монгол” номонд оо “Бухын шүтээн” гэсэн бүлэг анх удаа оруулж, түүндээ “Монгол нутаг дахь эртний хүмүүс шинэ чулуун зэвсгийн (МЭӨ 7000-4000 жил) үеэс үхрийг тухайлбал бухыг тахин шүтэх болжээ” гэсэн байдаг.

            Зогсож байгаа үхрийг дүрсэлсэн хадны сүг зургууд Архангай аймгийн Чулуут голын хүрэм, Хэнтийн аймгийн Хурхын Рашаан хаднаас элбэгээр олджээ. Археологич Д. Наваан “Шинэ чулууны эрт үед ан гөрөөнөөс мал аж ахуй, зэрлэг үр тариа хураах, түүхээс тарианы ажил эрхэлсэн нь маргаангүй” [14] гэсэн нь үндсэндээ давхар нотолгоо болж байна.
“Нэг талаараа Ноён уулын мөнгөн ялтас нь Буриадын “Бух ноён баавай” домогтой харьцуулан үзэхэд бүх талаараа төсөөтэй байгаа нь сонирхолтой байна”. [15] 
Харин А. Бернштамын эл үзлийг Г. Сүхбаатар нягтлан үзэхийн хамт үгүйсгэсэн бөгөөд Хүннүд арван эвэртэн байсныг дурдахын ялдамд эвэр зүүх ёс угтаа эрх мэдлийн илэрхийлэл болох тухай зарим нэг сонирхолтой баримтыг дурдсан байна. Тэрчлэн үхрийн толгой, эвэр эрхэмлэн шүтэж байсан хамгийн эртний баримт Монгол оронд гэхэд неолитын үеэс улбаатай. Хүннү ваар нь дээрх гурван гурван үзүүрт сэрээ мэт дүрс нь үхэр буюу эвэр гэсэн утгыг төлөөлж байгаа бололтой бөгөөд эртний Хятадын мэргэ төлөгний ясан дээрх үхрийг тэмдэглэсэн дүрс үсэг[16] дээрх ваарын дүрстэй ижил  байгаагийн зэрэгцээ, “дундад эртний Монголчуудын туг сүлд дээрх гал гэж тайлбарлаад байгаа зүйл үнэн дээ эвэр байж магадгүй”[17] хэмээн Археологич З. Батсайхан үзсэн байна. Магадгүй эртний эврийн шинж чанар эрхэмлэх ёс нь хожим эх загвараа гээж хэлбэрийн хувьд гал дүрстэй болох боломжтой. 

Монгол оронд шинэ чулуун зэвсгийн үед одоогийнхоос харьцангуй чийглэг, дулаан уур амьсгалтай байсан нь газар тариалан эрхлэх суурин байдлаар амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд, чухам тэр үед гэрийн малын зэрлэг өвгийг гаршуулан, улмаар түүнийг бие даан гэршүүлж дасгасан нь нэгэн голомт нутаг байж болно...
эх сурвалж


[1] П.Дэлгэржаргал “Монголчуудын угсаа гарвал” УБ., 2005.,Тал 33.
[2] Мөн тэнд., Тал 35.
[3] “Дуурлиг нарсны Хүннү булш “ УБ., 2011., Боть 1. Тал  311-113.
[4] З.Батсайхан “Хүннү” УБ., 2002., Тал 182.
[5] Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology: Official Journal of the National University of Mongolia. Volume 3 No. 1 December 2007 Д.Эрдэнэбаатар, А.А. Ковалев “Монгол Алтайн бүс нутгийн археологийн соёлууд” Тал 42.
[6] Мөн тэнд., Тал 48.
[7] Сампилдэндэв нар, - Х.Сампилдэндэв, Ш.Гаадамба. Монгол аман зохиол. УБ., 2006., Тал 318-319.
[8] О. Пүрэв “Монгол бөөгийн шашин” УБ., 1999., Тал 254-255.
[9] Волков В. 1981. Оленние камни. УБ., Стр 227.
[10] Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology: Official Journal of the National University of Mongolia. Volume 3 No. 1 December 2007 Д.Эрдэнэбаатар, А.А. Ковалев “Монгол Алтайн бүс нутгийн археологийн соёлууд” Тал 47.
[11] З. Батсайхан “Умард Хүннү ба нүүдлийн иргэншлийн хөгжил” УБ., 2000., Тал 70.
[12] Мөн тэнд., Тал 70.
[13] Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Vol. 3, № 1(287) 90-119 (2007) Г. Мэнэс “нүүдэлчдийн хоёр төрийн хаадын уг эхийн домгуудын үнэн магад түүхийг нягтлах нь” УБ., 2007., Тал 90-91
[14] “Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” УБ., 2000., Д. Ванчигдорж “Бух ноён, Будан хатан ээжийн шүтээн” Тал 230.
[15] С. В. К. Иванов “Семантике изображений на старинных Бурятских онгонах, Сборник музея антропологий и этнографии, т. XVIII.М.,1957. 
[16] З. Батсайхан “Умард Хүннү ба нүүдлийн иргэншлийн хөгжил” УБ., 2000., тал 70

Monday, June 3, 2013

There resemblance with ancient Jomon and Ainu is very strong

Mayans in Georgia? who would think something like to begin with besides Georgia is like in the centre of the world. You must be thinking why those reconstruction don't look like Eskimo? let me tell you why, what you're seeing happens to be proto-mongoloid people.
They may not look like it but they are genetically the closest with East Asians/Siberians, their DNA and Haplogroup are similar to Mongoloids, the only difference is East Asian went through the ice age.
File:Bjs48 02 Ainu.jpg

 
 

Genetic link between Asians and native Americans: evidence from HLA genes and haplotypes.
We have been studying polymorphisms of HLA class I and II genes in East Asians including Buryat in Siberia, Mongolian, Han Chinese, Man Chinese, Korean Chinese, South Korean, and Taiwan indigenous populations in collaboration with many Asian scientists. Regional populations in Japan, Hondo-Japanese, Ryukyuan, and Ainu, were also studied. HLA-A, -B, and -DRB1 gene frequencies were subjected to the correspondence analysis and calculation of DA distances. The correspondence analysis demonstrated several major clusters of human populations in the world. "Mongoloid" populations were highly diversified, in which several clusters such as Northeast Asians, Southeast Asians, Oceanians, and Native Americans were observed.Interestingly, an indigenous population in North Japan, Ainu, was placed relatively close to Native Americans in the correspondence analysis. Distribution of particular HLA-A, -B, -DRB1 alleles and haplotypes was also analyzed in relation to migration and dispersal routes of ancestral populations. A number of alleles and haplotypes showed characteristic patterns of regional distribution. For example, B39-HR5-DQ7 (B*3901-DRB1*1406-DQB1*0301) was shared by Ainu and Native Americans. A24-Cw8-B48 was commonly observed in Taiwan indigenous populations, Maori in New Zealand, Orochon in Northeast China, Inuit, and Tlingit. These findings further support the genetic link between East Asians and Native Americans. We have proposed that various ancestral populations in East Asia, marked by different HLA haplotypes, had migrated and dispersed through multiple routes. Moreover, relatively small genetic distances and the sharing of several HLA haplotypes between Ainu and Native Americans suggest that these populations are descendants of some Upper Paleolithic populations of East Asia.
Click the image to open in full size.


Facial reconstruction of ancient Native American (Mississipian)

Reconstructions from the skulls:
female here and the other is male.
Reconstructions from skulls,
Apallachian Mississippians
Chromesun mississippian priest digital painting




Sunday, June 2, 2013

С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй

2012 оны 1 сарын 16

    МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхмийн багш, угсаатан зүйч С.Бямбадоржийн ярилцлагыг хүргэе.

-Ястан гэдэг сэдвээр тантай ярилцах хүсэлтэй ирлээ. Учир нь нүүдэлчин монголчууд хэт бөөгнөрсөн амьдралд орж байгаа энэ үед ястны бүтэц бүрэлдэхүүн алдагдаж, устаж байна гэсэн болгоомжлол байна л даа.
-Ястан уу, энэ их зовлонтой сэдэв л дээ. Ястан гэдэг үг Оросын шинжлэх ухааны дэгийг дагаж явсан үед гарч ирсэн. Народнист буюу ард түмэн гэсэн үгийг орчуулж тодорхойлсон юм. Гэхдээ бид ястан гэдэг нэр томъёоноос татгалзаж байгаа. Ястан гэдэг монгол хүний ойлгоцоор нэг цусны хүмүүсийг хэлдэг. Эцгийнхээ ясыг дагана гэдэг нэг цусаар холбогдсон нэг удмын хүмүүс. Гэтэл народнист гэдэг ойлголт нэг цусны биш. Манай ястан ч нэг цусны биш. Жишээ нь ястан гэж нэрлээд сурсан дөрвөд, захчин, мянгад, ойрд гээд л угсаатнууд нэг удам гарлын хүмүүс биш шүү дээ. Хоёрдугаарт, ерөөсөө монголчууд нэгэн үндэстний улс юм. Өнөөдөр бидний ястан гээд нэрлээд байгаа угсаатны бүлгүүдийн угийг задлаад үзэхээр монгол болж таардаг. Жинхэнэ ясан дээр тогтсон ураг аймгийн холбоог хэн алга хийсэн бэ гэхээр Чингис хаан. Ингэж алга болсны үндсэн дээр монгол угсаатан бүрэлдэж бий болсон. Хэрэв ястан алга болоогүй байсан бол монгол угсаатан угсаатны хувьд бүрэлдэж бий болоход хэцүү. Чингис хаан бүх нутгаа засаг захиргааны зохион байгуулалтаар төдөн хүн тэдний мянгатад гээд мянгатын системд, ерөнхий бүх улсаа түмтийн системд оруулсан. Тэр мянгат дотор нэг удам гарлын хүмүүс, огт хамаагүй өөр цусныхан ч орж болно. Энэ бол зүгээр л манай хороо хорины систем гэсэн үг. Нэг хороо хоринд нэг цусны хүмүүс байна гэж болохгүй биз дээ.
   ХIII-ХIV зууны үед удам төрлөөрөө ижилсдэг байснаа гээгээд мянгатын системээр ижилссэн. Ингэж угсаатан бий болж байгаа юм. Түүхэн үйл явцын дунд задрал болдог. Юань улс мөхсөний дараа хаад ноёд өөр өөрсдийн албатаа аваад биеэсээ хамааралгүй амьдарч эхэлсэн. Феодалын хямрал гэдэг энэ шүү дээ. Хаа газар зөвхөн өөрийнхөө албаттай хар гэртээ хаан бор гэртээ богд гэдэг шиг амьдрах хүсэл эрмэлзэл үүссэн. Энэ үед Монгол гэдэг туган дор ижилсэж байсан хүмүүс дахиад задарч хоорондоо ижилсэж эхэлсэн. Энэ бол цусны ижилсэл биш, соёлын ижилсэл, хэл яриа, шашин шүтлэг, бага зэргийн цус, ясны юм орох нь орно. Үүнийг бид ястан гэж үзээд байгаа юм. Ястнуудыг ажиглаад байхаар өөрсдийгөө би өөр гэж бодоод байдгаас биш бүгдээрээ адилхан. Соёл, ахуй төрхөөрөө л ялгаатай. Ястан устаж байна гэдэг тэгэхээр их хийсвэр асуудал. Ястан алга болоогүй, тухайн ястан гэж яригдаад байгаа хэсэг хүмүүс соёлынхоо өвөрмөц шинжийг алдаж байгаа л хэрэг.
-Хотон гэхэд л ерөнхий төрхөө монхор хамартай байдаг. Тэгэхээр тэд нэг яс, цусны хүмүүс мөн үү?
-Хотонгууд түрэг гаралтай цөөхөн хүмүүс. Өөрсдийнх нь домоглодог яриагаар бол хотонгууд долоохон айлаас гаралтай гэдэг юм. Долоохон айл хоорондоо холилдоо биз. Гэхдээ л долоон айл гэдэг чинь долоон айл шүү дээ, нэг төрлийнхөн биш. Биеийн төрхийн хувьд түрэг монголчууд тэртээ тэргүй ялгаатай. Ер нь түрэг монголчууд битгий хэл нутаг нутгийн монголчууд хоорондоо ялгагддаг. Уул ус, ахуй амьдрал, агаар салхи гээд бүх юмны нөлөөгөөр тодорхой хэмжээний ижилсэл байна. Манай угсаатны зүйч багш Бадамхатан агсан хүнийг харж байгаад чиний дээд удам гарал тэр аймгийн тэр сумаас гаралтай гээд бүрэн хэлдэг байсан. Хотонгуудыг ястан гэж хэлэх бас хэцүү. Түрэг гаралтай боловч монголжсон л хүмүүс. Хэн нэгэн хэсгийгээ энэ бол харь гаралтай гэж хөөгөөд байж болохгүй.
-Би энэ хүнд ёстой яснаасаа дургүй гээд ярьдаг. Тэгэхээр яс гэдэг юм их чухал зүйл илэрхийлээд байх шиг байгаа юм?
-Удам судраасаа дургүй гэсэн үг дээ. Яснаасаа гэж хэлж байгаа бол хамгийн дээд шалгуур, үнэлгээ болж байгаа хэрэг.
-Судлаачид ястан гэдэг үгийг халъя гэдэг дээр санал нэгдэж байгаа юу?
-Тийм. 1930-аад оны эхээр ястан гэдэг нэр томъёолол тогтсон гэхээр саяхан гарч ирсэн ойлголт. Хүмүүс их эртний үг хэллэг шиг ойлгодог. Энэ зүгээр аймгуудыг л нэрлэсэн хэрэг шүү дээ. Энэ аймгууд өөрсдөө ч тийм цэвэр гарлын хүмүүс биш. Нүүдлийн, феодалын нийгмийн үед биенээсээ огт хамааралгүй амьдрах боломжгүй байсан учраас нутаг нутагтаа маш олон янзын хольцолдоонд орно. Түүхэнд ойрдууд яагаад хүчирхэг болсон бэ гэдгийг тайлбарласан байдаг юм. Тогоонтөмөр хааны байгуулсан Ар Юань улс хоорондоо тэмцэлдээд энэ хямралдаанаас маш олон хүн зугтаж, Ойрдод очиж суусан. Мэдээж авгай хүүхэд, ар гэр, хамжлага дамжлага, мал ахуйгаа бүгдийг авч явна. Ингэж очоод тэр нутгийн нэг ноёнд албатаар орсон байж таарна. Энэ холилдооны учрыг өнөөдөр гаргах ямар ч арга байхгүй. Уламжлалыг дагасан яс гэдэг юм яваад байх шиг байдаг. Тэрнээс ястан гэдэг ойлголт хэдхэн жилийн түүхтэй болж таарлаа шүү дээ.
-Түрэг гэснээс Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев монгол судлаачид захиалга өгч Модун Шаньюй, хүннүчүүд түрэг угсааных гэдгийг батлуулсан байх юм. Энэ  талаар та дуулсан уу?
-Сонсоогүй юм байна. Ингэж батлах боломжгүй. Жишээ нь түрэг угсааны гэдгийг батлахын тулд Модун Шаньюйгийн шарилыг олох ёстой. Шарилд нь генийн шинжилгээ хийх ёстой. Ингэлээ гэхэд монгол, түрэгийн генийн ялгаа чухам ямар байдаг юм бол. Наанадаж царайг нь тогтоох ёстой. Ерөөсөө эрдэм шинжилгээний ажил хэн нэгний захиалгаар хийдэг зүйл биш. Хэрэв тэр хүнийг хятад, эсвэл түрэг болохыг батлаад өгөөч гэдэг асуудал байдаг нь их бүдүүлэг хэрэг.
-Хүннүчүүдийн угсаа гарлын талаар монгол судлаачид юу гэж дүгнэдэг вэ? 
-Энэ их хэцүү асуудал. Хүннүгийн угсаа гарал одоо хүртэл маргаантай байгаа. Гэхдээ Монгол гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байх шив дээ. Өнгөрсөн зун нэг том наадам хийсэн дээ, хүмүүс янз бүрээр нэрлэж хэлээд байсан. Мүүнийн шашинтны дэмжлэгээр хийсэн энэ тэр гээд л. Үүний хамгийн том ололт нь энэ наадмыг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрнө гэдэг монголчуудын өвөг дээдэс Хүннү байсан юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
-Угсаатны зүйн номуудад Монголд төдөн ястан бий гэсэн өгүүлбэр байдаг. Лав УБЕГ-т нэр зааж 20 ястан үндэстнийг тэмдэглэсэн байдаг юм билээ?
-Сүүлийн үед тодорхой хэлэхээ болиод байна. Яагаад гэхээр шинжлэх ухааны өөрийнх нь гажуудлаар гэх үү, үзэл суртлын нөлөөгөөр сонгомол угсаатны бүлгийн хэв шинжийг олж амжаагүй хэсэг хүмүүст ч гэсэн ястан гэсэн нэр өгсөн байдаг. Тэгэхээр яг тодорхойлоод хэлчихэж болохгүй байгаа юм. Жишээ нь манай том зохиолчдын нэг Маам агсан байна. Эхлээд өөрийгөө дарьганга гэдэг байснаа сүүлдээ өөлд гэдэг болсон. Хүмүүсийн үзэл чөлөөтэй болж, дотроо нуудгаа ил гаргадаг болсон 1990 оноос хойш олон хүн өөрийгөө илчилсэн. Дарьганга гэдэг өөрөө угсаатны бүлэг болж чадаж байна уу гэдэг дээр бас л маргаантай шүү дээ. Дарьганга гэхэд ямар хэмжүүр, шалгуур байх ёстой юм. Эсвэл захчин гээд аваад үзье. Захчингууд гэдэг баруун монголын үндсэн бүрэлдэхүүн болсон гурван овгоос нийлж, зах хязгаарыг  манаж байсан хүмүүс. Энэ соёлын хувьд хэр их ялгаатай байна гэдгээсээ л угсаатны бүлэг бий болно. Зах хязгаарыг манадаг цэрэг гэдэг үгнээс захчин гэж тусгаарлаад байгаа боловч тэд өөр гаралтай хүмүүс байх боломжтой. 
-Ястныг тэгэхээр угсаатны бүлэг гэж авч үээх ёстой болж таарав уу? 
-Бид угсаатны бүлэг гэж байгаа юм. Ард түмэн өөрийнхөөрөө хэлж сурснаараа ястан гэж яваад байгаа болохоос шинжлэх ухаанаас шахагдаж байна гэж хэлж болно.
-Гэхдээ л ястныг угсаатны бүлэг гэж хэлж хэвшитлээ удах байх аа. Хуульд хүртэл ястан гэсэн хэллэг бий шүү дээ. 
-Яваандаа тогтох байлгүй. Монголчууд хорондоо тийм их ялгаагүй гэдгээ ойлгох ёстой. Зөв ч юм уу, буруу ч юм уу энэ миний бодол л доо.
-Ойлгох битгий хэл төрийнхөн хүртэл үндэс угсааны ялгаварлан гадуурхалт гаргаад байх юм. 
-Энэ л миний санааг зовоож байгаа маш том асуудал. Чи захчин, би буриад, энэ халх гээд байвал монголчууд улам холдоод, задраад, биедээ муу санаад явна. Манай багш Н.Төмөрхуяг иргэний үнэмлэх дээр халх, буриад, дөрвөд гэж ялгахгүйгээр зөвхөн монгол гэж тавих ёстой гэдэг байсан юм. XIII зууны үеийн зохион байгуулалт өнөө үед таарахаа байсан байгаа нь үүний илрэл байхгүй юу. Өөрсдийгөө ястан гэж ярьж байгаа нь Монголын дотоод нягтралыг сарниулахад нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэрээрээ дотроо ижилсдэг, гадагшаа өөрчлөгддөг. Бусдаасаа саланги болно. Монголын өнөө цагийн нөхцөл байдалд хор хөнөөлтэй.
-Ураг садны хол нь, уул усны ойр нь дээр гэдэг. Бид үүнийг холоос эхнэр ав, нөхрөө сонго гэж ойлгодог. Уул усны холыг мэдэхийн тулд угсаа гарлаар нь ялгах хэрэг болохгүй гэж үү?
-Энэ бол цөөхөн хүмүүст байдаг ёс. Олон хүмүүст тийм холоос эхнэр авах шаардлагагүй шүү дээ. Бид үндэс угсаагаа хамгаалахын тулд гэрлэлтээр зохицуулагддаг. Монголын билэг, зүйр цэцэн үгийг маш олон янзаар тайлбарлаж болдог. Нэгдүгээрт чиний хэлдгээр тайлбарлаж болно. Хоёрдугаарт монголчууд ураг төрлөөрөө арабууд шиг нэг дороо арав хорин айл нийлж суудаггүй. Тус тусынхаа амьдралыг аваад яв гэсэн утга ч гарч болно. Хоорондоо сууж болох болохгүйн тухай асуудал байна. Жишээ нь чи ямар овогтой билээ.
-Боржигон.
-Тэгэхээр боржигон хүнтэй сууж болохгүй гэсэн үг үү. Энэ буруу байгаа биз. Би овог тогтоож байгааг дэмждэг. Гэхдээ хийж байгаа арга нь буруу болсон. Чи яаж боржигон болсон бэ гэхээр танай нутагт тийм хүмүүс байдаг юм уу гэж асуугаад л тогтоосон. Тусгай лавлагаа гарч байсан шүү дээ. Тэр нутагт тийм хүмүүс байдаг, энэ овгуудаас сонгож авч болно ч гэх шиг. Юу гэсэн үг юм бэ. Энэ цус ойртолтоос ч юм уу, удмын өвчнөөс хамгаалахад ямар ч ач холбогдолгүй. Тал нь боржигон болсон хүмүүс хоорондоо суухгүй байна гэж байхгүй. Хэрэв үүнийг ач холбогдлоор нь ашиглая гэсэн бол бүр нарийн овгийг гаргаж ирэх ёстой. Боржигоны хиад овог гэдэг ч юм уу хойноос нь залгаж явах ёстой. Тэгж байж чи хамгаалагдана. Айхтар урт бодолтой хүмүүс овгоо давтагдахгүйгээр зохиосон байгаа.
-Монголчуудын тал нь хотдоо суурьшчихлаа. Гадаад дотоод явах эрх нь, ямар хүнтэй яаж суух нь ч чөлөөтэй боллоо. Энэ холилдооноос болж угсаатны бүтцэд өөрчлөлт орох вий дээ гэсэн зовнил байгаа юм?
-Угаасаа цөөхөн хүмүүст ийм зовнил байдаг. Хоёрдугаарт, бидний өөрсдийн өвөг дээдэс юм уу, нүүдэлчдийн генид суулгаад өгсөн уламжлал байгаад байна. Жишээ нь энэ асуудлыг тайлбарлахын тулд түүх авч үзэх хэрэгтэй. Чингис хаан гаднаас хатан авдаггүй байсан уу, авдаг л байсан. Тэрнээс болоод бид сөнөж сүйрсэн үү, үгүй. Харин монголчуудын баримталж явдаг зарчим нь эмэгтэй хүн гадаад хүнтэй суувал удмаасаа гараад цаашаа харьяалагдах болдог. Эрэгтэй хүн гаднаас эхнэр авбал өөрийн удамд шингээж наашаа харьяалуулдаг. Манайхан эмэгтэйчүүд нь эхнэр болоод гадагшаа гарч байгаа тохиолдол их байгаа болохоор зовниод байна л даа. Тэрнээс ард түмэн холилддог, цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй. Энэ явдал тодорхой хэмжээнд хүрэхээр үндэсний оршин тогтнохуйд аюул занал хийх тохиолдол бий. Манай өнөөгийн нөхцөл байдалд ийм хэмжээнд хүрээгүй.
-Монголчууд хүнээ өсгөе гэвэл гадаад монголчуудаа тат гэсэн санал байдаг юм. Угсаатан зүйчийн хувьд үүнийг зөв гэж үздэг үү?
-Яагаад болохгүй гэж. Аливаа угсаатанд өөрийгөө тодорхойлох том шинж бий. Энэ бол цус яснаас илүү нарийн шинж. Чамайг монгол гэдгийг батлахын тулд нэг бол генийн шинжилгээ хийнэ, эсвэл удмыг чинь хөөгөөд асар их хүч хөдөлмөр гаргана гэсэн үг. Чиний дээд удамд XII зууны үед нэг сартуул ч юм уу, туркмен нөхөр гараад ирвэл яах вэ. Тэгэхээр чи туркмэн гэж өөрийгөө нэрлэх үү. Байж болшгүй асуудал байгаа биз дээ. Ерөөсөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх шинж чухал байдаг юм.
-Итгэл үнэмшлээрээ би монгол хүн шүү гэж үү?
-Тийм. Аав нь орос, ээж нь хятад байж болно. Манай Сэлэнгээр ийм хүн олон шүү дээ. Гэсэн ч тухайн хүн би монгол гэж зүтгэж л байх юм бол бид монгол гэж хэлэхээс өөр аргагүй.
-Мах цусаараа биш шүү дээ, тэр хүн...
-Би монгол хүн гээд Монголын төлөө сэтгэлгүй бол яах вэ. Тийм хүмүүс байдаг, заримд нь би дургүй хүрдэг. Гадаадад явахаараа өөрийгөө япон гэж хэлдэг гэж байгаа юм. Үүнийг монгол гэх хэцүүеэ. Угсаатан гэдэг дээр ч бид цусны асуудлыг айхтар эрчимтэйгээр тавьж болохгүй болж байгаа юм. Хэрвээ тавьдаг байсан бол манай нийгэмд цус судлаачид асар олноор төрнө. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хамгийн, гол шинж өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал.
-Огт танихгүй хоёр хүний угсааг хөөсөөр байгаад аль нэг үе дээр хамаатан болгочихож болно гэдэг дээ. Энэ хэр их хөдөлмөр шаарддаг ажил вэ?
-Хоёр цаг ярихад л хамаатан болдог гэж байгаа юм даа. Чи баруун, би зүүн аймгийнх байсан ч хамаагүй. Хамаатан биш юм аа гэхэд ижий ахай болсон таньдаг хүн гарч ирнэ. Аргагүй шүү дээ, монголчууд цөөхөн юм чинь. Уугуул нутагтаа үе удмаараа дамжин суусан, түүхийн он удаан жилд өчнөөн сүлжээс гарч ирсэн байдаг. Хоёр цаг яриулж байгаа хамаатан гэдэг асар холдсон хамаатан байж таарна. Ойр бол эхний 10 минутад л тодорчихно. Би хэдэн оюутандаа л ярьдаг юм даа. Манайхан ааваараа удамладаг. Энэ нь ч зөв. Гэхдээ бодит байдал дээр монголчуудын дунд ээжээрээ удамлах явдал асар их байна. Ааваараа овоглодог, ээжээрээ удамладаг. Ерөнхий тойм яривал ээж хүн хүүхдүүддээ ойр байдгаас болж буй хэрэг. Жишээ нь зүйр үгэнд авга гэж магтсан үг бараг байхгүй. Нагац бол бурхан. Гол хүмүүжүүлэгч болсон ээж хүүхдээ өөрийнхөн рүү хүмүүжүүлдэг болохоор тэр. Түүхээс үзэхэд аавын талынхан хөрөнгө эзэмших эрхтэй учраас өрсөлдөгчид болдог доо. Ийм учраас ээжээс удамлах нь олон байх шиг байна.

Л.Мөнхзаяа “Үндэсний шуудан” сонин №007 (1341)