Sponsered

Saturday, March 2, 2013

Эрнст Мулдашев: “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” цувралын “Эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмж”, “Харатийн алтан шаштир”, “Шамбалын өлгийд”


Төвд Гималайд хийсэн дуулиант судалгаа, гайхам үр дүн, хүн төрөлхтөний үүсэл гарлын тухай итгэхийн аргагүй мөртлөө итгэхгүй байх бас аргагүй таамаглал дүгнэлтүүд, орчлонгийн жам ёсны утга учрын тухай эрхгүй эргэцүүлэхэд хүргэх уран сайхны аястай судалгааны цуврал номуудыг бичсэн дэлхийд нэртэй Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев Монголд ирээд буцлаа. Тэр Монголд юу хайж ирсэн юм бол? Хайсан зүйлээ олсон болов уу? Ямар судалгаа хийв? Аялал бүр нь дуулиан тарьж байдаг судалгаагаа манай улсын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэх үү гээд уншигчдын маань сонирхож буй олон асуултад парапсихологч Д.Төмөртогоогоос хариулт авсан юм. Энэ эрхэм Монголын Психотроникийн хүрээлэнг тэргүүлдэг. Эрнст Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” цувралын “Эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмж”, “Харатийн алтан шаштир”, “Шамбалын өлгийд” гурван ботийг монгол хэл дээр цувралаар орчуулан гаргах үйлийг эднийхэн гардан эрхэлсэн юм. Доктор Д.Төмөртогоо Мулдашевийнхныг Монголд байх зургаан өдөр тэдэнтэй хамт байж, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Тэд уулын эзэн, лус савдагийн зургийг авчээ
Э.Мулдашевийн багийнхан Алтай судлалын экспедицийн судалгаагаа Монголд үргэлжлүүлэхээр наймдугаар сарын 28-нд ирсэн юм. Зургаан өдөр ажиллаад есдүгээр сарын дөрвөнд буцсан. Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар явж, хүн чулуу, буган хөшөө, хиргэсүүрүүдийг үзэж харсан даа. 
Тэдний зорьж очсон хамгийн гол газар нь Ховд аймгийн нутаг дахь нэгэн агуй. Тэр агуйд очихын тулд 400 гаруй км явсан. Тэгж зорьж хүрсэн мөртлөө агуйн үүдэн дээрээс хэтрээгүй гээд бод доо. Амаар нь шагайж хараад л бөмбөлөг байна гэчихээд цааш ороогүй. Нэг нь орж, зураг авсан. Тэгээд л Монголд ирсэний хэрэг бүтлээ гэж байсан. 
Энэ агуйд маш олон зосон зураг бий. Ер нь хадны сүг зураг цохиж хийсэн буюу зурсан хоёр янз байдаг юм. Энэ агуйн сүг зургууд зурмал нь. Дэлхийн эртний урлаг судлалын олдвор дотор чухал байр суурь эзэлдэг цуутай зургууд энд бий. Гэтэл Мулдашевийнхан эдгээр зургийг огт сонирхоогүй. 
Хил давж орж ирэхдээ л Монголд нэг гүнзгий нүх байх ёстой. Хаана байна гэж асуугаад байсан юм. 
Тэр хайж байсан нүх нь энэ агуйд байсан. Агуй их өндөрт байрладаг. Ам нь баруун хойшоо наран жаргах зүг рүү харсан байдаг юм. Агуйн ам шувууны сангасаар дүүрчихсэн байсныг наяад оны үед сумын захиргааныхан цэвэрлэсэн юм билээ. Цэвэрлэхээс гадна сангасаар нь ногооны талбайгаа бордох давхар зорилготой байж. Хоригдлуудаар сангасыг цэвэрлүүлжээ. Манайхан л болсон хойно очсон уул хад бүхэн дээр нэр усаа сараачина. Олон үеэрээ дамжин шүтэж ирсэн газар орноо ингэж бузарладаг. Хожим хойно нь очсон хүмүүс тэднийг хараана. Хараахаас ч аргагүй. Өнгөрчихсөн хойноо ч хараалгах үйлийг тэгж л бид хийдэг юм байна. Агуйд очоод харж байхад тэр дүр зураг бас л давтагдаж. Хоригдлууд сангасыг нь ачихад маш их тоос босчээ. Тэр их бужигнасан тоос нь буухдаа хадны сүг зургуудыг дараад харагдуулахгүй болгочихсон байна лээ. Энэ цэвэрлэгээний дараа агуйн нэг хэсэг нурж нүхийг дарсан юм байна. Байгаль дэлхийдээ ёс бус, бохир, бузраар халдсаны уршиг энэ. 
Агуйд орсон хүн нь харанхуйд баахан хар юмны зураг авсан. Юуны зураг аваад байгааг асуухад очоод компьютер дээр хараарай гэж байна. Буцаж ирээд авсан зургийг нь компьютерт харахад зангидсан гарын хэмжээтэйгээс эхлээд хүний толгойн чинээ цайвар, хөхөмдөг, ягаавтар өнгийн бөмбөлгүүд байна. Нарийн ажиглавал чагт маягийн зураастай. Тэд түүнийг хас тэмдэг гэж тайлбарлаж байна лээ. Компьютер дээр маш гоё ялгарч харагдах юм. Бөмбөлгүүд хөдөлгөөнтэй. Олон кадр дарахад байнга байршил нь өөрчлөгдөж байсан. Ийм бөмбөлгүүд Египетийн пирамид, Пасхийн арал, Сирийн агуйнуудад байдаг гэнэ. Мулдашевийнхан дэлхийн дөч гаруй орноор явж, хэдэн зуун агуй үзсэн хүмүүс юм. Тэр дугаргий бөмбөлгүүдийг харанхуйд зургийг нь авахад тодорч харагдана. Хүний юу бодож буйг ойлгодог, ухамсартай энергийн биет. Манайхны ойлголтоор бол уулын эзэн, лус савдаг нь гэж тайлбарлаж байсан. 
Уул ус бүхэн эзэнтэй. Аргадаж, тахиж шүтэж байх хэрэгтэй гэсэн өтгөсийн үг бий шүү дээ. Тэр нь махан бие, цусан зүрхтэй бидэнд харагддаггүй. Хүн мэдээллийн ерэн хувийг нүдээрээ авдаг. Гэтэл энэ чухал эрхтэн маань гэрэл, хурдаас хамаараад маш бага зүйлийг хүлээж авдаг. Долгионыг ч бас үзэхгүй. Тэгэхээр ийм муу багажаар мэдээллийнхээ ерэн хувийг авдаг хүн бүхнийг мэддэг чаддаг гэж болохгүй байгаа биз. Энэ энергийн биет хальсны аппарат, видео камерт харагддаггүй гэнэ. Зөвхөн дижитал аппаратаар л хардаг юм байна. Орчин үеийн энэ их мундаг тоног төхөөрөмжүүдийг зохиож бүтээхээс өмнө хутагт, хувилгаад, гоц чадвартай хүмүүс л тэдгээрийг харж мэдэрдэг байж. Манайхан уул усаа хэн ч хамаагүй очоод тахиад байдаггүй, лам хувраг бөө удганаараа тахиулдаг нь учиртай л хэрэг. 

Пасхийн арлынх шиг нууц агуулсан нүхнүүд Монголд бий
Пасхийн арал Алтайн нурууны дор, дэлхийн нөгөө талд Чилийн нутаг, Номхон далайн гүнд байдаг. Тэр арал дээр гүнзгий нүхнүүд байдаг гэнэ. Мулдашевийнхан тэр нүхнүүдийг Монголд байх ёстой гэж ирсэн юм байна. Хайсан нүхээ ч олсон. Энэ нүхнүүдийг бас манай говьд байх ёстой гэж байна. Ирчихээд асууж сураад үзэхэд үнэхээр Дундговь аймгийн нутагт тийм нүхнүүд байдаг гэж сонслоо. 
Мулдашевийн онолоор бол галав юүлэхийн өмнө Алтайн нуруу, Пасхийн арал хоёр дэлхийн хойд урд туйл байжээ. Сүүлчийн усан галав юүлэх үеэр Монгол нутаг хэсэг хугацаанд хуурай, хүн амьдрах бололцоотой байж. Энэ үеийнхний анхны хүмүүсийг монгол нутагт амьдрахад тэр энергийн биетүүд бүхнийг зааж сургасан юм байна.
Бид нэг зүйлийг огт анзаардаггүй явсан юм билээ. Монголын нууц товчоо Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Хоо маралын хамт тэнгис гэтэлж ирээд Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж гэж эхэлдэг. Тэр тэнгис нь хаана байсан, юугаар гаталж, хэзээ ирсэн юм гэдгийг ерөөс анзаарч байсангүй. Мулдашевийн онолтой холбоод үзэхэд тэр өгүүлбэр хоосон биш болж таарч байгаа биз. Мулдашевийн ном дээр галав юүлсний дараах тэр их усан дотор хүнтэй төстэй амьтан байсан гэж өгүүлдэг. 
Бурханы сургаалд амьдралын эх ус, амьтны эх загас гэдэг шүү дээ. Бидний биеийн ерэн хувь ч ус байдаг гэдэг. Тэгээд бодохоор энэ амьдрал уснаас үүссэн гэдэг оргүй ч зүйл биш дээ. 
Сэтгэх гэдэг тархин дотор болдог үйл явц. Буддын шашны сэтгэл төдийтний онолд хүний бодол санаа, оюун ухамсар тархиныхаа гадна талд байдаг гэсэн үг бий. Түүнээс нь бодол санааны сайн муугаас шалтгаалаад сайн муу энерги гардаг. Үүнийг л аура, гэрлэн бүрхүүл гээд байгаа юм. Хуучны бурханы зургууд бүгд гадуураа хүрээтэй шүү дээ. Тэр нь энэ гэрлэн бүрхүүл. Махгал, Дэмчиг, Миеэгомбо зэрэг их догшин бурхадынх бол бүр улаан гал бадарсан байдаг юм. Ногоон дарь эх, Цагаан дарь эх зэрэг нигүүлсэнгүй зөөлөн бурхадынх зөөлөн шаргал өнгөтэй.
Бүх биеийн гэрлэн бүрхүүлээс гадна толгой нь тусдаа гэрэлтэй ч бий. Тэр толгойн гэрэл нь сэтгэх явцад гарч буй сацруулалтын зураг юм байна. Хүний бодол ухаан, сэтгэл санааны өөрчлөлт энэ гэрлийн сацруулалтад нөлөөлдөг. 
Хэн нэгнээс хайрын сайхан үг сонсож буй залуу эмэгтэйгээс нэг өөр, бусдаас хатуу ширүүн үг сонсож, гомдож бухимдсан нэгнээс бас нэг өөр гэрэл сацарч таарна. Одоо бол хүний гэрлэн биеийг мэдэрдэг аппарат бүтээгдээд зургийг нь авдаг болчихсон байна шүү дээ. Бид хайр дурлалыг зүрхээр төлөөлүүлээд байдаг. Хоёр хүний л гэрлэн бие нийлэхээр зүрх маягийн хэлбэр гарч ирж байгаа хэрэг. Ингэхээр бие нь сэтгэхүйн сав болж байгаа биз. 
Мулдашев одоогийн хүн төрөлхтөн үүсэх үед анхны хүмүүсийн суурьшсан газар нь Монгол нутаг гэсэн бусад эрдэмтдийн дүгнэлтийг баталж байна. 
Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын Бага Ойгор гэдэг газар өргөөшөө бүтэн хагас, уртаашаа 15 км газар эзэлсэн үй түмэн хадны сүг зураг бий. Бараг хагас өртөө газар гэсэн үг. Алтай таван богд руу тулж очсон Монголын баруун хил газар л даа. 
Дэлхийд судлагдаад байгаа тэрэгний дүрстэй хадны сүг зурагны дийлэнх нь Монголд, энэ газарт байдаг юм. Монголын нууц товчоонд гэхэд л хасаг тэрэг, харуутай тэрэг, өлжиг тэрэг гээд тэрэгний тухай арав гаруй удаа гардаг. Энэ эргэх хүрдийг нүүдэлчид бий болгосон. Баянхонгор аймгийн нутагт бас гурван морь хөллөсөн сүйх тэрэгний зураг бий. Энэ бүхэн Монгол нутагт анх хүн, тэрэг үүссэн гэдгийг баталж буй юм. 
Шинжлэх ухаанд Мулдашевийнхны оруулж буй асар том хувь нэмэр бусад эрдэмтдийнхээр батлагдаж байна. 
Буган хөшөөн дээрх дүрс буга уу, усны амьтан уу? 
Мулдашев зорьж очсон агуйдаа хүн загасны зураг байх ёстой гэсэн нь үнэхээр байсан. Тэд человек рыба гээд байгаа. Минийхээр бол дельфин ч юмуу пингвинтэй төстэй. Гэхдээ яг тийм гээд хэлэхэд бөгс нь хавтгай, сэлүүргүй л дээ. 
Манай нутгаар түгээмэл байдаг буган чулуун хөшөөн дээр шувуун хошуутай, угалзан эвэртэй амьтны дүрс зураг байдаг шүү дээ. Үүнийг бугын зураг, урлагийн хийсвэрлэлээр ийн зуржээ гэж манайхан тайлбарладаг. Мулдашев эд нар үүнийг усны амьтан гэж үзэж байгаа юм билээ. Буган хөшөөн дээр байдаг бидний буга гэж нэрлэдэг амьтны дүрсийн дээд бүслүүр болох бөөрөнхий дүрсүүдийг далайн хөөс, доод хэсгийн ташуу хөндлөн, бөөрөнхий янз бүрийн хэлбэртэй байдаг зураасуудыг далайн ёроол гэж тайлбарлаж байх юм. Харин хамгийн дээр байдаг бидний нар гэдэг ганц бөөрөнхий дүрсийг атмосфер гэж байна. Буга юм бол хөл нь хаана байна, ийм шувууны хошуугаар яаж өвс идэх вэ гэж тэд асууж байсан. Үнэхээр бараг л хөлгүй байдаг даа. 
Энэ бүхний үр дүнд Мулдашевийнхан ойрын хоёр жилийн дотор Монголд удаан хугацааны ултай судалгаа хийхээр томоохон экспедици зохион байгуулж ирнэ гэж амалсан. 
Эцэст нь монголчууддаа хандаж хэлэхэд ариун дагшин газраа хэнийг ч хамаагүй дагуулж очоод бохирлож бузарлан элдвийг сараачдагаа болихсон. Бидэнд л үг хэлдэггүй болохоос тэр газар орны эзэн савдаг нь хийдгээ хийж, сахьдаг юмаа сахиж байгаа. Хар буруу санаж очсон хүнийг андахгүй. Аливааг мухар сохроор шүтэх албагүй ч танин мэдэж ухаарах ёстой. Өөрийгөө сэхээтэн гэж нэрлээд харийнхныг дагуулж очин харуулын айлыг элдвээр харааж зүхдэг хүмүүс ч бий гэнэ. Агуйн харуулын албаны айлаас газар орондоо өргөх сүү, цагаан идээний зүйл гуйхад нүд нь орой дээрээ гарч байсан. Энэ олон жилийн хугацаанд ийм зүйл гуйсан хүн нь ганц би гэнэ. Агуйд оруулахынхаа өмнө би арц, хүж асаан уугиулж, идээ цагаагаа өргөөд хэл буруутай ч сэтгэл зөвтэй хүмүүс авчирлаа гэж аргадан гуйсан. Тэд ч дөнгөж амаар нь орчихоод л буцаж гарч ирээд нэгийгээ оруулсан нь архи огт уудаггүй хүн байсан. Архи уудаг хүн орохоор яадаг юм бэ гэсэн сониуч асуулт тавихад толгой эргэж, дотор муухайраад байж суух аргагүй болдог гэж байна лээ. 
Ерээд оны эхээр агуйн дэргэд нэг хүн жуулчны бааз байгуулахаар байшин барьж эхэлсэн юм байх. Удаа ч үгүй тавь гаруй үхэр нь үерт урсаад амьтан хүнээс асуухад газар нутаг зохихгүй нь гэж л дээ. 
Тэгээд л байшингаа буулгаж аваад явахад цутгасан хундаам нь үлдэж. Нутгийнхан нэг бус иймэрхүү тохиолдлуудыг ярьж байна лээ. Онгон дагшин газраа ашиг олно хэмээн зоос болгож харах нь маш буруу. Энэ бүхнийг монголчууд маань сайн санаж яваасай.
Мулдашевийнхныг гайхашруулсан монгол залуу 
Мулдашевийн судалгааны багийн гишүүн Сергей Селиверстов Ховдын төвийн хуучин зочид буудлын хоёр давхарын нэгэн тагтан дээр зогсож байлаа. Ойр зуурыг ажиглан гэнэ сэрэггүй зогсоо түүнийг гудамжаар явж байсан нэгэн монгол залуу хараад, та Селиверстов мөн үү хэмээн асууж, Мулдашевийнхныг гайхашруулав. Хязгаар нутгийн жирийн нэг монгол залуу Мулдашевийн номуудыг уншиж. Тэгэхдээ зүгээр ч нэг сониучирхан уншаад өнгөрсөнгүй. Бүр багийн гишүүдийнх нь зургийг хараад таних хэмжээнд уншсан байсан нь дэлхийгээр нэг хэрэн хэсэж, дол цохьсон нөхдийг гайхуулж, бас баярлуулж орхив. Тэд хамтдаа зургаа авахуулж, түүгээр ч зогсохгүй ноён Селиверстов Сергей Полканский гэсэн шинэ нэртэй болжээ. Хоёр давхарын ердийн нэгэн тагт ч бас гэрэл зургийн хальсанд бууж, Мулдашевийнхны Алтайд хийсэн судалгааныхаа тухай бичих дараагийн номд байраа эзлэх нь тэр. Мулдашевийн чих дэлдийлгэсэн цуврал номуудыг Монголын уншигчдад ийм хэмжээнд хүргэж чадсан орчуулагч нь хориодхон настай Мэндсайханы Пүрэвжав хэмээх оюутан охин бий. 
Тэднийг баярлуулж, гайхашруулсан монгол нөхөд нь үүгээр тогтсонгүй. Биологч эмэгтэй Оюунчимэг, Ховдын Багшийн их сургуулийн дэд захирал Цэдэв, бас нэгэн бизнесмен залуу эд хэд өнжин хонон хүлээж байж уулзаад Мулдашевийнхны хэлснээр гайхалтай элэгсэг дотноор хандаж үдэн гаргаж өгчээ. Үдэлт л болсон хойно ууж, дуулж. Монгол нөхөд нь орос дуу дуулахад оросууд ганц бадаг л түрэхээс хэтэрсэнгүй ичиж үхэх дөхсөн гэнэ. Дэлхийн дөчөөд орноор хэрэн хэсэхдээ ийм найрсаг дотно, үнэн сэтгэлийн хандлагыг монголчуудаас л мэдэрлээ. Хүн төрөлхтөний хөгжлийн оргил гээд байгаа тэр Америкт чинь гэхэд л хүн хүндээ чоно байдаг газар шүү дээ хэмээн яриад Мулдашевийн нөхөд Монголд дахин ирэхээ амлан буцсан байна.
Анхааруулга:



Batchuka Bodonguudhttp://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=152493

.: Asuult Sambar Maximus :. • View topic - � Эрнст Мулдашев- Хүн мичнээс үүсээгүйforum.asuultserver.com
21 February at 21:18 · Like · Remove Preview


Dulguun Batartsogt ene nom chamd baigaa uay chi ynshan yy
21 February at 22:57 · Like


Batchuka Bodonguud Unshsan, bugdiig ni oyutan baixdaa unshaad duussan
21 February at 23:02 via mobile · Like


Dulguun Batartsogt haij baigaad olj ynshih nomnyydiin mine neg
21 February at 23:04 · Like


Batchuka Bodonguud aan neg ni pdf mayagaar door baigaa tataad abaarai naizaa.
21 February at 23:11 via mobile · Like


Ariuntamir Lkhagvasuren Хүн угаасаа л бичнээс...
22 February at 00:33 · Like


Batchuka Bodonguud bi margahgui ene logixiin asuudal, yamar untsuguus xarna ter bair suuri unemshiltei baidag. Bi chinii tald
22 February at 00:37 via mobile · Like · 2


Batchuka Bodonguud
22 February at 00:38 via mobile · Like


Ariuntamir Lkhagvasuren Зарим эзотерик судлалд хүний доройтсон хэлбэр мич, мөн эрэгтэй эмэгтэй хүйс Лемурын үед салж гарахад хүмүүс амьтантай нөхцдөг байсан гэнэ. Тэгээд тэрнээс бич үүссэн гэж байдаг юм байна.
22 February at 00:42 · Like · 1


Batchuka Bodonguud Aan, sonirxolotoi conception baina tegehleer xubisaliin yabsad yanz buriin turul zuil uusch udaa daraa muxsun baix ni. Atlantida, Lemuriin erin ued hun tugs baisan gej uzdegch atlantida yagaad sunuj muhsuniig todorxoi sain ul suuritai barimtaar batlax zuils oldoxgui tsuungui tsagiig abch udlaa ulmaar domog xebeer edugee ued baisaar l baina. Chuxam Esoteric onold xubisaliig uguisgeed baigaa yum shig sangaddag. Theosophy onol bugdiig batlaxgui baigaa murtluu odoog hurtel ami buxtei baigaag ixenx xumuus oilgoogui murtluu itgeseer baix yum. Tegexleer anxnaasaa tsalig shutleg xumuusiin uxamsart suusan baij. Xun neg bol adguus neg bol esoteric medlegee geesen negen xugjliin deed gogtsoond xursen zuilch yum shig.
22 February at 00:56 via mobile · Like · 1


Bayaraa Natsagaa sonirholtoi nom bsan shuu.
22 February at 02:54 · Like


Chinbaatar Bazargur Bodonguud Тэгээд юунаас үүссэн юм бэ? Энэ номон дээр юу гэсэн байна?
22 February at 12:54 · Like


Batchuka Bodonguud хоол хүнсний хэрэгцээ цаг хугацааны аясанд хувьсан байдаг. Мөн хөдөлмөрлөх, хүнсны орц найрлага улам нарийн болж ирсэн тал ажиглагддаг. Бүдүүн ширхэгтэй хүнсний агуулга багасч хүнсний нарийн холимог ихэсч үүнийгээн дагаад тэдний эрүү, уураг тархины хэмжээ биеийн ерөнхий төрх нарийн зохион байгуулалтад жам ёсоор хэлвэрээн хадгалж ирсэн гэж үздэг. Одоогийн хүний зэрэгт хүрэхийн тулд хүн төрлөгтөн 6 сая жилийн доод төрөлт Рамапитекээс--- 3-2.5 сая жилийн Австралопитек хүрэх хугацааг хамгийн ихээр туулсан ба Чулуун зэвсэгээ атгасаар дариу хамгийн урт 3 сая жилийг ардаа өнгөрөөжээ.
22 February at 19:39 · Like



Batchuka Bodonguud Тэдний үйл хөдлөл амьдралын идэвх улам гаргууд сайн болсон ба ялангуяа Дээд чулуун зэвсэгийн үед(МЭӨ 45 000, 40 000 -15 000, 10 000 жил) Хоёр зүйл хүн төрлөгтөны салаалалтанд жинхэнэ шийдвэрлэх тулаанууд үүсч эхэлсэн ЭНЭ нь Орчин үеийн хомо сапиенс болон нөгөө салаалалт болох Хомо неандертал чуудын дундах амьдралын төлөөны тэмцэл зэргээс илтэд ажиглагддаг юм.http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/06/blog-post.html
Неандертальчууд амьдралын төлөөны тэмцлийн чадвараар суларч байсан ба байгалийн дарамтад өртөж нийгэмийн зохион байгуулалт сайн байсангүй.., Орчин үеийн Хомо сапиенчуудаас ур чадварын хувьд нарийн зохион байгуулалтаар дутмаг..,улмаар мөхөлийн талруу орсон гэх ба зарим нэг онол дээр байгалын дарамт мөстлөгтэй холвох нь бий (Тахал-өвчлөл). 
Энэ зүйлийг дурьдах учир нь бидний өвөг дээдэс одоогийн хөгжлийн түвшинд хүрэхийн тулд маш их байгаль нийгмийн дарамт шударга бус зүйлтэй учирч өнөө үед хүрсэн нь мэдэгддэг. Дээрхи гавалуудын давтамж бүхэн өөр өөрийн гэсэн хувьсалт амьдралын агуу дүр түүхийг өгүүлж буйг илтгэж байгаа юм. 
БИД тэгээдч хөгжил дэвшлийн өндөр түвшинд хэзээч хүрэхгүй ба Хүрээд байна гэсэнч бидний өгөдөл хэтэрхий их ба дэндүү их хугацааг шаардаж буй юм. Байгаль ээж биднээс түрүүлээд Дээлээ солино бизээ..,

卐 BATCHUKA_BODONGUUD 卐: Адгууслаг шинжээс сэтгэл оюуны төрхтөнbodonguudbatchuka.blogspot.com

22 February at 19:39 · Like · Remove Preview

22 February at 19:39 · Like · Remove Preview


Batchuka Bodonguud HOMO HABILIS
Homo habilis-ийн амьдарч байсан хугацаа ойролцоогоор нь 2.4-ээс 1.4 сая жилийн үе юм. Homo habilis анхны хүний өвөг дээдэс бөгөөд зүүн өмнөд африкийн нутгаас олдсон. Ойролцоогоор хувьсал нь Pliocene-ний сүүл буюу Pliestosene-ний эрин үе 2.5-2 сая жилийн тэртээ үед хамаарагддаг. Australopithecus –ээс салаалсан гэж шинжлэх ухааны хүн судлал нотолдог.
Тэд чулуу болон амьтны ясан зэвсэгтэй байжээ. Хамгийн анхны Гоминид нь http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/12/homo-habilis-homo-habilis-2.html
Олдувайн чулуун зэвсэг бүтээн хэрэглэж чаддаг байв. Энэ төрлийг Louis Leakey нээсэн ба тэр дариудаа "Гарийн уртай" хүн хэмээн нэрлэсэн гэдэг. Australopithecus-ийн дараа гарч ирсэн шинэ зүйл Homo-гийн төрөлд улмаар оруулсан. Энэ нь анхны хүн бий болох зүйлийн төрөлд оруулсан онцлогтой.
Энэ нь магадгүй эртний massive–ны төрлийн мичтэй ижилхэн. Homo Rudolfensis болон Homo habilis-ийн тархины багтаамж нь орчин үеийн хүнийхээс бараг хагас бага хэмжээтэй байдаг юм. Бие бүтэцийн хувьд сармагчинтай зэрэгцүүлэн харах юм бол бараг л адилгүй. Homo habilis –ийн олдвортой цуг ихэнхдээ болхи чулуун зэвсэг олддог. Палеоантропологийн судалгаа нь эртний хүний олдвор дээр хийгддэг ба эртний эд өлөг, хүний зан заншил дээр судалдаг .
Орчин үеийн палеоантропологийн шу-н нь эрчимтэй хөгжиж эхэлсэн үе нь 19 зууны үе бөгөөд Neanderthal хүнийг олсон үеээс албан ёсоор эхэлсэн. 1859 онд араг ясыг олсоноор эртний мичин төрлийн хүний ижил морфологи бүхий онцлогийг хэлэлцсэн. Энэ оролдлого нь биологийн хөгжлийн дэд зүйлд оруулах алхам болсон юм.
“On the Origin of species” номоо Чарльз Дарвин өмнөх үеийн мэдээлэл дээр үндэслэн зохиосон. Дарвины анхны номонд хувьслын тухай санааг оруулснаар хүний хөгжлийн тухайд авч үзсэн алдартай зохиол болсон Үүнд: "Хүний үүсэл түүхэн хөгжлийн энгийнээс дээд шат хүртлээ хөгжсөн" гэж Дарвин бүх тэмдэглэлдээн бичиж байлаа. Гэвч уг санаа өмнөх үеийн онолийн шийдвэрийг илүү их сайжруулжээ.
Хүний хувьслийн хандлагад Thomas Huxley ба Richard Owen нарйн дунд нэлээд маргаантай байсан. Huxley 1863 бичсэн "Evidence as to Man-s place in Nature" номондоо хүн ба бичний хоорондын ялгаатай ба төсөөтэй талийг дүрслэн жишээд үнэмшилтэйгээр тайлбарласан байдаг.
Дарвин мөн шинэ санаагаа "The descent of man"-доо бичсэн нь улмаар алдаршсан юм. Дарвины амьд байгалийн хөгжилт үүслийн онолтой ижил санааг дэмжсэн эрдэмтэд бол Alfred Russel Wallace ба Charles lyell –ийн санаанууд оюун ухаан мэдрэмжүүд үүссэнээр тайлбарлагдсан байдгаараа үндсэн санаагаан нэгтгэж чадсан байдаг. Дарвины алдарт бүтээл болох "Natural selection" буюу Байгалийн шалгарал номонд их тусгагдсан. 19–р зууны үеээс эхлэн Шимпанзе ба Гориллаг хүний төрөлд хамгийн ойрхон хамаатан садан хэмээн үзэх болсон.Дээрхи эрдэмтэдийн үзлээс хойш Carolus Linnaeus эрдэмтэн эртний сармагчнаас салаалсан нь дамжиггүй , тэгээдч сармагчины морфологи шинж зэрэг нь төсөөтэй,хүн нь сармагчаны ойрхон төрөл байх өндөр магадлалтай хэмээсэн .
-Байгаль дээр хүн үүссэн газар нь таамаглаллаар эртний африкийн газар нутаг дээр байсан тухай археологийн шинжилгээны олдворуудаар батлагдаж байна.http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/12/blog-post.html
1920 онд hominid-ийн олдвор африкаас олдож байсан. Үүнийг 1924 онд Raymond Dart Australopithecus africanus хэмээн нэрлэж тодорхойлсон. Australopithec-ийн хэв маягийн байдал харагдацаараа хүүхэдтэй төстэй жижиг байсан ба түүнийг агуйн дотроос олжээ. Удалгүй <Taung Child> Таунгийн хүүхэд хэмээн алдаршсан . Учир нь өмнөд африкийн таунг газарт олдсон юм.

卐 BATCHUKA_BODONGUUD 卐: Учир нь хүн төрөлхтөны эртний өвгийн түүхэн замнал нь шулуун дардан байсангүbodonguudbatchuka.blogspot.com

22 February at 19:41 · Like · Remove Preview


Batchuka Bodonguud Харин философи, байгалийн шинжээчид Дарвинаас бүр өмнө хувьслын үзэл санааг үлэмж ерөнхийгөөр гарган бичиж байсан байдаг.
Жишээлвэл 18 зууны францын материалист Д.Дидро дүрсүүдийн хувьсах бололцооны тухай үндэслэлийг дэшүүлж байсан. Өмнөх үзэлтнүүдээс ялгагдах тал бол тэрээр зөвхөн таамаглалаар хязгаарласангүй ,харин асар их эмпирик материалаар үндэслэж, дүрс үүсэх хэд хэдэн зүй тогтолыг томёолжээ.
22 February at 19:52 · Like · 1


Batchuka Bodonguud Сонгодог байгалийн шинжлэлийн дотор эхлээд геологид "Актуализмын зарчим , өөрөөр хэлвэл геологийн түүхийг судлах Lyell-ийн онол арга зам бөгөөд тэрээр Кюбигийн сүйрлийн онолийн оронд байгалийн хуулын байнгын үйлчлэлээр газарын гадаргуу болон түүн дээрхи амьдралын бүх хэлвэр нөхцөл аажим хувьран өөрчлөгддөг тухай сэтгэлгээг дэвшүүлсэн". Дараа нь Эволюционизм эрчимтэй хөгжсөн юм. К.Маркас нэг бус удаа цохон тэмдэглэж байжээ."Хүн гагцхүү түүхэн үйл явцын үр дүнд бодгаль болон ялгардаг ,тэр нь анхлан ..,
Хүн төрөлт амьтан
Овогийн амьтан
Сүргийн амьтан болон гарч ирдэг" К.Маркас и Ф.Энгелис Соч Т 46.4 с. 18-486 гэж бичиж байжээ.
Палеоантропологийн дотор Английн нэрт биологич Дж.Б.С. Холдеин шалгууруудын ролийг хэм хэмжээ хэлвэрийн харьцаа нь газарын таталтын хүч Жишээлвэл –Хүний биеийн хэмжээ үүнээс шалтгаалдаг.., хорхой шавьжны хэмжээг хязгаарладаг усны гадаргуугын татах үйлчилгээ зэрэг хүчин зүйлээр тодорхойлогддог нөхцөл байдалд анхаарлаа хандуулж байна.
Үүнд далдыг шүтэх теологийн хүчин зүйлийг үгүйсгэсэн нь илэрхий бөгөөд антропологийн Шу-нд бурханчлан хандахгүйг миний үзэл бодол болон үе үеийн сэтгэгчид нотолсоор байна.
22 February at 19:54 · Like · 3


‎"Амжилтаас амжилт" уйдах завгүй залуу нас





‎"Амжилтаас амжилт" уйдах завгүй залуу насаа гэж. Нөхөдөө
Сайхан мэдээ байна. Энэ зун Тувад болох хээрийн судалгааны ангид элсэх сонирхолтой хүмүүс байвал доорхи хаягаар орж мэдээлэл авна уу. Мэдээж хэрэг Орос, Тува, Монгол бус олон улсын судлаач, дадлагжигч оюутанууд тантай нэгдэх юм. Хэрэвээ зээ та 18-26 настай бол энэ төсөлд хамрагдаж болох ба Скифийн эрин үеийн гайхамшигтай ертөнцөөр судалгаа хийхийн хамт Өмнөд Сибирь орчмийн байгалийн сайхан орчинд найз нөхөдүүдийн хамт цөөнгүй хугацааг өнгөрүүлэх болно. Танд сайныг ерөөе.
Вы всегда мечтали открытия тайн древних цивилизаций? Вы всегда хотели знать, как люди жили на территории страны много веков назад? Вы хотите, чтобы испытать незабываемые приключения? Хотели бы вы дружить с людьми из других стран?
Тогда международной археологической и географической экспедиции Русского географического общества "Кызыл-Курагино" именно то, что Вам нужно!

The Russian Geographical Society is looking for volunteers to do archaeological rescue work in Tuva this summer due to the building of a railway line. If you are between 18 and 26 years of age you can apply. The sites to be excavated include Scythian burial mounds and hillforts. You can check out under from linkhttp://volunteer.rgo.ru/enАмралтаа адал явдалаар дүүрэн өнгөрүүлнэ үү! баярлалаа

Маяагийн их сүйрэл ба Эртний иргэншил

Тэнгэр судлал түүний дүрслэл
Маяагийн их усан үерийн дүрслэлүүд.


The "Last Day of the Dinosaurs" is a documentary about the extinction of the greatest animal species that ever lived. It portrays an asteroid hitting the Yucatan Peninsula as the cause of their demise.


"Бирдэн явагчдын сүүлчийн өдөр" хэмээх баримтад кино нь эрт галавийн үед аврага амьтаны аймаг сөнөж мөхсөн талаархи баримтад кино юм. Тэдний мөхөлийн учир шалтгааныг Юкатаны хойгт унасан солирын цохиолттой холвон тайлдаг.
Гэтэл энэ солирын уналт нь дэлхийн хэмжээнд гай гамшиг авчирч, цэнхэр гарагийн нийт хавтаг бүхэлдээ гал усны гашуун зовлонд унасан байна. Цаг хугацааны хувьд сүүн тэжээлтний гинжин хөгжлийн үсрэлт эхэлсэн 65 сая жил үеийг дурдахад хүний уг удам адгууснаас аажим салах 3-2,5 сая жилийн харьцуулсан мэдээлэл ихэд зөрөх аж. Домог бол домог шүүдээ. Домогт өгүүлснээр бол чухам энэ үед хүний нэгэн төрөл болох "Улаан арьстан"-гууд бурханы лүндэн болон эш үзүүлэг заавар дүрмээр их дайд руу зөвт замыг сонгосноор их сүйрэл болох "тэнгэрийн галт бороо"-ноос аврагдах нөхцөл бүрдсэн гэж үздэг. 

Хамгийн эхэлж их хотын ертөнцөд харанхуйн сүүдэр үүссэн бол дараах үед ургах наран тэнгэрийн зүг одож үүрийн гэгээ мандаж, бурхан одой хүмүүсийг нуусан чулуун торхноос буцаан гаргасан гэдэг. Энэ нь бодь мөрийн хүний эхний үүтгэл дахин бий болгох төлөөлөл бөгөөд энэ санааг Платонийн бичиж тэмдэглэсэн Атлантидын иргэншилтэй холбох багцаа эрхгүй гарч ирдэг. Хэдий тийм хэдийч эртний судлаачдын олон жилийн эрэл хайгуулын үр дүнд Атлантида нь яг энэ мөн гэсэн баримтгүй эдүгээ үед хүрч ирсэн. Мөн цаг хугацааны хувьд ч тэр нилээд нааш хамруулсан нь сэжим авцалдах бус ихэд зөрж байна. Гэсэн хэдийч сүүлийн үеийн судалгааны үндсэн дээр Атлантида нь Крит гэх авч түүнд итгэх итгэл тиймч амь бөх байхгүй байна. Харин тус онолд хандах хандлага эсрэгээрээ Мезо Америкийн соёл иргэншил түүний төлөөлөл болох Чичен Ицаг Атлантида мөн хэмээх үзэл баримтлал хэдийнээ шинээр гарч ирлээ. "Хүмүүний энэ ертөнц нь эхний үүтгэлд хамрагдах цагт юу юунаас илүүтэйгээр усыг авч хэлэлцдэг нь устай холбоотой сүүл үеийн Япон эрдэмтдийн суурь судалгаа амийн үүслийн шугамт онолд баталгаа өгч болох баримт". Ариун судар болох Хуучин гэрээнд өгүүлсэн их өрнөлийн зургаа, их үүтгэлийн амралт "нарны өдөр" буюу "сан дэе" нь сүүлийн өдөр ертөнцөд нарны шижир туяат гэгээ тусан бүх юмсыг өнөд гийгүүлж шинэ амьдрал төгс утгаар үүсэн бий болсныг тайлбарлах ажаам.


03.02.13

Friday, March 1, 2013

Өнөөдөр үзэх кино-based on history and Phaleo facts

Бирдэн явагчдын сүүлчийн өдөр
The "Last Day of the Dinosaurs" is a documentary about the extinction of the greatest animal species that ever lived. It portrays an asteroid hitting the Yucatan Peninsula as the cause of their demise.


"Бирдэн явагчдын сүүлчийн өдөр" хэмээх баримтад кино нь эрт галавийн үед аврага амьтаны аймаг сөнөж мөхсөн талаархи баримтад кино юм. Тэдний мөхөлийн учир шалтгааныг Юкатаны хойгт унасан солирын цохилттой холбон тайлдаг.



Эрт галавын эрин үед энэ дэлхий дээр өөр эзэд оршин тогтнож байжээ. Тэднийг судлаачид тогтоон үлэг гүрвэлүүд (динозаврууд) хэмээн тодорхойлсон байдаг. Эдгээр нууцлаг амьтад одоогоос хэдэн зуун сая жилийн өмнө хуурай газар болон далай тэнгис, агаар мандлыг тэр аяар нь эзэгнэж байв. Удалгүй 65 сая жилийн өмнө тэд ямар нэгэн байгаль экологийн хүчин зүйлсээс болж устсан гэж үздэг. Тэднээс өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн нь зөвхөн чулуужсан яс, өндөг гэх мэт зүйлс боловч ийм олдворууд дэлхийн өнцөг булан бүрээс олдсоор байна. Харин ноосферт ертөнцийг үүсгэн бий болгосон бидний үүх түүх хэдэн арван сая жилийн дараа юу болж харагдах бол? Тэр үед бид байх болов уу? 

03.01.13




Source from: http://en.wikipedia.org/wiki/Dinosaur
                       http://www.youtube.com/watch?v=EzvDat00ZzU

Thursday, February 28, 2013

Human Evolution-Өөрсдийгөө бусдаас илүү гэж дөвийлгөх нь утгагүй. Хамгийн гол нь юугаараа бахархах вэ гэдгээ сайн ойлгох ёстой.

Хүн хаана үүссэн тухай эрдэмтэд өнөөг хүртэл маргасаар байгаа. Зарим эрдэмтэн Африкаас гаралтай гэж үздэг бол нөгөө хэсэг нь Төв Азиас хүн үүссэн гэдэг. Эдгээрийн аль нь үнэнд ойр вэ гэдэг талаар шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Археологи, антропологийн багш Д.Түмэнтэй ярилцлаа.
Эрдэмтэд Монгол нутагт биш Африкт хүн үүссэн гэж нотолсон
Нийтэлсэн: 2012-10-19 14:38:24
-Төв Азийн Монгол оронд хүн үүсэн амьдарч байсан тухай эрдэмтдийн саналыг бид дунд сур­гуульд байхаа­саа сонссон. Гэтэл сүүлийн үед судлаачид Африкийн Танзани, цаашлаад Ордос, Энэтхэгт хүн үүссэн гэсэн таамаглалыг дэвшүүлэх болжээ. Мэргэжлийн хүний хувьд та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хүний үүслийн талаар дэлхий нийтээрээ нэгдсэн үзэл баримтлалтай байдаг гэж хэлж болно. Энд л хүн үүсчээ гэж дэлхий нийтийн бүх антропологич хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаар эрдэмтэд үүнийг батлах Эволюцийн онолыг судалж, хүн хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаар шинжлэх ухааны мэдээлэл цуглуулж байдаг. 
Ерөнхийдөө хүн үүссэн төв нь Африк юм гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Энэ бол хөдөлшгүй баримт. Энэ онол XIX зууны үеэс гарч ирсэн.

-Тэгвэл хүн үүссэн бүс нутгийн талаарх бусад онол ямар үзэл баримтлалаар гарч ирсэн юм бэ. Монгол нутагт хүн үүссэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн үе ч бий шүү дээ?
-Африк бол хүний үүс­­лийн төв гэсэн энэ онолын хажуугаар маш олон шинэ онол гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Төв Азид хүн үүссэн тухай юм. Үүнийг XIX зууны сүүлч XX зууны эхэн үед гарч ирсэн Мэтю, Осборн, Блейкийн онол гэж ярьдаг. Осборн, Мэтю нар амьтан судлаач байсан шүү дээ.
Осборн тухайн үедээ Америкийн байгалийн түү­хийн музейн захирал байж. Энэ онолыг ямар үндэс­лэлтэй гаргаж ирсэн бэ гэхээр Европ, Америкийн эртний амьтдыг харьцуулж үзэхэд амьтны аймгийнхаа хувьд адилхан байсан. 
Америк, Европыг холбодог бүс нутаг байх ёстой, тэр нь бол Ази тив юм гэж үзсэн. Тиймээс ч Ази тив маань эртний амьтдын бүс нутаг байгаад зогсохгүй хүний гарал үүслийг судлахад сонирхолтой төв юм гэж дүгнэсэн.

-1920-иод оны эхээр Америкийн шинжлэх ухаа­ны экспедиц Монголд хүн үүссэнийг нотлохоор ирсэн тухай түүхийн ном, сурах бичгүүдэд дурдсан байдаг. Энэ экспедиц ямар үр дүнд хүрсэн юм бол?
-Дарвины “Хувьсал, хөгжлийн онол” гараад байх үед Осборн, Блейк нар амьтад амьд байх хугацаандаа доод хөгжилтнүүдээ шахан зайлуулдаг гэсэн дүгнэлт хийсэн. Энэ үзэлд суурилан хүний гарал үүслийг судлаад, хүн төрөлхтний хамгийн ойр төрөл бол мич юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мичнүүд Африк, Зүүн Өмнөд Ази, Америкийн өмнөд хэсэгт тархан суурьшдаг байсан.

Хувьсал хөгжлийн явцад хамгийн ойр байсан амьтад нь ингэж тархаж байгаа юм бол хүний үүслийн голомт нутаг нь Төв Ази байж болно гэсэн онол дэвшүүлсэн юм. Тэр онолоо батлах үүднээс Эндрюсийн экспедиц Монголд 1922 онд орж ирсэн.

-Гэхдээ дүгнэлтээс илүү ямар нэг баримт баталгаанд түшиглэн энэ судалгааг хийсэн байх?
-Тэр үед Бээжин хотоос баруун урагшаа 60-аад километрт байдаг Чжоугянь агуйгаас эртний хүний олдвор олдсон гэнэ лээ. Энэ судалгааг Америкийн судлаач Блейк хийж байсан. Энэ ч утгаараа Хятадын нутгаас хүний өвөг дээдэс олдож байгаа бол Төв Азийг ч бас судлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Экспедицийн төв Хятадад байрлаж, эртний хүн судлах лаборатори байгуулан судал­гаагаа явуулдаг байсан юм. Ингээд эртний хүнийг эрж хайхаар Монголд ирсэн. Гэвч энэ онол батлагдаагүй. Харин 70-80 сая жилийн өмнө байсан динозавруудын дунд төрмөлийн үеийн олдвор, мөн эртний чулуун зэвсгийн бууцуудыг ил­рүүлсэн байна. Америкийн Эндрюсийн музейг үзэж харсан, тэмдэглэлийг унш­сан. Ингэхэд эртний хүний олдворуудын талаар л бичиж үлдээсэн байсан.

-Америкаас өөр улс орон Монголд хүн үүссэн тухай таамаг дэвшүүлж, судалгаа хийж байв уу?
-Франц, Шведийн экспе­дици орж ирсэн ч Монгол нутагт хүн үүссэн гэх баталгаа олж чадаагүй.

-Африкийн нутаг дэвс­гэрт хүн үүссэнийг батлах ямар олдворууд олдсон юм бол?
-Африкаас 1920-иод оны үед хүний өвөг дээдэс байж болох эртний олдворууд олдож эхэлсэн. Үнэхээр 4-5 мянган жилээс хойших үед холбогдох бүх үеийн мичин өвөг болох олдворууд маш өргөн олдсон.
Нөгөө талаас ухаант хүн үүсэн бий болох тэр үед дөрвөн том мөстлөг болсон. Энэ үед Монголын нутаг мөсөн бүрхүүлтэй байсан гэх баталгаа бий. Тэр үед дэлхийн өмнөд бүс хүн амьдрахад илүү таатай байсан. Өөрөөр хэлбэл, Африкийн Танзани, Кени зэрэг 2000 километрийг хамарсан бүс нутгаас эртний маш олон олдвор олдсон. Эдгээр олдворын хөгжлийг үндэслэж, “Африк бол хүн үүссэн өлгий нутаг” гэж баталсан юм.

-Тэгэхээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн олдворууд аль үеийнх болж таарах вэ?
-Эртний хүмүүс хэрэн тэнэж, хоол хүнс эрж хайн, аль тохиромжтой газарт амьдарч, хүнс тэжээлийн хүрэлцээ муудаад ирэхээр өөр тийшээ нүүдэллэдэг бай­сан аж. Түүний жишээ нь Баянхонгор аймгийн Ца­гаан агуйн олдворууд юм. Түүнээс гадна зөвхөн энэ агуйд биш Монголын бусад газарт ч эртний хүмүүс тодорхой хугацаанд ирж, мөн гарч байсан.
Хүн төрөлхтөн одоогоос 1.8 сая жилийн тэртээгээс хөгжиж, байгаль ертөнцөд дасан зохицож, багаж зэвсэг хийж эхэлсэн. Зэвсэг гэдэг оюун ухаантай болохын эхлэл юм. Үүнээс сая гаруй жилийн дараа чулуун зэвсэг хийдэг технологи нь боловсронгуй болсон байгаа юм. Энэ бол Ашелийн соёл. Энэ соёлыг бүтээсэн хүнийг эгц босоо явагч гэнэ.
Тэгээд цаашлаад зэвсгийн төрөл хийдэг арга техник нь илүү сайжирч, зориулалттай болж, хүн нь улам оюунлаг болж байгаа биз. Дараа нь цуулдаг технологи бий болсон бөгөөд үүнийг Мустьен соёл гэж нэрлэнэ. Энэ нь жинхэнэ ухаант хүмүүсийн үе л дээ. Ухаант хүмүүсийг газар нутгаар нь Америкт амьдардаг байсныг неандерталь, Африкт байс­ныг нь сапианс гэж нэрлэ­дэг.

-Эртний хүмүүс хэдий үед Монголд нүүдэллэж ирсэн юм бол?
-Хомоэректусын үеэс Монголд ирсэн гэж үздэг. Энэ үед жижиг бүлгүүд л нүүдэллэж байсан болохоос суурьшиж байгаагүй. Хү­ний үүслийн талаар нарийн судалгаа хийхэд барим­­­­талж байгаа үзэл, хүн суд­ла­лын шинжлэх ухааны бүтээлүүдтэй танилцаа­гүй учраас Монголд хүн үүс­сэн гэх яриа бий болсон байх. Сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдээл­лийг ашиглахгүй, сонирхлын түвшинд аливаа зүйлийг дүгнэж байгаа нь харамсалтай.
Антропологийн шинжлэх ухаанд хүн соёлыг бий болгох үндэс нь орчиндоо зохицох тэмцэл гэж үздэг. Жишээ нь, монголчууд яагаад нүүдэлчин ард түмэн болсон, Сибирийнхэн ан хийж амьдардаг, европчууд газар тариалан эрхэлж, Дундад Ази, Арабад жимс жимсгэний аж ахуй хөгжсөнөөс харахад бүс нутаг бүрийн онцлогоос шалтгаалж эдгээр ялгаа үүссэн байгаа юм. Үүнийг л манайхан соёл гэж байна. Өөрсдийгөө бусдаас илүү гэж дөвийлгөх нь утгагүй. Хамгийн гол нь юугаараа бахархах вэ гэдгээ сайн ойлгох ёстой.
-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

Monday, February 25, 2013

Blond hair-Шаргал үс-What is the origin of blond hair? Light-eyed Mongolian a child-Шаргал үсний гарвал хаанаас вэ? Өнгөт нүдтэй Монгол хүүхэд.

Is this true?
Шаргал үсний гарвал хаанаас вэ?
Өнгөт нүдтэй Монгол хүүхэд.
Where is the origin of blond hair? Light-eyed Mongolian a child.

Collections of the faces in Central Asia
Mongolian a child from North East Mongolia, Dornod Tsagaan Ovoo.
Mongolian a child from North East Mongolia, Dornod Tsagaan Ovoo.
Mongolian a boy
Монголын Казак охин. Mongolian Kazak a girl.
Kazakhs and Mongolians in Western Mongolia - blue eyes in an East Asian face. Their eye color is Eurasian admixture from the ancient days and is only found in Central Asia, Mongolia, and Russian Siberia to a certain extent
Russi Zsuzsánna Andrea likes this.


Borbala Obrusanszky skifigees garsan baihaa
Tuesday at 21:16 · Unlike · 1


Batchuka Bodonguud Монгол улсын нутаг. Говь Алтайн бүсээс ийм шинж тэмдэгийн хүмүүс их төрдөг. Өөрөөр хэлвэл баруун өмнө зүгийн говийн бүсүүдэд гэсэн үг. Магадгүй энэ бүс нутаг эрт үеэс нааш илүү /европ/-жсон байж болох юм. Эсвэл сүүл үеийнх ч байж магадгүй.
Tuesday at 22:04 · Like


Uzmee Sodnom Жинхэнэ монгол цайвар болон ногоон өнгийн чонон нүдтэй гэдэг шүү дээ.
20 hours ago · Like