Sponsered

Thursday, July 7, 2016

Солонгын 7 өнгө


Хамгийн анх Исаак Ньютон цагаан гэрлийг призм ашиглан задалж цагаан гэрэл бол дан өнгийн гэрэл биш долоон өнгийн холимог болохыг тогтоосон. Хүний нүд 400-700нм долгионы урттай гэрлийг мэдрэх чадвартай.

"Хүн болгон өөрөөсөө өнгө гэрлийн эрчим хүч цацруулах төрөлхийн чанартай. Тэр чадвар хүн болгонд тэгш заяасан байдаг. Яагаад хар, бор, шар, цагаан арьстны төрхтөн байдаг гэж бодож байна? Мэдээж энэ бол байгаль дээрх өнгө алаг цэцэгстэй ижил бурхны бэлэг. Тийм учраас байгаль ээжийн бэлэгт баярлагтун" :)

Солонгын 7 өнгө бие махбодыг сэргээх, үйл ажиллагааг хэвийн болгох нөлөөтэй учраас хүний биеийн долоон энерги хэмээн үздэг. Энэ нь физик утгаар тайлсан тодорхойлолт.

Манай нарны аймгийн гэрлийн үзэгдэл бүрийг тус тусад нь авч үзвэл өөр өөрийн гэсэн эрчим хүчний долгойныг агуулдаг. Хүний гэрлэн бүрхүүл цэцэг дэлбээлэх мэт гэрлийн үзэгдэлд өнгө алаглан харагддаг.

Гэвч бидний мэдрэмж тэдгээр гэрлийн үзэгдэл бүрийг нарийн ялган шүүж үл чаддаг.

Аура эрчим хүч матери-бодгалийн үзэгдэх үзэмжийг илэрхийлдэггүй.
07.07.16


Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэж бодож аж төрдөг


"А.Эйнштейны онолоор бол бид хөгжлийн өндөр түвшинд хүрснээр материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог байна. Чухамдаа энергийн энэхүү хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүнийг гэгээрсэн хүн, энэхүү үйл явцыг гэгээрэл гэнэ. Өдгөө цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор гурван хэмжээст ертөнцөд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэж бодож аж төрдөг гэсэн үг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хүн өөрөө эдгээр гурван цагийн бүтээгдэхүүн юм. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн үг юм. Сансрын олон хэмжээс уруу нэвтрээд гарахлаар ертөнцийн буюу физик вакуумд орж байгаа хэрэг юм. Энэ вакуумд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор оршиж байдаг аж" гэжээ.