Бурханы шашны их хөлгөний ёсонд язгуурын таван бурхан буюу бясалгалын таван бурхан байдаг гэж үздэг. Тэд мөнхийн бясалгалд оршиж, бодьсатва хэзээ ч болдоггүй. Язгуурын таван бурхан тус бүрт зохилдох таван махбод (са. скандха) хийгээд мэдрэхүй таван цогц байдаг. Эдгээр чанад хязгаараа хүрсэн бурхан бүр сансарын аль нэгэн үеийг захирч, гүн бясалгалд оршдог. Бясалгалын бурхан бүрт өөр өөрийн зохилдох “хүний бурхан” /са. мануши будда/ хийгээд бодьсат байдаг. Бодьсатвыг дияан бодьсатва хэмээн нэрлэх бөгөөд түүнийг тэнгэрийн Буддын оюун санааны хөвгүүн гэж үздэг. Язгуурын таван бурханд өөрийн өнгө, мутарлага /са. мудра/, ертөнцийн зүг болон хөлөг унаа байдаг. Бидэнд дараах хүснэгт хэрэг болно:
Хүний бурхад- /мануши будда/
Бясалгалын бурхад- /ялгуусан бурхад- дияан бурхад/
Бясалгалын бодьсатва нар- /дияан бодьсатва/
Бясалгалын
бурхад
|
Өнгө
|
Мутарлага
|
Ертөниийн
зүг
|
Хөлөг
Унаа
|
1. Вайрочана
|
иагаан
|
сургах
|
төв
|
арслан
|
2. Акшобхья
|
хөх
|
нотлох
|
дорно
|
заан
|
3. Ратнасамбхава
|
шар
|
өглөгийн
|
өмнө
|
морь
|
4. Амитабха
|
улаан
|
бясалгалын
|
өрнө
|
хун
|
5. Амогхасиддхи
|
ногоон
|
аймшиггүйн
|
умар
|
гарьд
|
Цагийн хүрдний ёсонд бясалгалын таван бурханыг анхдагч будда буюу Ади Буддагаас гаралтай гэж үздэг.
Тэнгэрийн бурхадыг ихэвчлэн ямар нэгэн гоёл чимэглэлгүй лам дээлтэй дүрслэдэг. Заримдаа тэднийг Эх (тө. Юм) буюу Эхийн эрч хүчний хамт дүрслэсэн байх бөгөөд энэ дүрээр байхдаа титэм зүүж, бодьсатвын ерийн дээл өмссөн байдаг.
Аурел Стэйн болон доктор Брайнер Спунер нар бясалгал хийж буй бурхадын дүртэй титэм зүүсэн бодьсатвын хэд хэдэн зургийг Сархи-Бахлол хэмээх газраас нээсэн явдал Гандхарын урчууд чанад хязгаарт хүрсэн бурхадын тухай онолыг мэдэж байсныг харуулна. Ямар ч атугай язгуурын бурхадын дүрийг бодьсатвын титэмд зурах заншил Гандхарын үед холбогдоно.
Ялгуусан бурхан Амитабха өвөр дээрээ бадар аяга барьж, бясалгал хийж суугаа дүртэй. Биеийн өнгө нь улаан, лянхуат ширээнээ залран сууна. Ширээний өмнө номын хүрдтэй лянхуа цэцгийн цөөрмийг дүрслэсэн. Бясалгалын бурханыг мутартаа лянхуа цэцэг барьсан найман гол бодьсатва тойрон хүрээлжээ.
Эх сурвалж: Будда.мн
Gandhara Buddhas in ancient time |
No comments:
Post a Comment