Марс гарагийн нэг жил дэлхий дээрх жилээс бараг хоёр дахин урт буюу 687 хоног үргэлжилдэг. Юутай ч энэ нь нарнаас хол тэнхлэгээр тойрон эргэхэд хэчнээн их хугацаа шаардагдах болохыг харуулж байгаа юм. Мөн дэлхий дээрх шиг 4 улирал тэнд байгаа ч эх дэлхий дээр байгаа мэт санагдахгүй. Марс нь бидний төсөөлсөн шиг хөлөө жийгээд дарс шимээд нарлах наран шарлагын газартай Хавай биш. Тэнд маш хүйтэн байдаг. Учир нь гэвэл нарнаас хол байсантай холбоотой. Үүнээс болж тус гарагийн атмосфер нь эх дэлхийн атмосферээс 100 дахин нимгэн бөгөөд нарнаас ирэх дулааныг хангалттай сайн барьж чаддаггүй.
Дундаж температур Фаренгейтийн хасах 80 градус байна. Өвлийн улиралд туйлын ойролцоо -195 ° F хүртэл хүйтэн, эсвэл зуны улиралд экваторын ойролцоо 70 ° F хүртэл хүйтэн байдаг боловч зуны өдөр шөнөдөө -100 ° F хүртэл огцом унах боломжтой байдаг. Энэхүү хүчин зүйлээс болж температурын хэт хэлбэлзэл үүсч марс гарагийн ил гадаргуу дэх элс, чулуулаг нь дулаанаа маш хурдан алдахад хүргэдэг. Хүчтэй шороон шуурга заримдаа долоо хоногоос хэдэн сар хүртэл үргэлжилнэ. Энэ бүхэн нь Монгол улсын нутаг дэвсгэрийг гурав дахин нийлүүлсэн хэмжээтэй болно. Гэхдээ хүн төрөлхтөн тус гараг дээр оршин суух үедээ энэхүү давагдашгүй хүчин зүйлийг төвөггүй аргалах боломжтой. SpaceX's Starlink шиг хиймэл дагуулууд марс гарагийн тойрог замд эргэлдэж болзошгүй байгалийн хүчин зүйлсийг цаг тухайд мэдээлэлж улмаар боломжит байдлаар сэргийлэх юм. Тэгэхээр гарагийн шороон шуурга болон тэсгэм хүйтэн температурын тухгүй нөхцөлүүд нь нэг их том асуудал биш болно. Мөн тэнд байгаа бас нэг том асуудал нь цацраг идэвхжилт...
Дэлхийн агаар мандал болон соронзон халхавч хамгаалалт нь биднийг сансрын хамгийн аюултай туяанаас ч хамгаалж чаддаг. Хэрэв биднийг агаар мандалгүй болгох юм бол хамгийн түрүүнд хорт туяанд хордож эхэлнэ.
No comments:
Post a Comment