Human Origin and issues around the subjects: What does it mean to be human?
Wednesday, December 14, 2011
Учир нь хүн төрөлхтөны эртний өвгийн түүхэн замнал нь шулуун дардан байсангүй. Нэгэн цагт Neanderthals орчин үеийн хүмүүстэй цуг амьдран хоорондоо тэмцэлдэж байхад. Нөгөө өнцөгт нь H.Еrectus мөн өөрийн тэмцэл замналаа цуг үргэлжлүүлэн байж болох юм гэсэн олдворууд бас олддог.
HOMO HABILIS
Homo habilis-ийн амьдарч байсан хугацаа ойролцоогоор нь 2.4-ээс 1.4 сая жилийн үе юм. Homo habilis анхны хүний өвөг дээдэс бөгөөд зүүн өмнөд африкийн нутгаас олдсон. Ойролцоогоор хувьсал нь Pliocene-ний сүүл буюу Pliestosene-ний эрин үе 2.5-2 сая жилийн тэртээ үед хамаарагддаг. Australopithecus –ээс салаалсан гэж шинжлэх ухааны хүн судлал нотолдог.
Тэд чулуу болон амьтны ясан зэвсэгтэй байжээ. Хамгийн анхны Гоминид нь
Олдувайн чулуун зэвсэг бүтээн хэрэглэж чаддаг байв. Энэ төрлийг Louis Leakey нээсэн ба тэр дариудаа "Гарийн уртай" хүн хэмээн нэрлэсэн гэдэг. Australopithecus-ийн дараа гарч ирсэн шинэ зүйл Homo-гийн төрөлд улмаар оруулсан. Энэ нь анхны хүн бий болох зүйлийн төрөлд оруулсан онцлогтой.
Энэ нь магадгүй эртний massive–ны төрлийн мичтэй ижилхэн. Homo Rudolfensis болон Homo habilis-ийн тархины багтаамж нь орчин үеийн хүнийхээс бараг хагас бага хэмжээтэй байдаг юм. Бие бүтэцийн хувьд сармагчинтай зэрэгцүүлэн харах юм бол бараг л адилгүй. Homo habilis –ийн олдвортой цуг ихэнхдээ болхи чулуун зэвсэг олддог.
Тэдгээрээс: Олдувайн хавцал, Танзани ба Туркана нуур,/Кени/.
Homo habilis-ийн дараагийн төрлийг дурдвал өндөр нарийндуу Homo ergaster, гарч ирсэн бөгөөд өвөг Homo-г бодвол илүү боловсронгуй байж илүү хүн хэлвэртэй болж улмаар эдгээр төрөл нь дараа дараагийн төрөлруу хөгжин хувьсжээ. H.habilis нь хүний үргэлжлэн буй өвөг төрөл хэмээн үзэх нь ийм учиртай.
2007 онд илрүүлсэн шинэ дээжийн магадлалаар 2 зүйл нь
зэрэгцэн оршиж байж болох юм гэсэн санаа гарч ирсэн. H.habilis нь 2.5 -1.4 сая байхад H.Еrectus нь 2-0.3 сая жилийн хооронд байж
болох тохиолдол гарч ирсэн болохоор энэ давхцал нь нэгийг бодоход бас хүргэж байна.
Учир нь хүн төрөлхтөны эртний өвгийн түүхэн замнал нь шулуун дардан байсангүй. Нэгэн цагт Neanderthals орчин үеийн хүмүүстэй цуг амьдран хоорондоо тэмцэлдэж байхад. Нөгөө өнцөгт нь H.Еrectus мөн өөрийн тэмцэл замналаа цуг үргэлжлүүлэн байж болох юм гэсэн олдворууд бас олддог.
Тийм учир юмс үргэлж эргэлзээ дагуулдаг бөгөөд бидний мэдэхгүй юмс бас ч гэж үстэй толгойноос давсан их бөлгөө.
Олдвор (OH 62)-ийг Donald Johanson ба Tib White хоёрын 1986 онд
олдувайн хавцалаас илрүүлсэн, шарилыг олдсон газрын хурдас хуримтлалыг дээд ба доод хэмээн нэрлэсэн.
Мөн 1963 онд Олдувайгаас N.Mbuika эрүүны доод хэсгийг олсон байна. Шүд ба доод эрүү нь эмэгчин бодгалийн бололтой байсан бөгөөд ойролцоогоор 1.7 сая жилийн тэртэй үед холвогдож гарчээ.
Олдсон олдворыг гурван араг яснуудтай өөр хооронд нь жишин үзэхэд Australopithecus-аас ялгагдах шинж бүрэлдсэн, улмаар хүнтэй төстэй жижгэрсэн шүдтэй байжээ Australopithec-ийн тархины багтаамж 590-650 см кув.
Дээрхи жижиг хэмжээны хажууд үеийн ухаант хүн Homo sapiens–ийн тархины хэмжээ 1350- аас 1850 см кув. Жижигхэн хэмжээ юу илэрхийлээд байна вэ гэвэл Homo–гийн эртний төрөл нь хөгжлийн олон үеийг туулсантай адилаар наашлан алгуур томорсоор байсан нь харагдаж байна.
Ийнхүү Аustralopithecus нь наашлан хөгжсөөр дараагийн Homo Habilist шилсэн нь илэрхий болж улмаар дараа дараагийн үргэлжилсэн гинжин хөгжлийн давтамжийг илэрхийлж байна.
Энэ тухай шинжээч Richard leakey нэгэнтэй шинэ тулгуур ойлголтыг өгч **Australopithecus Habilis** гэж нэрлсэн нь үнэний хувийг нотолсон билээ.
Үргэлжлэл бий
11.04.11
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment