Sponsered

Saturday, August 2, 2014

12000 жилийн настай балар цагийн эх түүхийг түүчээлэх ХАС бэлгэдэл.



Хас бэлгэдэл бол манай гараг дээр ад шоо үзэгдэх хамгийн муу муухайн тэмдэг гэж хэлэгдэж буй дүрсийн нэг. Учир нь дэлхийн дайны нүүр царайнд хас тэмдэгийг бахархал-гутамшиг болгож оройн дээд бэлгэдэл нэрээр хэрэглэсэн дайны хэнээтэн, улс төрийнхны үйлийн үртэй салшгүй холбоотой. Тус гутамшигт уналт бууралтыг авчирсан үе нь хас бэлгэдэлийн наснаас хамаагүй залуу сүүл үед эхэлсэн ажгуу. Адолиф Гитлер гэгч этгээд үнэн хэрэгтэй энэ тэмдэгийг хамгийн түрүүнд улс гүрэн цэрэг дайны сүр хүчийг илэрхийлэх гэж хэрэглээгүй нь ойлгомжтой. Учир нь түүнээс бүр өмнө энэ дүрсийн хүч нөлөөг мянга мянган жилээр тоологдох үест мэддэг байж. Маш олон түүхэн соёлт орон тус тэмдэгийг өргөн утгаар нь нэр хүндийн хувьд дээш нь өргөж хүндэтгэдэг байсан аж. Зөвхөн газар бүс нутгаар бус тив гүрнээр мэддэг байжээ. Жишээлбэл Хинди болон Буддийн уламжлалт ухаанд тус тэмдэгийг өргөн хэрэглэж байхаас гадна Азийн олон оронд баялаг утгаар хэрэглэж байв. Эл бэлгэдэл бүхий тэмдэг эрт үеэс өнөөдөрч гэсэн уламжлалт утга санаа, нэр хүндээ үл алдан өргөн дэлгэр хэрэглэгдэж байна. Жишээлбэл сүм хийд, хашаа, болон номны хавтас зэрэгт хэрэглэсээр байна. Тус бэлгэдэл бүхий тэмдэгийг мөн эртний Грекийн Трой хотын ойролцоох балгаснаас олсон бол.., түүхэн цаг хугацааг тооцоолвол ойролцоогоор 4000 жилийн настай болж байжээ. Эртний Друйдууд / Druids/  болон Келтүүд нар энэ бэлгэдэлийг өргөн хэрэглэж хээлж байсан мэдээ бий. Орчин үед хайж олсон олон тооны эртний булш бунхан, суурин газруудаас энэ талын дүрслэлүүд маш баялаг олдсоор байгаа ба умард Европын зарим овог аймаг, Христ урсгалын цөөнгүй шүтээн болон голлох тэмдэгүүдэд хасын хэлвэрдсэн дүрслэлүүд мөн олддог аж. Үүнд хүлэг баатар, дундад зууны цэрэг армийн символь зэрэгт дүрсэлсэн байна. Харин яагаад энэ тэмдэгийг Адолиф Гитлер хамгийн чухал бэлгэдэл болгохоор шийдэв? Чингэхлээр Адолиф хоосонгүй эр байжээ.
Юуны өмнө хасын үндэс язгуур утга нэрний гарвал зүйг уудалж үзвэл ‘swastika’ буюу свастика нь Санскрит үгний нэгэн үг болох агаад утга санаандаа “svasktika” - “оршихуй” “бодь гэгээрэл”, ‘сайн ерөөлт” хийгээд “их амжилт-цэцэглэлт” гэх мэт утгуудыг илэрхийлдэг аж. Санскрит хэлэнд энэ мэтээр нэрлэж утга заадагч бусад орны хэлэнд арай өөр нэр утгаар авч үзэх нь бий. Монгол хэлэнд “Хас”, “Хасбуу  -  төр” Хятад хэлэнд ‘Wan’ Япон хэлэнд ‘Manji’, Англи хэлэнд ‘Fylfot’, Герман хэлэнд ‘Hakenkreuz’ буюу ‘Tetraskelion’ гэж нэрлэх боловч эртний Грек хэлэнд ‘Tetragammadion’ хэмээн үздэг.


Санскрит судлаач P. R. Sarkar  1979 онд Хас хийгээд “Мөнхийн Ялалт” хэмээх утгийн талаар маш гүн гүнзгий тайлбарыг хэлсэн байдаг. Тэрээр энэ тэмдэгийг зөв болон буруу эргэлттэй гэж үзээд зүг бүрийн эргэлтийн талаар Хиндизмд зөв эргэлттэй хасыг Вишну буюу Нарны, Буруу эргэлттэйг Кали буюу Шидийн хэмээн тайлбарласан байдаг.
Хоёр чиглэлт утга санааг эртний уламжлалд мөн адил зааж тайлбарласан агаад таван одот пентаграм буюу буруу эргэлтэд, нар зөв эргэлтэд буюу зөв эргэлтийн шинжийг агуулсан бэлгэдэл байдаг буй хэмээн тэмдэглэсэн байдаг аж.


Балар эртний Хас тэмдэг Украйны Мезине-аас олдсон байна. Ойролцоогоор 12000 жилийн настай энэ дүрслэл бүхий эрээчсэн сийлбэр нь Хасын төрөл зүйл бэлгэдэл дурсгалууд дотороос хамгийн эртний гэдгээрээ мэдэгдэж байгаа бөгөөд Өмнөд Европын Неолоитийн үеийн соёлуудтай газар болох Серби, Хорват, Босни болон Herzegovina –буюу тэдгээр улсуудын соёлт давхарга бүхий цөөнгүй бүсүүдээс олддог бол Vinca соёлоос олдсон хасын он цаг нь арай нааш нь 8000 жилийн үеийг зааж байжээ.  Буддийн ухаанд Хас тэмдэгийг хувь тавилангийн хамгийн дээд түшиг олох бэлгэдэл гэж үздэг. Мэдээж үүнд олон тооны сайн заяа, эд баялаг, хамгаалалтийн ид шидийг бэлгэдсэн учир бурханы шашны шүтээнүүдийн баримал, эдлэл хэрэглэлд нэн баялаг сэдэвчилсэн маягтай сийлсэн байдлаар оршдог нь учиртай аж.

Жишээлбэл: Бурхан багшийн зүрхэн тушаа, хөлийн өлмий, мутарын дотор хэсэгт нэг бүрчлэн тэмдэглэсэн байдаг. Энэ талаар учир мэддэг лам хүнээс асуувал “Бурхан Буддагийн билэг оюун үүнд агуулагдаж байдаг” хэмээн хэлэх нь энүүхэнд.


Ром дэх Христийн газар доорхи оршуулгын газрын нэгэн хана дээр хас тэмдэгийг хээлж дүрслээд  “ZOTIKO ZOTIKO”, “Life of Life” буюу утгандаа “Амьдралын Амьдрал буюу Амиас Амь”  хэмээх үгийг сийлсэн байжээ. Мөн дэлхий дээрхи Христ итгэл уламжлалын олон тооны сүмийн адар, хана туурга дээр хас бэлгэдэлийн цөөнгүй дүрслэл ажиглагддаг.


Умард Европын Один тэнгэр сансар хорвоогийн дүрийг хасын дүрсээр эрчэлсэн хуулираатайгаар ертөнц бүрийг дүрсэлсэн байдаг бол Умард Америкийн Навахо овог аймаг, эртний Грек Pythagoras хэмээх математикчийн  тайлбарласнаар бол Хас нь тэнгэр хийгээд эх дэлхийн хоорондох зам буюу нэгдэл гэж үзэж байжээ. Түүнчлэн Финикийн бэлгэдэл дүрсэд Нарыг төлөөлж дүрсэлсэн байх агаад санбаартан хүний эхнэрийн хувцасны чимэглэлд дүрсэлж байжээ. Харин Монгол оронд “Хаан төрийн хас” гэж алван ёсоор хүндэтгэн үздэг аж.


Хас, Финикийн нарны бэлгэдэл, Финикийн Craig-Narget чулуун дүрслэл эдгээр нь Шотландад байдаг бөгөөд түүний хажуу дахь зураг нь Финикийн өндөр зэргэмт ламын эхнэрийг дүрсэлжээ.
Хэрхэн  яаж маш олон ялгаа бүхий соёлын голомт дээр хас тэмдэг яг ижил бэлгэдэл хэмжэгдэхүүн утгаараа оршин тогнож байв?
Энэ бол маш сонин асуулт бөгөөд харамсалтай нь тэрхүү амьдралын утга учирыг бэлгэдсэн тэмдэгийн олон мянган жилийн түүхэн утга санааг хөсөр гишгэн хараан зүхэх болсон нь гунигтай. Та энэ бэлгэдэлт тэмдэгийг юу гэж бодож байна? Муу эсвэл Сайн? 


Brief information of this article about. Below the texts are very deeper interpretation
 of swastika's.


The swastika has been seen as a symbol for good luck by people in both ancient and modern times. A closer look at the etymology of this Sanskrit word, however, reveals a deeper meaning. When the Sanskrit scholar and spiritual teacher, P.R. Sarkar visited Germany in 1979 he gave the following interpretation of the word:
su - means "good"
asti - means "to be, to exist"
ik - means "what is in existence, and will continue to exist"
a - denotes feminine gender

So "Swastika" means a 'good existence' that is not to be destroyed and that remains in a good condition. He went on to say that its deeper meaning is permanent victory. In the context of the cultural origins of the swastika, this means the victory of dharma- the fundamental spiritual nature of humanity.

Sarkar explained that the swastika has both a positive and a negative expression:


He then went on to warn those present not to use the negative swastika, explaining that it brings total annihilation, while the positive swastika brings total victory.

You can see further more below the links, click please!
Илүү их мэдээллийг доорхи линк дээр товшиж үзнэ үү!
http://en.wikipedia.org/wiki/Swastika
http://news.bbc.co.uk/2/hi/europe/6269627.stm
http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/12/all-is-well-all-is-well.html
http://bodonguudbatchuka.blogspot.com/2012/04/blog-post_30.html
http://reclaimtheswastika.com/symbolism/
http://www.bibliotecapleyades.net/sociopolitica/sociopol_thule10.htm

Featured Image: Ancient Roman Mosaics in Villa Romana La Olmeda (Wikipedia)

03.08.14

Агуу Гилгамеш хааны домог




Уламжилж ирсэн домог үлгэр бүр амьдрал дээрхи бодит үнэнг тусгаж хойшид ухааруулах өнгө аятай байдаг илээ. Энэ бол эртний ариун хот Месопотамаас гарч ирсэн цөөнгүй чулуун хавтангуудад өгүүлэх Гилгамеш хааны түүхэн домог үлгэрүүд бөгөөд өнөөдрийн Ирак орны үнэн нүүр царайнаас илүү гайхамшигтай, хүчирхэг түүхэн үйл явдалыг өгүүлдэг.


МЭӨ 2000 гаруй жилийн түүхийг өгүүлсэн шаантаг бичиг бүхий эртний олдворуудыг судалж үзвэл Месопотамын өмнөд нутаг дэх эртний Шумер болоод тус бүс нутагт цэцэглэн хөгжиж байсан эртний соёл иргэншлийн талаар өргөн мэдлэгийг олж авч тэд ямар түвшинд хүрсэн агуу гайхамшигтай орон байсныг илрүүлнэ. Аккад хэлэн дурдсан Бабил + “Бурханы хаалга” хэмээх нэрээр алдартай агуу Вавилон хотын түүхийг өгүүлсэн хавтанд ойролцоогоор МЭӨ XIII-X зууны түүхийг хамруулан өгүүлсэн бол зарим эх сурвалжууд нь VII зууны үе хүртэл өгүүлсэн зүйл бүлэг олдсон нь Ассирийн Ашурванипалийн хааны 22,000 гаруй цуглуулгийн нэгэн хэсэг болж түүний номын сангийн тууриас хожим илэрсэн байна. Харин эдгээр бүтээлүүдийг нь хамгийн сүүлд дахиж дэлхийн нэгдүгээр дайны дараа олон нийтэд түгэн хүргэсэн агаад дэлхийн хоёрдугаар дайны эцсээр өөр хооронд нь ялган улам нарийн судалж эмхэлсэн байна.

Их Усан үерийн талаар өгүүлсэн хавтан / Гилгамеш хааны шаантаг бичиг / Ассирын Ашурванипал хааны номын сан (МЭӨ VII зууны үе). Их Британы Музей.

Их усан үерийн талаар өгүүлсэн гайхамшигт домгийн өрнөл олон орны эрдэмтэн, шашин судлаачдын сонирхол, маргааны бай болж байсан. Шашны талын судлаачид энэ үйл явдалыг бурханы ирэлттэй холбож үздэг бөгөөд анх эхэлсэн шиг яг тийм дахин шинэчлэлт ялган цэвэрлэх үйл явдал байжээ гэж үздэг. Энэ домог хоёр гол үндсэн бүрдэлээс бүрддэг. Эхний хагас хэсэгт нь, Урук хаан, Иштар хатантай сүйн холбоо үүсгэж байгаа хэсэг. Энкиду бол зэрлэг догшин муу санаат нэгэн дүр бөгөөд Гилгамеш хаанд нэгэн ёсны дайсагнагч этгээд байв. Хааны эргэн тойродн маш олон хүмүүс байсан бөгөөд тэд маш эрс тэс чөлөөт иргэд байв. Энэ үед Гилгамеш болон Энкиду хоёрын дунд анхны тулалдаан болсон агаад үйл явдал маш ээдрээтэй болж эхэлдэг ажээ. 
Нэгэн өдөр Энлилийн бага дүү Энкиду /Могой гэсэн утгатай/ Еватай-Иштар уулзаж түүнд цэцэрлэгийн төвд ургадаг модны жимсийг идэх гэвэл ах нь зөвшөөрдөггүй талаархи өгүүлсэн байна. Энкиду ахтайгаа түүнээс болж мууддаг ажээ /Энэ түүхийн хувилбарууд маш олон/. Үүнээс болж Энкиду сайн муугийн ялгааг танин мэдэх мэдлэгийн модноос идүүлэх талаар сэтгэлдээ ургуулан сэтгэж Еваг идэхийг ятгаж эхэлдэг аж. Энэ явдал нь Евад үр удамаа үлдээх хүчийг өгсөн гэж үздэг бөгөөд Ева Адамыг олж, түүнд энэ модны жимсийг идэж үр удам олох хийгээд хамтдаа бусад олон чадварыг эзэмшсэн байна. Удалгүй Ева жирэмсэлж олон хүүхэд төрүүлсэн ба тэдний бүх хүүхдүүдийн нэр Шумерийн эх хавтанд бичигдсэн нь ийм учиртай ажгуу. Гэтэл Библи сударт өгүүлдэг амийн модны талаархи ойлголт болон мэдлэгийн модны санаа бүр утга агуулгаараа олон зүйлийг шүүрдэн авч мэдэх мэдлэг өгч байна. Ева-Иштарын дүрийг орлох агаад үйлдэл болон драмын өрнөл нь төсөөтэй болох нь ажиглагдлаа. 

Голд нь сахалтай эрийг дүрсэлсэн нь том ээмэгт Хумбаба бөгөөд түүнийг Гилгамеш хаан хөнөөхөөр сэхэх сэлэм сүх-хутгатай Энкиду нарын дүр.

Хоёр дахь хавтанд гилгамеш хаан Енкидугийн үхэлд туйлын харамсаж буй дүр гарах бөгөөд маш холын газар луу мөнхийн амьдралыг өгөх хүн болох Утнапистим хэмээх хүнийг хайн аялалд гарна. Утнапистим бол Их Усан үерээс амь гарч чадсан үхэшгүй мөнх бурхан шинжийг олсон нэгэн аж. 
Улмаар маш олон газар орон, хүмүүсийн нэрийг дурдах бөгөөд хэзээч түүнийг олж аваагүй ч бурханы соёрхолыг авах ерөөлтэй аж. Тийм учир Утнапистимаас тэрээр нууцийг асуухаар зориглоно. Утнапистим нь Гилгамешт 7 өдрийн ухаарал олж авах боломжийг өгдөг бөгөөд тэр хугацаа болвол нууцуудийг хэлж өгөхөөр тохиролцсон аж. Гэвч сорилтыг Гилгамеш биелүүлж чадаагүй аж. Хэдий тийм ч Утнапистим нь хүслээр болгож идэр залуу насыг тааллаар нь болгож өгсөн зэргээр домог өрнөдөг аж...

Гилгамеш хаан Могойн-Энлил хамт


Гилгамеш хааны домог эртний болон орчин цагийн утга зохиолд бүрэн нөлөөлсөн домог агаад Сонгодог Библи сударын эх бүтээл болон дараа үеийн орчуулгын дуулалт утга зохиолд тусгагдаж байсныг олж харж болно. Үүний баримт нь, олон тооны сэдэв бүхий өрнөл сэдэвтэйгээр Библи сударт тааралддаг. Жишээлбэл түрүүн дурдсан Ева болон хорт могойн сэдэв бүхий эхлэл хэсгийн талаархи баримт нь төсөөтэй өрнөл болж харагдана. Диваажингийн цэцэрлэг болон агуу их усан үерийн талаархи бүх сэдэв өөр хооронд салшгүй сүлвээтэй ажгуу. 

Илүү их мэдээллийг: Доорхи линк дээр товшиж орно уу. 

- See more at: http://www.ancient-origins.net/myths-legends/myth-gilgamesh-001927#!btDkQS
03.08.14

My Designed works + 3D + Vray + Photoshop + Corel + others

















Ёслол-Бугын эвэр, Аргаль


Палеолитын сүүл үеийн магдалений соёлын археологийн хэрэглэгдэхүүн дээр жижиг хэмжээтэй бугын эврүүд газрын гадаргаас их хэмжээгээр гарч ирдэг ба баруун умард Германы Sauerland Karst болон Oeger агуйн (Bleicher, 1993) зарим бугын эврийн зүйлүүдтэй харицуулж жишвэл сонин дүр төрх ажиглагддаг байна. тус газрын зохион байгуулалттай үйлдсэн эврийн овоолог нь Магдалений эрин үеийн бөөгийн шашны зан үйлийн төлөөлөл байх болох бүрэн боломжтой (Bleicher, 1993) гэж гэж цөөнгүй эрдэмтэд санал нийлдэг. Орчин үеийн Скандинавын Сами хүмүүс тус газрыг эртний хүмүүс хийсэн хэмээн мэддэг ажээ (Bleicher, 1993). Уг газраас мөн магдалений үед хамаарах чулуу, ясаар урласан багаж зэвсэг олдсон ба тус нутагт палеолитын сүүл үед буга нүүдэллэж байсан нь хөрсөн доорхи судалгааны хэрэглэгдэхүүнээс мэдэгдсэн. 
Харин Монгол орны өмнөд бүсийн зарим нутагт, мөн умард Монголын цөөнгүй газарт олддог Аргаль, Бугын эврийн зарим зүйл хэлтэрхийг уулын орой хадны эгц өндөрлөг хэсэгт хүндэтгэлтэй тавьж ёсолдог нь мөн үүний нэгэн ижил сэдэв бүхий төсөө буйг анхааран үзхэд буруудах юун.

02.08.14