Wednesday, December 14, 2011

Мантра буюу оюун санааны дүрс тарнийн дүрслэлд шүтэн бясалгаж бүтээх

Билэгдэлийн утга учир хаа сайгүй оршино
Цаст Түвдийн орны сүсэг бишрэл, хаа сайгүй дэлхийгээр тархжээ. Бурханы шашин, шүтээн гэсэн олон зүйлийг дурьдах буйгаас туг далбаануудын утга шүтлэг бишрэл, билэгдэлийн нууцыг агуулсан Лундаа дарцаг болон салхин дарцагуудыг дурьдаж болох юм. Энэ нь уламжлалт хээ угалз чимэглэлээр чимэглэсэн буддийн шашны бэлэгдэл дорно дахины гүн ухааны төлөөлөл болон дээрхи үндсэн өнгүүдийг давхар илтгэн оршино. Цэнхэр, Цагаан, Шар, Улаан болон Ногоон зэрэг өнгүүдыг бүрдүүлнэ.
Эдгээр өнгүүд нь тус бүрдээ язгуурт таван махбодийг дүрсэлдэг бөгөөд орчлон ертөнцийн сав, шимийн гүн агуулагыг илэрхийлдэг ажээ.

Шар нь Дэлхий,

Ногоон нь Ус,

Улаан нь Гал,

Цагаан нь Агаар-Үүл,

Цэнхэр нь Сансар Хорвоо тэнгэрийн билэгдэл болдог.

Цаст түвдийн орны ард түмэн энэхүү дарцаг далбааг бурханы шашны үүднээс бүтээхийн сацуу ертөнцийн оршин тогтнох мөн чанарын бэлэгдэлийг илэрхийлж байдаг. Энэ нь өөрийн үүх түүхийн өвөрмөц шинжийг гүн ухааныг илэрхийлж байгаа юм. Хожмоо их хөлгөны уламжлал хүчтэй хөгжсөн зүүн өмнөд ази болон умардын Гандан тэнгэрийн орны бэлэгдэлт Намсрай бурханы ертөнц болох Алтайн болон бусад уулсын орнуудад энэ билэгдэлт дарцаг илэрхий сүсэглэгдэн тархжээ. Туг, далбаа, дарцагыг бүтээх хийх арга түүхий эдийн багаж зэргийг мод, хөвөн даавуун дээр хээлэн гоёмсог урлаж чимэглэж дүрсэлсэн нь маш сонирхолтой.


Мантра буюу оюун санааны дүрс тарнийн дүрслэлд шүтэн бясалгаж бүтээх, сахиусын зурагууд болон өлзий жаргалын дээдийн үүдийг нээн билэгдэж урласан дүрслэл зэрэг нь сүсэгтэнд гайхамшигт аврал мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Түвдийн буддистууд болон Их хөлгөны улалмжлалт орнууд зуу зуун жилийн турш өөрийн гэр орон, нандин шүтээны дагуу дарцагыг өлгөн хийсгэж ирсэн зорилго нь залбирал бясалгалаар үл тогтон өөрсдийнхөө болон бусад ард түмнийхээ сайн сайхан үйлийн даллаг болсон увидасыг бий болгож чадах итгэлд тулгуурлажээ.

Тэдгээрийг ариун шүтээны газруудад залсан байдаг нь үүний тод жишээ юм. Эдгээр тавьж өлгөсөн шүтээн туг хиурууд нь салхинд хийсэн намирч өөрийн сүлд хийморь, буян номын арвин их эрч хүчийг түгээн дэлгэрүүлэх уламжлалт зан үйлийг улам ихээр мандан бадруулах давхар их хүчний дуудлага болдог ч юм билүү.
Итгэл бишрэлээр гүнээ бясалган шүтвэл сайн сайхан үйлсийг залан авчрах шидтэй гэдэг. Хүн төрөлхтөны уртын урт хөгжил мандал бадрал, уруудан доройтох цагын аясыг сүсэг бишрэлийн үүргээр чармайн гүйцэтгэж байгаа нэг өнцөг мэт санагдана. Түүнчлэн урт удаан амьдралын ашид ивээлийг хүртэх учиртай хэмээн шүтэх итгэл нь газар бүрд шүтдэг шашин болох Аллах, Ертөнцийн эзэн, Бурхан Будда нарын аль эрт ирээд одсон бидний үзээгүй бурханлаг хүмүүны дүрийг төлөөлөх билэгдэл ч болж мэдэх юм. Тиймдээч хаа сайгүй Ариун Загалмайт дүрс, Аллахын бэлэгдэлт-Ариун чулуу, Буддийн шашны олон талт бурхадын чуулга 84,000 дүрслэл зэрэг нь нэгл цаанаа учиртай мэт.

08,08,11

No comments:

Post a Comment