Етрүсийн соёл иргэншил
2000 гаруй жилийн өмнө одоогийн Италийн хойгт нэгэн хүчирхэг соёл иргэншил үүссэн байна. Тус соёл иргэншлийг Етрүриа хүмүүс үүсгэн бий болгосон хэмээдэг. Хамгийн хүчирхэг байсан алтан үе нь VII-V зууны хооронд байсан бөгөөд тухайн үедээ Етрүриа нь Италийн нутаг дэвсгэрээс Альфын нуруу Тибер мөрний хөндий дагуу өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан өвөрмөц ертөнцийг үүтгэн оршиж байв. Етрүриачууд гэдэг нь латин нэр бөгөөд эртний Грекийн судар номд дурдсанаар /Tyrrhenia, Tyrsenia/ Түррхериа буюу өөрөөр бас дурдсан нэр болох Түрсениа нар гэж дууддаг байжээ. Эртний Ромчууд эдгээр овог аймагт хамаарах хүмүүсийг Етрүски, Түски /Etrusci, Tusci/ гарбалын хүмүүс гэх боловч тус нэрээр орчин үеийн Италийн бүс нутаг ийн нэрлэгдэг нь үүнтэй ч бас хамааралтай юм. Италийн нэгэн бүсийг орчин үед Тускану, Тоскана /Tuscany (Toscana)/ гэх мэт нэрээр нэрлэдэг аж.
МЭ 768–264 |
Этрүс соёл иргэншлийн гарбал зүйн талаархи ойлголт хамгийн эртдээ 2500 жилийн үед хамаарч байдаг бол тархалт, тэдний хамрах хил хязгаарын талаас эртний Грекийн түүхч Гредотийн дурдсанаар авч хэлэлцсэн байдаг. Түүнийхээр бол Этрүсчүүд Лидиагаас цөөнгүй дэмжлэг авч байсан гэх бөгөөд тус Лидиа хэмээх нутаг нь одоогийн өрнөд Турк. Учир нь Лидиа нь эдүгээ үед мөхсөн хэлний төрөлд хамаардаг хэлний бүлэг юм.
Етрүс хэв маягтай хүзүүны зүүлт түүн дээр Хас дүрслэлийг уран нарийн дүрсэлсэн байна. Италийн Болсена МЭ 700-650. Louvre Museum. |
Эртний Ром түүхч Ливи болон Грек түүхч Поливиус нарын эрдэмтэд Гредотын дээр дурдсан санааг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн байдаг бол Ромын яруу найрагч Павлиус Папинус Сатиус болон Тивериус Силиус Италикус нарч мөн хүлээн зөвшөөрч бичсэн байдаг аж. Эртний Грекийн түүхч Халикарнассусын Дионисус түүний судалгааны нэг хэсэгт энэ талаархи тойм мэдээлэл байдаг: Тэрээр Етрүс хүмүүс нь гарбал талаас Итал хүмүүс байсан... энэ ч утгаар их итгэдэг тухайгаа бичсэн байжээ. Орчин үеийн эртний судлалын зонхилох мэдээлэлд баталгаа өгдөг генетикийн задлан шинжилгээнд нилээд баримт өгч байгаа Етрүс хүмүүсийн эртний булшнаас гарсан зарим нотолгоо нь Италиас гарбал буйг баталж өгсөн байдаг. Тэгэхлээр эдүгээ үед Турк ертөнцөд үүссэн бүгдийг Туркжүүлэх оролдлого энэ удаад тэдэнд огт хамаагүй болж байна. Ер нь яагаад Туркууд бүгдийг Турк болгоод байгааг дараа нухацтайгаар тайлбарлаж бичих юм.
Нэн эртний Етрүс иргэншлийн ул мөр эртний түүхчдийн судалгааны баримт цуглуулгуудад маш бага олддог. Ерөнхийдөө Етрүриа овог аймаг тэдний соёл иргэншлийн ул мөр болох эртний суурингуудыг Тускану нутгын далайн эрэг, намаг балчигтай газруудаас маш бага олдсон. Эртний тогтмол суурьшилтай хүн амьдарч байсан суурин нь Бетулониа болон Таркуйнийн эртний суурин газруудыг дурдаж болно. Эдгээр суурин бууц газрын хүн амьдарч байсан он цаг нь хамгийн наандаа гэхэд X зууны эхний үе хүртэл хамаарч байсан гэж судлаачид үзжээ. Тус газарт археологчид бунханлан оршуулсан эртний хүний оршуулгын газар нээн олсон бөгөөд нэн эрт үед хамаарах тус газраас үлэмж хэмжээны том байгууламж бүхий булш бунхан олж илрүүлсэны дотор өөр бусад төс бүхий газруудаас хув, мөнгө, алт, болон Египет хэв загвартай эрдэнийн эдлэлүүдийг олсон байна. Харин үүнээс өөр газруудаас дахин энэ мэт олдвор олдоогүй ба харин Етрүс хэв маягын эртний эдлэлүүд ойрхо дорнод болон дорнод азийн зарим бүсүүдэд нөлөөлж байсан баримтууд цэцэглэлтийн эрин үе болоод дараагийн залгамж улсуудын эдлэл хэрэглэлд ажиглагддаг.
Эх сурвалж:
Эх сурвалж:
- The Religion of the Etruscans By Nancy Thomson De Grummond, Erika Simon
- http://www.etymonline.com/index.php?search=etruscan&searchmode=none
- http://en.wikipedia.org/wiki/Etruscan_civilization
- Инкарта нэвтэрхий толь бичиг 2009
01.21.13
No comments:
Post a Comment