Sponsered

Sunday, October 6, 2013

The Tree of Life


Хувьсал хөгжлийн онолд Байгалийн амийн гинжин холбоог нэг үүтгэлээс салбарласан хүйн холбоотой төрөл зүйлүүд хэмээдэг. Харин Библид өгүүлдэг Амийн мод нь яг үүний ижил загвартай агаад сэдвийнхээ хувьд ялгаатай болчихсон нь утгийг төөрөгдүүлдэг. Сударт Оюун санаа, Ухамсарын төөрөгдөлд орсон мэтээр Бодгалийг өгүүлсэн нь байгалийн шалгаралийн суурь үндсийг бүрэн алдагдуулжээ. Улмаар Тэнгэр нь хүнийхээ эсрэг дайсан болсон. Иймийн учир бидний бие болоод оюун ухааны төлөвшил жинхэнэ адгууслаг байгалийн мөн чанараас алслан хэтийдэж Хиймэл Био Робот мэтээр Библи сударт дүрсэлсэн байна. ...Эцэст нь Тэнгэр хүн төрөлхтөнийг хараасан учир Логихийн эсрэг төгс бус Логих үгүйг гэрчилсэн. Бүхнийг бүтээгчийн зорилго нь юу байв? Тэрээр Хүн хийж тоглоогүй нь ойлгомжтой. 

Эрэгчин нь Зовж зүдэрч өрхийг толгойлж хооллох төдийд, Эмэгчин нь Мах цуснаасаа хагацан байж их зовлонгийн үйлээр удам залгах хүүхэд төрүүлнэ... "Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна" гэж хараав. 

"-Чи эхнэрийнхээ үгийг сонсож, "Бүү ид!" гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараал хүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно. Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ." Эдгийр Ишлэл тус бүр Төгс Тэнгэр Үгүйг өөрөө өөртөөн номлох бөгөөд тэр Тэнгэр нь эцсийн эцэст Байгалийн шалгаралд бууж өгсөн мэт ажиглагдана... (Гайхамшигт бүтээлээ өөрөө хараасан нь бүгдийг хийж чаддаг бүтээгчийн төгс үгүйг давхар батална). Цөөн үгээр бол Тэнгэрийн үйл шудрага бус байсан нь түүнийг буруутгах Логих энэ болно. 

Учир нь Библид... ХАОС дундах Тэнгэр бүгдийг Зургаан Өдрийн турш бүтээсэн гэдэг. Тийм бол яагаад Бүтээлээ хараав?
"Тэнгэр бүгдийг хийж чадах байж."

 Амийн Мод---- Эхлэл 3:24, "Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ."

The Tree of Life-----: Genesis 3:24, "So he drove out the man; and he placed at the east of the garden of Eden Cherubims, and a flaming sword which turned every way, to keep the way of the tree of life."
06.10.13
Adam Eva

1861

Mihaly Zichy
Adam Eva 1861 Mihaly Zichy


Бурхад

Thoth
Египетийн Тот
Osiris    The Egyptian god of the underworld and of vegetation.
Египетийн Оссирис
Nisroch
Нисрох
Tiamat and Marduk
Тиамит Мардук хоёрын дүрслэл
A carving of an Anunnaki, an ancient  Mesopotamian deity of the underworld.
Эртний Месопотамын газар доорхи Ертөнцийн сахиус Ануннакиг дүрсэлсэн хавтан
Sumerian: Inanna
Сүмерийн охин тэнгэр Инанна
Sumerian Goddess Ninhursagе
Сүмерийн дагинас болох Нинхурсаг
Assyrian Enki
Ассирын Энки


Хазар басган


Hazara-Iranian mongol    ::    Hazara is one of the mongol muslim living in middle east and central asia.
Хазар басган-Иран нутаг дэх Монгол хэв шинж: Хазарчууд бол эцгийн талаас Монгол, эхийн талаас Дундад Азийн Индо Иран завсрийн хэв шинжийн Исламийн шашинт Монголчууд.

10.06.13

Удган-Сүрийг бадруулагч Эвэртэн Удган


Сүрийг бадруулагч Эвэртэн Удган


Буриадууд тусгай зан үйл хийн хэц, оргой мэт бөөгийн хэрэглэл аваагүй бол “мухар” бөө гэдэг байв. Буга, үхрийн эвэр зүүсэн шинж чанар нь эртний овгийн байгуулал үеийн “Тотем” шинж бөгөөд Монгол бөөгийн уламжлалд сүр хүчний бэлгэдлийг эвэр гэж үздэгтэй гүн бат холбоотой агаад аливаа “амьтаны гоо сайхан, сүр жавхлан, хүч чадал нь эвэртээ байна хэмээн төсөөлдгөөс үүдэлтэй”[1] ажээ. “Буга бол бөө мөргөлийн чухал нэгэн шүтээн бөгөөд бөө, удган нарын малгайн оройг эврийн дүрсээр дүрслэхдээ төмөр буюу хүрлээр цутгаж хийдэг. Түүнд нь 3, 5, 7, 9, 12, 15 хүргэх олон салаа эвэртэй байж салаа эврийн олон цөөнөөр бөө удганы зэрэг дэсийг ялгадаг байжээ. Бас бөөгийн бүжиг дотор бугын үйл хөдөлгөөнийг дууриасан тусгай бүжигтэй бөгөөд бугын яс үсийг дээл цамцандаа чимэг болгон зүүдэг аж. Буга тэжээдэг уламжлалтай Эвенкчүүдийн дунд бугтай холбоотой соёлын хэлвэрт бүжиг наадам нэн өргөн байдаг. 

Эвенк бөөгийн малгайн дээр 3, 7, 9, 12 хүрэх олон салаат бугын эврийн оргой байхаас гадна бөөгийн дээл цамцыг ерөнхийдөө бугын арьсаар хийж дээр нь бугын араг яс буюу дал, сээр, нуруу, хавирга, гэдсийг бэлгэдсэн төмөр гархи, төмөр хавтас бүхий элдэв зураг оёж хаддаг бөгөөд цамцны хөвөөнд бугын үсийг хадаж ид шидийн бэлгэ тэмдэг мэт бугын эвэр буюу бугын дүрсийг дүрсэлж сийлсэн байдаг”.[1] 

Буриад бөө нар бух ноён Баавайг ихэд хүндэтгэн үздэг бөгөөд Бух юлдэн (шүтээн)-ны заарин бөөгийн үр хүүхэд, ач, зээ, хойч үеийг гоочилж болохгүй гэх хатуу журамтай бөгөөд маш хүндэтгэлтэй ханддаг ёс байж, тодорхой цаг үед найр наадам хийж хөгждөг байна. Тэмцээнд овог бүр ялан дийлэх өргөл, сацал хийдэг агаад ...дийлэнх тохиолдолд баруун долооныхон ялдаг байжээ. Түүнээс болж “баруун долоон дийлдэхгүй, учир нь Бух ноён нь биечлэн тусалж байгаа юм. Манай бөхийг эврээрээ өндөр өргөж, газарт хаялаа, манай хурдан морийг давхиж явах зам дээр эврээрээ тээг тавьж саад хийлээ... гэх мэтийн яриаг зүүн найманы бөө нар гаргадаг байжээ”.[2]


[1] Acta Historica Mongolica – Монгол улсын боловсролын их сургууль – Tomus V Fasc.4 УБ 2004., Ванчиг. “Улаанхадын соёлын “Буга” хийгээд Монголын “Буган хөшөө”  Тал 39
[2] “Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” УБ., 2000., Д. Ванчигдорж “Бух ноён, Будан хатан ээжийн шүтээн” Тал 236

[1] С. Дулам “Монгол бэлгээл зүй” гутгаар дэвтэр-Дүрсийн бэлгэдэл зүй дохио зангааны бэлгээл зүй. УБ., 2001., Тал 154

Түүнчлэн Буддын шашны бурхад сүр хүчийг бэлгэдсэн Цамын бүжигт Дамдинчойжоог үхрийн тэргүүн бүхий том эвэртэй улангасан догширч буй дүрээр дүрслэн харуулж байхын хамт түүний ижлээр өөр нэг бурхан болох Шиваг (буга) тэргүүнтэйгээр бас дүрслэн цамнадаг аж. Шашны догшин дүрийг ихэвчлэн эвэртэй тэргүүн бүхий бодгалийн дүрээр дүрслэн үзүүлэх нь эрт үеийн хүмүүст хүчтэний сүр ялгааг нэгэн утгаар эвэрлэн дүрсэлж буй ч нөгөөтэйгүүр эд баялаг, үржил шимийн бэлгэдлийг илэрхийлдэг ажээ.[1]




[1] J.E.Cirlot Dictionary SymbolsSecond Edition, The edition published in the Taylor & Francis e-Library, 2001. Page 151-153.




Хаврын тэргүүн сарыг “Наурыз” хэмээн үздэг учир нарны баяр гэх бөгөөд тиймээс энэ өдөр “өгиз” /шар/ алж тэнгэрийг тахидаг тухай өгүүлээд үүнтэй холбоотой нэгэн домог бий болсон нь “...Хөх Өгиз (Бух) нарыг эврээрэй тулан өргөж байдаг...” хэмээн өгүүлсэн байдаг тухай. Нарыг үхрийн эврээр төлөөлүүлдэг байсан тухай Д.Цэвээндорж В.Д. Куварев, Э.Яковсон нар “шивээт хайрханы хадны зураг” бүтээлдээ тодорхой тайлбарласан байдаг.[1] Зарим үхрийн эврийг дугуй нар хэлбэрээр сийлж, цацаг ургуулсан нь нарны гэрэл, гэгээг бэлгэдсэн бололтой. Ийм нарийг үхрийн хэлбэрээр дүрсэлсэн зургууд монгол алтайн Билүүт, Хойд Хөлцөөтийн хадны зургуудад ч түгээмэл тохиолддог байна.[2] Мөн хүчирхэг ба хүчин мөхөс олон овог аймаг нэгдэж төр төст бүрдэл үүсэх үед өөрсдийн хүч чадлын илэрхийллийг бэлгэдэж овгийн тамгууд зүйл бүрээр зохиогдож эхэлсэн болохыг үгүйсгэх аргагүй юм. Юутай ч наран, саран шүтлэгийн эртний уламжлал нь өөрсдийгөө нар, сарны үр сад хэмээн үзэх сэтгэлгээ Хүннү гүрэнд бий болсонтой холбоотой бөгөөд энэ түүхэн сэтгэлгээ мэдэгдэж байгаа нь эдүгээ үед хүртэл сонирхолтойгоор уламжлагдан ирсэн болохыг сонирхон үзэхэд илүүдэхгүй. Эртний яруу найрагт “Наран эхт, саран эцэгт” монголчууд хэмээн нэрлэх эсвэл “наран эцэг, саран эх, оддын гэрэлт хөвүүн” хэмээн цоллон дууддаг нь үүнтэй холбоотой хэмээн бодогдоно”.[1] Эдүгээ Монгол улсын төрийн алтан соёмбо дээр наран, саран бэлэгдлийн дүрс байдаг нь эрт үеийн уламжлалыг эдүгээ үед ч хулширч гээлгүй авч үлдсэн нэгэн томоохон жишээ болов уу.

Дипломын ажилаас хэсэглэн орууллаа...



[1] Монголын тулгар төр, хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил (эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл).  УБ., 2011. Тал 62
[1] Д.Цэвээндорж. В.Д. Куварев. Э.Яковсон. “Шивээт хайрханы хадны зураг” УБ., 2010., Тал 50.
[2] Б.Өмрбек нар “Баян-Өлгий аймагийн нутаг дэвсгэр дахь түүх-соёлын дурсгалууд” УБ.,2009.Тал 34.



10.06.13
Zulu man, South Africa
Зулу - Африк тив
Samurai armor
Япон Самурай
Japanese Samurai's armor 鎧兜