Saturday, August 15, 2015

3D Museum design in north east Mongolia.














Мойлтын амны сууринд 1996-1997 онд Монгол-Францын хамтарсан палеолитын шинжилгээний анги бага хэмжээний малтлага, геологи, давхрага зүйн судалгааг хийж, он цагийн хамаарлыг нь улам нарийвчлан тогтоосон юм.


МОЙЛТЫН АМНЫ ХУУЧИН ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН БУУЦ
Палеолитын энэ бууц Орхон голын хойд эрэгт, тунгалаг хүйтэн рашаант Мойлтын амнаа буюу эртний Монгол гүрний нийслэл, Хар-Хорум хотын туурийн ойролцоо, Хар-Хорум сумын төвийн баруун хойхно оршино. Энэхүү бууц буюу суурин нь Монгол улсын төдийгүй, төв, дундад, умард Азийн хэмжээнд онц сонирхолтой сууринд тооцогддог. Эндээс түүхийн урт удаан хугацааны турш хүн амьдран, сууж байсныг гэрчлэх хэдэн мянган чулуун багаж, зэвсгийн зүйлс илрэн гарсан юм. Энэ дурсгал Монгол нутагт анх удаа олдсон дөрвөөс доошгүй соёлт давхарга бүхий суурин тул эрдэм шинжилгээний онцгой ая холбогдолтой юм. Анх 1949 онд археологич А.П.Окландников удирдсан Монгол-Зөвлөлтийн түүх, угсаатны зүйн шинжилгээний хамтарсан экспедицийнхэн илрүүлж олсон бөгөөд 1960, 1961, 1964, 1965 онд А.П.Окландников, А.П.Деревянко, Д.Дорж, Д.Цэвээндорж нарын удирдсан шинжилгээний ангийнхан малтан судалжээ. Уг суурингийн соёлт давхаргын зузаан нь 1,5-2 м бөгөөд малтлагын явцад дээд палеолитын түрүү үеэс эхлэн мезолит ба неолитын эхэн үеийг дэс дараалан хамарсан дөрвөн соёлт давхарга илэрчээ.
Малтлагын явцад тухайн үеийн хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагааны шинж чанарыг тодорхой харуулсан олон зуун чулуун эдлэлийн зүйлс, үлдэц, хугадас маягийн цавчих зэвсэг, хянгар, хусуур, цоолтуур, хутга, үзүүр мэс зэрэг багажаас гадна ирлэж зассан, засаагүй олон тооны залтас, ялтас олдсоны хамгийн доод буюу 4-р давхарга нь шар шохойлог шавранцар хөрснөөс тогтсон байх бөгөөд эндээс том хэмжээний залтас, ялтас, нэг ба хоёр талбайт леваллуа маягийн үлдэц гарсны зэрэгцээ үзүүр мэс, дугуй хэлбэрийн үлдэц ч цөөн тоогоор олдсон байна. Харин эдгээр зэвсэг багажийн бодвол нэг, хоёр талаас нь ирлэсэн чоппер, чоппинг буюу хугадас зэвсэг тооны хувьд харьцангуй илүү байсан. Дөрөвдүгээр соёлт давхаргын олдвор нь палеолитын леваллуа шатанд холбогдох бол гурав, хоёрдугаар үе нь Монгол орны дээд палеолитын дэвшингүй алгуур хувьслыг бүрнээ илэрхийлсэн чулуун эдлэл бүхий соёлт давхаргууд юм.
Хэдийгээр зэвсгийн дийлэнх хувийг хайрган чулуугаар хийсэн боловч леваллуа маягийн хоёр талбайт үлдцийг тохируулан засаж улмаар цохих талбайг цуулах уртрагтай тэгшлэн дээд палеолитын нэг ба хоёр талбайт гонзгой үлдэц болгон хувиргасан нь илт ажиглагдана. Үлдцийг ийнхүү эвтэй засаж ашиглах болсон нь түүнээс ялтас цуулахад эвтэй болж, цуулсан ялтас нь зөв талтай, авсаархан, хэрэглэхэд илүү зохицсон эдлэл болон хувирчээ. Мөн залтас, ялтсаар хийсэн зэвсгийн тоо эрс нэмэгдэж хусуур зэрэг жижиг багажийн төрөл анги олширч ирсэн байна. цайвар хүрэн ялзмаг хөрс бүхий хамгийн дээд нэгдүгээр давхарга геологийн хувьд голоцен буюу археологийн үечлэлээр мезолитын үед хамрагдах ба одоогийн газрын өнгөн хөрснөөс эхэлсэн энэ давхаргаас асар олон тооны залтас, ялтас олдсон. Хайрган зэвсэг мөн тохиолдох боловч доод давхаргын тооны хувьд гүйцэхгүй боловч жижиг хэмжээний залтсаар хийсэн хусуур, хусууранцар, цоолтуур зэрэг хөнгөн эдлэлүүд улам нарийсаж ур хийц сайтай болсон нь харагдана. Хоёр, гуравдугаар давхаргад байсан үлдцүүдийн гаднах хэлбэр төрх нь өөрчлөгдөж жинхэнэ сонгодог шовх хэлбэртэй болжээ.
Мойлтын амны малтлагаас гадна эндэхийн газрын хөрсөн дээрээс хүний гараар хагалсан чулуу, чулуун зэвсэг хийдэг байгалийн түүхий эд болон үлдэц үлэмж хэмжээгээр олддог билээ. 


Sunday, August 2, 2015

Mantra Of Avalokiteshvara - Medicine Buddha Mantra, Mantra Of Avalokiteshvara, Mantra of Avalokiteshvara Tibetan..


Mantra Of Avalokiteshvara Lyrics:
........................................­...........
Namo Ratna Trayaya,
Namo Arya Jnana
Sagara, Vairochana,
Byuhara Jara Tathagataya,
Arahate, Samyaksam Buddhaya,
Namo Sarwa Tathagate Bhyay,
Arhata Bhyah,
Samyaksam Buddhe Bhyah,
Namo Arya Avalokite
shoraya Bodhisattvaya,
Maha Sattvaya,
Maha Karunikaya,
Tadyata, Om Dara Dara,
Diri Diri, Duru Duru
Itte We, Itte Chale Chale,
Purachale Purachale,
Kusume Kusuma Wa Re,
Ili Milli, Chiti Jvalam, Apanaye Shoha.
........................................­...................
Mantra: "musical instrument of thought", manner of speaking, religious writing or speech,
a prayer or song of praise; a sacred formula came up to to whatever human god; an mysterious
poetry or charming method "occasionally embodied", conjuration, magic spell, enchantment...
Video Mantra of Avalokiteshvara
Mantra of Avalokiteshvara with lyrics
Mantra of Avalokiteshvara words
Mantra of Avalokiteshvara Tibetan
Mantra Of Avalokiteshvara
Mantra of Avalokiteshvara Om Mani Padme Hum !!!
http://www.youtube.com/watch?v=6Pev6Q...
http://www.youtube.com/user/Meditatio...
--- Om Mani Padme Hum !!! ---