Оригами ертөнцөд 10 жил үзэсгэлэн
Уг үзэсгэлэнд чөлөөт уран бүтээлч С.Болормаагийн 2001 оноос 2012 он хүртэл бүтээсэн “Оригами” буюу цаас нугалах урлагийн 200 гаруй бүтээлүүд дэлгэн тавигдаж байна.
Сундуйн Болормаа нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн ба 2001 оноос “Оригами” урлагаар бие даан суралцсан. 2004 онд Япон улсын Гифу хотод зохиогдсон олон улсын мэргэжлийн симфозиумд оролцож байсан ба одоо тэрбээр энэхүү урлагийг бага насны хүүхдүүдэд заан сургаж байна. Үзэсгэлэн 2012.05.10-05.16-ныг дуустал үргэлжилнэ. Нээлт: 2012 оны 5 сарын 10-нд 14:00 цагт Монголын Уран Зургийн Галерейд. Эрхэм таныг хүрэлцэн ирж, цаасан урлалын Оригами үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүндэтгэсэн уран бүтээлч: С.Болормаа
Оригами үүссэн түүх
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм. Энэ нь торогуу хийдэг арга бөгөөд ганц энэ тогорууг маш олон янзаар нугалан хийж болно. Тэр тусмаа энэ тогоруун дүрстэй оригами нь маш олон сони түүхтэй. Тэр олон түүхийн нэгийг нь би бичье. Sadako Sasaki хэмээх нэгэн бяцхан охины талаарх энэ түүх одоог хүртэл хүн төрөлхтөнд сургамж болсоор байна. Түүний энэ түүхээс үндэслэн цаасан шувууг дэлхийд энх тайваны билэг тэмдэг болгон хэрэглэдэг болжээ.1945 оны 8н сарын 6нд АНУ анх удаа японы Хирошима гэдэг хотод атомын бөмбөг хаясан. Тэрнээс хэдхэн хоногийн дараа дахин Нагасакий хотод бөмбөг хаясан бөгөөд албан бус мэдээгээр нийтдээ 250000 хүн газар дээрээ үхэж 100000 хүн шархдан үлдсэн байна. Бусад нь ямар нэгэн хэмжээгээр бэлтгэл гэмтэл түлэгдэл аваад үлдсэн банйа. Эндээс амьд гарсан ихэнхи иргэд дэлхийн 2 дайн дууссаны дараа энэ цацрагт туяаны нөлөөнөөс болоод өвчлөж эхэлсэн байна. Sadako Sasaki охин Хирошимо хотод амьдардаг байсан бөгөөд бөмбөг хаясанаас хойш 10н жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон байна. Мэдээж энэ өвчин цацраг туяаны нөлөөнөөс болж үүссэн нь ойлгомжтой байв. Өвчинөө мэдсэнээс хойш охин 1000 цаасан шувуу хийхээр шийдсэн бөгөөд Япон үндэстэнгүүд цаасан шувууг эрүүл энх урт амьдарлыг билэгдэн хйидэг байжээ. Гэвч охин 1955 онд буюу 12 настайдаа нас барсан байна. Тэр дөнгөж 644н цаасан шувуу хийж амжсан боловч ангийнх нь хүүхдүүд түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэгийг нэмэн хийж түүнтэй хамт оршуулсан байна. Одоо Хирошимо хотод байдаг Энх Тайваны паркыг Sadako Sasaki охины дурсгалд зориулан барьсан бөгөөд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг тэнд байрлуулсан байдаг ажээ.
Хятадын цаасан шувууны талаар мэдээлэл: Цаасан шувуу бол Хятадын эртний нэг чухал нээлт юм. Тэр нь сонирхол,зугаа цэнгэл,ур эрдмээ vзvvлэх, бие чийрэгжvvлэх зэргийг нэгтгэсэн, Хятадын ардын тоглоомын баялаг агуулгыг бvрэн харуулсан байдаг. Хятадын цаасан шувууны наадам нь урт удаан жилийн хєгжлийн тvvхтэй юм. Тvvхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, манай тооллоос ємнєх 400 онд Хятадын нэрт сэтгэгч Мо Зы болон Хятадын нэрт дархан Лу Бань нарын зэрэг хvмvvс бvр хулсаар шувуу хийж, салхины хvчинд агаарт нисгэж байсан гэсэн мэдээ буй бєгєєд тэр нь 3 хоног газардалгvй ниссэн гэлцдэг юм. Энэ бол дэлхий дээрх хамгийн эртний цаасан шувуу болно. Хожим нь хvмvvс тийм нислэгийн хэрэгслийг торгоор хийх болсон ба нэн хожмын vед гэхэд цаасаар хийх болсноос тvvний нэрийг нь ч "Цаасан шувуу" гэх болсон билээ. Цаасан шувуу нь анх эхэндээ цэргийн багаж хэрэгсэл болж байжээ. Жишээлбэл: Тvvнийг агаарт нисгэж хоёр цэргийн хооронд дахь зайг тогтоох юм уу цэргийн хооронд захидал чимээ уламжлахад зориулан ашиглаж байв. Тан улсын vед цаасан шувуу нь зугаа цэнгээний зvйл болох тийш шилжиж, ардын дунд дэлгэрч эхэлсэн байлаа. Манай тооллын 10-р зууны vеийн Сун улсын vед цаасан шувуу нь нэн єргєн хvрээнд уламжлагдсан бєгєєд дэлхийн олон газарт аажмаар дэлгэрч эхэлсэн ба урьдаар умард Солонгос, Япон, Малайз зэрэг Азийн улс орнуудад уламжлагдан хvрч, дараа нь Европ болон Америк тив зэрэг газруудад уламжлагдсан байв. Хятадын цаасан шувууны тоглоом нь Европ болон Америкийн бvс нутагт нислэгийн аппратын чиглэлээр хєгжсєн бєгєєд хамгийн эцэст нь Wright Brkthers ах дvv хоёр нисгэгчтэй нислэг хийж болох нисэх онгоцыг хамгийн анх амжилтай vйлдэн бvтээсэн байна. Иймээс Америкийн Вашингтоны Сансрын Аялалын Музейн том тэнхимд Хятадын нэг цаасан шувууг єлгєж байдаг бєгєєд тvvний хажууд нь: "Хvн тєрєлхтєний хамгийн анхны нислэгийн аппрат бол Хятадын цаасан шувуу болон пуужин мєн" гэж тэмдэглэсэн байдаг. Олон зуун жилийн хєгжлийн явцыг єнгєрүүлээд, Хятадын цаасан шувуу нь аажмаар єєрийхєє євєрмєц онцлог шинжийг бvрдvvлсэн. Сэдвээс нь vзэхэд голцуу 3 том тєрєлд хуваагддаг байна.Нэг амьтан араатны тєрєлд бvргэд, гарди, эрбээхий, алтан загас, луу, у гун хорхой, хараацай зэрэг байдаг. 2. vлгэр дотог, уран зохиолын юм уу уламжлалт ший жvжгээс ирэлтэй зvйлд Бэчин багш, дагина зэрэг буй. 3. бэлэг сэлтийн загвартай зvйлд дувvvр, цэцгийн сагс, ордны дунлvv зэрэг багтдаг юм. Бvлэг урсгалын хувьд Хятадын цаасан шувууны тєрєл зvйл хамгийн олон байдаг ба Бээжин, Тяньзинь, Сычуань, Шаньдун зэрэг бол цаасан шувууны нэрт газрууд болох ба тэндэхийн цаасан шувуунууд нь бас єєр єєрийнхєє онцлог шинжтэй байдаг. Хятадын цаасан шувуу бол мэргэжлийн технологи болон урлагийн содон бvтээл болох бєгєєд тvvнийг дэлхийн олон газрынхан бvр маш сонирхдог байна. Єнєєгийн байдлаар, Хятадын Шаньдун мужийн Вэйфангийн олон улсын цаасан шувууны наадам нь нэг жилд нэг удаа болдог олон улсын цаасан шувууны єргєн их наадам болон хєгжсєн байна. Жил болгоны 4-р сард дотоод гадаадын цаасан шувууны их олон мэргэжилтэн Шаньдунгийн Вэйфанд хуран цугларч, ур мэргэжлийн асуудлыг судлан хэлэлцдэг юм. Вэйфан нь єнєєгийн дэлхий дээрх цаасан шувууны хамгийн том музейг байгуулаад, эрт эдvгээгийн, дотоод гадаадын цаасан шувууны охь содон бvтээлvvдийг хадгалан vзvvлж байна.
Эх сурвалж:
Болормаатай холбож өгч туслана уу 9199-4894
ReplyDelete9199-4804
ReplyDelete