Хятадын алслагдсан бvсэд орших Хориотой бvс гэдгээрээ алдартай Хэбит агуйд 716 хvнийг оршуулсан байдаг.
Тэд дээд тал нь 130 см өндөртэй, нvдэндээ аварга ухархайтай, шvдгvй, хавчиг эрvvтэй. Давжаа биетнvvдэд хэлж vл мэдэх бэлэг тэмдэг агуулсан 30 см голчтой чулуун зээрэнцэг бий. 1962 онд Хятадын эрдэмтэн Цум Ум Нуй уг зээрэнцэг дэх бичээсийг тайлсан юм. Тэнд 1947 онд Английн судлаач Карил Робин-Эвансын илрvvлсэн дроп овог аймгийн сvvлчийн төлөөлөгчийн тvvхийг өгvvлжээ. Чулуун тэмдэглэлд бичсэнээр дропууд эх дэлхийд ойр Сириус гарагаас ирсэн гэжээ. Тэгэхээр харь гарагийнхан дэлхийд 20 мянган жилийн өмнө анх хөл тавьсан бол дараагийнх нь 1014 онд хvрэлцэн иржээ. Сvvлчийн аяллын vеэр тэдний хөлөг осолдож дропууд гэр рvvгээ буцаж чадаагvй юм. Хэдэн жилийн өмнө “харь гарагийнхны агуй”-д Германы археологич Вальтер фон Мольтке очжээ. Тэрбээр агуй олон жилийн турш дропуудын нас нөгчигсдийн хөдөөлvvлэх газар байсан гэсэн санал дэвшvvлсэн юм.
716 араг ясны 12 нь бусдаасаа бяцхан бие, том толгой, нvдний ухархайгаараа ялгагдаж байжээ. Тэдний нэгнийх нь хөл дээр лазерын тусламжтайгаар хийсэн мэс заслын ул мөр тод харагдаж буйг Мольтке тэмдэглэж vлдээсэн байдаг. Магадгvй энэ хvмvvс өөр гарагт төрсөн боловч дэлхийн хvн төрөлхтөнд колоничлогдсон эхний vеийн төлөөлөгчид байж болох юм.
Судлаачдын анхаарлыг Хятадын нэгэн тосгоны оршин суугчдын биеийн бvтэц, гадаад төрх татсан байна. Учир нь тэр хvмvvсийн өндөр ердөө л 116 см. Эхэндээ тэднийг давжаа биетэй болсонд экологийн нөхцөл байдлыг буруутгасан ч сvvлийн vед уфологичид одой хvмvvсийн гарлын талаар ер бусын таамаглал дэвшvvлэх болжээ. Хэрвээ эртний чулуун зээрэнцгийн дvрс vсгийг тайлж уншсан гэгддэг Бээжингийн шинжлэх ухааны академийн профессор Цум Ум Нуйд итгэх юм бол энэ хvмvvсийн амьдардаг газрын ойролцоо 12 мянган жилийн тэртээ агаарын хөлгийн сvйрэл болсон юм. Байян-Кара-Ул/монголоор Баян Хар Уул бололтой/ ууланд болсон сvйрлийн улмаас эсэн мэнд vлдсэн харь гарагийнхан болон тус газар амьдарч байсан нутгийн иргэдийн холимог гэр бvлээс гаралтай давжаа биетнvvд бий болсон гэсэн таамаг бий. Yл итгэгчид чулуун зээрэнцгvvдийн талаархи баримтыг эрс vгvйсгэдэг ч 50 жилийн турш Байян-Кара-Ул уулнаас олдсон чулуун зээрэнцгийн талаархи оньсого мэт яриа ам дамжин яригдаж байна.
Археологич Чи Пу Тэе ахлагчтай анхны экспедиц 1937-1938 онд Байян-Кара-Ул /Тvвд, Хятадын хилийн зааг дахь Цинхай муж/-ыг зорьж, толгойн хэмжээ нь их биетэйгээ харьцуулахад том 716 хvнийг оршуулсан газрыг олжээ. Хvн тус бvр дээр өгvvлсэнчлэн 30 см-ийн голчтой, нэг см өргөн чулуун зээрэнцэгтэй байж. Хамгийн сонирхолтой нь зээрэнцэг тус бvр голдоо нvхтэй, эгшигт хайрцагны пянзтай төстэй. Тvvн дээр эрдэмтдийн тайлж чадаагvй дvрс vсэг бий. Yvнээс гадна уг зvйлд хийсэн химийн анализаар кобальт өндөр хэмжээгээр агуулагдахын зэрэгцээ ямар нэг металлын хольц байгааг илрvvлжээ. Зээрэнцэг эрчим хvчний эх vvсвэр болж цахилгаан vvсгvvрийн оронд хэрэглэгддэг байсан гэж эрдэмтэд таамаглажээ.
Профессор Цум Ум Нуй эдгээр зээрэнцэг дээрх бичээсийг тайлсан эрдмийн ажлаараа ном туурвисан нь жинхэнэ шуугиан дэгдээжээ. Номын агуулга олныг цочирдуулсан тул Бээжингийн шинжлэх ухааны академиас олонд дэлгэхийг хориглосон юм. Номд өгvvлснээр харь гарагийн хөлөг сvйрсний дараа уулын агуйд оршин суудаг кхам овог аймгийнхан харь гарагийнхны энх тайвнаар зэрэгцэн амьдрах хvсэлтэд итгээгvй учир тэдний ихэнхийг хороосон гэжээ. Удалгvй vлдэгсэд нь хvмvvстэй хэл амаа ололцож дропуудыг төрөлх гараг руугаа буцахад нь туслахыг амласан боловч бvтээгvй аж. Гэсэн ч гэртээ харих тэдний зам мөнх хаагдсаныг ухаарсан дропууд хvрээлэн буй орчинд дасан зохицож хvмvvстэй учраа ололцож эхэлжээ. Австралийн инженер Эрнст Вегерер 1970-аад оны эхээр Цзианы музейн vзмэр болох хос чулуун зээрэнцгийг гэрэл зургийн хальсанд буулгасан байна. Зээрэнцгvvд хятад эрдэмтний тэмдэглэлтэй яг нийцэж байсан ч мушгиа хэлбэртэй дvрс бичээсvvд vйрсэн байжээ. Музейн захирал зээрэнцгийн талаар тодорхой юм хэлээгvй ч тvvнийг ятгаснаар Вегерер ховор зvйлийн өнгөт зургийг авч чадсан юм. 1994 оны гуравдугаар сард доктор Гартвиг Хаусдорф, Питер Красс нар эл музейд очсон боловч Эрнст Вегерерийн авсан зээрэнцгvvдийг олоогvй аж. Гартвиг Хаусдорф, Петер Красс нутагтаа ирээд дэлхийн II дайны дараа Английн судлаач доктор Кэрил Робин-Эванс польш гаралтай профессор Лолладоффийн vзvvлсэн хачирхалтай зээрэнцгийг харсан тухай мэдээллийг авчээ. Тэр эрдэмтэн уг зээрэнцгийг Массори/Энэтхэгийн хойд хэсэг/-оос авсан аж. Робин-Эвансын хэлснээр зээрэнцэг 23 см голчтой, таван см өргөнтэй ажээ. Тэрбээр 1947 онд Байян-Кара-Ул уулыг зорьж давжаа биетэй хvмvvсийн талаархи судалгаанд жим болж өгсөн нэгэн. Робин-Эванс тэнд байх хугацаандаа дроп овгийн ахлагч Лурган-Латай уулзаж, тэдний удам судрыг асуужээ. Лурган-Ла “дроп овгийн эртний өвөг нь Сириус одны гарагт амьдардаг байсан. Гарагийнхан 20 мянган жилийн тэртээ дэлхий рvv хоёр экспедиц илгээсний нэг нь амжилттай болсон. Харин хоёр дахь аялал 1014 онд болсон ч анхных шигээ бvтэлтэй байсангvй. Сансрын хөлөг сvйрч эсэн мэнд vлдэгсэд дэлхийгээс гэртээ харьж чадалгvй одоо байгаа газраа vлдэцгээсэн юм. Иймээс дроп овгийн хvмvvс өөрсдийгөө харь гарагийнхны vр сад хэмээн vздэг” хэмээн хуучилжээ.
Удаахь жил судлаачид сар, дэлхий, нар болон vл мэдэгдэх оддыг тасархай шугамаар холбосон зургуудыг нэгэн агуйгаас олсон юм. Тэдгээр зурган дунд XIX зуунд одон орончдын олсон Сириус оддын системийн байгууламжийг санагдуулам янз бvрийн огторгуйн биет, олон тооны цэгvvд байжээ. Агуйн ханан дээрх зургийг эрдэмтэд 10 мянган жилийн настай болохыг тогтоожээ. Зургийг олох тэр vед археологичид ойр тойронд нь хагас зэрлэг дроп овгийнхон амьдарч буйг анзаарчээ. Тэд 130 см өндөртэй бөгөөд хятад, тvвд хvнтэй адилгvй нь судлаачдыг гайхшруулж. Шинжээчид дропууд ямар арьстны төлөөлөгч болохыг ч тодорхойлж чадаагvй байна. Тэгэхээр 1995 оны арваннэгдvгээр сард Ассошэйтед Пресс агентлаг Байян-Кара-Улаас зvvн хэсэгт амьдрах одой хvмvvсийн овгийг илрvvлснийг мэдээлээгvй бол Робин-Эвансын мэдэгдэл vнэмшил муутай vлдэх байсан юм. Уг овгийнхны хамгийн өндөр нь 116 см нуруутай бөгөөд 120 хvнтэй байжээ. Олон судлаачид оньсого хэвээр чулуун зээрэнцгvvдийг 12 мянган жилийн өмнө сvйрсэн гэх харь гарагийн хөлгөөс амьд vлдсэн хvмvvсийн vр садынх гэдэгт эргэлздэггvй. Гэвч 1997 онд Хятадын угсаатан судлаачид тус бvс нутагт мөнгөн усны найрлага хэт ихэсний нөлөөгөөр эдгээр хvний бие давжаарах шалтгаан болсныг зарлажээ. Гэсэн хэдий ч аливааг ургуулан бодогчид тэднийг харь гарагийнхантай холбосон таамаглалаасаа ухардаггvй бөгөөд харин ч шинэлэг зvйлийн эрэлд хатдаг ажээ.
No comments:
Post a Comment