Sponsered

Saturday, May 14, 2016

Бүх зүйлс өөр хоорондоо холбоотой байдаг.


Бүх зүйлс өөр хоорондоо холбоотой байдаг. Их тэсрэлтээс хойших эгэл бөөмс хүртэл бидний энергийн сувгийн бүх гуунуудыг дамжин гарсан байдаг. Бидний бие организмын өчүүхэн эсийн түвшин хүртэл өөрийн гэсэн мэдээллийн сантай ба шинэ төлөвт нэгдсэн эгэл агаад их тэсрэлтийн нэгээхэн хэсэг билээ. Чингэхлээр бидний бие организм цор ганцаар эвлэлдэн нэгдсэн синтезлэг матери биш. Бидний ухамсар хүртэл үүнд хамаатай. 
Бодит хэмээх бүх зүйлс ганц ба бодит байдалд оршдог боловч бодит байдлыг маш олон аргаар тайлбарлаж болдог. Үнэн чанартаа бодит байдлыг тайлбарлах аргын тоо хязгааргүй юм. 
Эрт урьдын цагт дэлхий дээр өнөөгийн бидний төсөөлөөд ч сэтгэлд багтахгүй эгэлгүй өндөр түвшингийн ухамсарын орон зай байдаг байсан.

 Үүний сонгодог жишээ бол Үг хийгээд Ум хэмээх энэ ертөнцийн анхдагч долгойны тухай эртний судруудад үлдсэн анхдагчын үлгэрүүд билээ. Энэ мэт үлгэр домог гарах этгээд сонин сэдэвүүд нь орчин үеийн гурван хэмжээст ертөнцийн хүмүүс бидэнд дам хэлбэрээр бүдэг бадаг үлджээ. Ухамсарт үлдэж чадах ер бусын зүйлсийн талаархи гайхамшигт баримтуудыг эндээс үзээрэй. 

Бидний мэргэн ухааны эрлийн хил хязгаар гэж үгүй ажээ. Тиймийн учир таны мэргэн оюуныг гүний мэдлэгийн аянд дөрөө холбон мордуулж буй миний бие туйлын их баяртай байна. 






16.14.05

Wednesday, May 11, 2016

Чингэхлээр амьдрал бол сургууль юм.


Олон хэмжээст оршихуй байдаггүй бол, бид зөвхөн бие махбодоор газар эхтэй холбогдсон бол, өөр хаа нэгтэй очиж чадахгүй байсансан бол амин биетийн оршихуй төдийлөн учир холбогдолгүй, утгагүй мэт байх ёстой байсан. Хүн бид өөрсдийгөө хэн гэдгийг мэдсэний ачаар агуу их өсөлтийн /ухамсарын сэргэлт/ хэрэгсэл болж бурхны /Амин атом/ өмнө зэмсэг болж амьдрал хэмээх их сургуульд сурч боловсордог. Чингэхлээр амьдрал бол сургууль юм. 

"This means that our observable Universe, as magnificent and large as it is, is only a tiny fraction of just one Universe in our vast Multiverse, whose true size and scope is not only unknown to us, but potentially unknowable. We have no ideas at the present time how to gain information about something that leaves no imprint or information in our observable Universe, and therefore we don’t know how to learn about it.": Бид ямаршуу аймшигт үйлийн нөхцөл дунд төөрч будилан буйг хүний сэтгэлийн угаас гарах зөвт ухамсрын сэргэлтээр энэ амьдралын утга учрыг ухаарах цаг нэгэнт бий болжээ.

The spiritual warrior has no enemy except herself. The only contest is with herself. She cannot control the acts of others, but she can govern her own actions and reactions. The true art of the warrior is to receive the spirit of the universe and to spread her "peace" and the true definition of the Way of the Warrior is "love" So become peace.. become love. Do this and the Warrior Mind is established in you.... and your inner master will heal through you --Peter Oxios: Бид амьдралд мэндлэх мөртлөө живж буй завин дээр шууд оршоогүй юм шүү. Хүний биеийг олж төрнө гэдэг тийм ч хямдхан зүйл биш шүү. 

Хүрээлэн буй орчны төлөө тэмцээрээ гэж танд зөвлөөгүй мөртлөө үүнд буруу зүйл байхгүй. Дотоод хэлбэрийн амин жор нь бясалгал юм. Бясалгал нь таныг хаа сайгүй орших бүхийл амьдралтай ухамсартайгаар холбон өгдөг. 

Нэг үгээр бол "Үйлдэхийн тулд орших тухай" хэмээх Дандарынхны сургааль мэт. Бидний ойлгож, төвлөрч байгаа энэхүү дотоод зүйл маань биднийг урагшлах явцад алгуур нээгдэх болно. Амьдралын энэ үзэгдэх талын нөгөө талыг ойлгосон хэнч болов, дээд ухамсар гурван хэмжээст ертөнцөд орох үед эдгээр хүрээлэн буй орчны асуудлууд жинхэнэ асуудал биш гэдгийг ойлгоно, гэвч гурван хэмжээст үзэл бодлын өнцгөөр бол энэ нь амьдралын төгсгөл мэт харагддаг.

Бясалгал хийхийг сайшааж эхлэв. 
16.05.11

Tuesday, May 10, 2016

Тоот зүүн мутартаа мөнх амьдралын мөнхийн бэлгэдэл болох Анкхийг атгаж буйгаар дүрсэлсэн байна.

Олон зүйл уншдаг нэлээд өргөн мэдлэгээр зэвсэглэсэн хүнээс Тоот хэмээх бурхны  нэрийг сонсоогүй юу? ..гэвэл утгагүй биз. Эртний Египетийн ариун үсэг хэмээх Шаантаг бичгийн хажууд Ибис шувууны толгойтой хүн биет дүрслэлээр түүнийг таньж болно. 

Таны харж байгаа шувуун толгойтой өргөн мөртэй хүдэр чийрэг байрын эрийг Тоот хэмээн дууддаг. Дуудах алдрыг Тоооот хэмээн уртаар дуудах нь түүний алдар нэр Египетийн түүхэнд хэчнээн чухал болохыг илэрхийлдэг. Тэрээр энэ дэлхий дээр оюун ухаант хүний ухамсарт бичиг үсгийн гайхамшиг гэж юу болохыг мэдүүлсэн нэгэн. 
Энэ нь биднийг эх түүхээ мэдэх хийгээд ухамсрын сэргэлтийг авчрах хэмжээний эртний мэдлэгийн охь дээжийг өнөөдөр авчирч өгөх үйлийн үрийн сонгодог жишээны нэг болсон билээ. 
Тоот зүүн мутартаа мөнх амьдралын мөнхийн бэлгэдэл болох Анкхийг атгаж буйгаар дүрсэлсэн байна. Египетчүүд үүнийг жинхэнэ эрх чөлөө, мөнх амьдралын гэртээ харих эхлэл гэж үздэг учраас Анкх нь үндсэн нууцын түлхүүр болсон ажээ. 




16.11.05

Meditation.

This product is the outcome of extensive research by Spiritual Masters through Meditation.
A step by step Meditation Visual Guide.
A video to learn and practice Meditation.
Spiritual Reality is the answer to ...
• Be Healthy Joyful and Peaceful
• Be Blissful at all given times and situations
• Achieve whatever you want
• Become a miraculous Creator
Spiritual Reality: The Ultimate Guide to Meditation is an enlightening movie on meditation and meditative experiences. In this movie Spiritual truths have been dealt with in a profound manner and given a uniquely stunning visual form by using outstanding computer graphics. 'Spiritual Reality' is based on two decades of extensive research and real life experiences of Spiritual Masters. Each one of us is in search of good health, peace, knowledge, prosperity, harmony and overall, a happy and blissful life at all given times and situations. By watching the movie, one can learn to meditate, understand Spiritual science and derive the best out of life. The movie explains in detail basic Spiritual concepts like - how to do meditation, what happens during meditation, cosmic energy and also higher science like etheric body, third eye, astral travel, birth, death and Nirvana.

Итгэл үнэмшилтэй халуун маргаан үүсгэх нь



Миний сургуульдаа багшаар заалгаж сурч мэдсэн зүйлс нь өнөөдөр итгэж байгаа олон зүйл санаа товчхондоо ихэд өөрчлөгдсөн байхыг цахим хуудас дэх орчин үеийн мэдээ, мэдээллийн цалгим урсгалаас төвөггүй харж болно.
Мөн ном сэтгүүл, телевиз радио зэрэгт ямар их мэдээллийн урсгалууд биднийг мэдээллээр бөмбөгдөж зүгээр суугаадл энэ тэвхэрхэн эдэд ховстуулахыг таашгүй. 
Мэдээ, мэдээллийн эрин зуунд зүсэн бүрийн мэдээллийн бөөмс бидний уураг тархинд тухайн цаг үедээ л үнэн гэж хүлээн зөвшөөрөгдөж байсан бөгөөд дараа нь ойлголт ба үзэл суртал, бодол минь өөрчлөгдөхөд дараагийн залуу үеийнхэн өөр үнэнийг заалгадаг ажгуу. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж энэ. 
Жишээ нь цөмийн физикийн тухай ойлголт өнгөрсөн зууны хагаст үндсээрээ өөрчлөгдсөн. Тэгээд энэ өөрчлөлт шинэчлэлт маань ерөөсөө нэг өнгөөрөө тоосонд дарагдаад байгаагүйг бид мэднэ.

Тэр үед атомыг алим шиг эсвэл тарвас шигээр төсөөлдөг байжээ. Яг үнэндээ бид хүрээлэн буй орчны талаар маш муу мэдлэгтэй. Тэр мод амьтай байдагуу гэдэг тал дээр ч ерөөсөө бодох сөхөөгүй ажлаа хийж, сайхан мөчрөөс нь хамаагүй хугалах түлээчин эсхүл хулгайн модчинг буруутган дурдах нь шударга мэт. Ерөнхийдөө туршилт хийж байгаа этгээдийн үйлдэл нь туршилтынхаа дүнд өөрөө жүжигчин болчихсон байдгийг Квантын физик харуулчих боллоо шүү дээ. Нөгөөтээгүүр юунд итгэж байгаагаас шалтгаалж, туршилтын үр дүн хийгээд эцсийн үнэмлэхүй үнэн нь өөр өөр гарах бололцоог өөрийн мэдэлгүй хийж чаддаг.

Бидний үнэн гэж бодож байгаа олон зүйлс үнэн байж огт чадахгүй гэсэн үг.
Чингэхлээ итгэн биширч буй орь ганц энэ дэлхий нь уужим хорвоо галактик дээр ганцаархнаа байдаг гэж үү?
Орчин үеийн залуусын ном уншиж буй байдлаас үүдэн өмнөх мэдлэгийн хязгаарлагдмал цулгуй зураг, жаазнаасаа мултарч нэгнээс нөгөөд шилжин ...харьцангуй оршихуйн тухай чих дэлсүүлэх боллоо. Юм нэгээрээ дуусдаггүй билээ. Бид орь цөөхүүлээ биш юм шүү дээ гэж.
Сүүлийн үед төрөл бүрийн сансрын тухай мэдээлэл бидний мэдлэгт дусал нэмэх боллоо. Элдэв янзын амьдрал буй оддын чанад дэх нууцын алсад буй цэнхэрхэн гараг эрхсийг нээж илрүүлсээр байна. Нэг өдөр хүссэн газартаа ганзага нийлүүлэх ах дүүгийн цуваа тэнгэр тийш судалгаа шинжилгээ хийхээр одох нь дамжиггүй.
Орчлон ертөнцөд илүү өндөр төвшинтэй ухамсар байдгийг гэрчлэх нотолгоо баримтуудыг бид бүгд удахгүй үзэх болно. Зөвхөн оддын хязгаарт ч биш бидний оршихуйн зэргэлдээ олон хэмжээст ертөнцүүд байж л таараа. Энэ талаар дараа дэлгэрүүлж яриа дэлгэж сууцгаая. Түр баяртай.
16.05.10