Monday, April 11, 2016

Тессеракт буюу дөрөв дэх хэмжигдэхүүн


Бидний мэдэхгүй, ойлгож тайлбарлахад физик хэмжээснээс ангид мэт... нөгөөтэйгүүр сонгодог физикийн хуулиудыг үгүйсгэх энэ хэмжээс тун ярвигтай. Ер нь бол дөрөв дэх хэмжээст рүү орвол цаг хугацааг гурван хэмжээст биет эзлэн авсан мэтээр ойлгодог бөгөөд үүнийгээ Тессеракт гэж нэрлэдэг. Эртний домогт өгүүлэх газар товчлох гэгээнтэн нарын сидхи-шид энэ хэмжээсийн түлхүүр нотыг мэддэг гэж үзвэл ямар бол?


Квант механик болон хүний ухамсарын тухай.

"Хэдийгээр хүний биеийн эрхтнүүдийг онцгойлон чухал эсэхээр нь ялгаварлах нь харьцангуй ойлголт боловч тархины (нейрон) эсүүдийн хооронд дэх гинжин холбоос хэр их байхаас шалтгаалан хувь хүний ухамсрын төгөлдөржилт харагддаг... " гэжээ.


Буддизм дэх Тантрын уламжлал


"Орчин үед Буддын гүн ухааныг судлагчид Буддизм дэх Тантрын уламжлалыг Хинди шашнаас зээлсэн гэж үздэг. Гэхдээ энэ бол бодитой, үнэмлэхүй баталгаа биш. Энэхүү ойлголт нь бага хөлгөний уламжлалт сургуультны лам нараас гарсан үг агаад ойлголтынх нь хүрээнд олон төрлийн язгуур дээр тулгуурласан хоёр том тогтолцоонд авч үздэгт байна. Эндээс ядам сахиус, сэтгэц хийгээд ухамсрын олон талт бясалгал болон цэвэр зан үйлс зэрэг байна. Хэдий олон талт боловч уламжлалаараа Буддизм, Хинди хоёр нь хоёулаа тарнийн ёс болон практик техникийн хувьд ижил зүйлс харагддаг. Гэхдээ үзэмжийн хувьд тийм байх атал дотоод гүн ухааны өнцгөөс бол арвин их баялаг уламжлал хоёр чиглэлд зааглаж байдаг

Цаашилбал, Буддист Тантра уламжлал бол дээд төвшингүйн гэдгээрээ Хинди уламжлалаас ялгамжтай. Энэ нь үндсэн гурван зам мөр болох орчлонгоос уйсах, бодь сэтгэлийг дадуулах, хоосон чанарыг таних гурав болдог." гэжээ.

Гималайн оргилд бясалгаж суудаг Монгол даяанч дэлхийн хамгийн өндөр настай нь уу?


Гималайн мөнх цаст уулнаас бууж ирж лам хуврагуудтай уулздаг Түвд, Монгол, Балба гурван даяанчийг анх 1997 онд Голландын Түвд судлаач Ш.Клара гэдэг бүсгүйн зурагтай нийтлэгдсэнээс хойш тэд дахин үзэгдэхээ больжээ. Түвд бол судлах тусам оньсого таавар шиг болдог орон гэж хожим нь Клара бичжээ. Гималайн сүрлэг уулсын дунд 200-300 насалдаг ер бусын бие цогцостой, оюуны өндөр хөгжилтэй даяанч лам нар тэнд амьдарч байдгийг Америкийн хэвлэлүүд 1960 оноос эхлэн бичиж эхэлсэн. Юу ч идэхгүй найман сар тэсч дусал ч ус амсахгүй гурван сар бясалгал хийдэг, ганц мөч ч цурам хийхгүй гуч хоног явж чаддаг аглаг уулын даяанчдад итгэхэд бэрх. Тийм даяанчдаас алмасын тухай асуудал илүү бодитой гэж үзэж байв.
Гэтэл 1966 онд Энэтхэгийн Дармасала дахь Далай ламын ордонд Гималайн уулнаас бууж ирсэн даяанчтай Английн сэтгүүлч Р.Стивенсоны хийсэн ярилцлага буддын шашинд үл итгэгчдийн гайхшийг төрүүлэв. Раханжа гэх даяанч Манж дайчин гүрний Төр гэрэлт хааныг хоёр дахь хатнаа буулгах үед /1856 он/ Бээжинд очиж байсан тухайгаа ярьсан нь хүмүүсийг бүр ч алмайруулжээ. Тэр үед Раханжа гучин настай байсан гэнэ. Дармасалад ирж, Стивенсонд ярилцлага өгөхдөө Раханжа 130 настай ч 45 настай хүн шиг харагдаж байсан нь хүмүүст эргэлзээ төрүүлдэг байж. Гэвч түүний үзүүлсэн дотоод бясалгалын зарим увдис англи сэтгүүлчийг бараг л буддын шашинд ороход хүргэжээ.

Стивенсон тэр үед дэлхийд шилдэг гэгдэх гэрэл зургийн аппараттай явсан боловч хичнээн кадр дараад Раханжагийн ганц ч сүүдрийг цаасан дээр буулгаж чадаагүй байна. Даяанч өөрөө гэрэл зургийн хальсанд дүрсээ буулгах дургүй гэдгээ хэлж зөрүүд сэтгүүлчийг зураг дарах болгонд үл мэдэгдэх бясалгалаар хальсыг нь гэрэлд цохиулж орхиод байсан бололтой.

Стивенсон уран арга хэрэглэж даяанчийг далай ламтай зэрэгцүүлэн зогсоож байгаад дурсгалын зураг татсан боловч зөвхөн ганц дээрхийн гэгээнтний дүр гарч, харин дэргэд нь цав цагаан туяа цацарсан гэрэлнээс өөр дүрс байгаагүй ажээ. Стивенсон үхэшгүй мөнхийн тэр даяанчтай хийсэн ярилцлагадаа Далай ламын зургийг тавьж хэвлүүлжээ. Сарын дараа Раханжа даяанч хэнд ч мэдэгдэлгүй нэг д өдөр Гималайн уул уруугаа буцсан бөгөөд энэ үед түүнтэй уулзаж, ярилцлага авахаар дэлхийн өнцөг булан бүрээс хориод сэтгүүлч Дармасалад хүрэлцэн ирсэн гэдэг. Өдөрт аяга цэвэр уснаас өөр юу ч хэрэглэдэггүй ариуссан хүчирхэг даяанчтай уулзах завшаан тэдэнд олдсонгүй. Харин буддын шашны номонд гүнзгий нэвтэрч бясалгал гэгээрлийн туйлд хүрээд амьдралаас тасарсан тийм даяанчид байдаг талаар Далай лам хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн нь "Шинжлэх ухаанд том цохилт ирэв" гэсэн гарчигтайгаар бүр ч илүү дуулиантайгаар хэвлэгдэж байжээ.

Нэг ёсондоо харь гаригийн хүн ирээд явснаас дутахааргүй шуугиан дэгдээжээ. Мөн 1992 онд Түвдийг судалж байсан Францийн хэсэг эрдэмтэд Гималайн даяанч нарын тухай гэрэл зураг бүхий материал хэвлүүлсэн нь бас л олныг гайхшруулжээ. Удалгүй эгэл бус хүмүүсийн тухай ном ч хэвлэгдэн гарлаа. Эрдэмтэд нэгэн даяанчтай таарав. Нас нь барагцаагаар 400 орчим жил гэж тооцогдсон тэр даяанч цасан дунд гал гаргалгүй дулаацах аргыг тэдэнд харуулж зургаа татуулсан нь үнэхээр гайхуулав. Тэгэхэд 45 хэмийн хүйтэнд цээж нүцгэлэн суугаад биенээсээ уур савсуулан ойр хавийнхаа цасыг хайлмагтуулсан үзэгдэл ёстой гайхашруулж орхисон ажээ.

Даяанч тайлбарлахдаа "Хүйтэн шөнөөр мөстэй усанд базсан нимгэн даавуу нүцгэн бие дээрээ нөмөрч биенийхээ илчээр даавуугаа хатааж сургуулилдаг дасгал бий. Нэг шөнө хичнээн олон нойтон даавуугаа хатаана, илч төвлөрүүлэх эрдэм төдий чинээ боловсрон хөгждөг. Ганц шөнийн дотор 60 нойтон даавууг биенийхээ илчээр хатаасны дараа сая цасан дунд галгүй дулаацах эрдэм бүрэлдэн тогтоно гэжээ. Энэ мэт шуугиант нийтлэл одоо хүртэл барууны орнуудад хүчтэй нөлөө үзүүлж олон европ хүнийг буддын шашинг сонирхоход хүргээд байна.

Түүнчлэн 1959 онд далай лам өөрийн 129 бараа бологчийн хамт цаст Гималайн бэрх оргилоор дамжин Энэтхэг рүү дүрвэсэн орголтыг одоо болтол хорьдугаар зууны тайлагдаагүй нууцын нэгэнд оруулдаг. Тухайн үед хятад цэргүүд Лхасаас Энэтхэг орох боломжтой бүх нүх сүвийг битүүмжлэн хааж, агаараас ИЛ-2, ЯК-5 онгоцоор байнга нислэг үйлдэн хянаж байсан гэдэг. Зөвхөн ямар ч хүн явах аргагүй, аюултай үхлийн жимүүд дээр л цэрэг байрлуулаагүй боловч агаарын хяналтанд авсан байжээ. Тэдгээр жимүүд нь 129 байтугай хоёрхон хүн хүртэл явахад бэрхтэй нарийн гүн хавцал, халил, мөсөн голоор хүрээлэгдсэн асар хүйтэн ноёлог ян сарьдгуудыг дайрч гардаг байна. Тиймээс түүгээр хэн ч оргож зүрхлэхгүй гэж тооцоолжээ.

Хожим нь нууц дүрвэлтэд багтан Энэтхэгт цагаачилж гарсан хувраг Лүдүво Бельгийн нэгэн сонинд Далай лам Гималайн уулсад амьдардаг эртний даяанч нарын тусламжтай хэцүү бэрх замыг хялбархан туулсан талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярьснаар орголтыг зохион байгуулсан хүмүүс нь "Нүдэнд өртөх дургүй Гималайн даяанч нар байжээ" гэсэн байдаг.

Бас нэг сонин зүйлийг ярихад гавъяат уулчин Г.Өсөхбаяр 2 дахь удаагаа цаст Гималайн Күэзи оргилд авирсан. Гавъяат тамирчин 2005 онд Балба улсын талаас уг оргилд авирч байсан бол 2010 онд Түвдийн талаас гарсан юм. Тэрбээр Күэзи оргилд Монгол улсынхаа далбайг мандуулчихаад бууж явахдаа мөн л гурван даяанчтай таарсан гэдэг. Тэр байтугай нэг лам нь гараараа даллан, түүнд залбираад "Аян замдаа өлзийтэй сайн яваарай!" гэж цэвэр халх аялгаар өгүүлсэн гэдэг. Мөн уулчин Г.Өсөхбаярын хүзүүнд ямар нэг амьтны соёо шүд зүүлттэй байдаг бөгөөд тэрхүү шүд нь монгол даяанчийн шүд гэж ярих хүн ч байдаг. Энэ тухай Г.Өсөхбаяр бусдад ярих дургүй бөгөөд харин тэрхүү шүд нь түүнийг олон удаагийн авиралтад аюулгүй байдлыг нь хамгаалж байдаг гэх юм билээ. Эцэст нь хэлэхэд дэлхийм хамгийн өндөр настай хүний тоонд цаст Гималайн даяанч нар ордог, тэдэн дунд монгол лам байна гэдэг сайхан санагдаж байна. Бүр 130 настай гэнэ шүү!
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/ha594hc

Tuesday, April 5, 2016

Арван хэмжээсийг дүрсэлж үзүүлье







Бид хэдэн хэмжээст ертөнцөд амьдардаг вэ? Гурав уу? Эсвэл үгүй юу? Ихэнх хүний хувьд бидний нэрлэдгээр эхний гурван хэмжээс тун ойлгомжтой зүйл. Харин зарим нэг нь л дөрөв дэх хэмжээс бол цаг хугацаа гэдгийг мэддэг.

Нэг талаас бид дөрвөн хэмжээст буюу эхний гурван хэмжээс дээр цаг хугацааны нэг зүгт хөдөлсөн хэмжээст ертөнцөд амьдарч байгаа боловч өөрсдийгөө дөрвөн хэмжээст ертөнцөд оршдог гэж тайлбарлаж болохгүй юм.

Дөнгөж эхний дөрөв дээрээ ингэж будилж байгаа хүн төрөлхтөн цааших хэмжээсүүдийг ойлгоно гэдэг нь дөнгөж төрөөд ярьж сурахтай ижил хүнд даалгавар ажээ. Гэсэн хэдий ч бусдынх нь тухай бага зэрэг ярилцъя. Супер утаслагийн онол гэж бий.

Энэхүү онол ёсоор орчлон ертөнц хамгийн багадаа 10 хэмжээст оршдог гэжээ. Харин бозоны утасны онолоор бүр 26 хэмжээст оршдог гэж ч үздэг. Аль нь ч байсан бидний ихэнх нь үүнийг мэдэхгүй, ойлгохгүй. Тэгэхээр Phys.org сайт дээрх сонирхолтой мэдээллийг хялбарчлан, дүрсэлснийг танд хүргэе.

Эхний хэмжээс: Урт буюу эмгэн хумсны урагш чиглэх ирээдүйн замнал. Түүнд урагшаа гэсэн ерөнхий зөнийг бурхан өгсөн гэж үздэг. Мөлхөөд л байх хэтийн хэмжээс...


Ертөнцийн хамгийн эхний хэмжээс нь урт бөгөөд х тэнхлэг дээрх шулуун шугамнаас өөр юу ч байхгүй.

Хоёр дахь хэмжээс: Өндөр


Ү тэнхлэг нэмэгдэж, х тэнхлэгтэй огтлолцсоны ачаар гурвалжин, дөрвөлжин зэрэг дүрсийг бүтээх боломж бүрдлээ.

Гурав дахь хэмжээс: Өргөн буюу хүн хийгээд зарим нэг адгуус амьтны ертөнц. Энэ ертөнцөд хүн болж төрнө гэдэг дээдийн хувь тохиол билээ. Хүн хэмээх бодгаль энэ гурав дахь хэмжээс дээр сэтгэл оюуны төрхөөрөө л адгууснаас ялгагдана. Ялгагдах энэ боломжийг ашиглаж бусад хэмжээс рүү зорчих боломжтой гэж үздэг. Чингэхийн тулд гүний бясалгал хийж дээд гэгээрэлийн зам мөрөөр явах хэрэгтэй. 


Z тэнхлэг буюу өргөн нэмэгдсэнээр бидний хамгийн сайн мэдэх “бодит”/бодит гэдэг нь парадокс учир хашилтад хийв/ ертөнц буй болно. Дүрсээр тайлбарлавал энд шоо, пирамид, бөмбөрцөг мэтийн дүрс бий. Хүн төрөлхтөн буюу бидэнтэй ижил хөгжилтэй амьд биетийн ажиглаж, ойлгож чадах бодит зүйлс энэ гурав дахь хэмжээст хүрээд зогсдог. Үүнээс цаашхи бүхий л хэмжээс онол төдий гэж ойлгох нь бидний амьдралыг арай хөнгөвчилнө.

Дөрөв дэх хэмжээс: Цаг хугацаа


Бидний мэдэхгүй, ойлгож тайлбарлахад физик хэмжээснээс ангид мэт... нөгөөтэйгүүр сонгодог физикийн хуулиудыг үгүйсгэх энэ хэмжээс тун ярвигтай. Ер нь бол дөрөв дэх хэмжээст рүү орвол цаг хугацааг гурван хэмжээст биет эзлэн авсан мэтээр ойлгодог бөгөөд үүнийгээ Тессеракт гэж нэрлэдэг. Эртний домогт өгүүлэх газар товчлох гэгээнтэн нарын сидхи-шид энэ хэмжээсийн түлхүүр нотыг мэддэг гэж үзвэл ямар бол.
Тав дахь хэмжээс: Боломжит ертөнцүүд


Зэргэлдээ ертөнц гэж нэрлэвэл танд илүү ойлгомжтой байх болов уу. Энэ тохиолдолд бидний мэдэх ертөнцөөс үл ялиг ялгаатай дэлхий оршин байна гэсэн үг бөгөөд магадгүй та тэр ертөнцөд арай тарган байж болох юм.

Зургаа дахь хэмжээс: Эхлэлийн цэг нь ижил, бүх боломжит ертөнцүүд


Бүгд нэг гараанаас эхлэн хөгжсөн, бүх л боломжит зэргэлдээ ертөнцүүд энэ хэмжээст оршино гэж үздэг. Тодруулбал манайхтай яг адил Их Тэсрэлтийн нөлөөнөөс үүссэн асар олон зэргэлдээ ертөнц бий гэсэн үг.

Долоо дахь хэмжээс: Эхлэлийн цэг нь өөр, боломжит ертөнцүүд


Боломжит бүх л зэргэлдээ ертөнцүүд оршин байх бөгөөд нэг ялгаа нь өөр өөр эхлэлтэй байх аж.

Найм дахь хэмжээс: Өөр өөр эхлэлтэй, өөр өөр үргэлжлэлтэй, боломжит ертөнцүүд


Улам л хачин болоод байна уу? Өмнөх хэмжээсүүдэд зэргэлдээ ертөнц бүрт таны хувилбар байсан бол энэ хэмжээст орж ирэхэд байхгүй байх магадлалтай, та бүр юу ч байж болно. Үлэг гүрвэлүүд устаагүй ч байх вий.

Ес дэх хэмжээс: Бүх боломжит ертөнц, ямар ч эхлэлтэй байж болох бөгөөд физикийн хууль зөрүүтэй


Есөн хэмжээст оршин байгаа ертөнцүүд боломжит бүхий л эхлэлтэй байж болох бөгөөд физикийн хууль өөр өөрөөр үйлчилдэг байна гэж үздэг.

Арав дахь хэмжээс: Хязгааргүй боломж. 


Товчхондоо та Супер баатар ч байж болно, хаа нэгтээ.

Хэрэв хүний оюун ухааныг ухамсарын түвшинд 100% дээшлүүлж чадах юм бол тэрхүү бодгаль туйлын мөн чанар хийгээд материйн хоосон орон зайг дүүргэж удирдах хэмжээний аугаа хүчийг эзэмших болно. Нэг ёсны та бурхан.