"Монголын музейн үзмэрүүд" сан хөмрөгөөс
Үзмэрийн нэр: Гутал
Эзэмшигч: ШУА-ийн Археологийн хүрээлэн
Төрөл зүйл: Хувцас хэрэглэл
Он цаг: Төмрийн түрүү үе / НТӨ YII - IY зуун /
Хэмжээ: Өндөр: 32 см, Урт: 97 см, Жин: 600 гр,
Бүтээлч: 2006 онд доктор, профессор Д.Цэвээндорж, академич В.И.Молодин, профессор Г.Парцингер нарын удирдсан Монгол-Орос-Германы хамтарсан экспедици Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голын 10-р булшны малтлагаас олж илрүүлсэн.
Материал арга ажиллагаа: Эсгий, даавуу
Тодорхойлолт: Эсгий, улаан даавуун материал орсон. Урт 97см, түрийний өргөн 32см зузаан 0,4мм. Жин 600 гр.
Үзмэрийн нэр: Дээл

Хэмжээ: Өргөн: 75 см, Урт: 155 см, Жин: 3850 гр,Бүтээлч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голын 10-р булш. Монгол-Орос-Германы хамтарсан экспедиц, 2006 он
Материал арга ажиллагаа: Хонины нэхий, булга, хэрэмний арьс
Тодорхойлолт: Хонины нэхий, булга, хэрэмний арьсаар хийсэн. Өргөн 75см, урт 115см, нийт урт (сүүлтэйгээ) 155см, ханцуйны урт 60см. Жин 3,850 гр.
Үзмэрийн нэр: Грек -Ромын хийцтэй мөнгөн чимэглэл
Эзэмшигч: ШУА-ийн Археологийн хүрээлэн
Төрөл зүйл: Гоёл чимэглэлийн эд зүйл
Он цаг: I зууны сүүл, II зууны эхэн үе
Хэмжээ: Жин: 160 гр, Диаметр: 14,1 см
Бүтээлч: “Монголын умард хэсэгт орших Ноён уулын булшны археологийн судалгаа” төслийн хүрээнд 2006 онд доктор/Ph/ Н.Эрдэнэ-Очир, доктор Н.В.Полосьмак нарын удирдсан Монгол-Оросын хамтарсан экспедици Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн амны язгууртны 20-р булшны малтлагаас олж илрүүлсэн. Материал арга ажиллагаа: Мөнгө
Тодорхойлолт: Мөнгөөр хөөлгөж хийсэн 15 см голч бүхий дугуй мөнгөн эдлэл дээр эрэгтэй, эмэгтэй хоёр нүцгэн хүнийг барын арьсан дээр суусан байдлаар дүрсэлжээ. Ийнхүү дүрслэхдээ эрэгтэйн цээжийг баруун тийш үл ялиг хандсан, хоёр гараараа хойш тулан гэдрэг хагас хэвтэж, толгойгоо арагш гэдийлгэн харсан, хоёр хөлөө хагас нугалан барын арьсан дээр суусан байдалтай, эмэгтэйг баруун хөлөө нугалж, зүүн хөлөө хагас нугалан эрэгтэйн баруун өвдгөн дээр цээжээрээ үл ялиг баруун тийш хандан сууж, нүүрээрээ зүүн тийш хагас эргэсэн, зүүн гараа хойш сунган эрэгтэйн баруун мөрөн дээр тавьсан буюу тулсанаар дүрсэлжээ.
Эмэгтэй нь зүүн мөрөө том нөмрөгний захаар ороосон байх бөгөөд нөмрөгийг нуруугаараа ороон нэг үзүүрийг нь баруун гараараа барин өөрийн зүүн гуян дээр тавьсан байна. Нөмрөгний ихэнх хэсэг эмэгтэйн хоёр хөлөн дундуур доош унаж, эмэгтэйн баруун хөл шилбэнээс доош хэсгээрээ нөмрөгт халхлагджээ. Мөн эмэгтэйн баруун мөр болон толгой араар зүүн тийш бага зэрэг налуу босоо таяг хэлбэрийн 0,5 см өргөн урт эдлэл байх бөгөөд энэхүү эдлэл нь дээд хэсэгтээ бөөрөнхий монцгортой, мөн нарийн хэрчлээсүүдээр нэлэнхүйд нь цохисон байна.
Түүний баруун талд 1 см орчим зайд 4 см өндөртэй, баруун тийш дарсан ташуу энгэртэй дээл өмсгөн, баруун гараа урагш нугалан барьсан хүнийг баруун ташаандаа (бүсэндээ) 0,8см урт иртэй, 0,2см урт иш бүхий ишэн хэсгээрээ үл ялиг тахир чинжал хутагтайгаар дүрсэлсэн бөгөөд энэ хүний бөгсөн биений хэсэг чухам ямар болох нь мэдэгдэхгүй байна. Энэхүү мөнгөн эдлэлийг дүрслэхдээ эрэгтэйг булчин шөрмөслөгөөр, үсээ хойш самнасан мөн бэлэг эрхтнийг ил гарсанаар, эмэгтэйг үсээ цэвэрхэн хоёр тийш боож, эмэгтэй хүний хөх болон бие галбирыг маш гайхамшигтай үзэсгэлэнтэйгээр тод томруун урлан дүрсэлж мөнгөн эдлэлийн дугуй талбайг зөв хувиарлан зохиомжилж урлажээ.
Мөнгөн эдлэлийн захын хүрээг эмжээрдэн хоёр давхар ховил тойруулан гаргаж мөн хүрээг тойруулан 8 ширхэг 0,2 см голч бүхий нүх гаргасан байх ба нэг нүхэнд хадаасны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байна.
------------------------------------------------------
Монгол Улсын музейн сан хөмрөг дэх түүх, соёлын өвийн дурсгалуудыг Монгол Улсын өмчлөлд байгааг баталгаажуулж, түүнийг хулгайд алдагдах, хууль бусаар солих, үрэгдэхээс урьдчилан сэргийлэн, албан хэрэгцээнд ашиглах, олон нийтэд сурталчлан таниулах үүднээс “Монголын музейн үзмэрүүд” хэмээх цахим хэлбэрийн каталогийг олон нийтэд хүргэж эхлээд байна.
Энэхүү “Монголын музейн үзмэрүүд” цахим каталогт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр түүх, соёлын хосгүй үнэт зэрэглэлд батлагдсан дурсгалт зүйлс, улс аймгийн музейн сан хөмрөг дэх шилдэг үзмэр, эд зүйлсийн тухай товч тодорхойлолт, түүний гэрэл зурган мэдээлэл орох юм.
http://www.eheritage.mn

No comments:
Post a Comment