Мусульман шүтлэгтнүүд соёл иргэншлийн
мөхлийг зөгнөж байна
Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор.
Дева Марийн сэрэмжлүүлэг
Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ харамсан, Бурханд хандсан энэ тохиолдолд л аврагдана гэдгийг өгүүлж байсан байна. Түүний айлдварын хоёр дахь хэсэгт, хэрэв хүн төрөлхтний нүгэл хилэнц нэмэгдээд л байх аваас тун ойрын хугацаанд аймшигтай гамшиг тохионо гэжээ.
Иудей-христийн уламжлалд өгүүлэгдсэн
өөр бусад сэрэмжлүүлгүүд
Үүнтэй адил төстэй мэдээлэл Зохарын хуулиудын эмхэтгэл Каббалд багтсан байна. Зохар нь томоохон донсолгоон, нийтийг хамарсан сүйрлийг зөгнөн өгүүлэгчдийн нэг. Түүнээс гадна Библи дэхь Иоаннын “Нээн танихуй”-г олж харах боломж тохиосон бүхэн бидний энэ цаг үе бол хамгийн сүүлчийн цаг, мөч хийгээд үүний дараагаар гариг дэлхий маань сүйрэл донслолын ёроолд живэх болно хэмээх баталгаанд өөрийн эрхгүй итгэх болно.
“Зөнч Элизабет Клар”, “Буун морилсон гэгээн багш нар” гэх мэт шашны хөдөлгөөнүүд энэ баталгаануудыг баталсан мэдээллүүдийг бидэнд хүргэж байна. Энэ бүлгүүдтэй хамт нэр цуутай бүх Мормонууд XXI зуунд тохиох үйл явдлуудын тухай өгүүлцгээсэн байдаг.
Ведийн зөгнөлүүд
“Махабхаратад” өгүүлсэнчлэн, хэрэв богино хугацааны дотор тэнгэрт хоёр хиртэлт ажиглагдвал таагүй үйл явдал тохиохын зөн хэмээн өгүүлжээ. Учран тохиох үйл явдлын өөр нэгэн таагүй шинж тэмдэг нь долоон гариг нэг “гэрт” буюу нэг ордод жагсах явдал юм. Тэнгэрийн эрхсийн дээрхи хоёр үзэгдэл хоёулаа “Махабхарата”-д өгүүлэгдсэн хамгийн аймшигт дайн эхлэхээс өмнөхөн үзэгдсэн байдаг. Орчин үеийн зурхайчид хоёр хиртэлтийг чухам 2000 онд болно хэмээн зөгнөж буй бөгөөд “Махабхарата” болон “Бхавишья Пуранд” өгүүлэгдсэн долоон гаригийн цуваа нь мөн энэ оны таван сард болно гэжээ.
Дэлхийн нүүр царайг хувирган өөрчлөх өөр нэг хүчин зүйлийг пралайя гэсэн үзэл ойлголтоор томъёолдог. Санскритаар пралайя гэдэг нь устгал сүйрэл эсвэл ахуй оршин байхаа болихыг хэлдэг. Пралайя гэж мөн хоёр манвантарын/ведийн цаг хугацааны хэмжээс. Орчлонгийн өвөг эцэг болсон нэг Ману нөгөө нэг Манугаар солигдохыг хэлж байна. Орч./ зааг дээр байгаль дээрхи хүчний нууцлагдмал төлөв байдлыг нэрлэнэ. Пралайаг гамшиг зовлон, сүйрэл мөхөл дагалддаг. Ведүүд Дэлхий дээрхи амьдралын устгал сүйрлийг дагалдах янз бүрийн нөхцөл байдлуудыг өгүүлжээ. Өнөө цагт бид дөхөн ирж буй пралайаг шууд бус байдлаар заан буй зарим нэг үзэгдлийн гэрч болж байна. Мэдээжээр, энэ тухай яг таг хэлэхэд хэцүү ч энэ үзэгдэл нь өөрөө Дэлхий дээрхи амьд хэсгийн томоохон хэсгийг сүйтгэн устгах уршигтай.
Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна. Нүүрсхүчлийн хий, метан, азотын хүчил хэт ихэссэн нь Дэлхийн агаар мандалд уур амьсгалын дулааралтыг авч ирэн, нарны температурыг нэмэгдүүлсээр байна. Сүүлийн 50-60 жилийн туршид эрдэмтэд, хэдийгээр хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах оролдлогоо үл орхисон ч гариг дэлхий маань халж байна гэдгийг тэмдэглэсэн. Хэрэв бид энэ байдлаараа л үргэлжлүүлээд байвал энэ нь хүн төрөлхтнийг мөхөн сүйрэхэд хүргэнэ. Энэ бүхнээс гадна нийтийг хамарсан дулаарал нь туйлын мөсийг хайлахад хүргэх ба энэ нь далай тэнгисүүдийн усны түвшинг нэмэгдүүлснээр усны үер, усан махбодийн гамшиг тохиох бөгөөд энэ нь бүхэл бүтэн улс гүрэн төдийгүй зарим нэг тивүүд ч усанд автах магадлалтайг харуулж буй юм.
Озоны цоорхой. Хоёр дахь шинж тэмдгийг озоны цоорхой хэмээн нэрлэж болно. Мэдээллийн агентлагуудын зарим нэг мэдээллээс би иш татъя. Зарим нэг нь жишээ нь: “Озон үгүй болж байна. Энэ нь зөвхөн Өмнөд туйлаар зогсохгүй” гэж мэдээлж байхад өөр зарим нэг нь: “Хүн гариг дэлхийгээ бохирдуулж, уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь мөхөл сүйрэлд хүргэж болох юм” гэсэн гарчигтай ч байна. Өөр нэг мэдээллийн гарчиг нь: “Парникын эффект эрчимжсэнээр Антаркдид дээрхи озоны цоорхойг нэмэгдэхэд хүргэх ба озоны дахин сэргэх хугацааг удаашруулна” гэжээ.
Озоны үе давхарга нь Бурханлаг тусгалын элемент байж, гариг эрхсийн маань бүх агаар мандлыг бүрхэж байдаг. Тэрээр өөр бусад зүйлүүдийн хамтаар биднийг үхлийн аюулт нарны туяанаас хамгаалдаг. Хүрээлэн буй орчныг бохирдуулж буй янз бүрийн хиймэл химийн бодисуудын тархалтын нөлөөгөөр болон мөн өөр бусад хиймэл зүйлсийн хэмжээ нэмэгдэхийн хирээр озоны үе давхарга улам улам нимгэрч, агаар мандлын дээд хэсэгт хэт ягаан туяа гүн нэвтрэн орох нөхцлийг өгч байна. Өнөөдөр Антарктидын дээр маш том цоорхой бий бөгөөд мөн гариг дэлхийн маань өөр бусад хэсгүүдэд ч оршин байна. Эхэндээ эрдэмтэд тэр өөрөө алга бочихно доо гэж энэ асуудалд огт анхаарал тавьж байгаагүй ч харин ийм сайжрал болсонгүй, нөхцөл байдал улам улам дордсоор байна. Озоны цоорхой аюултай цацраг идэвхит туяаг нэвтрэх боломжийг олгон нэмэгдсээр байгаа билээ. Аюулын учир нь юунд оршино вэ гэвэл энэ нь сая сая хүмүүс хийгээд бусад амьд бодгалиудыг зовж шаналахад хүргэхэд байгаа юм. Энэ хүчин зүйл нь аль хэдийнээ ил тод болж байна. Үүнийг арьсны хавдрын өвчлөл огцом нэмэгдэж байгаагаар холбон тайлбарлаж болно. Цацраг идэвхижил нь мөн үр тарианы үйлдвэрлэл болон өөр бусад хөдөө аж ахуйн соёл иргэншилд нөлөөллөө үзүүлж болох юм. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлснөөр далайн гүний амьтад, өөр бусад амьд бодгалиудад сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй.
Цөмийн дайн. Болзошгүй пралайан гурав дахь шинж тэмдэг нь цөмийн дайны аюул юм. Кубын нутаг дэвсгэр дээр цөмийн цэнэгт хошуунуудтай пуужингууд байрлуулж байхад АНУ нь дэлхийн гурав дугаар дайны босгон дээр зогсож байсан нь нууц биш. Тэр үед нөхцөл ямархуу хурц байсныг бид тун саяхан л мэдсэн. Орос улс Куба руу нэвтрэн орж АНУ руу тулалдахад бэлэн байжээ. Одоо бүх зүйл өөр байгаа л даа. Тэр үеийн коммунист дэглэмд хадгалж байсан хүч нөөц одоо үгүй. ..Гэвч үүнээс гадна өөрийн шинэ олиггүй санаат эздийг нэг их ядах юмгүйгээр олчихож чадах зэвсэг хэрэгсэл, материалуудын асар их нөөц оршсоор л байна.
Америкын засаг төр дэлхий олон нийтэд аюул учруулах байдлаа эцэст нь хүртэл ойлгохгүй л байх шиг. Учир нь энэхүү үхлийн аюултай төсөл хөтөлбөрүүдэд гурав дахь орны чөлөөт мэргэжилтнүүд оролцох аюул бий. Энэ нөхцөл байдал нь АНУ цөмийн мэргэжилтнүүд бэлтгэхээс татгалзсаны дараагаар л боломжтой болсон юм. Зөвхөн өнөөдөр л бид, тэр нөхдүүд алан хядах байгууллага хийгээд засаг төрд үйлчлээд байна гэдгийг мэдэж байна. ... Хэдийгээр цөмийн зэвсэг ашиглах, боловсруулах үйл ажиллагаанаас татгалзсан гэрээ байгуулж, үүнд нь олон улс орон оролцсон ч үүнийг энх тайвны баталгаа гэж нэрлэж болох болов уу даа. Хэзээ дайн дэгдэх вэ гэдэг нь ердөө цаг хугацааны л асуудал юм даа.
Хэрэв ийм зүйл болвол бид бүр ч илүү аймшишгтай нүүр тулах хэрэг гарах нь. Ялангуяа дэлхий дээр алан хядлага, хэт даврах үзэл гаарч байгаа энэ цагт. Алан хядагчид цөмийн бөмбөг бүтээж чадах хийгээд энэ нь нэг агшинд л хэдэн арван мянган хүнийг егүүтгэж чадах хүчтэй. Олон олон мэргэжилтнүүд, ийм мэт сүйрлээс биднийг зөвхөн цаг хугацаа л тусгаарлаж байна гэж баталсан байдаг.
Эрт дээр цагт улс орны удирдагчид эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж бусдын эзэмшилд халдахаас халгадаг байсан. Гэвч манай өнөө цаг хэт үзэлтнүүд энэ тал дээр санаа зовдоггүй. Алан хядагчид өөрийн амь наснаасаа хагацахаас ч айдаггүй тухай мэдээг бид мэдээллийн агентлагуудын мэдээнээс нэг бус удаа сонсож байсан. Манант, цэвэр бус ухамсар нь тэднийг өөрсдийнхөө авралын төлөө бусдад халдахад хүргэдэг. Ийм учраас л тэд өөрийнхөө амь насны үнээр дайснаа устган хөнөөхөд бэлэн байдаг аж.
Химийн болон бактериологийн дайн. Дэлхийд учирч болох пралайаг илтгэх дөрөв дэхь нөхцөл байдал нь химийн болон бактериологийн дайн. Магадгүй та бүхэн Израиль улс хорт хийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нилээд их хөрөнгө оруулсан тухай мэдээг сонссох байх. Ингэснээр тэд ард иргэдээ боломжит химийн дайны гамшгаас хамгаалах нь. Химийн болон бактериологийн зэвсэг бүтээх нь цөмийн бөмбөг хийхээс хамаагүй хямд өртөгтэй. Химийн зэвсэг нь устган сөнөөх асар их хүчтэй байхад бактериологийн зэвсэг нь маш богино хугацаанд үхлийн аюултай өвчнөөр тоо томшгүй олон хүнийг сүйрүүлэх аюултай. Олон хүмүүс бактериологийн зэвсэг нь хяналтаас гарах вий гэж айн түгшицгээж байна. Хэрэв хяналтаас гарвал энэ нь бүх хүн төрөлхтөнг устган сүйтгэх аймшигт тахал болно.
Туйлуудын солигдол. Тав дахь шинж тэмдэг нь туйлууд солигдох магадлал. Хэрэв ийм зүйл болвол сүйрлээс бид хаашаа ч зайлж чадахгүй. Хэргийн учир нь Дэлхийн туйл өөрчлөгдвөл энэ нь урьдчилан хэлэхэд бэрх зүйлсийг авч ирнэ. Магадгүй газар хөдлөлт, усны үер, өөр бусад байгалийн гамшгууд. Археологичид ийм мэт өөрчлөлт нь манай гариг дээр хэд хэдэн удаа болж өнгөрч байсныг нотлох чулуулгийг олсон байдаг. Зарим нэг хүмүүс туйл нь байнга солигдож байдаг, туйлын огцом өөрчлөлтөөс биднийг нэг их удаан хугацаа тусгаарлахгүй байгаа гэдэгт итгэлтэй байдаг ажээ.
Солир
Солир нь мөн гариг эрхсийн хэмжээний устгал сүйрлийн шалтгаан болж болох юм. Солир нь хэсэгхэн чулуулаг ба амьд бус объект биш. Тэд, манай орчлонгийн бусад бүх объектууд шиг Бурханы эрч хүчний илэрхийлэл болсон ухамсартай. Бидний олонхи нь Дэлхий эх маань амьд бодгаль мөн гэдэгт итгэлтэй байдаг. Дэлхий, Нар, Сар, ер нь Галактик өөрөө амьд бодгаль юм. Солир ч мөн л ялгаагүй тодорхой хэлбэрийн ухамсрыг агуулсан амьд бодгаль.
Тийм ч эрт биш дээ, дэлхийн олон нийт Дэлхий рүү маш аюултай зайнд ойртон ирж буй хэд хэдэн солирын тухай мэдээлэлд автсан байсан. Аюултай утга нь юунд оршиж байсан бэ гэвэл солир нь нэг бол манай гаригтай мөргөлдөж, бүх амьд бүхнийг устган сүйрүүлэх эсвэл түүний тойрог замыг өөрчилснөөр сөрөг үр дагаврыг авчрах явдалд оршиж байв. Энэ гариг дээр маань амьдарч буй хүмүүсийн нүгэл хилэнц нь хүн төрөлхтөнд бүхий л магадлалт зовлон, гамшгийг авч ирнэ гэхэд эргэлзээд байх зүйл үгүй. Заавал нэг солир ч юм уу эсвэл байгалийн гай гамшиг шаардлагагүй. Хэдийгээр хүн төрөлхтний түүхэнд дээрх үзэгдлүүд олонтоо тохиож байсан ч тэд заавал асар том гамшиг сүйрлийг авч ирэх албагүй. Нөхцөл байдлыг арай өөрөөр авч үзэх нь зүйтэй: хэрэв хүн таван янзын үхлийн аюултай өвчин тусаж, зовж байхдаа бүх хүч чадлаараа зургаа дахьтай нь тэмцвэл энэ нь түүнд туслаж чадах уу. Үхэл, амьдралын зааг дээр байгаа хүнд энэ чухал бус. Учир нь түүний үхэл аль хэдийнээ урьдчилан тодорхойлогдсон.
Ийм учраас дэлхийн бүх амьд бүхэнд гамшиг зовлонг авч ирэх, ойртон дөтлөж буй солирын тухайд гайхашрах зүйлгүй. Эдгээр тэнгэрийн эрхсүүдийн олонхи нь бидний ухамсарт нөлөөлөх хүчтэй ба үнэхээр ч маш хүчтэй сэтгэл зүйн нөлөөллийг үзүүлж чадна. Бид ийм мэт жишээнүүдтэй өдөр тутам л тулгарч байгаа. Жишээ нь тэргэл сартай өдрүүдэд мэдрэхүйн үйл маш хурц болдог хийгээд гэмт хэрэг ирх гардаг. Мөн ноход, хээрийн чононууд улилдан хуцалддаг. Солирууд ч мөн бидний мэдрэхүйг хурцлан биднийг сайн эсвэл муу үйлэнд тэмүүлэх тэмүүллийг маань ирлэж өгөх чадвартай билээ
Эх сурвалж: http://www.veda.mn/content/view/156/1/
No comments:
Post a Comment