Sunday, May 6, 2012

Скифчүүдийн хэлний харьяалал нь Иран бүлэгт хамаардаг байна. Геродотын өгүүлснээр (1.5-10) тэдний гарал хоёр домогоор эхэлдэг.
























Скифийн эрин үе-Skythian era

Эртнээс нааш Ассирын түүх он цагийн бичлэг дээр Саргон II хааны талаар цөөнгүй дурдсан байдаг билээ. (МЭӨ 713). Тэднийг Ashkuzi гэж Ассирийн хэлээр дууддаг. Мөн түүнчлэн Библи судрын нэг хэсэг болох угийн бичигт Ноагийн уналттай ижил төстэй нэршлийг дурдсан байдаг. Эхлэл-(Gn. 10:1-3): Askeneze бол Гомерийн хүү (i.e., Cimmerians). Геродотийн зохиолд өгүүлснээр (4.11) Скифчүүд Араксэсын дорнод тал газраас ирэгсэд /Araxes River/ (Орчин үеийн Сиря Даряа мөрөн) мөрөн гол дагуу өрнөөс түрэн орж ирсэнээр тал нутаг дахь Дорнын өвөг хөршүүдтэй хөрш болцгоосон гэдэг. the Massagetes (cf. also Diodorus Sicarus 2.4337).

Скифчүүдийн хэлний харьяалал нь Иран бүлэгт хамаардаг байна. Геродотын өгүүлснээр (1.5-10) тэдний гарал хоёр домогоор эхэлдэг. Эхнийх нь Анхны эрэгтэй хүн залуу эмэгтэйн хамт дүрсэлсэн, Targitaos ( Зевсийн хүү болон Borystenes мөрний охин, одоогийн мөрөн Дон /Don/). Тэр эрэгтэй хоёр ахтай, гэвч Скифчүүд дөрвөн төрлийн алтан эдлэлд гол санаагаа хадгалж алдсан ба энэ нь тэнгэрээс: Анжис, Хавчаахай дөнгө, Сүх, болон Вааран эдлэл гэх мэт. Хоёр дахь хувилбар нь Ээж гурван хүү ба доод бие нь могой, дээд бие нь бурхан биетэй. Тэдний эцэг нь Гераклид /Herakles/. Учир гэвэл Скифчүүдийн нэг хүн эцгийн соёрхолыг хүртсэн ажээ. Тэрээр Өвөг Скифийн дээдэс нь болсон. Энэ домгийн талаархи шилэн эдлэл Kul'-Oba булшны эдлэлүүд тодорхойлон дүрсэлдэг. Хоёр залуус дундаа муудалцан байх дүрслэлийг эвхэрсэн байдалтай нь дүрсэлсэн бол гурав дахь арай өөр аз жаргалтайгаар үзүүлсэн байна. Хэдийгээр анхны үлгэр домгийн үйл явдалыг өгүүлж буйч эртний хөдөө аж ахуйн талаар дурдсан нь ач холвогдолтой дурсгал болсон. Иймээс Скифчүүд бол жинхэнэ нүүдэлчин гаралтай улс юм. Тэд шаламгай морь унаж эзэмшсэн. Мөн нумт сум агссан дайчин ард түмэн байжээ.

Эртний Скифийн оршуулгын томоохон Хиргисүүр нь /Kelermes/-ээс олдсон. (1903-1904 оны үед тус тус олдсон ба он цагийн хувьд манай эрины өмнөх долдугаар зууны дунд үед хамаарагдаж байлаа.) Тэдний маш эртний соёлын тогтвортой үе нь хожуу үеийн Cimmerians (Novocherkassk-ийн мэдээлэл илүү алдартай). Гэвч тэд өөрийн амьтны хэв загварт түлхүү илэрхийсэн уран зураг болон археологийн эдлэл хэрэглэлүүд нь Умардын Евро азийн амьтны загвартай хосолсон. Энэ соёлын голомт нь Ойрхо Дорнодын хөрш улсуудтай бас холвогдож байжээ. Мөн түүнчлэн цэрэг дайны үйл ажиллагаа нь холбоотой гадагш чиглэгдэж байв. Геродотын өгүүлснээр (4.1): Скифийн урт удаан цэрэг дайны үйл ажиллагаа нь хорин найман жил үргэлжилж байжээ. Гэтэл тэд ойрхо Дорнодод үргэлжилсэн нүүдлийн давшилт, тархалтаа өнгөрсөн үеээсээн илүүгээр өргөжүүлж байв. Тэдний умардын төв хэсэг нь Кавказын нурууны Куваны бүсд оршиж байв. (Тэнд голдуу эртний Скифийн байршил нь Украйны Тимулын үржил шимт цөөхөн газар). Ойрхо дорнод тус ард түмний гол цөм нь болох нийслэл нь Ираны Баруун Өрнөд Urmia нуурын орчим байсан гэдэг. 
МЭӨ 670 оны үед Скифчүүд заналт хөрш дайсантай болсон байв. Тэднийг /Urartu/ буюу Ассирчууд гэдэг. МЭӨ 673 Esarhaddon хаан өөрийн охиноо скифийн Parthatua хаантай ураг барилдахын тулд түүнд эхнэр болгон өгчээ. Энэ нь түүний эзэнт гүрний дахин цэцэглэлтийн үед байв. Газрын дундад тэнгисийн дагуу орших 12 хааныг Сидонтой хамт эзлэн авч улам хүчирхэгжжээ. (Грекчүүдийн удмын бичиг)-(Библийн хураангуй толь бичиг) Харин Ираны өөр эзэмшил дэхь төрлийн холбоотой хэсэг нь Ассирийн эсрэг босох болов. /Medes/-Каспийн тэгисийн баруун ба өмнөд зүгт орших Медиа нутгийн иргэд ба тэд нум сум хэрэглэхдээ гаргууд сайн дайнч ард түмэн байсан учир олон жил тэд хүчирхэг байжээ.
 Protothyes'-ийн Хүү Madyas дараа нь Aссирчуудад тусламж өгөх цагт Medes нь Ниневийн ийн эсрэг довтлов (Herodotus 1.103).
Скифийн хүчит цэрэг хүчээ нэмэн тус зууны дунд үеийн дараагаар давшилт хийв.
МЭӨ 630-625 оны хооронд их цэргээ Ойрхо Дорнод руу хурулдуулсан байна.
...Бид Ассирчуудын үйлээр гарз хохирол авсан, Скифийн морин цэрэг Сири Болон Палестинчуудыг Бут ниргэж дээрэм тонуулаар байлдан дагууллаа... Тэд Psammetichus-ийн хил хязгаараар Египетийн чанад руу давшхаа зогсоов, тэд баян тансаг эх орноосоо илүүгээр өргөл барьцат өршөөлийг эрэн гараа өргөх боллоо... Скифийн морин цэрэг цэргийн үйл үйл ажиллагаараа амжилттай дайралтаа хийсэн ба энэ бүхнийг сүр хүч бадралын үүднээс хийсэн байна: Еврей нарын энэ талаархи ишлэлүүд хүлээн зөшөөрч баталсан байдаг (судар-Isaiah, Jeremiah). Тэдний төсөөлсөнөөр бол ихэд айдас хүйдэсийг дагуулсан болохыг өгүүлсэн буй. Манай эрины өмнөх Долоо дугаар зууны сүүлээр Ассирын эзэнт гүрэн сүүлийн үечлэлээ төгсөл болгосон байна. (МЭӨ 609-605) Мөн түүнчлэн Зургаа дахь зууны үед Ур /Urartu/ (МЭӨ 590 хоорорнд 585), Скифчүүдийн хэрсүү аян дайны асуудлаас болж асуудалтай хүчин болов. Геродотын (1:106) өгүүлснээр бол Скифийн дээрэм тонуул хөнөөлт үйл ажиллагаа нь нэгэн дайллагт найрны үеээр Медианы хаан /Мedes/ Cyaxares-ийнхаар дууссан. Манай Эриний Зургаа дэхь зууны эхний үе Скифийн гол цөм нь эргэн ирлээ, аажуухан Кубанаас Умардын Pontic-ийн тал дагуу Иранд оршин тогтнох болов.

Скифийн соёл урлаг, уран зургийх нь хүчтэй нөлөөлөл Долдугаар зууны сүүл хүрсэн. Тэдний улс төр бусаддаа нөлөөлөх нөлөөлөл нь цэрэг дайны байлдан дагуулалтаар нөлөөлсөөр байв. Энэ нь Евра ази болон Ираны уламжлал аль аль нь тодорхой хэмжээгээр харилцан нөлөөлсөн нь хожмоо Скифийн өвөрмөц соёлын онцлогыг би болгосон байна. Скифийн хамгийн алдартай урлагын бүтээлүүд нь Азийн бүс нутгуудаас эдүгээ үед олдсоор л байна. ( Sardis-д болон Ephesus), Кубаны бүс нутаг, Умардын Фонтек болон Унгарын тэгш тал нутагт Ionian artists-чид гүйцэтгэж байв. Персчууд бас үүнд тусалдаг байлаа.(Үзнэ үү R. Stucky, "Kleinplastiken, Anatolisches Zaumzeug aus Ost and West," Archdologie Mittelungen aus Iran 18 [1985]: 119-124; 20 [1987]: 161-165).) Скифийн хуучны бүрэлдэхүүнт гайхамшигт олдворууд Ziweye-ийн хөдөө арлаас газраас олдсон байна. Баруун Умард Иранд болон Kelermes-ийн хиргисүүрт оршуулгын газар хооронд болно (Үзнэ үү Schiltz, 1994) .

Скифийн амьдар ч байсан гол газар нь Фонтик тал нутаг юм. Тэд нүүдэлчдийн мэдрэмжээр ертөнцийг харж байв. Тэдний мал аж ахуйнүндсэн чиг хандлага нь өргөн уудам хөндлөн гулд бэлчээрийн аж ахуйт газар болой. Тэдний отог аймаг нь нэгэн гэр бүл болох тэрэг дээр амьдарцгааж байсан бөгөөд морьд болон морьдоор алва хийдэггүй ба тээвэрлэлтээр хоол хүнсээ олно. Геродотын зохиолын (4.110-117)-ийн мэдээлснээр Скифчүүд Мал аж ахуйтан, анжисчин болон бусад оршин суугчдын нутаг болох Дон голынхтай хооронд ижил төстэй бүсүүдэд хамаарч байв (Дорно зүгийн хаяаанаа байсан Сарматын нутаг дэвсгэр /Sauromatae/). Археологийн судалгааны өргөн хэмжээны судалгааны ажилаар нээсэн соёлт суурингууд, хүн ам зүй болон ойт тал хээрийн бүс нь Скифийн хааны эзэмшил газар байв. Хөрш зэргэлдээ улсуудад алба татвар ногдуулан оршин тогтнож байв. Скифчүүд түүнчлэн МЭӨ зургаа дэхь зууны еүд тэднийг дотлогч Өрнөдөд орших хөрш улсуудын цэргийн довтолгоо хийсэн гэдэг ба энэ нь Одоогийн австри Польшын хил хязгаар байдаг. Эдгээр нутгийн дараагаар голлох зэвсэглэлийн газараа Witaszkowo-д нөөцөлсөн. (Vettersfelde) Скифийн зэвсэглэлийн газар болсон. Скифийн цэргийн засаглал нь тэнд дээд цэгтээ хүрчээ. Түүнчлэн тэр үеээс тэдний ард иргэд нь эрх ямбат хүмүүс болсон байлаа. Геродотын зохиол (4.118-143)-д өгүүлснээр Скифийн энэхүү үйл ажиллагаа нь Агуу Дари хааны МЭӨ 512 оны үед болно. Аль нэгнээс нь Агуу хаан Achaemenid-ийн династ хойш ухран одож түүний Арми ялагдан хүн цөөрч скифийн тал нутаг руу хөндлөн гулд зугтжээ.
Бусад нүүдэлчдийн соёлын онцлог шинжтэй сууц, чухал зүйлс археологийн эх сурвалжин дээрхээс үзхүл Скифийн соёл нь тэдний сүрлэг том булш хүргисүүртэй эн тэнсэхгүй байж ер бусын тансаг хэм хэмжээтэй байна. Нэгэн булш болох Tolstaja-д (Үзнэ үү Mozolevs'kij, 1979) 8.5 мэтрийн нягтшилтай 1,500 газар: Бунхалсан болох танхим (Оршуулгын төв хэсэг нь эвдэгдсэн магадгүй бунханыг тоносон болох) шалнаас дээш 7 метр өндөртэй, хэмжээ нь 15 метрээр уртгүй. Булшны орой хэр өндөр шовх. Морьд болон шивэгчин зарц нарыг сурвалжтан хүний хамт хойлоглуулан дагуулж оршуулсан ба гол эзэн нь эмэгтэй хүн байв. Дараа нь нам жим нууц байдалтай байлгахын тулд бусдыг нь хамтад дагуулан оршуулжээ. Тэр эмэгтэйн авсны зэрэгцээ түүний эдэлж хэрэглэж байсан үнэт эрдэнийн эдлэлийг тавьжээ: Алтан зүүлт чимэглэл, хувцас хунар, шилэн аяга савнууд, болон Грек ваар. Нууц танхим нь ойролцоох танхимтай эн зэргцэн байсан. Алтаар хийсэн гэр ахуйн хэрэглэлтэй хамт бамбай алтаар хийсэн цээживч байв. Түүний жин нь 1,150 гр. Булшинд дагуулсаг юмс бүхэн Хорь дэхь хаанаас илүү Дундад үеийн сонгодог Скифчүүдээс илүү гарахгүй төрөл зүйлийн олдвортой байжээ.
Achaemenid Akinakes
Нум болон сумны зэв оршуулгын хэрэглэгдэхүүнд дагалдуулж байсан нь илэрхий мэдэгдсэн.
 gorytus – нь тэднийг хамгаалж байх богино илдийг хэлдэг ба түүнийг akinakes нь гэр ахуйн хамт хамгаалуулж хэрэглэдэг. Баян бэлтэй хүний оршуулганд хамтаар алтаар шаран бүрсэн чимнглэлтэй байдагш нь анхаарал татдаг. Хамгийн мэдүүштэй жишээ бол тулалдаж буй амьтны дүрслэл бүхий алтан эдлэл болно. Морьтой дүрслэлийг маш ихээр оруулсан нь чимэглэлийн зүйлс доторхи амьтаны талаас илэрхийлсэн жишээ болдог. Магнай хэсгийг гоёж хамар болон цээжинд нь тус бүр дагуулах гоёлын эдлэлийг урлан бүтээсэн байна. Скифчүүдийн язгууртаны өмссөн хувцас гэвэл: Дээлийг тэд мөн алтан чимэглэлтэйгээр бүтээдэг. Түүнчлэн багана тус бүрд хонхтой ба бусад юмс бүр тухайн үеийнхээ бөө мөргөлтэй холбоотой зан заншлын эд өлөг дагуулан тавьсан байх нь тухайн үеийн бөө мөргөлийн амьтны загварт билэгдэл тотемийг тус тус харуулж чаджээ.
Скифчүүд Грек маягийн амьдралын онцлогтой, гэвч тэдний сурвалжит гоёл чимэглэлийн талаас нилээдгүй чамин тансаг хэрэглээг эдэлж байсан бөгөөд ялангуяа тэд хоорондоо илүү таарамжтай таатай өнгө зохин харагдаж байдаг. Манай эрины өмнөх тав дахь зууны үед Скифийн уран сайхан илүү дээд зэрэглэлээр бүтээх болсон.
Манай эрины Тав дэхь зууны үед Скифийн нэгэн төлөөлөл хэсэг нь Ираны хувцас хунартай байжээ. Өмдийг бас оруулж болно: Дөрөв дэхь зууны хөрөг дүрс дээр үзүүлснээр бол дайчин дүртэй товойлгомол дүрслэлд бэрхшээлийг даван гарах гэсэн дайчин эрийн зургууд их харагддаг. Эгэл жирийн эдэлэлүүдэд нь амьтны загварт, араатан амьтны довтолон дайрч буй онч ширүүн сүрлэг хээ голдуу буй. Эдгээр нь тус үеийн гарын ураар бүтсэн модон эдлэл дээр байдаг. Скифийн амьтны хэв шинжит загварт урлал нь амьд загвартайгаар бүтээгджээ. Түүнчлэн тус туурбил нь биеийн тус тус онцлогыг харуулж бас чадсан.
Манай эрины тав дэхь зуунд Скиф нь маш хүчтэй цэргийн зохион байгуулалттай байлаа. Понтик (Olbia- Скиф хамгаалал) болон тэдний хөрш Getae ба Thracians–ийн ойролцоо Дорнод Balkan-чууд Сарматчууд /Sauromatae/---Ираны угсаа (Хожмоо Sarmatians- гэж хэлдэг) Дорнод Дон Don-ийхон Баруун тийш алгуурхан шилжсэн талаархи таамаглал буй.
Скифийн хүчит эрин болон Алтан эрин нь тэдний уран зурагт үзүүлсэн шиг МӨЭ дөрөвдүгээр зууны үе болох Хаан Ateas-ийн үед хамаарагдаж байв. Ateas хааны байлдан дагуулсан Dobrodgea (одоогоор ийн хэлдэг Скифийн хэсэг газар), Danube мөрний өмнө газар буюу төв Балканы Triballoi –д Македоны Филиф II хааны эсрэг тулалджээ. Ateas-ийн хаан суусан үеийн оршуулгат хиргисүүр нь Скифийн төлөөлөл байдагаараа алдартай. Эзэн хаан болон язгууртаны эдлэл хэрэглэл нь (Tolstaya булш, Kuf-Oba, болон Агуу Bliznitsa) Скифийн товч танилцуулга болж өгдөг. Тэд нарын Македоны Филиф хааны эсрэг хийсэн сүүлчийн дайн нь МЭӨ 339 болжээ. Ateas хаан (тэр цагт тэрээр 50 нас сүүдэртэй байсан) өөрийн арми нь гутамшигтайгаар ялагдаж мөн удалгүй хорлогдон нас баржээ. Филиф II хаан хорь мянган эмэгтэйчүүд, хүүхдүүдийн олз омогийг дээрэм тонуулын үеээр олж авсан байна. Мөн дээрээс нь тэр хэмжээны адуутай болжээ. МЭӨ 331 онд Olbia нь Скифчүүдэд тусламж өгсөн. Македоны армийн Генерал Zopyrion эсэргүүцэх чадалгүй учир Alexander II хаанаар: МЭӨ Гуравдугаар зууны турш Скифчүүдийн сүүлчийн тогтнол өсөж өндийсөн тал нутаг болох Pontic–оос Sarmatians-чууд болон тэдний хаанчлал дотоод Крим нутгаас Olbia хүртэл хязгаарлагдаж байв. Кримийн газар нутаг болон Olbia-гийн булаан эзэлсэн нутаг хүртэл тогтож байсан болой.
Крим дэхь Неополис нийслэлтэй Скифийн хаанчлал дайн тулааны амжилт муутай дагуулалаар Грекийн болох хөрш уулын хэсэг газар өмнөд Крим дэхь Taurae-н зэргэлдээ оршин тогтносоор л байв. МЭӨ 110 онд, Скифчүүд Diofantes-ийн цэргээр ялагдал хүлээв. Pontus –ийн Mithridates VI хааны Генералаар гэвч тэдний талаар зарим түүхэн бичлэгт дэмжлэг авсан гэж үздэгч МЭ гурав дахь зуун хүртэл өөрийн байр суурийг хадгалж байжээ. Удалгүй тэдний гайхамшигт түүх дэлхийн түүхээс алга болсон ажгуу.

Ном зүй
Artamonov, Mikhail L, and Werner Forman. The Splendor of Scythian Art. London, 1969.
From the Land of the Scythians. New York, 1980. Exhibition catalogue, Metropolitan Museum of Art.
Mozolevs'kij, B. M. Tvosta Mogila. Kiev, 1979.
Piotrovsky, Boris B., and Norma Grach. Scythian Art: The Legacy of the Scythian World, Mid-Seventh to Third Century B. C. Leningrad, 1986.
Piotrovsky, Boris B., and Klaus Vierneisel. L'or des Scythes. Brussels, 1991. Exhibition catalogue, Musee Royaux d'Art et d'Histoire.
Polosmak, N. V., and Francis van Noten. "Les Scythes de 1'Altai." La Recherche 26 (1995): 524-530
Rolle , Renate, et al., eds. Gold der Steppe: Archdologie der Ukraine. Schlesswig, 1991.
Schiltz, Veronique. Les Scythes et les nomades des steppes, 8e siecle av. J.C.-zer siecle après J.- C. Paris, 1994.

05.02.12

No comments:

Post a Comment