Sponsered

Thursday, October 8, 2015

Сенегамбии дэх дугираг чулуун байгууламж


Баруун Африкийн Сенегамбии дэх дугираг чулуун байгууламжууд
WEST AFRICA-13 41'42.67" N 15 32'07.45" W
Сенегамбии  дэх чулуун байгууламжууд нь дэлхий дээрхи хамгийн том хэмжээтэй чулуун байгууламж биш боловч зохион байгуулалттайгаар хийгдсэн өвөрмөц онцлогтой эртний дурсгал юм. 
Дэлхий дээр хараахан энэ төрлийн ижилхэн чулуун байгууламжууд олдоогүй. Тэнд ойролцооноор 1053 цагираг хэлвэрийн байгууламжуудаас нийт бул чулууны тоо 28931 ширхэг орчим байгааг илрүүлсэн. Тэдгээр бул чулуунуудын хэлвэр хийц, харагдах байдал нь хүний уламжлалт технологоор бүтээсэн болох нь анзаарагддаг.
Some of the Senegambian Stone Circles
Зүгээр нэг бүтээгдсэн мэт харагдахгүй байгаа нь нутгийн болон хилийн чанад дахь судлаач, сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн.  
Бүх чулуун байгууламжын ойролцоо булшны байгууламжууд олддог. Он цаг хугацааны үечлэл тогтоож судалгааны эргэлтэд оруулах шаардлага нэн хэрэгтэй байгаа хэдий ч судлаачдын хувьд тус тусын онол дэвшүүлэх тул төдийлөн шийдвэрлэгдсэн зүйлгүй аж.  
Чулуун байгууламжууд үндсэн 4 хэсэгт хуваагддаг:
1. Kerbatch Central River Division (Gambia)
2. Wassu Central River Division (Gambia)
3. Sine Ngayène Kaolack (Senegal)
4. Wanar Kaolack (Senegal)



08.10.15

Sunday, October 4, 2015

АМАЗОНЫ ЕРТӨНЦ





Евразийн тал нутаг дэх дайнч хэрцгийгээр алдартай нэгэн овог бол түүхэнд бичигдэж үлдсэн эрэлхэг бүсгүйчүүдийн тухай түүхэн тэмдэглэлүүд болно. Тэд эрчүүдээс ер дутах юмгүй агаад хүч чадал хийгээд байлдааны өндөр урлагийг эзэмшсэн баатарлаг бүсгүйчүүд байв. Энэ талаар эртний судлалын барим тавим судалгааны материалууд судлаачдын анхаарлыг ихэд татах болжээ. Жишээ гэхэд Скиф-Сарматын соёлын цэцэглэн хөгжсөн эрин үеийг өгүүлсэн Грекийн түүхэн бичгийн дурсгалд Амазончуудын гайхалтай дайнч байдлыг тод томруунаар бичсэн буй. Орчин үед дайчин бүсгүйчүүдийн булш хиргисүүрийг малтаж судалсан эрдэмтэдийн баг өмнөд Украйны талаас олдсон археологийн баримт бүрийг судалж үзээд тэдгээр булш бүрийн 20% нь эмэгтэй хүний булш болохыг илрүүлсэн байна. Эмэгтэй хүний булшны ихэнхи нь илэрхий дайнч эрэмгий хүний эд өлгийн дурсгалууд  байдаг. Сармат дайчдын булшны ерөнхий тархалт нь Дон, доод Болга мөрөн болон өмнөд Сибирийн тэгш талыг хамруулсан үлэмж хэмжээний дурсгалын бүсчлэлийг үзүүлдэг. 


Булшнаас гарч буй дайчдын хувца хэрэглэл зэрэг нь богино түрийтэй гутал, урт дээл маягийн гадуур хувцастай байдаг нь байгаль цаг уурт зохицсон нүүдэлчин хувцасны зохилдолгоог илэрхийлнэ. Тэдний хувцасны эх материалууд нь ноос, арьс, эсгий түрийтэй гутлууд болон эсгийгээр хийсэн төрөл бүрийн хувцасны материалууд гарч ирдэг. Нэхмэл урлалыг муугүй эзэмшсэн болохыг удаа дараагийн олдворууд илэрхийлдэг бөгөөд тэдгээр бүрт алтан ялтасууд чимэглэл байдалтай олдсоор байна. 




Скифийн дайчин бүсгүйн чимэглэл эрэлхэг эрчүүдээс дутах юмгүй гарч ирдэг. 


Жишээлбэл: 1990-ээд оны үед олдсон Пазюрюк булшны олдворууд эр, эм харилцан адилгүй зэвсэг дагуулж тавьсан байдалтай олдсон бөгөөд үүнд байлдааны сүх болон бусад нэр төрлийн цөөнгүй эд зүйлс дагалдуулан өрж тавьсан нь магадгүй дайчин хүний эдлэлийг хамтад нь үүрд үлдээсэн биз. 

Дайнч бүсгүй хүний булшнаас гарсан эд өлгийн олдворууд болон бүсгүйн бие цогцос илэрхий бусдын гарт хөнөөгдсөн байдалтай аж. Булш Sengileevskoe-2 – оос олдсон алтан ваарны шатаагдсан байдлаас нь үзвэл хадан гэртээ одогчийг нутаглуулах үед зарим эд зүйлсийг нь шатаадаг аж. Скифчүүд тухайн цаг үедээ нэр алдар нь цууриатсан дайнч улсууд байсан. “Тэд амьдралаас тулалдаан руу, тулалдаанаас амьдрал руу...” гэсэн зарчмаар амь зууж байсан гэх ба “Дайсныхаа хуйхийг авч цусыг нь хүртэл амсч өс хонзонгоо авдаг” гэж түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байна. Тодорхой овог аймгуудын холвоо нь тэдний хувьд амь зуулга болон ашиг хонжоо хамтын нэгдлийн хүчирхэг байдлыг илэрхийлэх ба тэдний дунд нум сумыг гаргууд эзэмшсэн нэгнийгээ ихэд хүндэлж эрхэмлэх үзэгдэл ажиглагдаж байв. 
Скифийн язгууртнууд нүсэр хэмжээний булш хиргисүүрийн соёлыг бүтээгчид байсныг хэдийнэ тогтоосон агаад булшнаас дээр дурдсанчлан үлэмж хэмжээний эд өлгийн зүйлс олдохоос гадна адуу мал хойлоглуулах үзэгдэл бусад үе үеийн археологийн соёлт үеүүдтэй ижил ажиглагддаг. Булшнаас гадна бунхан олддог. Скифийн эрин үеийг төлөөлөх гайхамшигт дурсгалуудын нэг бол Пазюрюкийн соёл бөгөөд Монгол-Алтайн Скиф хэв шинжтэй соёлын үлэмж хэмжээний олдворууд нь бусад соёлын хийгээд Скиф хэв шинжийн соёлуудаасаа тодорхой хэмжээний ялгагдах орон нутгийн өвөрмөц онцлого ажиглагддаг. 

04.10.15

卐 BATCHUKA_BODONGUUD 卐: МӨХСӨН ТИВ МУ

卐 BATCHUKA_BODONGUUD 卐: МӨХСӨН ТИВ МУ: Ер бусын зүйлийг судлах ухааны хүндтэй төлөөлөгч болох Джеймс Чёрчвардийн дэвшүүлсэн МУ тивийн онол эдүгээ зарим буйдангийн археологчи...

МӨХСӨН ТИВ МУ


Ер бусын зүйлийг судлах ухааны хүндтэй төлөөлөгч болох Джеймс Чёрчвардийн дэвшүүлсэн МУ тивийн онол эдүгээ зарим буйдангийн археологчидын сэтгэлгээг дэмий нэг хөгжүүлсээр байна. 
Тэрээр тухайн үедээ Инженер, зохион бүтээгч басч гэж муугүй загасчин байснаараа шагшигдаж байв. 
Түүний амьдралд цөөнгүй онолын зах зух боловсрогдон гарч ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь мөхөж далайн мандал доош алга болсон МУ тив байв. Нэн эртний үед зах хаяагаа мэдэхгүй эртний хүмүүсийн дунд өндөр хөгжсөн "МУ тивийн иргэд бясалгалаа хийгээд хоосон чанараар өрнүүн их яриа дэлгээд тухтай нь аргагүй аж сууж байжээ" гэх домог нь Энэтхэгийн нэгэн ламаас сонсож мэдсэн сураг төдий домгоос эхтэй аж. Гайхалтай нь тус тивээс өнөөдөр үлдсэн юм нь энэ гэж ... тэр соёлт ертөнцийн дурсгал нь байгаа юм гэж сарвайж харуулах баримт үгүй. Эдүгээ түүний бичсэн энэ онолын тайлбар сэлт нь хуурамч шинжлэх ухааны түвшинд багтдаг. Лаг бурдаг Мингуу ахын үлгэр гэдэг шиг. 


Джеймс Чёрчвардийн онолоор бол МУ тив нь Хавайн арлын өмнөд эргээс холгүй Фижис болон Эстр арлын ойролцоо оршин тогтнож байжээ. Түүнийхээр мөхсөн тив нь Эден цэцэрлэг байх магадлалтай бөгөөд ойролцоогоор 64 сая оршин суугчтай нүсэр ертөнц байв гэнэ. Наакал гэх ер бусын оршин суугчдын талаархи домог дээрээс үндэслэсэн үлгэрийн далайд эсэн бусын шидэт тэмдэгүүд гэрч баримт болдог. Тэрхүү соёл иргэншлийн ид цэцэглэн хөгжсөн алтан эрин нь 50000 жилийн өмнө байсан агаад тухайн үедээ Төв-Америк, Ойрхо-Дорнод болон эртний Египетийн соёл иргэншилтэй эн тэнцүү харилцан худалдаа наймааны хамтын үйл ажиллагааг явуулж байсан гэж үздэг. 



Джеймс Чёрчвардийнхаар бол эртний Египетийн нарны бурхан Ра нь МУ тивийн шүтлэгээс эхтэй бөгөөд дэлхийн эртний соёл иргэншлийн анхдаг ч эх үүсэл болох бүрэн үндэстэй гэж үзэж байв.

ОНОЛ БОЛ ОНОЛ ШҮҮ ДЭЭ.

Metraux, Alfred. Mysteries of Easter Island (PDF).
Abramyan, Evgeny (2009). Civilization in the 21st Century (PDF). Russia: How to Save the Future?

10.04.15