Wednesday, October 29, 2014

"САЙХАН МОНГОЛ МОРЬ" МИНЬ ДЭЛХИЙД АЛДАРШСАН ТҮҮХ.


Дэлхийн түүхэнд бичигдсэн гайхамшигтай монгол морины тухай бяцхан дурсамжийн талаар сийрүүлье. Энэ бол Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй монгол морины түүх юм. Баатарлаг хэмээн цоллогдсон Реклэс гүүний тухай Америкт мэддэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй.


Энэ морь 1954 оны Солонгосын дайнд оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур гайхамшгийг үзүүлдэг байжээ. Хүч чадал сайтай, омголон, эрэмгий ч хүлэг байсан гэдэг. Олон олон орноор аялж явдаг циркчин морь биш мөртлөө дайны хүнд хэцүү он жилүүдэд хамгийн олон орон дамжсан байна. Тэрхүү морины түүх Солонгосоос эхэлсэн. Морь мэддэг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт ирсэн байна. Эх нутагтаа эргэн ирж чадаагүй ч түүнийг монгол морь гэдгийг хүн бүхэн мэддэг байсан гэдэг. Монгол морины шинж тэмдэг бүгд бүрэлдсэн зүсчилбэл хул морь байсан ажээ. Линкээр орж уншаарай. 

Анхны дуудлага худалдаагаараа 250 ам.долларын үнэд хүрч хүмүүсийн нүд чихийг сэртийлгэж байсан юм. Түүний Солонгос эзэн нь Ким Хук Мүн гэгч залуу хүү байсан бөгөөд хайртай морио зарах болсон шалтгаан нь эгчдээ хиймэл хөл хийлгэх шаардлагатай байснаас болжээ.

Харин түүнийг Эрик Педэрсэн гэгч америк эр худалдан авснаар хул морины амьдрал өрнөд зүгт хөтлөгджээ. Америкт очсон хойноо ч олон тулаанд оролцож байсан бөгөөд, цэргийн жанждын итгэлтэй хүлэг байсан тухай олон хүн дурсан ярьдаг.




Реклэс тун ухаантай амьтан байснаараа хүмүүсийн хайрыг татаж байж. Бага морь байхаасаа л цэргүүдтэй хамт байж, дайн тулаанд оролцож явсан түүний хамгийн сайн найзууд нь усан цэргүүд байжээ. Америкчууд Солонгосын хойгийн дайнд татагдан орж олон америк дайчид Номхон далайгаар Азийг зориход Рэклес ч хамт явсан юм.

Урт холын аянд явахдаа цэргүүдийн хайрыг татах аргаа мэддэг тэрхүү морь шар айраг ууж, лууван иддэг байсан талаар хүмүүсийн тэмдэглэлд ихээхэн үлдсэн байна. Цэргүүд ч түүнд хайртай байсан бөгөөд өглөө сэрмэгцээ цэргүүдтэйгээ цайндаа орж хэдэн хэрчим гамбир болон кофе уудаг байсан аж. Амттанд дуртай байсан нь бялуу, чихэр, кока кола уух дуртай байснаас нь илт.
Дайнч морь байсан тухай олон хүн ам дамжин ярьдаг байсан аж. Тэрээр хүн явахад бэрх газруудаар тэсрэх бөмбөг, буу зэвсэг хүргэж өгдөг байжээ. Өрнөдийн, эсхүл солонгос морьдыг бодоход бие жижигтэй ч гэсэн маш хүчтэй, ухаантай морь байсан хэмээн ярьдаг.
Зэвсэг ачаад чиглүүлээд явуулахад 45 хэмийн налуу хэд хэдэн уулыг давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Нийтдээ таван тонн зэр зэвсэг зөөсөн байгаа юм.



Дайны дараагаар Реклэст баатар цол өгч, үндэсний баатар болгон шагнасан юм. Реклесийн шагналууд нь тэр үеийн шилдэг байлдагч, дайчдын авдаг бүгдийг хамарч байсан. Тэрээр Армийн нил ягаан зүрхтэн цол, Сайн удирдагчийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж байсан ажээ.

Реклэс 1960-аад оноос тэтгэвэртээ гарсан бөгөөд энэ хугацаандаа ч хуучныхаа адил цэргийн анги дээрээ байрлаж, цэргүүдтэйгээ шар айргаа уун амардаг байсан. Реклэс 1968 онд нүд аньсан юм. Баатарлаг морины дурсгалыг хүндэтгэж Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг барьж дурсгалыг нь хүндэтгэсэн юм.

Эх сурвалж http://www.bataar.mn/10017230

ДУУГ СОНСООРОЙ- http://mongollyrics.blogspot.com/2012/06/blog-post_6182.html

Туу сайхан зоонд нь
Наран туяа солонгорсан
Намираа суман дэлэнд нь
Салхи исгэрэн наадсан

Сайхан Монгол морь минь
Сайхан Монгол морьд минь

Зээр гvйцэм хурдаараа
Хээр талыг туулахдаа
Унаган багадаа хол явсан ч
Унасан нутагтаа эргэж ирдэг

Дахилт

Дайны талбарт эндсэн эзнээ
Дайсны саварт өртүүлэлгүй
Дайчин нөхөрт нь хvргэж өгөөд
Нулимс бөмбөрүүлж зогсож байсан

Дахилт



No comments:

Post a Comment