Homo Sapiens Idaltu White et al 2003
Олдсон газар нь Африк тив, Этиопийн нутаг idalmu болон afar “eider , first born” байсан бөгөөд амьдарч байсан цаг хугацааны үе нь ойролцоогоор 160.000 жилийн тэртээх Pliestocene (Archaic). Анхны олдворыг Herto Bouri дундад Awash бүс болох Этиопийн Аfar
Triangle –ээс 1997 онд нээсэн. Тус олдворыг Tiм white нэг зүйлд оруулсан /2003/ гэж үздэг. Herto Bouri Этиоп нутийн сөнөсөн галт уулын доод давхрагаас олсон. Радио Изотопын он цагаар энэ давхрагын үе нь 154.000 болон 160.000 жилийн настай болохыг тодруулсан. Гурван ширхэг гавалын яснууд нь эрэгтэй хүнийх болох нь тодорхой болсон бөгөөд дээжийн дугаарыг ( Bou-VP-16/1 ) бүхий дугаараар хадгалж байна. Тус гавал дээр судалгааг нарийвчлан хийж тархины эзэлхүүнийг 1450 см кув хэмжээтэй болохыг тогтоосон. Гавалынх нь үзэгдэх байдал зургаан настай эрэгтэй хүүхэдийнх байжээ. Энэхүү олдворт салаалалтын тухай (цаг хугцааны үзүүлэлт) хэв маяг нь H.Sapiens болон европын эртний хүн болох Cro-magnon –тай адилхан ба дэлхий дээрхи эртний хэв маягийн Homo sapiens-уудын морфологи шинжтэй төстэй болох нь илэрхий юм.
12.22.11
No comments:
Post a Comment