Thursday, September 19, 2013

Дорж Шүгдэн

Будда болон эгэлгүй гэгээнтэн нар тэдгээрийн дотор Аватарууд болон Махагал, Каларупа, Калиндэви, Дорж Шүгдэн гэх мэт олон янзын хэлбэрээр илэрч байсан. Богд Зонховагийн үеэс анхдугаар Банчин лам, Лувсан Чойжи Жалцан хүртэл Богд Зонховагийн залгамжийн гол Номын сахиус нь Каларупа байсан юм. Хожим нь гэхдээ олон дээд лам нарын зөн билэгт энэ уламжлалын Номын гол сахиус хамгаалагч нь Дорж Шүгдэн болсон. Номын хамаг олон сахиус хамгаалагчдын дотор дөрвөн нүүрт Махакала, Каларупа, ялангуяа Дорж Шүгдэн нь бүгдээрээ Манзушрийн хувилгаанууд тул нэг л ижил мөн чанартай билээ. Гэхдээ энэ цагийн хүмүүс Номын бусад сахиус хамгаалагчдаас Дорж Шүгдэнтэй илүү ойр үйлийн барилдлагатай. Ийм үндэслэлээр Сакья уламжлалын маш дээд түвшний Багш Морчин Доржчан Гунгаа Лхүндэв шавь нартаа айлдахдаа ” Одоо Дорж Шүгдэнд найдаж түших цаг иржээ” хэмээсэн байна. Тэрээр энэ үгийг олонтоо давтаж Дорж Шүгдэнг шүтэж сүсэглэхэд шавь нараа хөхүүлж байжээ. Тэрээр одоо бол өөр бусад сахиус хамгаалагчдад түших цаг гэж хэлээгүй, харин одоо бол Дорж Шүгдэнд түших тулах цаг хэмээн тодорхой хэлжээ. Сакья уламжлалын олон өндөр дээд лам нар олон тооны Сакья сүм хийдүүд үнэн сүсгээр Дорж Шүгдэнг шүтэж түшиглэдэг.
19.09.13



2 comments:

  1. Dalai lam sahius bish bug gsn udaatai yum bna lee. Bas shutehiig horigloj bsan yum bna lee. Ene talaar yu gj bodoj bna.

    ReplyDelete
  2. Сайн мэдэхгүй байна. Энэ талаар их зүйлс бичигдсэн байдаг юм билээ. Аврал одуулхад асуудал үүсэх бол хэцүүл юм байна.
    Учир зүй байгаал болов уу.

    ReplyDelete