Friday, January 8, 2021

NEW HOME & PROXIMA CENTAURI "B" Шинэ амьдралыг үүсгэхүй


    Профессор Стивен Хокинг болон бусад шинжлэх ухааны судлаачид хүн төрөлхтний ирээдүй, хувь заяанд маш их санаа зовж байгаа ажээ. Улмаар цаашид энэхүү цэнхэр гараг дээр оршин сууж байхаас илүүтэй гараг хоорондын тогтолцоог үүсгэж өөр гарагийг колоничлох тухай нэгэн дуугаар зөвшөөрч байна. Хэрэв бид үр хойч залгамж халаа үр хүүхдүүддээ боломж олгохгүй бол зүгээр л ертөнцийн түүхээс арчигдах юм. 

           Тэгэхлээр айдас юунд байна вэ? 

    Үүнд дэлхийг харь гарагийн биетүүд мөргөхөөс гадна элдэв төрлийн вирусийн халдварууд ихээхэн занал хийлж байгаа юм. Орчин үед цаг уурын өөрчлөлтүүд урьд өмнөхөөсөө илүү хурдан өөрчлөгдөж тухгүй байдал үүсгэсээр байна. Мөн бидний бүтээсэн устөрөгчийн бөмбөгнүүдээс эхлээд атом цөмийн бөмбөг хүртэл ойрын ирээдүй байтугай хүн төрөлхтний ирээдүйг үгүй хийх боломжтой юм. Мэдээж өмнөх дугаарт дурдсан хиймэл оюун ухааны хэтийн хөгжил, эцэстээ хүрч киборг хүний тоо томшгүй үйлдвэрлэл туйлдаа хүрэх үед, бие махбодын төлөв мах цусан биет хүн төрөлхтний ирээдүй утга учраа алдсан байх болно. 

    Бид сониуч зан, оюун ухаанаа ашиглан оддыг харах боломжтой бөгөөд ашиглах ёстой. Үүнийг заавал хийх ёстой. Хүн төрөлхтөн бидний урьдчилан таамаглаж, хянах боломжгүй ямар нэгэн гамшигт автахаас өмнө. Хүн төрөлхтөн устаж мөхөхгүйн төлөө бидэнд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол амьдарч болохуйц хөрс шороотой, ижил түвшинд найрлага бүхий химийн нэгдэлтэй агаар, ус, эрдэст бодисын нөөцөөр баялаг гараг хэрэгтэй. Тэр үед амьдралыг тэтгэхэд шаардлагатай хамгийн чухал зүйл бол газрын гадарга дээрх шингэн усыг хангалттай хэмжээнд нөөц байх ёстой гэж үзэж байна. Шингэний усны хувьд температур нь төгс зохицсон хэт халуун, хэт хүйтэн бус байх одод гарагийн амьдрах орчныг олох хэрэгтэй гэсэн үг юм. 

    Алтан шар нар нь манай нарны аймгийн хувьд амьдралыг тэтгэх эх булаг юм. Дэлхий гараг шиг тойрог замын хувьд өв тэгш тэнхлэг дагуу ижил гараг олох явдал туйлын чухал билээ. Энэ ч утгаараа Дэлхий гараг амьдралын тойрог буюу яг зөв зам дагуу байрладаг. Харин хөрш зэргэлдээ оддын эргэн тойронд колоничлоход тохиромжтой гараг байдаг гэдгийг бид судалж байна. 

    Гэвч бид боломжит гарагийг олсон. Энэ бол Proxima Centauri b юм. Наранд хамгийн ойр байдаг, гурвалсан оддын системийн нэг хэсэг болох одой од билээ. Proxima Centauri нь амьдрах боломжтой бүсэд эргэлддэг экзо-планет гараг юм. Энэ нь Дэлхийгээс Кентавр одны ордод ойролцоогоор 4.2 гэрлийн жилийн (4.0 × 1013 км) зайтай тул Нарны аймгийн хамгийн ойрын экзо-планет аж. 

    Экзопланет гарагийг хамгийн анх 2013 онд Хертфордширийн Их сургуулийн Финланд судлаач Микко Туоми одод гарагийн ажиглалтын мэдээлэл бүхий сангаас олж илрүүлжээ. Энэхүү гарагийн боломжит нээлтийг баталгаажуулахын тулд одон орон судлаачдын баг 2016 оны 1-р сард Pale Red Dot төслийг эхлүүлсэн байна. 2016 оны 8-р сарын 24-ний өдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 31 эрдэмтдийн баг Гиллем Англада-Эскюдегийн удирдлага дор ажиллажээ. proxima Centauri b гарагийн талаар нарийн судалж улмаар тус гараг оршдог тухай шинжлэх ухааны өгүүлэл хэвлүүлсэн юм. 

                                  
    Тус гарагийг 2016 оны 8-р сард албан ёсоор нээснээ зарлажээ. Энэ гарагийн тэнхлэгээр эргэх хурд болон геологийн тогтоц зэрэг нь манай дэлхийтэй тун төсөөтэй харагдаж байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар манай гараг ​​дэлхийтэй ойрхон амьдрал цэцэглэх бүрэн боломжит гараг бол энэ гараг юм. Сүүлийн үед энэ гарагийн талаарх судалгааг улам нарийн судлахын тулд Starshot төслөөр хайгуулын робот явуулж судлах талаар санал болгож байна. Энэхүү төсөл нь ойрын зуунд хэрэгжих боломжтой. Proxima Centauri b-ийн яг тодорхой тойрог замгүй болох нь тодорхойгүй байна. 

    Энэ бол дэлхийг бодвол арай том бөгөөд чулуурхаг хад ихтэй гараг юм. Гадаргуу дээр шингэн ус байж болох боломжтой. Proxima B нь хүн төрөлхтний шинэ гэр бөгөөд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн дажгүй гараг байж болох юм. Гэхдээ энэ нь бидний хамгийн ойрын гараг боловч Proxima B нь өнөөгийн техник технологийн хурдаар тооцоолох юм бол маш хол зайд байрладаг. Өнөөдрийн хамгийн хурдан пуужинтай ч гэсэн тэнд хүрэхэд хэдэн мянган жилийн хугацаа шаардагдана. 
                                            
    Профессор Хокинг энэ талаар хэлэхдээ: “Бидний хамгийн том саад бэрхшээл бол хүрч очих орон зайн асуудал” гэж үзсэн. Үүний тулд хүн сансар хорвоо, орон зайн асуудлыг шийдвэрлэж очих ээлжит шинэ технологийг хийхээс өөр аргагүй юм. Бид энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадна хэмээн Хокинг итгэж байв. Энэхүү их итгэлийн гал хэзээд бөхөхгүй ба өнгөрсөн үед хийж байсан нээлт бүр саяхан байсныг мартаж үл болно. Сүүлийн 100 жилд хийсэн анагаах ухаан, харилцаа холбоо, электроникийн салбарт гаргасан амжилтыг бодож үз. Бид анхны микро чипийг 60 жилийн өмнө л үйлдвэрлэж байсан. Одоо энэ нь бидний амьдралын бүх зүйлсэд оролцож байна. Бидний оргилсон их хүсэл, амьдралын төлөөний тэмцэл Proxima B-д хүргэх болно. 

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорхи текст дээр дарж орно уу. КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

2020.01.08