Хувьсал хөгжлийн онолд Байгалийн амийн гинжин холбоог нэг үүтгэлээс салбарласан хүйн холбоотой төрөл зүйлүүд хэмээдэг. Харин Библид өгүүлдэг Амийн мод нь яг үүний ижил загвартай агаад сэдвийнхээ хувьд ялгаатай болчихсон нь утгийг төөрөгдүүлдэг. Сударт Оюун санаа, Ухамсарын төөрөгдөлд орсон мэтээр Бодгалийг өгүүлсэн нь байгалийн шалгаралийн суурь үндсийг бүрэн алдагдуулжээ. Улмаар Тэнгэр нь хүнийхээ эсрэг дайсан болсон. Иймийн учир бидний бие болоод оюун ухааны төлөвшил жинхэнэ адгууслаг байгалийн мөн чанараас алслан хэтийдэж Хиймэл Био Робот мэтээр Библи сударт дүрсэлсэн байна. ...Эцэст нь Тэнгэр хүн төрөлхтөнийг хараасан учир Логихийн эсрэг төгс бус Логих үгүйг гэрчилсэн. Бүхнийг бүтээгчийн зорилго нь юу байв? Тэрээр Хүн хийж тоглоогүй нь ойлгомжтой.
Эрэгчин нь Зовж зүдэрч өрхийг толгойлж хооллох төдийд, Эмэгчин нь Мах цуснаасаа хагацан байж их зовлонгийн үйлээр удам залгах хүүхэд төрүүлнэ... "Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна" гэж хараав.
"-Чи эхнэрийнхээ үгийг сонсож, "Бүү ид!" гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараал хүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно. Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ." Эдгийр Ишлэл тус бүр Төгс Тэнгэр Үгүйг өөрөө өөртөөн номлох бөгөөд тэр Тэнгэр нь эцсийн эцэст Байгалийн шалгаралд бууж өгсөн мэт ажиглагдана... (Гайхамшигт бүтээлээ өөрөө хараасан нь бүгдийг хийж чаддаг бүтээгчийн төгс үгүйг давхар батална). Цөөн үгээр бол Тэнгэрийн үйл шудрага бус байсан нь түүнийг буруутгах Логих энэ болно.
Учир нь Библид... ХАОС дундах Тэнгэр бүгдийг Зургаан Өдрийн турш бүтээсэн гэдэг. Тийм бол яагаад Бүтээлээ хараав?
"Тэнгэр бүгдийг хийж чадах байж."
Амийн Мод---- Эхлэл 3:24, "Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ."
The Tree of Life-----: Genesis 3:24, "So he drove out the man; and he placed at the east of the garden of Eden Cherubims, and a flaming sword which turned every way, to keep the way of the tree of life."
06.10.13Adam Eva 1861 Mihaly Zichy |
Таний хувьд библийг дутуу уншин төөрч бага зэрэг буруу ойлголттой болсон байна. Үүнийг Бурханы үгэн дээр бүдрэх гэж хэлдэг.
ReplyDeleteБурхан Адам-г бүтээж газар дэлхийн бүх эрх мэдлийг өгсөн. Бурханы дайсан гэж бий дайсан Адамыг уруу татаж хуурч мэхлэн Бурханы эсрэг болгож газар дэлхийг захирах эрх мэдлийг авахыг хүссэн. Адам-г шууд Бурханы эсрэг болгож чадахгүй тул Ева-р дамжуулж эсрэг болгосон.
Ева - г дайсан мэхлэхдээ та нар жимс идвэл Бурхан-тай адил сайн мууг мэддэг болно. Бараг цаашид өөрсдөө Бурхан - аас хамааралгүй сайн мууг мэдэж амьдрах болно мэтээр ойлгуулсан.
Эхлэл [3]
5 Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.
Хүн төрөлхтний амьдрал өдөржин, шөнөжин ажиллаад баяждаггүй, сансан хүссэн юм бүхэн хясаад бүтдэггүй, мөнгө олсон ч янз бүрийн гарз гараад олсон мөнгө тогтдоггүй, харин хүмүүс азтай учрал тохиолоор учраа тохироо бүрдэж хөрөнгө чинээг олдог.
Нэг байранд амьдардаг, ажилладаг хүмүүс бие биенээ танихгүй нь байдаг. Хүмүүс хоорондоо ерөөлөөр уулздаг. Сүнслэг хил хязгаар тогтоогдсон байдаг. Энэхүү хүний амьдрал Бурхан хүмүүстэй байгуулсан сүнслэг "ГЭРЭЭ" ний доор, энэ бүх тайлбарлашгүй амьдрал явагддаг.
Бурхан хүнтэй байгуулсан анхны "ГЭРЭЭ"
Эхлэл [2]
16 Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв.
-Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно.
17 Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав.
Бурхан бол ариун ариун ариун. Бурханы тушаалын эсрэг зүйл хийх нь нүгэл юм.
Энэ сайн, мууг мэдүүлэгч модны жимснээс идвэл чи сүнсний үхэлд хүрнэ гэдгийг захисан. Харин дайсан Ева-р дамжуулж Адам - д тэр модны жимсийг идүүлэхээр ятгасан. Бурхан ы гэрээг зөрчүүлэх үйлдлийг хийхийг өдөөсөн юм. Адам ятгалганд орж өөрийн сонголтоороо Бурханы тушаалыг зөрчсөн. Харин хүний ур удам Христэд итгэн Түүний тушаалаар амьдрахыг өөрсдөө сонговол буцаад Бурхантай эвлэрнэ. Христ бол ганц зам.
Иохан [14]
6 Есүс
-Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
2 Коринт [5]
19 Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.
20 Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгаж байгаачлан бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ.
21 Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.
Дараан нь Адамын удам Ноа - тай байгуулсан солонгын ГЭРЭЭ...... хүмүүсээс онцгойлон Израйльд хууль өгч өөрийн үндэстэн болгосон ГЭРЭЭ ... эдгээр нь библийн "Хуучин ГЭРЭЭ" юм. Бурханы төгс төлөвлөгөө буюу Есүс Христ ээр дамжуулан Израйль төдийгүй бүх үндэстэнтэй байгуулсан Сүнсний хууль буюу "ШИНЭ ГЭРЭЭ" нд бид амьдарч байгаа. Ухааран нууцуудыг нь таньж мэдээрэй надаас асууж болно. centos.rh@gmail.com
Баярлалаа танд, олон жилийн өмнө сэтгэгдэл үлдээжээ. Би дахин нягталж үзнэ ээ. Учир нь цаг хугацаа улиран одох бүр шинэ зүйлс улам ихээр тодорч байна.
ReplyDelete