Wednesday, May 9, 2012

Даян дэлхий энх тайван байж, хүн төрөлхтөн хүйтэн дайны уршгийг дахин бүү амсаг.

Хиросима
Атомын бөмбөгдөлтөнд ойролцоогоор 200.000 хүн хохирсон байна. Энэ аймшигт түүхэн үйл явдалыг 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ-ын зэвсэгт хүчин анхны атомын цохилтыг Японд хийлээ. Энэ үйлийн үрийг тэд зөвхөн өшөө авалтаар хязгаарлсангүй туршилтын болгон талбарыг Стартегийн бөмбөгдөгч В-26 “Энола Гэе” нэртэй онгоцноос 10 км өндрөөс ураны цэнэгтэй атомын бөмөгийг /Тритолийн харьцуулалтаар 20 мянган тонн орчим/ Хиросима хот дээр нүдээр багцаалан онилоод 600 метрийн өндөрт өглөөны 8 цаг 15 минутанд дэлбэлжээ. Эгшин зуур 80 мянган хүн амь үрэгдэж, 12 мянган хүн сураггүй алга болж, 40 мянган хүн шархадсан байна. Наймдугаар сарын 9-нд өөр нэг онгоц бас нэг тийм хэмжээний хүчин чадалтай плутонийн бөмбөгийг Нагасаки хотод хаяв. Газар нутгийн байдал мөн хотын төвд онилсон зэрэг нь 2 км зөрсөн учир хохирол бага зэрэг буурч 75 мянган хүн амь үрэгдэж, сураггүй болсон ба 35 мянган хүн шархадсан гэсэн баримт байдаг байна.
Хүүхэд байгаад би Ч.Аръяасүрэн зохиолчын бичсэн "Сүүлэнхүү" зохиолыг уншдаг байлаа. Зохиолд гардаг нэгэн хорон муу санаат орны төлөөлөл дүр болох Гангын орноос ирсэн аймшигт тугалган хүмүүстэй танилцаж билээ. Тэд хүн төрөлхтөнд хэрхэн хор хүргэж байгааг тэр номыг унших болгонд танилцаж байв. Хүмүүс бидэнд хор хүргэсэн талаархи үйл явдалыг үдшээр орныхоо толгой хавьд лаа асаан тухлан унших болгонд би өөрийнхөө дотоодод тэдний муухай санааны үндсийг 
нь ойлгож байсан боловч хүн хэмээх сэтгэл оюуны төрхтөн нар өөрийгөө сайн хүн болгон өөрчилж чадахыг бас мэдсэн. Мөн түүнчлэн өнгөрсөн зууны дэлхийг хоёр хэсэг болгосон халуун, хүйтэн ертөнцийн талцах "үзэл суртал" байсаныг хожим ойлгож билээ. Эрин цагийн аль ч үед болов хүн төрөлхтөн бие биесдээн доромжлол, сүйрэл гамшигийг авчирахгүй байхыг юу юунаас ч илүү хүснэ. Бидэнд яс үндэс, угсаа гарвал, хэл соёлоор ялгаварлан гадуурхах мунхаг бодол үгүй. Бид эрх чөлөө аз жаргалт ирээдүйг цогцлоож байна. Даян дэлхий энх тайван байж, хүн төрөлхтөн хүйтэн дайны уршгийг дахин бүү амсаг.
Дууны Үг:

Өвчинд шаналсан өнчин охин 
Өрөвчхөн сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор нас нь уртасдаг 
Хуучны домгонд итгэн биширчээ

Зуун мянган шувуу хийвэл 
Ямар ч зовлонгоос салдаг гэж
Зургаан тивийн хүүхэд бүхэн 
Япон охинд шувуу илгээжээ

Хөөрхий охины амьдрах хүсэл нь 
Хүн төрөлхтний мөнхийн хүслэн
Хийсэн шувууд нь нисэн дүүлээд 
Хүй орчлонд ингэж хэлжээ

Эрүүл явбал хосгүй сайхан 
Эрхэм дээдийн жаргал гэж
Дайн дажингүй амар тайван
Даяар олны жаргал гэжээ

Арван хаврыг үзсэн охин 
Алтан дэлхийгээс халин нисчээ
Тэсрэх бөмбөг дайны эсрэг 
Тэмцлийн хөшөө болон мөнхөрчээ

Хөшөөн дээр ингэж сийлжээ
Хөөрхий охины хүслийг бичжээ
Цацрагт хордолт надаар дуусаг
Цаасан шувууд нисэн хэл гэжээ









Эх сурвалж: Баримтад гэрэл зураг- http://kapitalizmoistorija.org/foto/1/galerija/Hirosima-ir-Nagasakis
Мөн хувийн гэрэл зураг
Ч.Аръяасүрэн "Сүүлэнхүү" http://library.msua.edu.mn/cgi-bin/Lib4UOPAC.cgi/detail?Lang=MON&ID=45197
 Хүн төрөлхтөны хамгийн гунигт явдалын нэг Хиросима Нагасаки хотууд http://en.wikipedia.org/wiki/Atomic_bombings_of_Hiroshima_and_Nagasaki





05.09.12

No comments:

Post a Comment