Монголд христын шашин 1990 оноос хойш дэлгэрсэн явдал биш юм. Харин эртний улсуудын үед христын шашны хэлвэрүүдийг Монгол газар дэлгэрүүлэх оролдлого их бага хэмжээгээр хийгдэж байв. Анхны улбаа Хятад зүгт эхтэй ба энэ үе нь Тан гүрний үед холбогдож байгаа юм. МЭ 755 онд Тан улсад Лу Шаны бослого гарч, түүнийг дарахад өөрийн хүч үл хүрсэн тул бослогыг дарахын тулд Тан улсын хаан Монголын өндөрлөгт оршин тогтнож байсан Уйгурын хаант улсаас цэргийн тусламж гуйсны дагуу МЭ 762 онд тус бослогыг Уйгурын цэрэг дарсан байдаг. Энэ үед Уйгурчууд Манихейн санваартантай анх танилцаж, зургаан санваартаныг нийслэл Хар балгасандаа урьж аваачсан төдийгүй өөрсдөө Манихейн сүсэгтэн болж хаант улсынхаа төрийн шашин болгож байсан түүхтэй.
Ираны зөнч Зороастр |
Манихейн шашныг үндэслэгч Мани МЭ 215 онд Вавилонд төржээ. Тэрээр 12 насандаа зөн билгийг мэдэрч, 24 насандаа өөрийн сургаалиан номлож эхэлсэн. Манийн сургааль эхэн үедээ Персийн нутагт нэлээд нөлөөтэй байсанаа өөр урсгалын Зороастрын санваартан нарын хавчлагын нөлөөгөөр хүчээ алдаж улмаар түүнийг 277 онд гэмт хүний хэрэг хүлээлгэн цаазаар авчээ. Тус шашны онол сургаалийн үндэс нь Зороастрын сайн хийгээд муугийн тухай сургааль, Гностик /Христын шашны анхны нийгэмлэгүүдийн нэг/ гэгээн оюун санаа хийгээд харанхуй нүгэлт орчлонгын тухай сургаалийн сайтар боловсруулсан нэгдэл юм. Манихейн шашны үзлээр нэг удаа гэнэтийн гай гамшиг болж салангид байсан гэгээн харанхуй хоёр нь нэгдсэн гэдэг. Иймээс хүн бүр чанга хатуу бясалгал хийж цэвэр ариун санааг өөртөөн төрүүлэх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд гурван цээр болох Аман-Гар-Цээж, арван сахилыг Хөрөг тахих-Их үг хэлэх- Тачаах-Амьтан алах-Хурьцал үйлдэх- Хулгай хийх- Бусдыг мэхлэх- Гажуу увьдас гаргах- Хоёр сэтгэл- Залхуу- Сэжиг үгүй гэх мэтийг сахиж , өдөр бүр 4-7 удаа залбирч, мацаг барин нүглээ наманчлах хэрэгтэй болхыг заан сургадаг ажээ. Түүний сургааль Хятад, Ром, Умард Африк, Франц, Монголд дэлгэрчээ.
12.22.11
No comments:
Post a Comment