Friday, April 12, 2013

Нүүдэлчдийн түүх (Дотоод ази).


*********************************************************************************
Хүн төрөлхтөний хэл бол гайхамшиг. Хэлний гарвал зүйн талаархи хамгийн сэтгэл хөдөлгөм үзэл бол хүний үүсэл гаралд нөлөөлөх дасан зохицолт түүхэн хувьсал юм. Хэдийгээр хэлний гэдэг авч энэ ойлголтын хүрээ бүрэн дүүрэн судлагдаж шийдэгдсэн зүйлгүй аж. Орчин үеийн хэлнүүдийн бүрэлдэхүүн зуу зуун мянган үгс бий. Бид хэлний аврага үгсийн сангаас өөрсдийн амьдралд илүү хэрэгтэй бүгдийг ашиглаж байгаа бөгөөд утга зохиолын сонгодог төрөл болох Виллиам Шексперын зохиолд гэхэд үгсийн сангийн бүрэн гүйцэд бус хэмжээны үг болох 24,000 үгийг багтаан туурвисан бол, ойролцоогоор 6000 үгийг хэвлэл мэдээлэлд ашигладаг аж.[1] 2000 гаруй жилийн түүхтэй[2] хэлний шинжлэх ухааныг орчин үед өнцөг бүрээс нь нарийвчлан судалж байна. Чухам хэл гэдэг нь хоёр талтай бөгөөд хийсвэр, бодит гэсэн өвөрмөц онцлог байна... сэтгэхүйн материаллаг тал нь хэл юм. Аливаа сэтгэхүй тодорхой нэг буюу хэд хэдэн хэлний хэлбэрээр илэрч болно. Иймээс сэтгэхүйг агуулга гэж үзвэл хэл нь хэлвэр юм.[3] Сэтгэхүйн гол асуудал бол үнэний тухай зүйл байдаг. Хэл өөртөө авай зүй, үг зүй, өгүүлвэр зүйн нарийн хуультай байдаг болохоор аливаа хэлийг бодит ертөнцийн шууд тусгал гэж бас болохгүй. Үүгээрэй ч сэтгэхүйгээс ялгарч байдаг.[4] Нэг үгээр бол сэтгэхүй бодит ертөнцийг шууд тусгаж байхад, хэл бодит ертөнцийн үзэгдэл юмсыг томьёолж тусгаж байдаг. Хэлний үүсэл гарвалын талаархи судалгааны бүтээл эдүгээ үед хангалттай судлагдаж олон тооны бүтээл гарсан бөгөөд чиглэл бүр эцсийн шийд онол гарч ирээгүйл байна. Харин 5000 жилийн настай Индо Европ хэлний салаалалт[5] эртний судлал нь гарвал зүйн зарим онцлог, тархалт судалгааны хэрэглэгдэхүүн үгсийн санг харицуулан үзэж улмаар доорхи утга санаагаар Монгол хэлний авай бус утгын чиг тайлбарлалттай дүйлгэн үзэв. Алтай, Болон Индоевроп хэлний харилцан зээлдэгдсэн үгийн санг тэр бүр нарийвчлахдаа Монгол хэлний үгсийн санд зээлдэгдсэн хари үг талаас төдийлөн сайн судлагдаагүй гэж хэлж болно. Хэдий тийм боловч зарим үгсийн санг аль аль талаас лавлан үзвэл зарим нэг зээлдэгдсэн үгсийн сан буйг илрүүлэх бололцоо судалгааны чиглэл бүрээс гарч ирсээр байгаа билээ. XVIII зууны үед Xятадын төрийн түүхийг анх Франц улсад орчуулагдан, улмаар Э. Паркер, дө Гроот, Н. Я. Бичурин зэрэг эрдэмтэд нүүдэлчдийн талаархи хятад сурвалжийн мэдээ, баримтуудыг европын хэлээр орчуулан нийтийн хүртээл болгосноор төв Азийн нүүдэлчдийн түүхийг шинжлэх ухааны арга зүйгээр судлах ажил эхэлжээ. 
Өрнийн эрдэмтэдээс анх Францын түүхч Ж. Дегин “Христийн мэндэлсний өмнө ба дараах үеийн Хүннү, Түрэг, Монгол болон дорнын бусад татарын түүх”[6] хэмээх дотоод Азийн нүүдэлчдийн талаархи түүхийг бичсэн бүтээл хэвлэгдэж гарснаас хойш хориод жилийн дараа 1776 онд байгаль судлаач, Оросын герман П.С. Паллас (1741-1811) Хүннү нарыг монгол хэлтэн гэж анх тэмдэглэсэн байна. Харин дорно зүгт өвөр Монголын Баарин аймгийн бичгийн хүмүүн Рашпунцаг бээр 1775 онд бичиж дуусгасан “Болор эрх” хэмээх түүхийн зохиолдоо Хүннүчүүдийг монгол хэлтэн [7] байсан талаар мөн бичиж байжээ. Гэхдээ юуны түрүүнд монгол хэлтэн хэмээх ойлголтыг гаргаж ирсэн эрдэмтэн бол Шмидт (1824) онд анх Хүннү нэрийг монгол хэлний “Чоно” гэх үгтэй холбож үзсэн[8] байдаг. Эдүгээ Хүннүгийн хэл ямар хэлтэй байсан талаархи ойлголт төдийлөн шийдсэн зүйлгүй байна. 
Улмаар түүх археологийн үүднээс XIX зууны эцэс XX зууны эхэн үеэс Монгол нутагт археологийн судалгаа хийгдэж эхэлсэн нь Төв Азийн нүүдэлчдийн түүх судлалыг шинэ шатанд гаргаж ирсэн ба өөр угсаа гарвалын улсууд дотоод Азийн нүүдэлчдэд түүхийн цөөнгүй мянган жилийн үед нөлөөлж байсныг мөн тодруулсан байна. Судалгааны чиглэл бүр улам өргөн дэлгэр хэлэлцүүлэг болж өрнөхийн хамт угсаа соёлыг хамруулж ойлгох ойлголт улам хүчтэй явагдах болсон юм. Үүнд хэл шинжлэл нь тодорхой байр суурийг төлөөлөх ба түүний харилцан бие биенээ нөхөх хэмжээний өргөн дэлгэр буй байдал зэрэгт эртнээс нь наашлуулан судалж дүгнэх хэрэгтэй байна. Эртний судлаачид эх хэрэглэгдэхүүндээ ...нүүдэлчид өрнөөс түрэх хари гарвалт овог аймгуудын талаархи археологийн дурсгалууд буй хэдийч хэл шинжлэлийн үүднээс мөн багагүй судалжээ. Дотоод Азийн нүүдэлчдийн түүхэнд анх төр улсаа байгуулсан улс нь Хүннү бөгөөд тухайн гүрний байгуулсан төр улсын дараа дараагийн залгамж холвоог нөхөж байсан Монгол, Түрэг угсааны эртний улсуудын түүхийг тусгайлан судалсан эрдэмтэд, нэгэн мөр сэдэв бичиж хэвлүүлсэн зохиолууд цөөнгүй бий. Эдгээр нь угсаа соёлын талаас тэдгээрийн залгамж холвооны асуудалд улмаар хэл зүйн харилцан нөхцөл бүрэлдэн буй болсон зэрэг сонирхолтой асуудалд нэг мөр дэвшүүлэн гаргахад судалгааны чухал ач холвогдолтой бүтээлүүд болно. 
[1] T. Douglas Price gary M. Feinman “Images of the Past” fifth edition NY 2008. Page 109
[2] Сэрээнэнгийн Галсан “Хэл шинжлэл ба бусад зүйлс” УБ., 2008 Тал 50
[3] Сэрээнэнгийн Галсан “Хэл шинжлэл ба бусад зүйлс” УБ., 2008 Тал 54
[4] Сэрээнэнгийн Галсан “Хэл шинжлэл ба бусад зүйлс” УБ., 2008 Тал 54
[5] A GRAMMAR OF MODERN INDO-EUROPEAN Published by the Indo-European Language Association, Third Edition Carlos Quiles, Fernando López-Menchero, © 2012 by Carlos Quiles, Page 55
[6] Deguignes J. Histoire generale des Huns, des Turks, des Mongols et des autres Tatares occidentaux, ouvrage tire des livres chinois. Paris. 1756-1758
[7] Рашпунцаг. Болох эрих. Тэргүүн дэвтэр. Хөрвүүлсэн М. Баярсайхан, Ч. Нэргүй, Д. Бүдсүрэн, “Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал”. 13. Соёмбо, УБ., 2006 Тал 15
[8] Инностранцев К. Хунну и Гунну “Труды Туркологического семинария. I. Второе дополненное издание. Ленинград, 1926. Сс. 27-29
*********************************************************************************
Монгол нутагт оршин тогтнож байсан угсаатан үндсэн гурван томоохон бүлэгт хуваагдаж байсан нь “Монгол, Түрэг, Түнгүс” гэсэн бүл бүрээр хуваан үздэг ажээ. Тус нутагт буй эртний улс нь олон угсаа бүрдлийн нийлбэр цогц улс байжээ.[1] Нөгөөтэйгүүр эртний хятадын сурвалж бичгийн дурсгалд хадгалж буй алван бичиг болох МЭӨ 176 онд Маодун Шаньюигээс Хан улсын эзэн хаанд илгээсэн нэгэн захидалд “баруун сян-ванг шийтгэж баруун зүгт юэжчийн эсрэг илгээв. Тэнгэрийн ивээлээр цэрэг дарга нарын лагшин тунгалаг, агт тарган байж, надад юэжчиг устган буулгаж авах завшаан тохиов. Би Лоулань, Усунь, Хуцзе болон тэдэнтэй хөрш хорин зургаан эзэмшлийг номхтгосонд бүгд хүннүд дагаар оров. Ийнхүү, нум татагч бүх ард түмэн нэгэн гэр бүлд багтав”[2] гэжээ. “...Хүннүгийн бүрэлдэхүүнд зүүн зүгт оршин сууж асан (Тунгус) Дунхугаас гадна умард, өрнөдийн нийлсэн гуч гаруй их бага, аймаг улс нэгдэн нийлж Хүннүгийн улс гүрэнд хүчээ өгч эхэлсэн ажээ. Ийнхүү Хүннүгийн бүрэлдэхүүүнд зөвхөн угсаа гарвалын хувьд төдийгүй арьстны хувьд өөр, өөр төрхтөний төлөөлөгчид оролцож хожмын Түрэг, Монгол угсаатан бүрэлдэн тогтох тэдний бие даасан нүүдлийн өвөрмөц соёл бий болоход зохих үүрэг гүйцэтгэсэн бололтой”[3] гэж археологич З. Батсайхан бичсэн байна. Магадгүй энэ үед баруун хязгаарт орших Алтай хэлт Түрэг угсааны улсууд Алс баруун зүгээс нүүдэллэж ирсэн Индо Европчуудтай бүүр өмнө 4000-3500 жилийн тэртээ холигдож эхэлсэн байх бүрэн боломжтой. Улмаар Хүннүгийн болоод түүний өмнөх үеийн хамааралд хамаарах овог аймаг дотор ямар нэгэн байдлаар өөр хооронд ялгаатай соёл, антропологийн нийлэгжилт их бага хэмжээгээр явагдаж байсныг үгүйсгэх аргагүй бөгөөд сүүлийн үеийн судалгаанаас үзвэл Европжуу төрхтний комплекс шинж тэмдэг төв болон дорнод Монголоос олдсон гавалд арай сулавтар доминант бус байдлаар илэрдэгийг судлаачид тэмдэглснийг дахин дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлвэл судалгаанд хамрагдсан “гавлын ясны антропологи хэв шинж Монголиод, Европойд төрхтөн юмуу, эсвэл хоёр төрхтний завсрын хэв шинжийн онцлогтой байгаа нь зүй ёсоор анхаарал татаж байгаа юм”.[4]
[1] П.Дэлгэржаргал Монголчуудын угсаа гарвал. УБ 2005., Тал 150 
[2] Таскин В. . “материалы по историй сюнну /по китайским источникам/ М., 1986 стр 43 
[3] Монгол улсын их сургууль нийгмийн ухааны факультет- Антропологи, археологи, угсаатан судлал З. Батсайхан “Төв Азийн нүүдэлчдийн түүхийн зарим асуудал” УБ 2002., Тал 32 
[4] Монгол улсын их сургууль нийгмийн ухааны факультет- Антропологи, археологи, угсаатан судлал Д. Түмэн, Б. Оюунгэрэл, М. Үүрийнцолмон “Монголын Хүннүгийн палеоантропологи” УБ 2002., Тал 52
үргэлжлэл бий. 
04,12,13
Macrofamily reconstructions

Proto-Human language
Proto-Dené–Caucasian language
]Africa

Proto-Afroasiatic language
Proto-Semitic language
Proto-Berber language
Near East

Proto-Anatolian language
Proto-Northwest Caucasian language
Proto-Abazgi language
Proto-Circassian language
Proto-Kartvelian language
Proto-Semitic language
Eurasia

Proto-Basque language
Proto-Dravidian language
Proto-Indo-European language
Proto-Greek language
Proto-Armenian language
Proto-Indo-Iranian language
Proto-Iranian language
Proto-Balto-Slavic language
Proto-Baltic language
Proto-Slavic language
Proto-Celtic language
Proto-Germanic language
Proto-Norse language
Proto-Romanian language

I interest to focus on the North Asia and history of the inner Asian genetic. (language) - it will be comparison lingual-lexicon with Proto Indo European (include the Indo-Aryan and near Eastern old lingual-comparison) some words.
Proto-Turkic language
     Proto-Mongolic language
Proto-Uralic language
Proto-Samic language
     Proto-Samoyed language
                                Proto-Chukotko-Kamchatkan language etc.
XIX зууны сүүл үеэс эхэлсэн дотоод азийн эртний овог аймаг тэдний антропологи болон угсаажилтын талаарх судалгаа эрчимтэй хөгжсөөр эдүгээ үед үлэмж хэмжээний мэдээлэл гарч ирсээр байна. “Оросын судлаач Ю. Талько-Грынцевич 1886-1887 онд Буриадын нутаг Ильмовая падь хэмээх газарт эртний Хүннүгийн үед хамаарах 33 булш малтаж судалснаас 30 булшнаас антропологийн 34 олдвор олжээ. Уг бүлэг булшны 26 булшинд нэг хүн, 4 булшинд том хүнийг хүүхдийн хамт оршуулсан байжээ. Уг дурсгалыг үлдээгч хүн ам Монгол иод, Европеойдын завсрын антропологи хэв шинжтэй гэж уг судлаач тодорхойлсон байна”[1]. Мөн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Наймаа толгойд малтсан хүннү булшнаас гарсан палеоантропологийн хэд хэдэн (эр 5, эм 3 гавлын яс) олдворыг Унгарын антропологич Т. Тот судалж үзээд тухайн хүмүүсийн антропологи хэв шинж Европ төрхтөн гэж тодорхойлоод улмаар Казакстаны Үсүн нартай морфологи шинжээр төстэй байгаа хэдий ч Наймаа толгойн олдвор монгол төрхөтний зарим морфологи шинж ажиглагдаж байна гэж дүгнэжээ.[2] Үүнд үндэслэн Т. Тот монгол нутагт ази, европ төрхөтөн хүн зэрэгцэн цуг амьдарч байсан ба улмаар өөр хоорондоо цус холилдон оршиж байсан хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.
          Мөн антропологич Д. Түмэн “Хүннүчүүдийн антропологи хэв шинж, бие бүтэц, генетик” хэмээх өгүүлэлд: “төрхөтний хэв шинжээр нэгэн бүлэглэл болж буй Алтай, Тува, Туркменистан, Узбекстан, Казахстан, Киргизстаны нутагт иргэншиж байсан хүннү болон үсүн-сарматууд нь европ болон монгол төрхтөний завсрын антропологи хэв шинжтэй байсан тухай судлаачид нэгдсэн үзэл баримтлалтай байдаг. (Исмагулов, Гинзбүрг ба бусад, Алексеев ба бусад, 1978, Чикишева ба бусад). Төрхтөний шинжээр дорнод Монгол, Алс Дорнодын Мохе, Өвөр Монголын Сяньби, Өвөр Байгалын хүннү, Сяньби, Дорнод уулархаг Алтайн хүннү-сарматууд хоёр дахь бүлэглэл болж байна. Уг бүлэглэлд Дорнод Монголын хүннүчүүд өвөр Байгалын хүннү, сяньбич үүдтэй нэгэн дэд бүлэгт багтаж байна. Энэхүү бүлэглэл багтаж буй дээр дурьдсан бүс нутгийн хүннү, сяньби болон мохе нар монголоид төрхтний онцлогтой гэж судлаачид дүгнэсэн байна. (Алексеев ба бусад)” гэжээ. “Ийнхүү манай орны баруун, төв, дорнод хэсэгт иргэншиж байсан хүннүчүүд умарт болон төв азийн түүхэн тухайн үеийн хүн амтай харьцуулах төрхтөний хэв шинжийн өөр өөр бүлэгт багтаж байгаа нь манай орны нутагт иргэншиж байсан хүннү нар антропологи бүтцээр гетероген байсныг тодорхой харуулж байна”[3] гэж өгүүлэлдээ дурдсан байна.
          Чингэхлээр эртний дотоод азийн ертөнц тэр дундаа төв азийн нутаг дэвсгэр дээр үлэмж хэмжээний хоёр өөр төрхтөний нийлэгжилт явагдсан бөгөөд улмаар хэл, соёлын хамаадал хамт уусан нийлэгжиж зарим талаараа ихээхэн давамгай байх бол нөгөө талд нь буцааж ноёлох байдалтай байв. Чухам арьстны нийлэгжилт явагдах тухайн цаг үед үгийн зээлдлэг үгс Алтай хэлний үгийн санд зээлдэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй.


Pacific Rim

Proto-Pama–Nyungan language
Proto-Austronesian language
Proto-Malayo-Polynesian language
Proto-Oceanic language
Proto-Polynesian language
Proto-Tai–Kadai language
Proto-Northern Tai–Kadai language
Proto-Kra language
Proto-Kam–Sui language
Proto-Southern Tai–Kadai language
Proto-Tai language
Proto-Hlai language
Proto-Tibeto-Burman language
Proto-Loloish language
Proto-Hmong–Mien language
Proto-Mon–Khmer language
Americas

Proto-Eskimo–Aleut language
Proto-Eskimo language
Proto-Algonquian language
Proto-Iroquoian language
Proto-Uto-Aztecan language
Proto-Nahuan language
Proto-Mayan language
Proto-Oto-Manguean language



[1] Монголын тулгар төр, хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил УБ 2011., Тал 44
[2] Монголын тулгар төр, хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил УБ 2011., Тал 45
[3] Монголын тулгар төр, хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил УБ 2011., Тал 54

05,07,13

No comments:

Post a Comment