Saturday, March 2, 2013

Эрнст Мулдашев: “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” цувралын “Эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмж”, “Харатийн алтан шаштир”, “Шамбалын өлгийд”


Төвд Гималайд хийсэн дуулиант судалгаа, гайхам үр дүн, хүн төрөлхтөний үүсэл гарлын тухай итгэхийн аргагүй мөртлөө итгэхгүй байх бас аргагүй таамаглал дүгнэлтүүд, орчлонгийн жам ёсны утга учрын тухай эрхгүй эргэцүүлэхэд хүргэх уран сайхны аястай судалгааны цуврал номуудыг бичсэн дэлхийд нэртэй Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев Монголд ирээд буцлаа. Тэр Монголд юу хайж ирсэн юм бол? Хайсан зүйлээ олсон болов уу? Ямар судалгаа хийв? Аялал бүр нь дуулиан тарьж байдаг судалгаагаа манай улсын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэх үү гээд уншигчдын маань сонирхож буй олон асуултад парапсихологч Д.Төмөртогоогоос хариулт авсан юм. Энэ эрхэм Монголын Психотроникийн хүрээлэнг тэргүүлдэг. Эрнст Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” цувралын “Эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмж”, “Харатийн алтан шаштир”, “Шамбалын өлгийд” гурван ботийг монгол хэл дээр цувралаар орчуулан гаргах үйлийг эднийхэн гардан эрхэлсэн юм. Доктор Д.Төмөртогоо Мулдашевийнхныг Монголд байх зургаан өдөр тэдэнтэй хамт байж, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Тэд уулын эзэн, лус савдагийн зургийг авчээ
Э.Мулдашевийн багийнхан Алтай судлалын экспедицийн судалгаагаа Монголд үргэлжлүүлэхээр наймдугаар сарын 28-нд ирсэн юм. Зургаан өдөр ажиллаад есдүгээр сарын дөрвөнд буцсан. Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар явж, хүн чулуу, буган хөшөө, хиргэсүүрүүдийг үзэж харсан даа. 
Тэдний зорьж очсон хамгийн гол газар нь Ховд аймгийн нутаг дахь нэгэн агуй. Тэр агуйд очихын тулд 400 гаруй км явсан. Тэгж зорьж хүрсэн мөртлөө агуйн үүдэн дээрээс хэтрээгүй гээд бод доо. Амаар нь шагайж хараад л бөмбөлөг байна гэчихээд цааш ороогүй. Нэг нь орж, зураг авсан. Тэгээд л Монголд ирсэний хэрэг бүтлээ гэж байсан. 
Энэ агуйд маш олон зосон зураг бий. Ер нь хадны сүг зураг цохиж хийсэн буюу зурсан хоёр янз байдаг юм. Энэ агуйн сүг зургууд зурмал нь. Дэлхийн эртний урлаг судлалын олдвор дотор чухал байр суурь эзэлдэг цуутай зургууд энд бий. Гэтэл Мулдашевийнхан эдгээр зургийг огт сонирхоогүй. 
Хил давж орж ирэхдээ л Монголд нэг гүнзгий нүх байх ёстой. Хаана байна гэж асуугаад байсан юм. 
Тэр хайж байсан нүх нь энэ агуйд байсан. Агуй их өндөрт байрладаг. Ам нь баруун хойшоо наран жаргах зүг рүү харсан байдаг юм. Агуйн ам шувууны сангасаар дүүрчихсэн байсныг наяад оны үед сумын захиргааныхан цэвэрлэсэн юм билээ. Цэвэрлэхээс гадна сангасаар нь ногооны талбайгаа бордох давхар зорилготой байж. Хоригдлуудаар сангасыг цэвэрлүүлжээ. Манайхан л болсон хойно очсон уул хад бүхэн дээр нэр усаа сараачина. Олон үеэрээ дамжин шүтэж ирсэн газар орноо ингэж бузарладаг. Хожим хойно нь очсон хүмүүс тэднийг хараана. Хараахаас ч аргагүй. Өнгөрчихсөн хойноо ч хараалгах үйлийг тэгж л бид хийдэг юм байна. Агуйд очоод харж байхад тэр дүр зураг бас л давтагдаж. Хоригдлууд сангасыг нь ачихад маш их тоос босчээ. Тэр их бужигнасан тоос нь буухдаа хадны сүг зургуудыг дараад харагдуулахгүй болгочихсон байна лээ. Энэ цэвэрлэгээний дараа агуйн нэг хэсэг нурж нүхийг дарсан юм байна. Байгаль дэлхийдээ ёс бус, бохир, бузраар халдсаны уршиг энэ. 
Агуйд орсон хүн нь харанхуйд баахан хар юмны зураг авсан. Юуны зураг аваад байгааг асуухад очоод компьютер дээр хараарай гэж байна. Буцаж ирээд авсан зургийг нь компьютерт харахад зангидсан гарын хэмжээтэйгээс эхлээд хүний толгойн чинээ цайвар, хөхөмдөг, ягаавтар өнгийн бөмбөлгүүд байна. Нарийн ажиглавал чагт маягийн зураастай. Тэд түүнийг хас тэмдэг гэж тайлбарлаж байна лээ. Компьютер дээр маш гоё ялгарч харагдах юм. Бөмбөлгүүд хөдөлгөөнтэй. Олон кадр дарахад байнга байршил нь өөрчлөгдөж байсан. Ийм бөмбөлгүүд Египетийн пирамид, Пасхийн арал, Сирийн агуйнуудад байдаг гэнэ. Мулдашевийнхан дэлхийн дөч гаруй орноор явж, хэдэн зуун агуй үзсэн хүмүүс юм. Тэр дугаргий бөмбөлгүүдийг харанхуйд зургийг нь авахад тодорч харагдана. Хүний юу бодож буйг ойлгодог, ухамсартай энергийн биет. Манайхны ойлголтоор бол уулын эзэн, лус савдаг нь гэж тайлбарлаж байсан. 
Уул ус бүхэн эзэнтэй. Аргадаж, тахиж шүтэж байх хэрэгтэй гэсэн өтгөсийн үг бий шүү дээ. Тэр нь махан бие, цусан зүрхтэй бидэнд харагддаггүй. Хүн мэдээллийн ерэн хувийг нүдээрээ авдаг. Гэтэл энэ чухал эрхтэн маань гэрэл, хурдаас хамаараад маш бага зүйлийг хүлээж авдаг. Долгионыг ч бас үзэхгүй. Тэгэхээр ийм муу багажаар мэдээллийнхээ ерэн хувийг авдаг хүн бүхнийг мэддэг чаддаг гэж болохгүй байгаа биз. Энэ энергийн биет хальсны аппарат, видео камерт харагддаггүй гэнэ. Зөвхөн дижитал аппаратаар л хардаг юм байна. Орчин үеийн энэ их мундаг тоног төхөөрөмжүүдийг зохиож бүтээхээс өмнө хутагт, хувилгаад, гоц чадвартай хүмүүс л тэдгээрийг харж мэдэрдэг байж. Манайхан уул усаа хэн ч хамаагүй очоод тахиад байдаггүй, лам хувраг бөө удганаараа тахиулдаг нь учиртай л хэрэг. 

Пасхийн арлынх шиг нууц агуулсан нүхнүүд Монголд бий
Пасхийн арал Алтайн нурууны дор, дэлхийн нөгөө талд Чилийн нутаг, Номхон далайн гүнд байдаг. Тэр арал дээр гүнзгий нүхнүүд байдаг гэнэ. Мулдашевийнхан тэр нүхнүүдийг Монголд байх ёстой гэж ирсэн юм байна. Хайсан нүхээ ч олсон. Энэ нүхнүүдийг бас манай говьд байх ёстой гэж байна. Ирчихээд асууж сураад үзэхэд үнэхээр Дундговь аймгийн нутагт тийм нүхнүүд байдаг гэж сонслоо. 
Мулдашевийн онолоор бол галав юүлэхийн өмнө Алтайн нуруу, Пасхийн арал хоёр дэлхийн хойд урд туйл байжээ. Сүүлчийн усан галав юүлэх үеэр Монгол нутаг хэсэг хугацаанд хуурай, хүн амьдрах бололцоотой байж. Энэ үеийнхний анхны хүмүүсийг монгол нутагт амьдрахад тэр энергийн биетүүд бүхнийг зааж сургасан юм байна.
Бид нэг зүйлийг огт анзаардаггүй явсан юм билээ. Монголын нууц товчоо Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Хоо маралын хамт тэнгис гэтэлж ирээд Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж гэж эхэлдэг. Тэр тэнгис нь хаана байсан, юугаар гаталж, хэзээ ирсэн юм гэдгийг ерөөс анзаарч байсангүй. Мулдашевийн онолтой холбоод үзэхэд тэр өгүүлбэр хоосон биш болж таарч байгаа биз. Мулдашевийн ном дээр галав юүлсний дараах тэр их усан дотор хүнтэй төстэй амьтан байсан гэж өгүүлдэг. 
Бурханы сургаалд амьдралын эх ус, амьтны эх загас гэдэг шүү дээ. Бидний биеийн ерэн хувь ч ус байдаг гэдэг. Тэгээд бодохоор энэ амьдрал уснаас үүссэн гэдэг оргүй ч зүйл биш дээ. 
Сэтгэх гэдэг тархин дотор болдог үйл явц. Буддын шашны сэтгэл төдийтний онолд хүний бодол санаа, оюун ухамсар тархиныхаа гадна талд байдаг гэсэн үг бий. Түүнээс нь бодол санааны сайн муугаас шалтгаалаад сайн муу энерги гардаг. Үүнийг л аура, гэрлэн бүрхүүл гээд байгаа юм. Хуучны бурханы зургууд бүгд гадуураа хүрээтэй шүү дээ. Тэр нь энэ гэрлэн бүрхүүл. Махгал, Дэмчиг, Миеэгомбо зэрэг их догшин бурхадынх бол бүр улаан гал бадарсан байдаг юм. Ногоон дарь эх, Цагаан дарь эх зэрэг нигүүлсэнгүй зөөлөн бурхадынх зөөлөн шаргал өнгөтэй.
Бүх биеийн гэрлэн бүрхүүлээс гадна толгой нь тусдаа гэрэлтэй ч бий. Тэр толгойн гэрэл нь сэтгэх явцад гарч буй сацруулалтын зураг юм байна. Хүний бодол ухаан, сэтгэл санааны өөрчлөлт энэ гэрлийн сацруулалтад нөлөөлдөг. 
Хэн нэгнээс хайрын сайхан үг сонсож буй залуу эмэгтэйгээс нэг өөр, бусдаас хатуу ширүүн үг сонсож, гомдож бухимдсан нэгнээс бас нэг өөр гэрэл сацарч таарна. Одоо бол хүний гэрлэн биеийг мэдэрдэг аппарат бүтээгдээд зургийг нь авдаг болчихсон байна шүү дээ. Бид хайр дурлалыг зүрхээр төлөөлүүлээд байдаг. Хоёр хүний л гэрлэн бие нийлэхээр зүрх маягийн хэлбэр гарч ирж байгаа хэрэг. Ингэхээр бие нь сэтгэхүйн сав болж байгаа биз. 
Мулдашев одоогийн хүн төрөлхтөн үүсэх үед анхны хүмүүсийн суурьшсан газар нь Монгол нутаг гэсэн бусад эрдэмтдийн дүгнэлтийг баталж байна. 
Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын Бага Ойгор гэдэг газар өргөөшөө бүтэн хагас, уртаашаа 15 км газар эзэлсэн үй түмэн хадны сүг зураг бий. Бараг хагас өртөө газар гэсэн үг. Алтай таван богд руу тулж очсон Монголын баруун хил газар л даа. 
Дэлхийд судлагдаад байгаа тэрэгний дүрстэй хадны сүг зурагны дийлэнх нь Монголд, энэ газарт байдаг юм. Монголын нууц товчоонд гэхэд л хасаг тэрэг, харуутай тэрэг, өлжиг тэрэг гээд тэрэгний тухай арав гаруй удаа гардаг. Энэ эргэх хүрдийг нүүдэлчид бий болгосон. Баянхонгор аймгийн нутагт бас гурван морь хөллөсөн сүйх тэрэгний зураг бий. Энэ бүхэн Монгол нутагт анх хүн, тэрэг үүссэн гэдгийг баталж буй юм. 
Шинжлэх ухаанд Мулдашевийнхны оруулж буй асар том хувь нэмэр бусад эрдэмтдийнхээр батлагдаж байна. 
Буган хөшөөн дээрх дүрс буга уу, усны амьтан уу? 
Мулдашев зорьж очсон агуйдаа хүн загасны зураг байх ёстой гэсэн нь үнэхээр байсан. Тэд человек рыба гээд байгаа. Минийхээр бол дельфин ч юмуу пингвинтэй төстэй. Гэхдээ яг тийм гээд хэлэхэд бөгс нь хавтгай, сэлүүргүй л дээ. 
Манай нутгаар түгээмэл байдаг буган чулуун хөшөөн дээр шувуун хошуутай, угалзан эвэртэй амьтны дүрс зураг байдаг шүү дээ. Үүнийг бугын зураг, урлагийн хийсвэрлэлээр ийн зуржээ гэж манайхан тайлбарладаг. Мулдашев эд нар үүнийг усны амьтан гэж үзэж байгаа юм билээ. Буган хөшөөн дээр байдаг бидний буга гэж нэрлэдэг амьтны дүрсийн дээд бүслүүр болох бөөрөнхий дүрсүүдийг далайн хөөс, доод хэсгийн ташуу хөндлөн, бөөрөнхий янз бүрийн хэлбэртэй байдаг зураасуудыг далайн ёроол гэж тайлбарлаж байх юм. Харин хамгийн дээр байдаг бидний нар гэдэг ганц бөөрөнхий дүрсийг атмосфер гэж байна. Буга юм бол хөл нь хаана байна, ийм шувууны хошуугаар яаж өвс идэх вэ гэж тэд асууж байсан. Үнэхээр бараг л хөлгүй байдаг даа. 
Энэ бүхний үр дүнд Мулдашевийнхан ойрын хоёр жилийн дотор Монголд удаан хугацааны ултай судалгаа хийхээр томоохон экспедици зохион байгуулж ирнэ гэж амалсан. 
Эцэст нь монголчууддаа хандаж хэлэхэд ариун дагшин газраа хэнийг ч хамаагүй дагуулж очоод бохирлож бузарлан элдвийг сараачдагаа болихсон. Бидэнд л үг хэлдэггүй болохоос тэр газар орны эзэн савдаг нь хийдгээ хийж, сахьдаг юмаа сахиж байгаа. Хар буруу санаж очсон хүнийг андахгүй. Аливааг мухар сохроор шүтэх албагүй ч танин мэдэж ухаарах ёстой. Өөрийгөө сэхээтэн гэж нэрлээд харийнхныг дагуулж очин харуулын айлыг элдвээр харааж зүхдэг хүмүүс ч бий гэнэ. Агуйн харуулын албаны айлаас газар орондоо өргөх сүү, цагаан идээний зүйл гуйхад нүд нь орой дээрээ гарч байсан. Энэ олон жилийн хугацаанд ийм зүйл гуйсан хүн нь ганц би гэнэ. Агуйд оруулахынхаа өмнө би арц, хүж асаан уугиулж, идээ цагаагаа өргөөд хэл буруутай ч сэтгэл зөвтэй хүмүүс авчирлаа гэж аргадан гуйсан. Тэд ч дөнгөж амаар нь орчихоод л буцаж гарч ирээд нэгийгээ оруулсан нь архи огт уудаггүй хүн байсан. Архи уудаг хүн орохоор яадаг юм бэ гэсэн сониуч асуулт тавихад толгой эргэж, дотор муухайраад байж суух аргагүй болдог гэж байна лээ. 
Ерээд оны эхээр агуйн дэргэд нэг хүн жуулчны бааз байгуулахаар байшин барьж эхэлсэн юм байх. Удаа ч үгүй тавь гаруй үхэр нь үерт урсаад амьтан хүнээс асуухад газар нутаг зохихгүй нь гэж л дээ. 
Тэгээд л байшингаа буулгаж аваад явахад цутгасан хундаам нь үлдэж. Нутгийнхан нэг бус иймэрхүү тохиолдлуудыг ярьж байна лээ. Онгон дагшин газраа ашиг олно хэмээн зоос болгож харах нь маш буруу. Энэ бүхнийг монголчууд маань сайн санаж яваасай.
Мулдашевийнхныг гайхашруулсан монгол залуу 
Мулдашевийн судалгааны багийн гишүүн Сергей Селиверстов Ховдын төвийн хуучин зочид буудлын хоёр давхарын нэгэн тагтан дээр зогсож байлаа. Ойр зуурыг ажиглан гэнэ сэрэггүй зогсоо түүнийг гудамжаар явж байсан нэгэн монгол залуу хараад, та Селиверстов мөн үү хэмээн асууж, Мулдашевийнхныг гайхашруулав. Хязгаар нутгийн жирийн нэг монгол залуу Мулдашевийн номуудыг уншиж. Тэгэхдээ зүгээр ч нэг сониучирхан уншаад өнгөрсөнгүй. Бүр багийн гишүүдийнх нь зургийг хараад таних хэмжээнд уншсан байсан нь дэлхийгээр нэг хэрэн хэсэж, дол цохьсон нөхдийг гайхуулж, бас баярлуулж орхив. Тэд хамтдаа зургаа авахуулж, түүгээр ч зогсохгүй ноён Селиверстов Сергей Полканский гэсэн шинэ нэртэй болжээ. Хоёр давхарын ердийн нэгэн тагт ч бас гэрэл зургийн хальсанд бууж, Мулдашевийнхны Алтайд хийсэн судалгааныхаа тухай бичих дараагийн номд байраа эзлэх нь тэр. Мулдашевийн чих дэлдийлгэсэн цуврал номуудыг Монголын уншигчдад ийм хэмжээнд хүргэж чадсан орчуулагч нь хориодхон настай Мэндсайханы Пүрэвжав хэмээх оюутан охин бий. 
Тэднийг баярлуулж, гайхашруулсан монгол нөхөд нь үүгээр тогтсонгүй. Биологч эмэгтэй Оюунчимэг, Ховдын Багшийн их сургуулийн дэд захирал Цэдэв, бас нэгэн бизнесмен залуу эд хэд өнжин хонон хүлээж байж уулзаад Мулдашевийнхны хэлснээр гайхалтай элэгсэг дотноор хандаж үдэн гаргаж өгчээ. Үдэлт л болсон хойно ууж, дуулж. Монгол нөхөд нь орос дуу дуулахад оросууд ганц бадаг л түрэхээс хэтэрсэнгүй ичиж үхэх дөхсөн гэнэ. Дэлхийн дөчөөд орноор хэрэн хэсэхдээ ийм найрсаг дотно, үнэн сэтгэлийн хандлагыг монголчуудаас л мэдэрлээ. Хүн төрөлхтөний хөгжлийн оргил гээд байгаа тэр Америкт чинь гэхэд л хүн хүндээ чоно байдаг газар шүү дээ хэмээн яриад Мулдашевийн нөхөд Монголд дахин ирэхээ амлан буцсан байна.
Анхааруулга:



Batchuka Bodonguudhttp://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=152493

.: Asuult Sambar Maximus :. • View topic - � Эрнст Мулдашев- Хүн мичнээс үүсээгүйforum.asuultserver.com
21 February at 21:18 · Like · Remove Preview


Dulguun Batartsogt ene nom chamd baigaa uay chi ynshan yy
21 February at 22:57 · Like


Batchuka Bodonguud Unshsan, bugdiig ni oyutan baixdaa unshaad duussan
21 February at 23:02 via mobile · Like


Dulguun Batartsogt haij baigaad olj ynshih nomnyydiin mine neg
21 February at 23:04 · Like


Batchuka Bodonguud aan neg ni pdf mayagaar door baigaa tataad abaarai naizaa.
21 February at 23:11 via mobile · Like


Ariuntamir Lkhagvasuren Хүн угаасаа л бичнээс...
22 February at 00:33 · Like


Batchuka Bodonguud bi margahgui ene logixiin asuudal, yamar untsuguus xarna ter bair suuri unemshiltei baidag. Bi chinii tald
22 February at 00:37 via mobile · Like · 2


Batchuka Bodonguud
22 February at 00:38 via mobile · Like


Ariuntamir Lkhagvasuren Зарим эзотерик судлалд хүний доройтсон хэлбэр мич, мөн эрэгтэй эмэгтэй хүйс Лемурын үед салж гарахад хүмүүс амьтантай нөхцдөг байсан гэнэ. Тэгээд тэрнээс бич үүссэн гэж байдаг юм байна.
22 February at 00:42 · Like · 1


Batchuka Bodonguud Aan, sonirxolotoi conception baina tegehleer xubisaliin yabsad yanz buriin turul zuil uusch udaa daraa muxsun baix ni. Atlantida, Lemuriin erin ued hun tugs baisan gej uzdegch atlantida yagaad sunuj muhsuniig todorxoi sain ul suuritai barimtaar batlax zuils oldoxgui tsuungui tsagiig abch udlaa ulmaar domog xebeer edugee ued baisaar l baina. Chuxam Esoteric onold xubisaliig uguisgeed baigaa yum shig sangaddag. Theosophy onol bugdiig batlaxgui baigaa murtluu odoog hurtel ami buxtei baigaag ixenx xumuus oilgoogui murtluu itgeseer baix yum. Tegexleer anxnaasaa tsalig shutleg xumuusiin uxamsart suusan baij. Xun neg bol adguus neg bol esoteric medlegee geesen negen xugjliin deed gogtsoond xursen zuilch yum shig.
22 February at 00:56 via mobile · Like · 1


Bayaraa Natsagaa sonirholtoi nom bsan shuu.
22 February at 02:54 · Like


Chinbaatar Bazargur Bodonguud Тэгээд юунаас үүссэн юм бэ? Энэ номон дээр юу гэсэн байна?
22 February at 12:54 · Like


Batchuka Bodonguud хоол хүнсний хэрэгцээ цаг хугацааны аясанд хувьсан байдаг. Мөн хөдөлмөрлөх, хүнсны орц найрлага улам нарийн болж ирсэн тал ажиглагддаг. Бүдүүн ширхэгтэй хүнсний агуулга багасч хүнсний нарийн холимог ихэсч үүнийгээн дагаад тэдний эрүү, уураг тархины хэмжээ биеийн ерөнхий төрх нарийн зохион байгуулалтад жам ёсоор хэлвэрээн хадгалж ирсэн гэж үздэг. Одоогийн хүний зэрэгт хүрэхийн тулд хүн төрлөгтөн 6 сая жилийн доод төрөлт Рамапитекээс--- 3-2.5 сая жилийн Австралопитек хүрэх хугацааг хамгийн ихээр туулсан ба Чулуун зэвсэгээ атгасаар дариу хамгийн урт 3 сая жилийг ардаа өнгөрөөжээ.
22 February at 19:39 · Like



Batchuka Bodonguud Тэдний үйл хөдлөл амьдралын идэвх улам гаргууд сайн болсон ба ялангуяа Дээд чулуун зэвсэгийн үед(МЭӨ 45 000, 40 000 -15 000, 10 000 жил) Хоёр зүйл хүн төрлөгтөны салаалалтанд жинхэнэ шийдвэрлэх тулаанууд үүсч эхэлсэн ЭНЭ нь Орчин үеийн хомо сапиенс болон нөгөө салаалалт болох Хомо неандертал чуудын дундах амьдралын төлөөны тэмцэл зэргээс илтэд ажиглагддаг юм.http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/06/blog-post.html
Неандертальчууд амьдралын төлөөны тэмцлийн чадвараар суларч байсан ба байгалийн дарамтад өртөж нийгэмийн зохион байгуулалт сайн байсангүй.., Орчин үеийн Хомо сапиенчуудаас ур чадварын хувьд нарийн зохион байгуулалтаар дутмаг..,улмаар мөхөлийн талруу орсон гэх ба зарим нэг онол дээр байгалын дарамт мөстлөгтэй холвох нь бий (Тахал-өвчлөл). 
Энэ зүйлийг дурьдах учир нь бидний өвөг дээдэс одоогийн хөгжлийн түвшинд хүрэхийн тулд маш их байгаль нийгмийн дарамт шударга бус зүйлтэй учирч өнөө үед хүрсэн нь мэдэгддэг. Дээрхи гавалуудын давтамж бүхэн өөр өөрийн гэсэн хувьсалт амьдралын агуу дүр түүхийг өгүүлж буйг илтгэж байгаа юм. 
БИД тэгээдч хөгжил дэвшлийн өндөр түвшинд хэзээч хүрэхгүй ба Хүрээд байна гэсэнч бидний өгөдөл хэтэрхий их ба дэндүү их хугацааг шаардаж буй юм. Байгаль ээж биднээс түрүүлээд Дээлээ солино бизээ..,

卐 BATCHUKA_BODONGUUD 卐: Адгууслаг шинжээс сэтгэл оюуны төрхтөнbodonguudbatchuka.blogspot.com

22 February at 19:39 · Like · Remove Preview

22 February at 19:39 · Like · Remove Preview


Batchuka Bodonguud HOMO HABILIS
Homo habilis-ийн амьдарч байсан хугацаа ойролцоогоор нь 2.4-ээс 1.4 сая жилийн үе юм. Homo habilis анхны хүний өвөг дээдэс бөгөөд зүүн өмнөд африкийн нутгаас олдсон. Ойролцоогоор хувьсал нь Pliocene-ний сүүл буюу Pliestosene-ний эрин үе 2.5-2 сая жилийн тэртээ үед хамаарагддаг. Australopithecus –ээс салаалсан гэж шинжлэх ухааны хүн судлал нотолдог.
Тэд чулуу болон амьтны ясан зэвсэгтэй байжээ. Хамгийн анхны Гоминид нь http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/12/homo-habilis-homo-habilis-2.html
Олдувайн чулуун зэвсэг бүтээн хэрэглэж чаддаг байв. Энэ төрлийг Louis Leakey нээсэн ба тэр дариудаа "Гарийн уртай" хүн хэмээн нэрлэсэн гэдэг. Australopithecus-ийн дараа гарч ирсэн шинэ зүйл Homo-гийн төрөлд улмаар оруулсан. Энэ нь анхны хүн бий болох зүйлийн төрөлд оруулсан онцлогтой.
Энэ нь магадгүй эртний massive–ны төрлийн мичтэй ижилхэн. Homo Rudolfensis болон Homo habilis-ийн тархины багтаамж нь орчин үеийн хүнийхээс бараг хагас бага хэмжээтэй байдаг юм. Бие бүтэцийн хувьд сармагчинтай зэрэгцүүлэн харах юм бол бараг л адилгүй. Homo habilis –ийн олдвортой цуг ихэнхдээ болхи чулуун зэвсэг олддог. Палеоантропологийн судалгаа нь эртний хүний олдвор дээр хийгддэг ба эртний эд өлөг, хүний зан заншил дээр судалдаг .
Орчин үеийн палеоантропологийн шу-н нь эрчимтэй хөгжиж эхэлсэн үе нь 19 зууны үе бөгөөд Neanderthal хүнийг олсон үеээс албан ёсоор эхэлсэн. 1859 онд араг ясыг олсоноор эртний мичин төрлийн хүний ижил морфологи бүхий онцлогийг хэлэлцсэн. Энэ оролдлого нь биологийн хөгжлийн дэд зүйлд оруулах алхам болсон юм.
“On the Origin of species” номоо Чарльз Дарвин өмнөх үеийн мэдээлэл дээр үндэслэн зохиосон. Дарвины анхны номонд хувьслын тухай санааг оруулснаар хүний хөгжлийн тухайд авч үзсэн алдартай зохиол болсон Үүнд: "Хүний үүсэл түүхэн хөгжлийн энгийнээс дээд шат хүртлээ хөгжсөн" гэж Дарвин бүх тэмдэглэлдээн бичиж байлаа. Гэвч уг санаа өмнөх үеийн онолийн шийдвэрийг илүү их сайжруулжээ.
Хүний хувьслийн хандлагад Thomas Huxley ба Richard Owen нарйн дунд нэлээд маргаантай байсан. Huxley 1863 бичсэн "Evidence as to Man-s place in Nature" номондоо хүн ба бичний хоорондын ялгаатай ба төсөөтэй талийг дүрслэн жишээд үнэмшилтэйгээр тайлбарласан байдаг.
Дарвин мөн шинэ санаагаа "The descent of man"-доо бичсэн нь улмаар алдаршсан юм. Дарвины амьд байгалийн хөгжилт үүслийн онолтой ижил санааг дэмжсэн эрдэмтэд бол Alfred Russel Wallace ба Charles lyell –ийн санаанууд оюун ухаан мэдрэмжүүд үүссэнээр тайлбарлагдсан байдгаараа үндсэн санаагаан нэгтгэж чадсан байдаг. Дарвины алдарт бүтээл болох "Natural selection" буюу Байгалийн шалгарал номонд их тусгагдсан. 19–р зууны үеээс эхлэн Шимпанзе ба Гориллаг хүний төрөлд хамгийн ойрхон хамаатан садан хэмээн үзэх болсон.Дээрхи эрдэмтэдийн үзлээс хойш Carolus Linnaeus эрдэмтэн эртний сармагчнаас салаалсан нь дамжиггүй , тэгээдч сармагчины морфологи шинж зэрэг нь төсөөтэй,хүн нь сармагчаны ойрхон төрөл байх өндөр магадлалтай хэмээсэн .
-Байгаль дээр хүн үүссэн газар нь таамаглаллаар эртний африкийн газар нутаг дээр байсан тухай археологийн шинжилгээны олдворуудаар батлагдаж байна.http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/12/blog-post.html
1920 онд hominid-ийн олдвор африкаас олдож байсан. Үүнийг 1924 онд Raymond Dart Australopithecus africanus хэмээн нэрлэж тодорхойлсон. Australopithec-ийн хэв маягийн байдал харагдацаараа хүүхэдтэй төстэй жижиг байсан ба түүнийг агуйн дотроос олжээ. Удалгүй <Taung Child> Таунгийн хүүхэд хэмээн алдаршсан . Учир нь өмнөд африкийн таунг газарт олдсон юм.

卐 BATCHUKA_BODONGUUD 卐: Учир нь хүн төрөлхтөны эртний өвгийн түүхэн замнал нь шулуун дардан байсангүbodonguudbatchuka.blogspot.com

22 February at 19:41 · Like · Remove Preview


Batchuka Bodonguud Харин философи, байгалийн шинжээчид Дарвинаас бүр өмнө хувьслын үзэл санааг үлэмж ерөнхийгөөр гарган бичиж байсан байдаг.
Жишээлвэл 18 зууны францын материалист Д.Дидро дүрсүүдийн хувьсах бололцооны тухай үндэслэлийг дэшүүлж байсан. Өмнөх үзэлтнүүдээс ялгагдах тал бол тэрээр зөвхөн таамаглалаар хязгаарласангүй ,харин асар их эмпирик материалаар үндэслэж, дүрс үүсэх хэд хэдэн зүй тогтолыг томёолжээ.
22 February at 19:52 · Like · 1


Batchuka Bodonguud Сонгодог байгалийн шинжлэлийн дотор эхлээд геологид "Актуализмын зарчим , өөрөөр хэлвэл геологийн түүхийг судлах Lyell-ийн онол арга зам бөгөөд тэрээр Кюбигийн сүйрлийн онолийн оронд байгалийн хуулын байнгын үйлчлэлээр газарын гадаргуу болон түүн дээрхи амьдралын бүх хэлвэр нөхцөл аажим хувьран өөрчлөгддөг тухай сэтгэлгээг дэвшүүлсэн". Дараа нь Эволюционизм эрчимтэй хөгжсөн юм. К.Маркас нэг бус удаа цохон тэмдэглэж байжээ."Хүн гагцхүү түүхэн үйл явцын үр дүнд бодгаль болон ялгардаг ,тэр нь анхлан ..,
Хүн төрөлт амьтан
Овогийн амьтан
Сүргийн амьтан болон гарч ирдэг" К.Маркас и Ф.Энгелис Соч Т 46.4 с. 18-486 гэж бичиж байжээ.
Палеоантропологийн дотор Английн нэрт биологич Дж.Б.С. Холдеин шалгууруудын ролийг хэм хэмжээ хэлвэрийн харьцаа нь газарын таталтын хүч Жишээлвэл –Хүний биеийн хэмжээ үүнээс шалтгаалдаг.., хорхой шавьжны хэмжээг хязгаарладаг усны гадаргуугын татах үйлчилгээ зэрэг хүчин зүйлээр тодорхойлогддог нөхцөл байдалд анхаарлаа хандуулж байна.
Үүнд далдыг шүтэх теологийн хүчин зүйлийг үгүйсгэсэн нь илэрхий бөгөөд антропологийн Шу-нд бурханчлан хандахгүйг миний үзэл бодол болон үе үеийн сэтгэгчид нотолсоор байна.
22 February at 19:54 · Like · 3


No comments:

Post a Comment