Sunday, April 24, 2022

Хүмүүсийн мөнгийг хүүлэх арга улам бүр нарийсаад, хэмжээ дамжаа нь эрс нэмэгдсэн.

Луйварчид олон сая хүмүүсийг хуурахын тулд программчлалыг ашигладаг ба илүү хортой код бүхий хиймэл эргэлтийн тоон мэдээг санд оруулснаар мэдээллийн чарт дээр үнэ хөөрөгдсөн байдлыг харуулж чаддаг болжээ.

Дэлхий дээр өдөр бүр олон мянган иргэд ийм төрөлийн хиймэл үнэ хөөрөгдөл дунд андуурч тодорхойгүй төсөлд хөрөнгө мөнгөө алдсаар.

Крипто дахь өсөлтийн мэдээнд сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Харин олсон мөнгөө хэмнэхийн тулд төслийн албан ёсны сувгуудыг сайтар шалгаж байна уу.

  • Ямар ч мэдээллийн эх сурвалж байлаа гэхэд сонссон үнэ чинь боломжийн ба "одоо л авдаг цаг" гэдэгт бүү итгэ.
  • Сонирхолтой хэвээр байж бүх талаас нь дахин дахин нягтал.
  • Санхүүгийн гүйлгээ хийхээсээ өмнө үргэлж өөрийнхөө судалгааг хий.
  • Тэр зоос сайн гэнэ лээ. Энэ зоос чамайг баян болгоно гэдэгт эргэлзэж бай.
  • Өөрөө мэдэхээ байхдаа бусад мундагуудаас тусламж хүсдэг. Гэхдээ эндээс эхэлж техник тусламжийн луйвар эхэлдэг. Ялангуяа сошл орчинд чамайг өлхөн луйвардана.
  • Giveaway луйвар чамайг байнга отож байгаа. Үнэгүй юм гэж байхгүй ба амьдрал дээр өгье гэсэн хүмүүс тун цөөхөн. Харь элгийн хүн ямар юмаа тамд илүүчлэх вэ дээ.
  • Крипто фишинг буюу хуурамч өгөөж өгч залилах. Танихгүй цахим хаяг, үл мэдэгдэх дугаараас ирсэн SMS мессеж дээр албаны мэт мэдээлэл өгч, дэмжлэг өгөх өгөөмөр зангаар таны итгэлийг олно.
  • Понзи схем... Жишээлбэл: Plc-ultima зоосыг сурталчилж авахыг, нэгдэхийг уриалж буй та болон таны найзууд хэн нэгнийг санхүүгийн хувьд хөрөнгөө алдах магадлал руу түлхэн оруулж байгааг бодолцож үзээрэй.

Эцэст нь:
Та луйвардуулсан бол таны өмнөөс хэнч хариуцлага хүлээхгүй.
Одоогоор эрх зүйн орчин сайн бүрдээгүй.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

Wednesday, April 20, 2022

Зах зээл төгс байх албагүй л дээ

PLCU is a manipulated crypto coin, which about to SCAM any time. There is no fundamental base of this coin. They released small quantities of coin initially to rock the price. So becareful to invest in long time.

    Олон жилийн өмнө Onecoin дээр мөнгөө луйвардуулсан нэг найзыгаа их л өрөвддөг юм. Тэрээр бүхэл бүтэн байрны мөнгийг туучихсан түүхтэй. Иймээс сүлжээ загвартай арилжааг сонссон даруй үл итгэх бодол төрдөг. Энэ төрлийн наймааны эхэнд нь орсон хүмүүс ашиг авах толгой пирамид схемийн бүтэцтэй. Үүнийг олон түвшний маркетинг, сүлжээний маркетингийн зоос ч гэж нэрлэж болох юм. Иймд сүүлд орсон хүмүүс ашиг авч болох хэдий ч алдагдал хүлээх магадлал ихсэж эхэлдэг гэсэн үг.
    PLC Ultima нь төслийн танилцуулга дээрээ блокчэйн технологи дээр хийсэн бүтээгдэхүүнтэй гэж дурддаг бөгөөд үүндээ Litecoin блокчэйны функцийг өргөжүүлж, хэрэглээний хамрах хүрээг нэмэгдүүлсэн гэж магтдаг.
Үнэндээ ямар ч технологийг хуулж, хөгжүүлж болох боловч гол бизнес загварчлал нь олон түвшний маркетинг, сүлжээний бизнес салбар дээр ажиллаж байгаа бол но-той ноцтой гэж хардалт төрүүлдэг.
    Иймд урилгаар элсэгчид зөвхөн шинэ оролцогчдыг доороо элсүүлэх замаар мөнгө олохыг зааж болох юм. Тийм бол эргэлзээгүй Понзи схемд хамаарна.
Төслийг хөгжүүлж буй Алекс нь өөрийн энэ ажлыг төвлөрсөн бус санхүүгийн платформ дээр ухаалаг гэрээтэй мэт харагдуулахыг хүсдэг. Яагаав нөгөө Litecoin блокчэйны функцийг хөгжүүлсэн гэж нтр...
    Гэвч ямар ч контракт үзэгддэггүй. Тодруулбал гэрээний тоон өгөгдөл бүхий түлхүүр гинжин холбоосны хаяг байхгүй. Блокчэйн дээрээс нь төслийн талаарх олон тооны мэдээллийг хайж үзэх ямар ч боломжгүйгээр бүтээжээ.
    Мөн энэхүү төсөлийн талаарх гялалзсан мэдээлэл одоог хүртэл байхгүй, мэргэжлийн крипто шинжээчдийн дүн шинжилгээгүй... Харин эсрэгээр хөрөнгө оруулагч хэсэг хүмүүсийн бизнес схем загварын дагуу олон нийтийг сүлжээнд нэгдэхийг уриалсан, гэнэт их мөнгө амалсан маркетинг постууд, хэсэг бусга контентүүд цөөнгүй үзэгдэнэ.
    Тийм л мундаг амжилт гаргаж хүмүүсийг цэнгэлийн манлайд хүргэж буй бол яагаад наад захын crypto.news, cryptopanic, cointelegraph гэм мэт сайтуудад эшлэл болгож үлгэрлэхгүй байгаа юм...?
    Баримт: Алексийн хөгжүүлсэн понзи төслийн нэг бол Platincoin.
Platin coin-ийг 4 жилийн өмнө олон нийтэд зарлаж хөрөнгө оруулалтаа татсан ч хүмүүс өнөөдөр хүртэл гар дээрээ бодит өсөлтийн өгөөж юу ч аваагүй. Тэд маш их итгэлээр хөрөнгө оруулжээ. Анх гарсан цагаас хойш схем нь понзи дагуу ажиллах болсон тул Platincoin зоосыг тухайн үеийн арилжааны биржүүд хэсэг хугацаанд орлого болон гүйлгээг хаасан байдаг. Улмаар зоосны эргэлтийг дангаар удирдах болсон ба 2019 оны 6 сар гэхэд гэнэт ихээр өсгөсөн. Хэн өсгөсөн вэ? Мэдээж Компани. Үүний улмаас зоос нь хиймэл памп хөшүүрэг байдлаар өсч эхэлсэн. Их хэмжээний зоосыг буцаагаад өгөөж нэрээр нийлүүлэлт хийсэн. Олон ч хүмүүс худалдаж авсан. Зах зээл ч ханасан. Төд удалгүй хөрөнгө оруулалтаас ирэх тус зоос нь тухайн үедээ Евро хослолтой байсныг үгүй хийж зөвхөн USDT болгож үлдээсэн төдийгүй тогтвортой зоос мэтээр дахин ойлгуулж эхэлсэн.
Түүнээс хойш тус зоосны ханш нь өсөөгүй ба харин ч эрс буурсан байдаг. Харин сүүлийн үед PLCUltima to PLC зоосоор хөрвүүлэх боломжийг ярих болсон.
    Иймээс дээр дурдсан Крито технологийн наад захын шаардлага хангаагүй эл бүтээгдэхүүн бол зүгээр л Понзи схем. Учир нь зах зээлд гаргаж буй зоосны дийлэнх хувийг хэн эзэмшиж байгааг таахад бэрх. Цаашлаад зах зээлийн эрэлт нийлэлтийг барьж тогтвортой байлгах, байлгахгүй нь хэсэг бүлэг хүмүүсийн мэдэлд оршихыг таашгүй ба шууд Ruggpul хийж дампууруулах бүрэн боломжтой. Өнөөдөр Platin coin-ийг үндэслэгч Алексийн хийсэн хоёр дахь PLCU платформ төсөл бол хуурамч төвлөрсөн бус биржийн эрлийз хэлбэр.
    Plc-ultima зоосыг сурталчилж авахыг, нэгдэхийг уриалж буй та болон таны найзууд хэн нэгнийг санхүүгийн хувьд хөрөнгөө алдах магадлал руу түлхэн оруулж байгааг бодож үзээрэй.
Мөн биткойноос илүү өсөлттэй гэж бодож байгаа бол та эндүүрч. Биткойнд хөрөнгө оруулалт хийгчид бол дэлхийн томоохон пүүс, корпорацууд, хувь хүмүүс байхад хөрөнгө оруулалтын нийт үнэ цэнэ нь 24 цагийн байдлаар $24,4 тэрбум доллар давчээ. Plc-ultima нь сүүлийн 24 цагт ердөө $5,2 сая долларын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг харуулж байна.
    Эзлэхүүн нь арилжаачдын хувьд криптовалютуудын ирээдүйн ашгийг тодорхойлох маш чухал үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Global хэмжээнд ажиллах Plc-ultima нь Понзи шатлалын схем учраас өгөөжийг харамгүй өгч байгаач энэ хэвээр хүмүүст тараах нүдгүй буян гэж юу байхав дээ. Нэг л өдөр бүх зүйл нурч унана. Ерөнхийдөө өсөлт ирээд одоо уналт руу орж байгаа ч юм билүү.     Зах зээл төгс байх албагүй л дээ.
Тэгээд хэн хожих юм? Дээр байгаа шатлалын хүмүүс.
Эцэст нь нэмж хэлэхэд нийгэмдээ сайн өгөөж өгч байгаа криптовалютууд ил тод, органик байдаг.

Нэмэлт: MLM бизнесийн загвар урт хугацаанд тогтвортой байж чадах уу? Чадахгүй. Хурдан баяжих бизнес гэж байдаггүй. Ийм төрөлийн бизнес ойр дотны хүмүүс, найз нөхөдийн сохор луйвраас гаралтай. Олон хүмүүс олон түвшний маркетингийн компаниудад амжилттай ажиллаж байгаа хэдий ч тэдний ихэнх нь бизнест эрт элссэн бөгөөд тэдний доор цөөнгүй борлуулалтын баг ажилдаг. Түүний нэг нэгж нь та ч байж мэднэ. Мэдээж борлуулалтаас шимтгэл авах боломжтой. Хэрэв та олон түвшний маркетингийн койн, бүтээгдэхүүнийг авч элсэхээр төлөвлөж байгаа бол сайтар судалж үзээрэй. Олон түвшний маркетинг нь танд тохирохгүй гэдгийг удахгүй ойлгоно.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM