Sponsered

Thursday, September 19, 2013

Кушан

File:Lokaksema.jpg
Кушан Буддист (Lokaksema).
Хятад эх сурвалж дээрхи тайлбараар Guishuang (貴霜), буюу Кушанчууд. Юэйжи (月氏), овог аймгуудын залгамжлал, салбар салаа гэж үздэг. Зарим эх сурвалж дээр Кушанчуудын бүрдэлд Индо Европ овог аймгууд орж ирсэн гэж үздэг. Бидний төсөөлснөөр тэд Өвөг Индо Европ овогийн салаа болох Индо Ари хэв шинжийн улсууд байсан хэдийч ихэнх эрдэмтэд олон овог аймгийн нэгдэл байсан учир тэд давамгайлах Европиод хэлээр ярих хүмүүс байгаагүй гэж үзхэд хүргэсэн байна. Ойролцоогоор манай он тооллын эхэн үед оршин тогтнож байсан Кушаны эзэнт гүрэн нь Энэтхэг болон төв Азийн олон орныг нэгтгэн захирч байв. Төв Азиас гаралтай нүүдэлчид Кушаны эзэнт улсын нийт хүмүүсийг бүрдүүлж байсан аж. Учир нь Төв Азийн нүүдэлчин ба суурьшмал улс түмний олон төрлийн соёл иргэншлийг нэг тэнгэрийн дор нэг хаан удирдаж байв. 
Бурханы шашны түгээлт энэ бүсээс төв Ази болон Монгол нутагт анх түрүүлэн орж ирсэн нь магадгүй Монгол газрын эртний эзэнт улсын хүчтэй нөлөөлөлтэй салшгүй холбоотой. Тухайн үед Энэтхэг оронд Уламжлалт Ведийн уламжлалаас гадна бурханы шашны нөлөөгөөр соёл урлаг, боловсрол цэцэглэн хөгжиж байв.
Кушан хаадын тамганы дүрсүүд.
Кушаны үеийн зооснууд. 
19.09.13

Сармат

Халз тулаан

Сармат дайчин
Сарматын хуягласан дайчид Траяны Дакам тулалдаан.

МЭӨ 7 зууны үед Дорнод Европ, Уралын нуруу болон Дон мөрний өмнөд хөндийн хээр талын бүсэд Сармат хэмээх нэрээр нэрлэгдэх Скиф хэв шинжийн овог аймгууд үзэгдэх болжээ. Цөөнгүй зуу зуун жилийн турш тэд хөрш зэргэлдээ болох дорнод жигүүрийн Скифүүдтэй эв найртай амьдарч байсан. Гэхдээ үргэлжид эв найрыг эрхэмлээгүй бөгөөд ойролцоогоор МЭӨ 3 зууны үед Хар тэнгисийн умард хөндий болох Понтийн талд Скифүүдтэй сөргөлдөж эхэлсэн байна. Олон жилийн цус урсгасан дайны үр дүнд Сарматчууд эзэмшил нутгаас гадна сөргөлдөгч этгээдийн нилээдгүй газрыг булаан авч олон зуун жил эзэмшил тогтоосон аж.
Скифийн нутгийг дүрсэлсэн газрын зураг дээрхи Сармат 1697.
19.09.13

Киммер

Киммерийн гарвал нарийн тодорхойгүй. Тэдний үүсэл гарвалийг тодорхойлсон судлаачдын дийлэнх нь Иран эсхүл Фракийн хэлний аялагаар ярьдаг гэжээ. Учир гэвэл Киммерийн язгууртан угсаа болон удирдлагч ноёд нь Иран угсааны хүмүүс байжээ. Түүхийн эцэг Грекийн Гредот МЭӨ 4 зууны үед тодорхойлохдоо: Киммерчүүд нь умард Кавказийн нутаг болон Хар Тэнгисийн хөвөөгөөр нутагладаг гэж тэмдэглэсэн байдаг. МЭӨ 8-7 зууны үед эдүгээх Украйн болон Оросын нутаг дэвсгэр дээр амьдарч байжээ.
19.09.13

Дорж Шүгдэн

Будда болон эгэлгүй гэгээнтэн нар тэдгээрийн дотор Аватарууд болон Махагал, Каларупа, Калиндэви, Дорж Шүгдэн гэх мэт олон янзын хэлбэрээр илэрч байсан. Богд Зонховагийн үеэс анхдугаар Банчин лам, Лувсан Чойжи Жалцан хүртэл Богд Зонховагийн залгамжийн гол Номын сахиус нь Каларупа байсан юм. Хожим нь гэхдээ олон дээд лам нарын зөн билэгт энэ уламжлалын Номын гол сахиус хамгаалагч нь Дорж Шүгдэн болсон. Номын хамаг олон сахиус хамгаалагчдын дотор дөрвөн нүүрт Махакала, Каларупа, ялангуяа Дорж Шүгдэн нь бүгдээрээ Манзушрийн хувилгаанууд тул нэг л ижил мөн чанартай билээ. Гэхдээ энэ цагийн хүмүүс Номын бусад сахиус хамгаалагчдаас Дорж Шүгдэнтэй илүү ойр үйлийн барилдлагатай. Ийм үндэслэлээр Сакья уламжлалын маш дээд түвшний Багш Морчин Доржчан Гунгаа Лхүндэв шавь нартаа айлдахдаа ” Одоо Дорж Шүгдэнд найдаж түших цаг иржээ” хэмээсэн байна. Тэрээр энэ үгийг олонтоо давтаж Дорж Шүгдэнг шүтэж сүсэглэхэд шавь нараа хөхүүлж байжээ. Тэрээр одоо бол өөр бусад сахиус хамгаалагчдад түших цаг гэж хэлээгүй, харин одоо бол Дорж Шүгдэнд түших тулах цаг хэмээн тодорхой хэлжээ. Сакья уламжлалын олон өндөр дээд лам нар олон тооны Сакья сүм хийдүүд үнэн сүсгээр Дорж Шүгдэнг шүтэж түшиглэдэг.
19.09.13