Наян Наваа нутаг минь
Монгол үндэстэнд багтах зарим угсаатнуудын маань уугуул нутаг ус, гарал үүслийн талаар удган багшийнхаа зөвлөсний дагуу доорх материалуудыг эхлэн оруулж байна. Буриадын бөөгийн дуудлаганд магтаж гардаг уул усны байрлал хаана байж болох талаар сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Эзэн Чингис хааны дээд өвөг Бөртэ Чинаугийн тухай мөн дурьдагдсан байна. Наян Наваа орны Ирак улсад байж болох баримт, Бөртэ Чинауг Онон мөрөнд авчирсан буриад гаралтай түшмэлийн дуулал, Лувсанданзангийн "Алтан товч"-д өгүүлсэн хүмүүний их хаадын тэнгэрлэг гарал үүсэл, дундад азиас гаралтай "Амазон"-ы эрэлхэг хүүхнүүдийн генийн судалгааны тухай баримт мэдээг багтаалаа.
Үлгэрийн орон - Наян Наваагийн тухай
Заян заяа заяанай
Наян Наваа минийх
Байдан байдан байдалтай
Бада Его минийх
Хэмээх хэдэн зууны тэртээгээс хүрч ирсэн дууны үгс Хори бухиадуудын эрт урд цагийн үлгэрт сайхан эх нутаг Наян Наваад зориулагдсан. Буриад ардын эгэлгүй их таавар, элэг зүрхний гүн шаналал, үлгэр домог, дуунд өгүүлэгддэг тэр нутаг маань хаа байна вэ? Манай хэдэн үеийн элэнц хуланцын маань алтан яснууд дэлхийн аль өнцөг буланд амар жимэр хэвтээ юм бол?
Эдгээр асуултад олон том эрдэмтэн мэргэд, өндөр мяндагт лам нар, эгэл жирийн хүмүүс хариулах гэж оролдож иржээ. Тэдний тоонд А.Доржиев(13-р Далай ламын багш), Г.Ж. Цыбиков, их аялагч П.К.Козлов нарыг нэрлэж болно. Тэд нар Наян Навааг Төвд, Монгол, Хятадаар үр лүнгүй хаясан түүхтэй. Зөвлөлт засгийн үед Буриад ардын түүхэн намтар цадигийг үнэнээр нь бичиж гаргахыг хорьж цаазалдаг байсан билээ. Харин сүүлийн үед үлгэрт гардаг орны талаарх сонирхол дахин сэргэж байна.
Наян Наваа ямар нутаг байсан бэ?
Дув дулаахан улиралтай, мөнх ногоон ургамлаар хучигдсан өргөн уудам талтай, өндөр өндөр уулстай, үзэсгэлэнтэй сайхан байгальтай газар байсан тухай эрт урьдыг үлгэр домогт хүүрнэдэг.
Тэнд аж төрөн суудаг хүн зон мал маллаж, жилийн дөрвөн улиралд Тигр, Томо Заба, Бага Заба гэсэн тунгалаг ариун устай мөрний эргээр жилийн дөрвөн улиралд амгалан тэнүүн нүүдэллэн суудаг байжээ. Тэнд жилдээ хоёр удаа хоино ноосолдог байжээ. Өнгө өнгийн цэцэг алагласан нутагт аж төрөх Хори буриадууд элдэв янзын амтат жимс, ногоогоор хооллодог заншилтай болсон байжээ.
Тэр сайхан үлгэрийн оронд морины туурайн газар дээр үлдээсэн мөр нь усан үзэм жимсээр халин дүүрсэн байдаг тухай ардын домогт мартагдалгүй үлджээ.
Наян Наваа Ирак оронд байжухай
Өнөөгийн Иракийн нутаг дэвсгэр дээр, Багдад хотоос хойшоогоо Наи-Наваа нэртэй муж бий. Тэнд буриад домгуудад дурдагддаг газар зүйн нэрс эдүгээ ч хэвээр. Жишээ нь:
Наи Наваа мужийн төв Мосуп (Могуп) хотоос төдийлөн хол биш Айн Заяпа (дуунд Аян Заяанай) нэртэй суурин бий.
Цаашилбал Бада, Аршаан, Заху, Кяхта, Алтан, Байдан гэх мэтийн нэртэй гол мөрнүүд дайралдана. Хори буриадын зургаан угийн (Харгана, Аодонгууд, Худай, Батанай, Сагаан ба Хальбин) ээж, Хоридай хааны хатан Нагатай нэртэй байсан гэдэг. Түүний нэрээр Нагату мөрөн нэрлэгдсэн юм болов уу?
Өнөөдөр ч энэ мужид хэдийвээр лал-шийтүүдийн тоонд ордог ч лалын шашин шүтдэггүй, нэг сууринд баригддаггүй, буриад мөнгөн язгуурт ардууд аж төрөн суудаг.
Хори буриадууд Наян Наваанд очсон тухай
Агуу их Чингис хаан дайлан эзэмшсэн газар нутгаа бат бэхээр тохинуулахын тулд тэр нутагт монгол-буриад угшлын нүүдэлчин ардуудыг зараалаар явуулсан гэх. 13-р зууны дундуур 30 мян монгол, буриад цэргүүд гэр бүлтэйгээ Азийн баруун өмнөд нутаг руу илгээгдсэн түүхтэй. Тэдний дотор Хори буриадууд оролцсон байна. Учир нь буриадын хэтээс инэгш оршин ирсэн өнөөгийн Байгалын чанадын нутаг Чингис хааны хүү, ач нар Тулуй, Мөнх, Хулагу нарын эзэмшилд байсан бөлгөө.
Хори буриадуудыг шинэ нутагт хүрч очиход Чингис хааны нагац нарын алтан ургийн голомт Баргужин нутгаас угшилтай удмынхан баяртайгаар угтан авч, Наи-Наваа гэдэг газарт байрлуулан төвхнүүлж, тусламж үзүүлдэг байсан тухай домогт өгүүлдэг. Хори буриадуудын 7-9 үеийн төрсөн нутаг, тоонот нь болж, буриад ардын намтар түүхнээ алтан нууцтай хуудас болон бичигдэн үлджээ.
Агуу их нүүдлийн тухай
15-р зууны сүүлчээр Бага ази дахь Монголын Чингис хааны удмынхны засаг унаж, ширүүн догшин Төмөх хаан ширээнд суужээ. Тэрбээр Монголын Барулас угсааны хүн учир монгол-буриад угсаатандаа зөөлнөөр ханддаг, ёс заншил аж байдлыг нь сэргээн хөгжөөхийг оролддог байжээ. Тэгсэн хэдий ч монголын ноёд түшмэдүүд хатуу чанга засагт дургүйлхэн эх нутагтаа буцаж эхэлжээ. Тэдний хамт хори буриадууд ч бас нүүж ирсэн түүхтэй. Эх нутагтаа буцах замдаа Памир, Тянь-Шаны уул нурууд, Такла Маклагийн их говь цөлийг олон жилийн туршид гатлан, Хятадын Хөх нуур руу гарсан түүхтэй. Хори буриадуудыг нутагтаа эгэн ирэхэд тэнд хэдийнээ суурьшиж эхэлсэн хамниган омгийнхон дайтаж угтжээ. Хэдэн зуун жилийн туршид харийн нутагт аж төрөөд эгэн ирэхдээ Хори буриадууд эх хэл, ёс заншилаа өчүүхэн төдий ч умартаагүй, ардынхаа омог нэрээр нэрлүүлсэн хэвээр ирсэнийг нь бодоход бахархмаар.
Агийнская Правда сонин
2006 оны 6-7 дугаарт нийтлэгдсэн
(Л.Равдан “Дээдсийн заяатай нутаг” номноос)
Буриад бөө мөргөлийн эртний татлага
Алс холын нар жаргах зүгт
Цав цагаан цас мөсөн оройтой
Цаст өндөр уул Ярлангай Яралха дуудлагатай
Цагаан арслан хөлөгтэй
Сахияа ноён баавай минь
Орчлон дайдаас давшуулсан
Од шиг олон цэрэгтэй
Духандаа ганц нүдтэй
Ухирма ноён баавай минь
Дээд хурмастын хязгаарыг
Мэлийн туншаах(унших)
Хас хоёр дунгар нүд минь
Дун цаганн аржигар шүд минь
Хөх усан хөмсөг минь
Яргай ясан тулуур минь
Галуун сарьсан нөмрөгтэй
Цусан улаан амьтай
Амь их заяа минь
Дайдын таван тавиланд
Даллаж толмаашилсан хөтөч
Алгандаа заяаг минь зурагч
Алаг галуун сарьстай
Арвагар арван хуруутай
Алга тавиун гар минь
Байдан байдан байдаалай
Байди Иогоо нутаг минь
Заяан заяан заяалай
Заяа Наваа хоёр минь
Хөх мөнх тэнгэрээс
Хүрч ирж түшсэн
Хаан халх баавай минь
Харанхуйд хамгаал гэж
Хальтрахад түш гэж
Хан хурмастаас харуулчнаар
Хөх хурмастын шахар гэж
Хөтөлж түшиж эргэсэн
Хүзүүн сандал алдартай
Алтан ширээт хааны
Хан хар түшмэл шүү буриад би
Түмэн түбдийг захирагч
Дошхон долоон хааны
Догум Даамбо Субин
Ар алтан ширээт
Хат хажуу хааны
Алба их гувчуурт
Зовж шаналан зүтгэгч
Түбд түмэн зоны
Дай хар цусан харгуйгаас
Дажин хар түбд газраас
үүгэн бүүвэй Бөөртийг (Бөртэ Чинау болохыг анхаарна уу)
Хулгайлж аваад зугтлаа би
Хан хурмастаа харуулдаж бай гэж
Хар бүргэдийг дүүлүүллээ би
Харгуй бүрийд манаж бай гэж
Хар мэгжигээ(нохой) тавилаа
Халдаж ирвэл нь дар гэж
Дайдын эзэн 9 мунтуу хошоонгидийг
Давшуулж байж дуудлаа
Харгуй зам хол тул
Хад уулс олон тул
Хадын хар Хуандайг
Харгуйн газарчингаар тохоов
Бүүвэй жаахан Бөөртийгөө(Бөртэ Чинау болохыг анхаарна уу)
Хөх сарьдаг мунтарууд
Хөтөл хөтлөөр давсаар
Хар хадын байцын
Харанхуй хар хүрэмтэн
Хөлгүй хөх усан далайтай
Хөх чулуун хүрэмтэй
Таян их Ганбид хүргэж (Эргүний голын Амар мөрөнд нийлдэг газар Улаан цохиотын чулуу гэдэг байцын орчим Таян гэж агуй байдаг тухай онгод хэлжээ.)
Аахайлж байж авчирлаа.
Бүүвэйлж байж маналаа
Уулын зүрээр эхэллээ
Уураг сүүг нь гуйлаа
Орд болсон хүрэмдээ орхиж
Одтой тэнгэрт даатгаж
Орхин одох боллоо
Холын хар харгуй туулсан
Хас цагаан арслангаа
Харж бай гэж орхилоо
Хөлгүй хөх далайгаас
Хүлэг унаа гуйлаа
Холын аян даана гэж
Хөх бух хайрлалаа
Хөөх түбдээс дутааж
Хөлгүй далайг давлаа
Хөх мөсөн сарьдгуудыг
Дамжин дамжин дутаалаа
Хүүгэн жаахан Бөөртийгөө(Бөртэ Чинау болохыг анхаарна уу)
Хамаг халхад даатгаж
Халхын хаанаар хан хурмастын
Хат хатуу зараалаар тохоов
Хамаг халхын хааныг
Харж манах хурмастын хэлэлцээртэй
Хөх бух унаатай
Бултын баавай
Бух ноён алдартайдаа
Хад газрын холоос харагдсан
Манан далай толруулсан(туяаруулсан)
Хөх усан хүрээтэй
Хус модон сэрэгтэй(шугуй)
Хөвч Ян нутагтай
Барааны газраас гялалзсан
Бади Иогоо хоёр минь
Холбоотой байж харагдсан
Бархад Бурхад хоёр минь
Түнэр харанхуйн зүүдэнд минь
Сүр их голыг минь
Хүй салхи татуулсаар
Хөгжөөн бадрааж асаасан
Заадсан 99 тэнгэрийн
Зарлал хар шахар надад
Хөөр баяртай эргэсэн
Натгар шар бодон
Натаг итаг гишгүүлсэн
Алаг зүрхэнд минь туяараа
Барааны уртаа газраас
Халдашгүй хан харуул
Хан баян Байтаг минь
Хараа мэлмий хүрэхгүй
Захгүй уудам Баянгийн тал минь
Айдар жаахан Бодонг
Аахайн дуугаар тэврүүллээ
Ааяа уудам Баяндайнаа
Өдөр шөнөгүй туяарсан
Хадын жодоо байртай
Халуун инаг Бодонтой
Харалсуулан байж учраа
Заяа ехэ заяашаа бадраан
Хүрэм хөх ордондоо
Замба тивийн үүднээс
Залж эхирээдээ асарлаа
Загал гураа дүүлүүлж
Булай булгадангаа авчирлаа.
Булт хоёр хүбүүдээ
Аахайн дуугаар манаж
Бүүвэйн дуугаар өсгөлөө
Эрх бэрх алдартай
Эцгийн эрх Эхирэд
Өндөр Мунтар эхтэй
Эрхүү голын эзэн
Будан мананд туяарсан
Өндөр тольт Бүрэнхааны
Өвгөн буурал эзэн
Халиун гур унаатай Булгатай эзэн
Хан дайдын 9 мунтуу хошоонгид
Хар жодоо дуудлагатай
Хар заргач алдартай
Энгэр биенээс ургасан
Эрх бэрх найман хүбүүн
Хун шубуун ижийтэй л
Хус модон сэрэгтэй
Нарс модон жаламтай
Шинэс модон ширгэтэй
Загал гур унаатай
Задан жодоо дуудлагатай
Булай баян Булгадай
Хайм хоридол нутагтай
Арван таван тархитай
Ар өвөрнөө харуулддаг
Хорон урт хэлтэй
Хатан гоотой учирав аа
Хойд урд бололцож
Хоног төөрүлж явахад нь
Алдартай сайхан бодонхон
Амихандаа аахайлан манаж
Ами зургаан хүбүүгээр
Алаг 2 зүрхийеэн уяалдууллаа
Баавай Бухын хүбүүн
Баахан жаахан алдартай
Хонгор жаахан Баргу баатар
Хус модон шугуйдаа
Усан хүрээт Ойхандоо
Шинэс модон сэрэгтэй
Шулуун мөнгөн Ойхандоо
Ольтрог сайхан далайдаа
Олон хоног төөрүүлж
Хошионгидшилэн явахдаа
Хонгор цагаан мхунгуудыг
Хувцсаа тайшихыг харжээ
Хүдэр хүчир хүбүүн
Хунгууд басгад болж
Усан далайд шумбахад
Хун цагаан хувцаснаас нь
Хулгайлж нууж авлаа
Хуй салхидэгдэж
Хүйтэн амьсгал ороход
Хунгууд далайгаас гарлаа
Булт хунгууд хувцаслахад
Туяатай басган хунгийн
Хун хувцас үгүй байлаа
Хөвөн дэвж хунгууд нисэхэд
Дали цагаан өдгүй
Туяа гяларсан хун басганыг
Хүдэр хүчир Баргу баатар
Баяр хөөртэй учран угтлаа
Баавайнгаа аахайгаар
Ижийнхээ бүүвэйгээр
Хүлэг их хөх бухын бүрхэрээгээр
Хонгор Хошоонгидынхоо зурайгаар
Хан бүргэдийнхээ дэвэлтээр
Хун цагаан чамтайгаа
Хуй салхины хүчээр
Хувь заяатай учирлаа гэлээ
Хусан модон шугуйтай
Шинэс модон сэрэгтэй
Усан хүрээт Ойхандоо
Бархад Бурхад түшээ минь
Аахай аахай аахай
Бади Иого нутаг минь
Заяа Нава хоёр минь
Дээд алтан нар минь
Дагуул цагаан сар минь
99 дээд хан хурмаст минь
79 давшуулам дайд минь
89 усан далай минь
Буурал баавайн минь
Бадам улаан гал минь
Бодон буурал ээж минь
Үеийн үед үрийн үрд
Үндэс мөнхлүүлж
Өдөр шөнөгүй
Мрталгүй орхилгүй
Хүрэн улаан зүрхийг минь
Хүдэр эр биеийг минь
Хун цагаан шубуутай
Холбон байж жаргаагаачээ
Эх сурвалж: www.toonto.mn

http://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D1%80%D1%82%D1%83%D1%83%D0%BB
ReplyDeleteСартуул ястныг үүсэн бүрдүүлж буй голлох овгуудын үүсэл гарлаас цухас дурьдвал: 1.Барга : Эрт цагт МЭӨ lll зууны үед Хүннү улсд Баргын тэргүүн Баргажин баатар хэмээх хүн байж түүний нэрээр Баргужин аймаг байжээ. МЭ- lV зууны үед (304 он) Байгаль нуурын өмнө талд Баргужин түхэмийн хавь газарт он удаан жил нутаглаж байсан Барга баатар дайчин ноён Ойрад, Буриад, Хорид хэмээх 3 хүүтэй байжээ. Ахмад хүү Ойхадыг Алтай, Хангай тийш мал маллуулж нутаглуулжээ. Хоёр дахь хүү Буриадыг Байгаль нуурын цаад тал дахь Зүлэг гол “Лена мөрний эх Баргулинский ” хэмээх газар загас бариулж, ан агнуур хийлгэж суурьшуулжээ. Буриад нь 2 хүүтэй болж ахмадыг нь Ихрээд бөгөөд тэр 8 хүүтэй. Удаах хүү Булгад нь 9 хүүтэй болж Ихрээд 8 эцгийн овог, Булгадаас 9 эцгийн овог үүсчээ. Бага хүү Хоридой бол уул нутагтаа сууж Бэтээгийн гаралтай Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гуайтай гэрлэж Алунгуа хэмээх ганц охинтой болжээ. 2-р гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хөвдүүд, Шарайд, Гучид хэмээх 5 хүүтэй болж, 3-р гэргий Наадайгаас Харгана, Худай, Бодонгууд, Батнай, Цагаан, Хальбин тэргүүтэй 8 хүүтэйгээс Хайтан(хотон) Согд(Чанад) хэмээх 2 хүү нь Байгалийн цаад Буриад нар лугаа нийлээд явсан байна.” Согд буюу Чанад хэмээх нь Сартуулыг Европчууд тийнхүү нэрлэдэг бөгөөд ямартайч Байгаль нуур, Енисей мөрний орчимд нутаглан байх олон овог аймгуудын нэг болох Баргу, Сарт нар Хүннүгийн хойч үе Телегийн олон аймгуудын нэгээхэн хэсэг юм. Тэгэхлээр сартуулуудын үүсэл нь Хорейзмын шагт улстай ямарч хамаагүй гэж хэлж болох бөгөөд бүр сүүлд аажимаар баруун тийш шилжин нүүсэн бололтой байдаг. Баргажин баатараас Баргу, Барга, Баргудай, Бага ба Их барга, Үхэр барга зэрэг маш олон үржвэр овог салаалан гарсан байдаг.
http://www.altargana.org/?p=70
Хорийн буриадын угийн бичгийг Хоридой мэргэнээс эхэлж бичдэг. Түүний дотор Бабжа баатар, Балжин хатан, Шилдэй – занги нарын нэрийг онцгой хүндэтгэлтэйгээр оруулдаг юм. Хоридой нь Барга баатарын гурав дахь хөвүүн байсан. Хоридой мэргэний гурван эхнэрийн нэг болох Баргажин – гоо бол Бэд улсын сурвалжтаны нэгнийд өсөж өндийсөн эмэгтэй гэдэг. Тэр нь Алан-гоо гэж ганц охиныг төрүүлсэн бүлгээ. Хоридой мэргэний Шаралдай гэдэг эхнэрээс таван хүү төрсөн байдаг. Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушид, Шарайд гэж нэртэй байсан. Хоридой мэргэний нөгөө нэгэн эхнэр болох Нагадайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батанай, Цагаан, Халбин гэж зургаан хүү төрсөн байдаг. Эд нар бүгд өөр өөрийн нэрээр отог омог шинээр үүсгэн өсөж өнөржсөн түүхтэй. Тэд өвөг эцэг Барга баатар болон өөрийн эцэг Хоридойн захиа гэрээсийг дагаж 424 онд Байгалын урд эргээс өмнө зүг рүү нүүж Түвд, одоогийн Хятадын Бээжин хотын ойролцоо газар, өмнөдийн дөчин есөн хошуу, хойт халх – Монголын нутгаар амьдарсан гэж түүхлэгддэг. (5)
Хорь… Хоридой … Хоридой мэргэн, түүний эцэг хөх тэнгэрийн хун шувуун охинтой гэрлэн 11 хүүтэй болсон гэж домоглогддог түүх ч бий.