Эсээ бичих сонирхолтой бүх хүмүүст зориулав
Эсээний ур чадвар /Илтгэл/ • Эсээ гэж юу вэ? Орчин үеийн эх бичлэгийн хамгийн нийтлэг төрөл нь эсээ юм. Иймийн учир “Эсээ нь боловсрол гэгээрлийн бичлэгийн төрөл” гэж тодорхойлох болжээ. Хүн ертөнцийг танин мэдэж, ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримт дээр тулгуурлан олон талаас нь: Шинжлэн судлах Ажиглан эргэцүүлэх Задлан тайлбарлах Нэгтгэн дүгнэх Харьцуулан жиших Томъёолон таамаглах Адилтган зүйрлэх гэх мэт оюуны төрөл бүрийн үйл хийснийхээ үндсэн дээр өөрийн бодол санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй төрөл бол эсээ юм. Эсээ нь найруулгын хувьд: Албан бичиг Эрдэм шинжилгээ Уран зохиол Сонин нийтлэлийн төрлүүдийн дундын шинжтэй учраас сурагчаас зохиолч хүртэл мөн ажилчин малчнаас албан хаагч хүртэлх бүх л хүмүүсийн сурч эзэмшвэл зохих нийтлэг төрөл гэж үзэж болно.
Эсээ хэмээх бичлэгийн үндсийг тавьсан Францын их илтгэгч Мишэль Эйкэм дө Монтэнь хэлэхдээ “Миний номын агуулга тэр чигээрээ би өөрөө юм” гэж бүтээлийнхээ онцлогийг тодорхойлсон бол 20р зууны сод зохиолчдын нэг Халслийн эсээ нь “ Аливаа зүйлийн талаар бараг, бүхийл талаас нь өгүүлэх утга зохиолын арга” юм гэжээ. Харин манай монгол эрдэмтд эсээний талаар тодорхойлохдоо: Доктор Галбаатар “Эсээ нь хүүрнэл /туульсын болон, сэтгүүлзүйн судалгаа шинжилгээний/ зохиолын нэг зүйл гэсэн бол Доктор Д.Баттогтох “Эсээ бол эх зохиох найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно” гэжээ.
Франц хэлний “essai” буюу орчуулвал туршилт туршиц, оролдлого, найруулал тойм гэсэн утгатай үгээс гаралтай манайд одоогоор Исээ / Л.Түдэв/ Эссе /Д.Галбаатар/ Эсээ / Г.Аюурзана, Д.Баттогтох/ Эссээ /Д. Урианхай/ гэж монголжуулан олон янзаар бичиж байгаагаас гадна “туршиц” /Г.Аюурзана/ “төрөгдөл” / Л. Норовсүрэн/ хэмээн монгол нэр томъёог оноон хэрэглэж байна. Эсээ яаж бичих, түүний үе шат алхамууд Ямар нэг зүйлийн тухай бичих санаа бодол тархинд орж ирэхээс эхлээд бичиж дуусах хүртэл олон үе шат, алхмуудыг дамжиж бүтдэг үйл явц юм. Эсээ бичих явц нь дараах 5–н үндсэн алхамтай 1.Бичихийн өмнөх буюу бэлтгэл шат Энэ үе шатанд бичих зорилго, уншигчдаа тодорхойлох, сэдвээ сонгож хүрээ хязгаарыг нь тогтоох, бичих өнцөг, өнгө аяс, хандлөгө оноон олох, мэдээлэл цуглуулах ангилах, эрэмбэлэн цэгцлэх гэх мэт үндсэн алхамууд орно. Энэхүү шатанд бичигч дараах дөрвөн чухал асуултанд хариулах ёстой. 1. Яагаад /яахын тулд/ бичих гэж байна вэ? 2. Хэнд зориулж бичих вэ? 3. Юуны тухай бичих вэ? 4. Чухам юу хэлэх гэж байна вэ? гэх мэт Сэдэв Эсээ бичихийн өмнө чухам хэнд зориулж бичих вэ? гэдгээ тодорхойлох ёстой. Тухайлбал та байгаль хамгаалах сэдвээр бичих гэж байгаа бол бүх нийтэд, эсвэл насанд хүрэгчдэд, нэг бол говийнхонд үгүй бол байгаль хамгаалагчдад малчдад зориулж бичихээ тогтооно гэсэн үг. Үүнээс шалтгааалж сэдэв, дэд сэдэв, агуулга, зорилго нь өөр өөр байх болно. Сэдэв, дэд сэдэв гэдгийг эсээний нэртэй хутгаж болохгүй.
Эсээний нэр нь сэдэв, дэд сэдэвтэйгээ агуулгаараа таарч байх ёстой боловч нэг зүйл биш. Жишээлбэл “Робот”сэдэв “Далайн гүнийг судлахад робот ашиглах нь” /дэд сэдэв/-ийн агуулгаар “Лусын хаан” нэртэй эсээ бичжээ. Эсээний сэдэв, дэд сэдэв нь нэртэйгээ тохирч болно. Жишээлбэл “Өвс” гэсэн нэртэй эсээнд “өвс ургамлыг устгах нь нүгэл” гэсэн дэд сэдвийн агуулгыг илэрхийлжээ. Өнгө аяс хандлага Эсээ бичхийн өмнө тухайн сэдэвтээ тохирсон хандлага, үзэл бодлоо оновчтой тодорхойлох хэрэгтэй. Тухайн бичиж буй зүйлдээ тэ эерэг сөрөг, хошин шог энгийн, бухимдуу ширүүн зориг бадрангуй зэрэг янз бүрийн хандалага өнгө аясаар хандаж байж болно. Бичиж байгаа эсэээндээ олон янзын өнгө аястай нарийн шигтгээ, бүрдэл хэсгүүд оруулах нь чухал байдаг. Гэхдээ утга санааг далдалсан хэт чамирхал бас илүүц гэдгийг анхаарах ёстой. Сүүлийн үеийн эсээ бичлэгт зохиогчийн өнгө аяс хандлагыг илэрхийлсэн төрөл зүйл түгээмэл ажиглагдаж байна. Жишээлбэл Д.Урианхай “Өвгөн үг” Д.Баттогтох “ баримт уран сайхны 100эсээ” зэрэг бүтээлд бодрол, гуниглуун, халаглуун, бардамнал, бишрэл, бэлэгшээл, гутрал, гэмшиглэн, ёслол, ёрлол, ёгтлол, жигшил, зүхэл, зэвүүцэл, наминчлал, наргиа, оморхол, сэнхрүүлэг, сэрэмжлэл, харуусал, цөхрөл, эргэлзээ, эмзэглэл, эгдүүцэл” гэх мэт Мэдээлэл цуглуулах Цуглуулах мэдээлэл нь бичих зорилготой нарийн уялдсан байх ёстой. Баримт мэдээллээс ангид зохиомж нь уншигчдад нөлөөлөх боломжгүй. Бичих мэдээллийг олох боловсруулах, гол ба гол бусыг ялгэах, эрэмбэ дараалалд оруулах зэрэг олон тоооны арга технологи алхмууд байдгийг мэдэх шаардлагатай. Үүнд 1. Шууд ба шууд бус ажиглалт 2. Зохиогчийн өдрийн ба зүйлчилсэн тэмдэглэл 3. Оюуны дайралт хийх ба түүнийг багцлан цэгцлэх 4. Зургаан асуултанд хариулах Хэн? Юу? Хаана?Хэзээ?Яагаад? Яаж? Эсээний үндсэн бүтэц, бичих алхмууд Эсээ бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн эхлэл, их бие, төгсгөл гэсэн гурман хэсгээс бүрдэнэ. Эсээ бичихдээ дөрвөн алхам хийж учирзүйн дарааллыг баримтлах ёстой. Үүнд: 1. Гол үзэл санаагаа тусгасан түлхүүр өгүүлбэрээр эхлэх 2. Түлхүүр өгүүлбэрийн санааг баримтаар дэлгэрүүлэн дэмжих 3. Их бие хэсэг буюу дэмжих цогцолборуудыг уялдуулан холбож зохион байгуулах 4. Өгүүлбэр цогцолборуудыг ойлгомжтой цэгцтэй болгон алдааг нь засах Алхам 1 Эхний цогцолборт орох чухам юун тухай бичхийг хүсэж байгаа гол санаагаа илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр нь эсээний туршид хөтөч болж чиглүүлэх үүрэгтэй. Түлхүүр өгүүлбэрийг бичихдээ дараах түгэээмэл алдаанаас зайлсхийх хэрэгтэй. 1. Ерөнхийлөн тунхаглах арга 2. Хэт өргөн хүрээтэй ерөнхий баримт дурдах 3. Хэт явцуу, энгийн болох алдаа 4. Олон санаа агуулах алдаанууд юм. Алхам 2 Түлхүүр өгүүлбэрийхээ гол санааг тодорхой баримтаар баяжуулан гүнзгийрүүлэх явдал юм. Эсээг уншигчдад сонирхолтой болгохын тулд дараах аргуудын аль нэгийг дангаар нь эсвэл хослуулан хэрэглэж болно. 1. Түлхүүр өгүүлбэрийнхээ санааг дэлгэрүүлэх баримтаар эхлэх 2. Бичиж байгаа зүйлийнхээ эсрэг санаа юм уу нөхцөлийг сонгон авах 3. Сэдвийнхээ чухал болохыг уншигчид тайлбарлан эхлэх 4. Ямар нэгэн хэрэг явдал товч түүх ашиглаж эхлэх 5. Асуултаар эхлэх 6. Ишлэл хэрэглэн эхлэх Алхам 3 3 дахь алхамд дэмжих цогцолбор, мэдээлллүүдийг хэрхэн байрлуулж зохион байгуулах, холбон уялдуулах хэсэг орно. Ихэнх эсээний их бие хэсэг нь 3 дэмжих санаа буюу тусгаар 3 цогцолбороос бүтдэг. Дэмжих санаа бүрийг тохирох баримтаар өргөжүүүлэх ба түүнд хоёр шаардлага тавина. 1. Баримт сонирхолтой байх 2. Баримтууд гол санааг тайлбарлахад зориулагдсан байх Эсээний гол болон дэд санаануудыг дэмжин өргөтгөх мэдээлэл, баримт материалуудыг зохион байгуулах хоёр түгээмэл арга байдаг. 1. Цаг хугуцааны дараалал баримтлах 2. Ач холбогдлын дараалал Өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй сонирхолтой чухал баримт хэсгүүдийг тухайн цогцолборын төгсгөл хэсэгт эсвэл эсэээний хамгийн сүүлчийн дэмжих цогцолборт байрлуулах арга юм. Алхам 4 Эсээг улам боловсронгуй болгохын тулд хэлний ба хэлний бус найруулгын алдаа мадгийг шалган засаж, цэгцлэн бичих шат юм. Энэ шатанд дараах зарчмуудыг баримтлахыг санал болгож байна. 1. Зэргэд /параллелизм/-ийг ашиглах 2. Тухайн бичиж байгаа хэрэг явдлын цаг хугацаа тогтвортой байх 3. Өгүүлж буй биеийг тогтвортой байлгах 4. Өгүүлж буй хүн амьтан юмс үзэгдлүийг тодорхой заасан үг, хэллэгийг тууштай ашиглах 5. Үйл үгийн идэвхтэй хэлбэрийг голлон сонгох 6. Өгүүлбэрийн олон хэвв шинжийг ашиглах 1. Эсээ зохиомжийн дөрвөн хэв маяг Аливаа зохиомж нь зохиогчийн зорилго дээр тулгуурласан тоочимж, хүүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэсэн үндсэн дөрвөн хэв маягтай байдаг. Тоочимж Ертөнцийн тодорхой хүн амьтан, юмс үзэгдлийн шинж чанар, төрх байдлыг тухайн хам цагт дүрслэн тодорхойлох эсээний хэв маягийг тооочимж гэнэ. Жишээ нь: Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана./Д.Нацагдорж “Хуучин хүү”/ Сайн морины гадар бэлгэ нь Тэргүүн нь тэмээний тэргүүн мэт Хамар нь бүрээний амсар мэт Уруул нь хандгайн уруул мэт Нүд нь мэлхийн нүд мэт Дух нь тэмээний дух мэт Хүзүү нь арслангийн хүзүү мэт Мөр нь бүргэдийн мөр мэт Эрүү нь бөх хүний эрүү мэт Үс нь зээрийн үс мэт Хялгас нь томсон шөрмөс мэт… болой /Х. Лувсан балдан “Хүлгийн шинж”/ Хүүрнэмж Аливаа үйл хэрэг явдлыг цаг хугацааны дарааллаар өгүүлэх зохиомжийн хэв маягийг хүүрнэмж гэнэ. Дараах цөөн бичил жишээ болгож тайлбарлая Нэг залуу зохиолч Ренчин гуайд зохиолоо засуулахаар өгчээ. Нөгөө залуу нь удаад болохгүй болохоор нь их эрдэмтний гэрт нь очсон чинь хүнээс болгоомжлон харснаа Чи наанаа хүлээж бай гээд ажлыхаа өрөөнөөс өнөө зохиол бичсэн цаасыг ханцуйдаа хулж хийгээд гарч ирсэнээ ихэд болгоомжилон “Хүнд бүүү харуул, хурдаг авч хариад галдаа хийчих гэжээ” /монголын хошин шог ярианы дээж/ Арвай нь аваад дарвайдаа өгнө Дарвай нь аваад дарханд өгнө Дархан давтаад нүцгэнд өгнө Нүцгэн аваад нүхэнд хийнэ/ хоол идэх/ Тайлбарламж Уншигчдад ямар нэг зүйлийн учир утгыг тайлбарлан мэдээлэх зорилготой зохиомжийн хэв маягийг тайлбарламж гэнэ. Тайлбарламжийн агуулга нь баримт жишээ тооцоо судалгаа шалтгаан үр дагавар дүрэм тодорхойлтод тулгуурласан байдаг. 1. Бодит баримт ба тооцоо судалгаанд тулгуурласан тайлбарламж. Бодит амьдралд туршлагаар батлагдсан бүхэн баримт болно. Тооцоо бол ямар нэг үзэгдэл, үйл явдалын тоогооор илэрхийлэгдсэн баримт юм. 2. Шалтгаан үр дагаврын холбоо хамаарлыг тодорхойлсон тайлбарламж. Аливаа юм үзэгдэл үйл явдал бий болох урьдчилсан нөхцөл түлхэх хүчийг шалтгаан гэнэ. Шалтгаанаас үүдэж бий болсон юм үзэгдэл үйл хэргийг үр дагавар гэнэ. 3. Онцлон ялгаж тодорхойлох тайлбарламж. Ерөнхйигөөс тусгайг бүхлээс хэсгийг олноос аль нэгийг нь онцлон ялгаж тодорхойлох тайлбарламжийн нийтлэг хэлбэр юм. Энэ тайлбарламжийн гол онцлог нь толгой өгүүлбэрээр тухайн зүйлийн гол шинжийг тодорхойлоод түүнийгээ дэлгэрүүлэн тайлбарлахад оршино. Эргэцүүлэмж Ямар нэг асуудлын талаар уншигчдад үэнэ зөв мэдээлэл өгөхийн тулд үгүйсгэх замаар итгэж үнэмшүүлэх зорилготой зохиомжийн нэлээд өндөр төвшний буюу харьцангуй хүнд хэв маягийг эргэцүүлэмж гэнэ. Гуниг гутрал уйтгар гурав бол төрсөн ах дүүс. Ганцаардлын үр сад. Хамгийн гэнэн цайлган, гэгээн ариухан нь гуниг. Хорлон хоржинтой нь гутрал, залхуу нь уйтгар. Гуниг бол энхрий нялх., урьхан танхил. Гутрал бол бүдүүн хатуу. Уйтгар бол тэнэгдүү. Гуниг бусдаасаа шинэлэг. Гутралд он цагийн хөгц, хуучны нэвширмэл үнэр шингэээстэй байдаг. Уйтгар бол гандуу, өгөжр даасан зэвхий саарал. Гуниг одохуйг, гутрал хагацхуйг, уйтгар мөхөхүйг зөгнөдөг. Гуниг ч, гутрал ч, уйтгар ч нулимас. Гуниг нь нулимасны халуун элчийг зүрхрүү зөөж байдаг бол гутрал нь нулимасны шорвог амтаар хүчээ сэлбэхийг эрмэлздэг. Уйтгар бол нулимсыг цээжинд царцаадаг. / Д.Батбаяр “Үр сад” бодрол эсээ/ Эсээ бичихэд хэрэглэх түгээмэл аргууд Тодорхой сэдвээр эсээ бичихийн тулд түүндээ зохистой тохирох арга хэлбэрийг сонгон олох нь чухал. Эсээ бичлэгт дараах аргууд нэн түгээмэл хэрэглэгддэг. Дедуктив аргыг хоёр ба түүүнээс олон зүйлийг харьцуулах сөргөлдүүлэх замаар дүгнэлт, өөөрийн гол санаагаа гаргаж болох ямар ч сэдэвт ашиглаж болно. Дедукц бол нотолгооны үндсэн хэлбэр бөгөөд аливаа эсээний 75 хувь нь энэхүү аргаар бичигдсэн бадаг байна. Индуктив нь дедуктивийн яг эсрэг мөн чанартай юм. Үүнийг зохиогч бичлэгтээ өөрийн гол санаагаа “ эцсээ хүртэл хамгаалах”-ийг хүссэн нөхцөлд бусал зүйлс өөр үзэл бодлыг бус гагцхүү нэг л санаа дүгнэлт зан суртахуун дүрэм баримтлалыг л удирдлага болгож буй үед хэрэглэнэ. Цаг хугацааны дараалал баримтлах нь хамгийн энгийн арга юм. Ямар нэг юмыг хэрхэн хийх тухай эсвэл сурагч ахуй цаг, зуны амралт, аялалын тухай эсээндээ эхнээс нь дуустал гагц он цагийн дарааллыг баримтлах энэхүү аргыг хэрэглээрэй. Тодорхойлох аргыг бичих зүйлээ сайн мэдэж байгаа үед уншигчдад уг зүйлийн тодорхой дүр зураг гол сэтгэгдлээ бүрэн хэмжээнд детальчлан зураглаж тодорхойлон хүргэх байдлаар хэрэглэнэ. Аналог аргыг ямар нэгэн ээдрээтэй төвөгтэй юмыг өөр аль нэг энгийн зүйлтэй харьцуулан тайлбарлах замаар хэрэглэх ба уг хоёр зүйлийг харьцуулахдаа тэдгээрийн үндсэн ерөнхий шинжүүүдийг л авч үздэг. Тэнцвэржүүлэлтийн аргыг хэрэглэхэд бичвэрийн эхний хагаст маргаан, олон ургалч үзлээ хоёр дахь хагаст нь логик дүгнэлт орно. Өөрөөр хэлбэл эсээ н.ь адил тэнцүү хэмжээтэй хоёр үндсэн хэсгээс барагцаалбал тал хувийг нь эзэлж байх хэрэгтэй. Шалтгаан ба үр дүн аргыг үйл явдал санаа бодол үйлдлэлийн үр дүнг үзүүлэхийн тулд хэрэглэнэ. Хэрхэн үр дүнд хүргэсэн шалтгаан нөхцөлүүдийг үзүүлснээр эсвэл хүрсэн үр дүнг харуулснаараа эсэээгээ илүү боловсронгуй болгож чадна Харьцуулалт ба ялгаа хоёр ба түүнээс олон юмны ижил төсөөтэй ба ялгаатай талыг үзүүлэхийн тулд хэрэглэнэ Тодорхойлох анализ алив төвөгтэй зүйлсийг тайлбарлах тодорхойлох категорчлах эсвэл өөрийн хувийн үзэл бодлыхоо “хэрхэн” “яагаад”-ыг тайлбарлах тайлах зорилгоор ашигладаг. Ангилал судлагдхуунаа хэрхэн шинжилсэний үндсэн дээр ангилсан эсвэл өгүүлэл эсээ бичлэгт баримталдаг нийтлэг шалгуур төрлүүдийг хэрхэн ашигласнаа харуулахыг хүссэн үед хэрэглэнэ. Ном зүй 1. Мишэль дө Монтень-Сонгомол эсээнүүд 2. Д. Галбаатар- Уран зохиолын онолын ойлголт нэр томъёоны тайлбар толь 3. Л. Норовсүрэн- Сонин бичлэгийн төрөл зүйл 4. Г. Дэлэг –Эсээ 5. С.Батсүх Л. Отгонсүрэн-Эссе бичвэр ба илтгэх шалгалт
No comments:
Post a Comment