Sponsered

Saturday, May 12, 2012

Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм.

Оригами ертөнцөд 10 жил үзэсгэлэн

Уг үзэсгэлэнд чөлөөт уран бүтээлч С.Болормаагийн 2001 оноос 2012 он хүртэл бүтээсэн “Оригами” буюу цаас нугалах урлагийн 200 гаруй бүтээлүүд дэлгэн тавигдаж байна.
Сундуйн Болормаа нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн ба 2001 оноос “Оригами” урлагаар бие даан суралцсан. 2004 онд Япон улсын Гифу хотод зохиогдсон олон улсын мэргэжлийн симфозиумд оролцож байсан ба одоо тэрбээр энэхүү урлагийг бага насны хүүхдүүдэд заан сургаж байна. Үзэсгэлэн 2012.05.10-05.16-ныг дуустал үргэлжилнэ. Нээлт: 2012 оны 5 сарын 10-нд 14:00 цагт Монголын Уран Зургийн Галерейд. Эрхэм таныг хүрэлцэн ирж, цаасан урлалын Оригами үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүндэтгэсэн уран бүтээлч: С.Болормаа 

Оригами үүссэн түүх
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм. Энэ нь торогуу хийдэг арга бөгөөд ганц энэ тогорууг маш олон янзаар нугалан хийж болно. Тэр тусмаа энэ тогоруун дүрстэй оригами нь маш олон сони түүхтэй. Тэр олон түүхийн нэгийг нь би бичье. Sadako Sasaki хэмээх нэгэн бяцхан охины талаарх энэ түүх одоог хүртэл хүн төрөлхтөнд сургамж болсоор байна. Түүний энэ түүхээс үндэслэн цаасан шувууг дэлхийд энх тайваны билэг тэмдэг болгон хэрэглэдэг болжээ.1945 оны 8н сарын 6нд АНУ анх удаа японы Хирошима гэдэг хотод атомын бөмбөг хаясан. Тэрнээс хэдхэн хоногийн дараа дахин Нагасакий хотод бөмбөг хаясан бөгөөд албан бус мэдээгээр нийтдээ 250000 хүн газар дээрээ үхэж 100000 хүн шархдан үлдсэн байна. Бусад нь ямар нэгэн хэмжээгээр бэлтгэл гэмтэл түлэгдэл аваад үлдсэн банйа. Эндээс амьд гарсан ихэнхи иргэд дэлхийн 2 дайн дууссаны дараа энэ цацрагт туяаны нөлөөнөөс болоод өвчлөж эхэлсэн байна. Sadako Sasaki охин Хирошимо хотод амьдардаг байсан бөгөөд бөмбөг хаясанаас хойш 10н жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон байна. Мэдээж энэ өвчин цацраг туяаны нөлөөнөөс болж үүссэн нь ойлгомжтой байв. Өвчинөө мэдсэнээс хойш охин 1000 цаасан шувуу хийхээр шийдсэн бөгөөд Япон үндэстэнгүүд цаасан шувууг эрүүл энх урт амьдарлыг билэгдэн хйидэг байжээ. Гэвч охин 1955 онд буюу 12 настайдаа нас барсан байна. Тэр дөнгөж 644н цаасан шувуу хийж амжсан боловч ангийнх нь хүүхдүүд түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэгийг нэмэн хийж түүнтэй хамт оршуулсан байна. Одоо Хирошимо хотод байдаг Энх Тайваны паркыг Sadako Sasaki охины дурсгалд зориулан барьсан бөгөөд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг тэнд байрлуулсан байдаг ажээ. 

 Хятадын цаасан шувууны талаар мэдээлэл: Цаасан шувуу бол Хятадын эртний нэг чухал нээлт юм. Тэр нь сонирхол,зугаа цэнгэл,ур эрдмээ vзvvлэх, бие чийрэгжvvлэх зэргийг нэгтгэсэн, Хятадын ардын тоглоомын баялаг агуулгыг бvрэн харуулсан байдаг. Хятадын цаасан шувууны наадам нь урт удаан жилийн хєгжлийн тvvхтэй юм. Тvvхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, манай тооллоос ємнєх 400 онд Хятадын нэрт сэтгэгч Мо Зы болон Хятадын нэрт дархан Лу Бань нарын зэрэг хvмvvс бvр хулсаар шувуу хийж, салхины хvчинд агаарт нисгэж байсан гэсэн мэдээ буй бєгєєд тэр нь 3 хоног газардалгvй ниссэн гэлцдэг юм. Энэ бол дэлхий дээрх хамгийн эртний цаасан шувуу болно. Хожим нь хvмvvс тийм нислэгийн хэрэгслийг торгоор хийх болсон ба нэн хожмын vед гэхэд цаасаар хийх болсноос тvvний нэрийг нь ч "Цаасан шувуу" гэх болсон билээ. Цаасан шувуу нь анх эхэндээ цэргийн багаж хэрэгсэл болж байжээ. Жишээлбэл: Тvvнийг агаарт нисгэж хоёр цэргийн хооронд дахь зайг тогтоох юм уу цэргийн хооронд захидал чимээ уламжлахад зориулан ашиглаж байв. Тан улсын vед цаасан шувуу нь зугаа цэнгээний зvйл болох тийш шилжиж, ардын дунд дэлгэрч эхэлсэн байлаа. Манай тооллын 10-р зууны vеийн Сун улсын vед цаасан шувуу нь нэн єргєн хvрээнд уламжлагдсан бєгєєд дэлхийн олон газарт аажмаар дэлгэрч эхэлсэн ба урьдаар умард Солонгос, Япон, Малайз зэрэг Азийн улс орнуудад уламжлагдан хvрч, дараа нь Европ болон Америк тив зэрэг газруудад уламжлагдсан байв. Хятадын цаасан шувууны тоглоом нь Европ болон Америкийн бvс нутагт нислэгийн аппратын чиглэлээр хєгжсєн бєгєєд хамгийн эцэст нь Wright Brkthers ах дvv хоёр нисгэгчтэй нислэг хийж болох нисэх онгоцыг хамгийн анх амжилтай vйлдэн бvтээсэн байна. Иймээс Америкийн Вашингтоны Сансрын Аялалын Музейн том тэнхимд Хятадын нэг цаасан шувууг єлгєж байдаг бєгєєд тvvний хажууд нь: "Хvн тєрєлхтєний хамгийн анхны нислэгийн аппрат бол Хятадын цаасан шувуу болон пуужин мєн" гэж тэмдэглэсэн байдаг. Олон зуун жилийн хєгжлийн явцыг єнгєрүүлээд, Хятадын цаасан шувуу нь аажмаар єєрийхєє євєрмєц онцлог шинжийг бvрдvvлсэн. Сэдвээс нь vзэхэд голцуу 3 том тєрєлд хуваагддаг байна.Нэг амьтан араатны тєрєлд бvргэд, гарди, эрбээхий, алтан загас, луу, у гун хорхой, хараацай зэрэг байдаг. 2. vлгэр дотог, уран зохиолын юм уу уламжлалт ший жvжгээс ирэлтэй зvйлд Бэчин багш, дагина зэрэг буй. 3. бэлэг сэлтийн загвартай зvйлд дувvvр, цэцгийн сагс, ордны дунлvv зэрэг багтдаг юм. Бvлэг урсгалын хувьд Хятадын цаасан шувууны тєрєл зvйл хамгийн олон байдаг ба Бээжин, Тяньзинь, Сычуань, Шаньдун зэрэг бол цаасан шувууны нэрт газрууд болох ба тэндэхийн цаасан шувуунууд нь бас єєр єєрийнхєє онцлог шинжтэй байдаг. Хятадын цаасан шувуу бол мэргэжлийн технологи болон урлагийн содон бvтээл болох бєгєєд тvvнийг дэлхийн олон газрынхан бvр маш сонирхдог байна. Єнєєгийн байдлаар, Хятадын Шаньдун мужийн Вэйфангийн олон улсын цаасан шувууны наадам нь нэг жилд нэг удаа болдог олон улсын цаасан шувууны єргєн их наадам болон хєгжсєн байна. Жил болгоны 4-р сард дотоод гадаадын цаасан шувууны их олон мэргэжилтэн Шаньдунгийн Вэйфанд хуран цугларч, ур мэргэжлийн асуудлыг судлан хэлэлцдэг юм. Вэйфан нь єнєєгийн дэлхий дээрх цаасан шувууны хамгийн том музейг байгуулаад, эрт эдvгээгийн, дотоод гадаадын цаасан шувууны охь содон бvтээлvvдийг хадгалан vзvvлж байна.
Эх сурвалж:

Wednesday, May 9, 2012

Даян дэлхий энх тайван байж, хүн төрөлхтөн хүйтэн дайны уршгийг дахин бүү амсаг.

Хиросима
Атомын бөмбөгдөлтөнд ойролцоогоор 200.000 хүн хохирсон байна. Энэ аймшигт түүхэн үйл явдалыг 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ-ын зэвсэгт хүчин анхны атомын цохилтыг Японд хийлээ. Энэ үйлийн үрийг тэд зөвхөн өшөө авалтаар хязгаарлсангүй туршилтын болгон талбарыг Стартегийн бөмбөгдөгч В-26 “Энола Гэе” нэртэй онгоцноос 10 км өндрөөс ураны цэнэгтэй атомын бөмөгийг /Тритолийн харьцуулалтаар 20 мянган тонн орчим/ Хиросима хот дээр нүдээр багцаалан онилоод 600 метрийн өндөрт өглөөны 8 цаг 15 минутанд дэлбэлжээ. Эгшин зуур 80 мянган хүн амь үрэгдэж, 12 мянган хүн сураггүй алга болж, 40 мянган хүн шархадсан байна. Наймдугаар сарын 9-нд өөр нэг онгоц бас нэг тийм хэмжээний хүчин чадалтай плутонийн бөмбөгийг Нагасаки хотод хаяв. Газар нутгийн байдал мөн хотын төвд онилсон зэрэг нь 2 км зөрсөн учир хохирол бага зэрэг буурч 75 мянган хүн амь үрэгдэж, сураггүй болсон ба 35 мянган хүн шархадсан гэсэн баримт байдаг байна.
Хүүхэд байгаад би Ч.Аръяасүрэн зохиолчын бичсэн "Сүүлэнхүү" зохиолыг уншдаг байлаа. Зохиолд гардаг нэгэн хорон муу санаат орны төлөөлөл дүр болох Гангын орноос ирсэн аймшигт тугалган хүмүүстэй танилцаж билээ. Тэд хүн төрөлхтөнд хэрхэн хор хүргэж байгааг тэр номыг унших болгонд танилцаж байв. Хүмүүс бидэнд хор хүргэсэн талаархи үйл явдалыг үдшээр орныхоо толгой хавьд лаа асаан тухлан унших болгонд би өөрийнхөө дотоодод тэдний муухай санааны үндсийг 
нь ойлгож байсан боловч хүн хэмээх сэтгэл оюуны төрхтөн нар өөрийгөө сайн хүн болгон өөрчилж чадахыг бас мэдсэн. Мөн түүнчлэн өнгөрсөн зууны дэлхийг хоёр хэсэг болгосон халуун, хүйтэн ертөнцийн талцах "үзэл суртал" байсаныг хожим ойлгож билээ. Эрин цагийн аль ч үед болов хүн төрөлхтөн бие биесдээн доромжлол, сүйрэл гамшигийг авчирахгүй байхыг юу юунаас ч илүү хүснэ. Бидэнд яс үндэс, угсаа гарвал, хэл соёлоор ялгаварлан гадуурхах мунхаг бодол үгүй. Бид эрх чөлөө аз жаргалт ирээдүйг цогцлоож байна. Даян дэлхий энх тайван байж, хүн төрөлхтөн хүйтэн дайны уршгийг дахин бүү амсаг.
Дууны Үг:

Өвчинд шаналсан өнчин охин 
Өрөвчхөн сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор нас нь уртасдаг 
Хуучны домгонд итгэн биширчээ

Зуун мянган шувуу хийвэл 
Ямар ч зовлонгоос салдаг гэж
Зургаан тивийн хүүхэд бүхэн 
Япон охинд шувуу илгээжээ

Хөөрхий охины амьдрах хүсэл нь 
Хүн төрөлхтний мөнхийн хүслэн
Хийсэн шувууд нь нисэн дүүлээд 
Хүй орчлонд ингэж хэлжээ

Эрүүл явбал хосгүй сайхан 
Эрхэм дээдийн жаргал гэж
Дайн дажингүй амар тайван
Даяар олны жаргал гэжээ

Арван хаврыг үзсэн охин 
Алтан дэлхийгээс халин нисчээ
Тэсрэх бөмбөг дайны эсрэг 
Тэмцлийн хөшөө болон мөнхөрчээ

Хөшөөн дээр ингэж сийлжээ
Хөөрхий охины хүслийг бичжээ
Цацрагт хордолт надаар дуусаг
Цаасан шувууд нисэн хэл гэжээ









Эх сурвалж: Баримтад гэрэл зураг- http://kapitalizmoistorija.org/foto/1/galerija/Hirosima-ir-Nagasakis
Мөн хувийн гэрэл зураг
Ч.Аръяасүрэн "Сүүлэнхүү" http://library.msua.edu.mn/cgi-bin/Lib4UOPAC.cgi/detail?Lang=MON&ID=45197
 Хүн төрөлхтөны хамгийн гунигт явдалын нэг Хиросима Нагасаки хотууд http://en.wikipedia.org/wiki/Atomic_bombings_of_Hiroshima_and_Nagasaki





05.09.12

Эртний зоос, пайз



Эртний Монгол улсын хэрэглэж байсан төлбөрийн хэрэгсэлүүд.

Чингис хааны алтан пайз
Монголчуудын хэрэглэж байсан пайзын загвар.  Алтан пайз нь тэр үед нэг ёсны mөлбөрийн хэрэгслэлийн үүргийг гүйцэтгэж байв. Денвер мөрний орчмоос малтаж гаргав.










  

Чингис хааны мөнгөн зоос
1220 оны үед Афганистанд анх цутган хийсэн. Зоосны нүүрэн талд "Сүсэгтний удирдагч", дотор талд "Агуу их Чингис хаан" гэж бичсэн байдаг. (Их Британы музейгээс зургийг хуулбарлав.)











Их хааны мөнгөн зоос
1240 онд Баруун хойт Перст цутгасан. Зоосны нүүрэн талд "Аллахаас өөр сахиулсан үгүй. Мухамед бол Аллахын зарц мөн", зоосны дотор талд "Хаан бол үнэн мөн" гэжээ. Зураг дээрхи нум сумны зураг нь Монголчуудын эрх хүчний билэгдэл юм. (Их Британы Ботасын Хүрээлэнгийн эх хувиас хуулбарлав).












Мөнгөн зоос
1244-1245 онд Тбилист цутгасан мөнгөн зоос. Нүүрэн талд нь "Аллахаас өөр сахиулсан үгүй. Мухамед бол Аллахын зарц мөн.", дотор талд морин дээр довтолгон нум сум онилсон баатар, шувуу харваж байгаа зураг байдаг.












Мөнх хааны мөнгөн зоос
1252-1261 оны хооронд Тбилист хийлгэж гүйлгээнд гаргасан байжээ. Нүүрэн талд нь "Аллахаас өөр сахиулсан үгүй. Түүн лүгээ зүйрлэх зүйл үгүй", дотор талд нь "Мөнх хаан дээд бүгд зөв" гэж бичсэн байна. (Их Британы музейн үзмэрээс хуулбарлав).


















05.08.12

Homo habilis




Cast of the skeleton of Lucy, anAustralopithecus afarensis
...Homo habilis-ийн амьдарч байсан хугацаа нь 2.4-ээс 1.4 сая жилийн настай. Homo habilis нь анхны хүний өвөг бөгөөд зүүн өмнөд африкийн нутгаас олдсон. Ойролцоогоор хувьсал Pliocene сүүл буюу Pliestosene ний эрин үе 2.5-2 сая жилийн тэртээ, Australopithecus–ээс салаалсан хэмээн үздэг.[1] Homo habilis нь жижигхэн араа Australopithecus-тэй адил том  толгойтой байсан.
Эх сурвалж: 
 [1]  Wood, B. & Collard, M. (1999) The changing face of Genus Homo. Evol. Anth. 8(6) 195-207. 





Homo habilis Cranium KNM-ER 1813



















Sunday, May 6, 2012

Хятадад яст мэлхийг их бэлгэ дэмбэрэлтэй амьтан хэмээн үздэг бөгөөд бөмбөгөр хуягийн хэлбэрээр сансарыг төсөөлөн дээд тэнгэр, хэвлийнх нь хавтгай хуягийг доод газардэлхийтэй зүйрлэдэг байна. Түүнчлэн хуягийн хавтангийн хээг ч онцгой утга учиртай гэдэг.



































Яст мэлхий
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших монголын хосгүй нандин дурсгал нь  Чойжин ламын сүм нь яах аргагүй мөн билээ. Тус Сүм музейн орох  хаалга Махаранзын сүмийн хойд зөрөг зам  дагуу нэгэн энгийн атлаа хүний сонирхол өөрийн эрхгүй татах чулуун Яст мэлхий байдаг юм. Энэ яст мэлхий нь өөрийн гэсэн өнгө төрх билэгдэлт нууцийг хадгалан тус музейн буурал түүхийн хамт гэрч болон одоог хүртэл оршсоорл байна. Чухамхүү яст мэлхийн билэгдэлээс гадна энэ амьтан нь хэдий цаг үеээс үүсч бий болсон, ямар учир билэгдэлээр хүн төрөлхтөны оюун санаанд шүтэгдэж дээдлэгдэж ирсэн нь сонин.
Яст мэлхийн билэгдэл түүний учир утгыг тайлбарлах нь зүйд нийцнэ. Түмэн бодост ертөнцийн буман амьтадын нэгэн төрөл зүйл болох энэ амьтан нь одоогоос 250 сая жилийн тэртэй анх үүссэн гэдэг ба анхны өвөг шинжүүд мөхсөн боловч[1] эдүгээ цагт өнгө зүсээн хадгалсаар түүх дурсгалын томоохон дурсгалын хэсэг болж мөнхөр ч чаджээ. Яст мэлхийн баг нь Дотроон Далай ба Хуурай газрын гэж хоёр ангилж үздэг байна. Яст мэлхий билэгдэлийн шинж чанартай хүн төрөлхтөны оюун санаанд шүтэгдэж дээдлэгдэж ирсэн нь учиртай юм. Түүний булчинлаг хөл, урт хумстай савар, хурц шүд бүхий том ам нь лууных байж болмоор ижил харагддаг. Хөл хуяг хоёрыг нь галын дөл мэт хээ гаргаж холвон зохиомжилж дүрсэлэн могойч юмуу гэмээр байдаг. Биеийнх нь дунд хавтангууд буй хавтангууд зургаан булантай, зууван хэлвэртэй, дээгүүр нь сувдан хэлхээ мэт гол зураас гаргасан байна. Яст мэлхийнүүд бүгд нурууныхаа голд тэгш дөрвөлжин оруулга нүхтэй, тэрхүү нүхэнд нь бичээс сийлсэн чулуу суурилуулдаг байжээ. Хятадад яст мэлхийг их билэг дэмбэрэлтэй амьтанд тооцдог. Бүр Христийн тооллийн  хоёр мянган жилийн өмнөх  домогт  Шан  “Shang” улсын үед яст мэлхийн хуягийг мэргэ төлгө тавих хэрэгсэл болгож байжээ. Хятадад яст мэлхийг их бэлгэ дэмбэрэлтэй амьтан хэмээн үздэг бөгөөд бөмбөгөр хуягийн хэлбэрээр сансарыг төсөөлөн дээд тэнгэр, хэвлийнх нь хавтгай хуягийг доод газардэлхийтэй зүйрлэдэг байна. Түүнчлэн хуягийн хавтангийн хээг ч онцгой утга учиртай гэдэг.
 Эрт үеийн яст мэлхийн дүрслэлд нуруун дээр нь од гарагийн хялбарчилсан тэмдэглэгээ байдаг. Хуягийн захын 24 хавтан нь хятад тариачдын хуанлийн жилийн 24 үечлэлтэй дүйх бөгөөд түүгээр амархан хувирч өөрчлөгддөг сарны хуанлийг орлуулдаг байжээ. Мөн хуягийн зурааснуудыг мэргэ төлгийн найман тэмдгийн үндэсч  гэдэг. Тэдгээр нь тасралтгүй үргэлжилсэн “эр” зураас, дундаа тасархай бүхий “эм” зурааснуудаас бүрдэнэ. 64 янзаар гексаграмм болгож хослуулсан болгож хослуулсан тэдгээр зурааснууд нь мэргэ төлгийн“ Өөрчлөлтийн ном” “Хятадаар: yijing” -ын үндэс болдог.
 Түүнээс гадна, яст мэлхий нь ертөнцийн дөрвөн зүгийг илэрхийлэгч дөрвөн амьтдын нэг бөгөөд бөгөөд могойн хамтаар “Умардын хар дайчин” болохын зэрэгцээ /луутай хамт/ эр чанарыг бэлгэддэг.Мөн “Яст мэлхий нь усны амьтан бөгөөд Таван Махбодийн усны бэлгэ тэмдэг нь яст мэлхий учир хотыг усны аюул осолоос хамгаалахын үүднээс самардуулан байрлуулж” байж гэж үздэг. Яст мэлхий урт насалдаг нь түүний бас  нэг чухал шинж бөгөөд “далайн усан дор мянга гариу жил амьдарч хэвтсэн яст мэлхий нэг удаа далайн мандал дээр гарч иртэл хүзүүнд алтан шилвэч мод углагдсантай адил хүний төрлийг олох тийм ховор чухаг тавилан юм”[1] улмаар  их ухаан суудаг байна. Түүнчлэн хүнд ачаа даах чадвартай, хөл нь тэнгэрийг түшиж, тэнцвэрийг нь тогтоож өгдөг хэмээнэ. Тийм учраас цаг хугацааны нөлөөнд үл автах хүчирхэг амьтан мөнхөд хадгалагдах бичээсийг үүрэх хувь тавилантай ажээ.
Ном зүй
[1]Монголын нэвтэрхий толь II УБ., 2000. 1199 Тал .
[1]Жаргалсайхан Ц Хархорины товчоон УБ., 2010. 99 Тал.