Ярих ярилцах урлаг
Хүний ярианаас тэр хүний соёл боловсрол хүмүүжлийн хэр хэмжээ, үзэл бодол зэрэг олон зүйлийг мэдэж болдог билээ.
Хүнтэй ярихдаа эхэлж мэндэлдэг ёстой Ямарч хүнтэй хэт чанга биш хэт нам биш сайн сонсогдохоор ярилцагч өөдөө ширтэхгүй зөв харж намбалаг түвшин тогтуун тайван хэт удаан биш хэт ширүүн бишээр ярьдаг ёстой.
Хуруугаараа чичиж дохиж зангах мэтээр элдэв маяг хөдөлгөөн үзүүлэн хэт цээргүй марзан бүдүүлэг ярих ёсгүй. Хэт мэдэмхийрч үнэмшилгүй ярих худал хэлэх хүн гүтгэх муулах, шоолох, элэглэх, доромжлох, үл тоомсорлох дүр үзүүлэн ярих ёсгүй. Хүний ажил албаны цаг алдуулахгүйгээр товч бөгөөд тодорхой ярьдаг нь соёлт хүний ёс. Боловсрол соёлтой ухаалаг хүмүүс ярих явцад санал зөрвөл уурлаж хэрэлдэхгүйгээр учраа олдог.
Монголчууд хэрэлдэх, маргалдах, нудрага зөрүүлэхийг ихэд цээрлэдэг уламжлалтай. Хүнтэй ярихдаа хуурмаг инээн зохицгүй байдал гаргахгүйгээр нүүрний баясгалантай ярьдаг,
Хэрэггүй үг хов яриа буюу хүний ам булааж уралдан ярих ёс огтхонч байхгүй. Хүнийг муулах, шалгаах, өөрийн бодлоо тулгах хувийн амьдралыг нь хэт сонирхох, сонсож мэдэх гэж шалгаах, сонссон дуулсанаа ярих, цуу тараах гадаад үг оруулж ярих олуул байхдаа шивнэж онцгойрон ярих бичгээр харилцах ёсгүй.
Хүнтэй ярихад хатуу баримтлах зарчим бол яриа дуусных нь дараа ярьдаг ёстой. Ам булааж уралдан хэрэггүй дэмий эх захгүй ярихад манай ард түмэн ихэд дургуйцэн эмээлээ гэдсэндээ авсан морьтой зүйрлэн зэмэлдэг.
Монголчууд нууц алддаггүй ёстой. Ярихдаа этгээд үг зүхэл огтхон ч хэлдэггүй. Ялдамд тэмдэглэхэд зүхлийг хараал хэмээн ярих нь язгуураас буруу зүйл мөн.
Хараалыг хэн дуртай нь хийж чаддаггүй. Хараал хийх тусгай ёс журам байдаг агаад хараал хийхийг ихэд хориглон цээрлэж, сүм хийдэд хараалийн сударийг нууцлан хадгалдаг.
Харин зүхэж хэлхэд баримтлах ёс журам гэж байдаггүй. Хэн дуртай хүн сэтгэл хямарсан, бачамдсан сандарсан зэрэг үедээ сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөн санамсаргүй хэлдэг бүдүүлэг хэллэг юм. Ийм тул хараал биш зүхэл хэмээн ярьж хэлэх нь зөв юм.
Ярилцаж дуусныхаа дараа заавал талархал илэрхийлдэг юм. Жишээ нь: Та сайхан ярьлаа гэх мэт, ярилцах явцад санал зөрвөл маргадгүй жишээ нь: Та ухаантай хүн тул зөвөөр ойдгоно гэдэг итгэж байна гэх мэт талархана.
Хүнтэй ярихдаа шанаагаа тулж ярьвал зовлон учрана хэмээн ихэд цээрлэнэ. Ташаагаа тулах буюу хуруугаараа чичиж дохиж зангаж элэглэн шоолож, дооглон ярих, гүтгэх, доромжлох хов ярих, өөрийгөө магтах хүн муулах, ам булааж уралдан ярих соёлгүй бүдүүлэг ярихыг ихэд хориглон цээрлэдэг.
Эх захгүй эрээ цээргүй яривал “Аавын цээж” хэмээн дургүйцдаг. Хэт чанга ярьвал “Муу хүний дуу их”, хов ярьвал “Урт хошуутай”, шивнэж ярьвал “Шивнээ үг биед халтай хэмээн ярьж зөвлөдөг. Ёс алдсан хүнийг зөвлөж сургадаг уламжлалтай.
ЁС СУРТАХУУНЫ СОЁЛ
Ёс суртахуун нь хүмүүсээс нийгэм төр олон нийт хүн хүнтэйгээ гэр бүлтэйгээ харилцаж байгаа харилцааг зохицуулагч ёс суртахууны зан үйлийн олон талт харилцааны нэгдмэл цогц юм.
Ёс суртахуун хүний хэрэгцээнээс үүссэн / ахуйн хэрэгцээ, нийгмийн хэрэгцээ/ хүний хийж байгаа алхам үйлдэл бүхэн ёс суртахууны агууллагатай хүний өмсөж зүүх идэх уух хэлэх ярих зэрэг нь ёс суртахуунтай холбоотой. Иймээс ёс суртахуунийг өргөн хүрээнд авч үздэг.
Ёс суртахууныг гурван хэсэгт хуваана.
1.Ёс суртахууны харилцаа
2.Ёс суртахууны парактик үйлдэл
3.Ёс суртахууны ухамсар
Ёс суртахууны харилцааг 4 хуваана
а.Хүн хүнтэйгээ харилцах харилцаа
б.Хүний эд юмстэй харилцах харилцаа
в.Хүн байгаль орчинтой харилцах харилцаа
г.Хүн өөрөө өөртэйгөө харилцах харилцаа
Ёс суртахуун нь дараах чанаруудтай
а.Шудрага байдал
б.Зарчимч байдал
в.Амласнаа биелүүлдэг
г.Ёс журамтай
д.Үнэнч цэгцтэй байх ёстой
е.Бусдад санаа тавьдаг
ё.Бусдыг хүндэтгэдэг
ж.Иргэний үүргээ ухамсарладаг
з.Аливаа юмыг чин сэтгэлээсээ хийдэг
и.Найдлага хүлээхүйц
Эдгээр ёс суртахууны арван зарчим юм
Ёс суртахуун томоохон байр суурь эзэлдэг ойлголт нь зан суртахууны эгэл жирийн хэм хэмжээ гэнэ. Үүнд:
1.Энгийн даруу ба ихэмсэг, сагсуу зан
2.Эелдэг эвсэг ба хэрцгий хэдэр зан
3.Үнэнч чулуун зорьмог ба хулчгар зан
4.Хатуужил тэвчээртэй ба туйлбаргүй зан
5.Хачир хянамгай ба хөнгөн хийцвэр зан
6.хичээнгүй нямбай ба салан задгай зан
7.Нийтлэг нийлэмжтэй зан ба зожиг зан
8.Ичих эмээх ба хэнэггүй ичгүүргүй зан
- Тэнэггүүдийн дунд амьдрахад нас даанч урт юм
- Их эрдэмийг сурхад нас даанч богино юм
/ Б.Ренчин /
- Хүүхдийг багаас нь аливаа зүйлээр битгий цатга – эд чимэг гоёл амттан тэр хүн чинь том болоходоо хэт самаан муу хүн болж хүмүүждэг.
- Ёс журамгүй хүндэтгэл – бужиглаан болж хувирдаг
- Ёс журамгүй болгоомжлол – айдас болж хувирдаг
- Ёс журамгүй зориг – самуун болж хувирдаг
- Ёс журамгүй чулуун зан – бүдүүлэг авир болж хувирдаг
- Самуун, айдас, бужигнаан, бүдүүлэг авир
Эцэст нь дүгнэхэд : Хүнийг муулсан хүнийг жигших хэрэгтэй. Зоригтой мөртлөө ёс журмыг дагахгүй хүнийг жигших хэрэгтэй. Хүнийг гүжирдсэн хүнийг жигших хэрэгтэй. Иймд дэмий мөртлөө бодлогогүй хөдлөхийг жигших хэрэгтэй. Мөн бие гүйцээгүй залуу насанд дурлал цэнгэлийг чадал орсон идэр насандаа зодоон цохионыг бие махбодь суларсан өндөр насанд шуналыг тэвших хэрэгтэй. Энэ нь ёс зүйн зарчим юм.
Аливаа нийгэм боловсролоор дутвал бүдүүлэг харанхуй болдог. Ёс зүйгээр дутвал цэвдэг зэрлэг болдог гэдгийг байнга санаж явах ёстой. Ийм учраас хүний өдөр тутмын ахуй амьдрал ажил үйл бүхий л ажиллагаандаа хэвшүүлбэл зохих чухал зүйл юм. Мөн ёс зүй нь хүнийг чиглүүлэгч юм. Хүн зүг чигээ алдвал буруу тийшээ явна. ёс суртахуунаа алдвал хүн биш болж хувирдаг.
Газар үзэж олон хүнтэй уулзаж мэдлэг боловсролоо дээшлүүл. Нэг газраа байгаад байвал нэг хэв загвараар зорилгогүй өдөр тутамын хэвшсэн ажилтай байвал хүн хөгжихгүй.
Ингэхдээ ёс зүйгээ алдаж болохгүй. ёс зүйг баримталдаг хүн аливаад өөрийгөө хянаж бодлоготой ярих яриагаа цэгнэн харицах хүнийг хүн ёсоор хүндэтгэдэг. Зан заншлаа мэддэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн хамгийн ухаалаг байх хэрэгтэй. Ухаалаг хүн үлгэрлэн дуурайлган чанартай байна. Хүн хүнийхээ төлөө амьдрах хэрэгтэй. Бидний энэ амьдарч байгаа нийгэм хатуу юмаа. Ядуу байгаагийн гол шалтгаан нь хувь хүнээс шалтгаална. Хувь хүний нийгэмд эзлэх байр суурь :
1.Эхлээд өөрөө төлөвшинө.
2.Өрх гэрээ авч явах ухаан зорисон зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэгч нэг зангаараа байх хэрэгтэй.
Өөрийгөө сурч боловсрохыг мэдлэгээ дээшлүүлэх мэдээ мэдээлэл авахыг байнга хэрэгжүүлэх хүнийг сайнаар бодож яв. Хүний сайн талыг олж харсан хүн өөрөө сайн хүн байна.
Багшийн хэв загварыг 3 хэсэгт хувюаана.
Мэдлэг төвтэй
Б ие хүний хөгжил
Мэдлэг болон бие хүний хөгжил хосолсон байна.
Хөгжсөн багш гэсэн тодорхойлолтонд :
Харилцааны өндөр соёлтой заах арга зүй ,ур чадвартай.
Хүний болон хүүхдийн үгийг хүлээж авдаг
Хүүхдэд хайртай
Нийгмийн аль ч салварт идэвхтэй оролцдог
Биеэ авч явах соёл өндөр эелдэг боловсон байна.
Хөгждөггүй хүн гэсэн тодорхойлолтонд:
Хүн хайралдаггүй хүн
Сэтгэлээ онгойлгодоггүй хүн
Бусдыг уучилдаггүй хүн
Бусдын өмнө үүрэг хүлээдэггүй хүн
Бусдад анхаарал халамж тавьдаггүй хүн
Бусдын үгийг сонсдоггүй хүн хувиа хичээдэг хүн
Гомдол хадгалаагүй сэтгэл ариун байдаг.
Боловсролтой хүн:
Өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвартай
Оюуны танин мэдэх боломжоо ашигладаг
үйлдвэр аж ахуй эрхлэх чадвартай
Хамт олонтой нийцтэй амьдрах чадвартай
Гоо зүйн мэдрэмжтэй байж урлаг уран сайхныг мэдэрдэг
Улс төрийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой шийдвэр гаргах чадвартай
хүнийг хэлнэ.