Friday, May 18, 2012

05.18.12 Бурханы шашны онолын “Сансарын хүрдэн”-нд арван хоёр гишүүнтээр толилон билэгддэг хэдий ч материйн хүрдэн эргэлтийг бол хэд хэдээр томёолох боломжтойг үгүйсгэх аргагүй.


 Бид бүхэн үнэндээ сансар хорвоогийн хувьд харьцуулах ч юм биш. Чухам л юу ч биш.

Америкийн сансар судлалын төвөөс Пионер 10, болон Пионер 11 зондыг өнгөрөг ч зууны дунд үеэс тус тус хөөргөсөн билээ. Тэдгээр хөлгүүдийн талаархи мэдээлэл гэвэл... одоогийн байдалаар алс холын зайд хэдийнээ гарсан ба нарны аймагийн бүсээс чанагш гаргах талаархи төсөл байсан юм. Төхөөрөмж маш сайн зохион байгуулалттай хийж бүтээсэн учир тэрхүү маршрутын замаар дараагийн хөтөлвөрд орох ёстой байж. Модон дотор гахай байдагтай адил тус хөлөгт ямар нэгэн асуудал үүссэн мэт гаж байдалын дохио ирүүлэх болсон байна.
 Үл мэдэгдэх хүч хоёр зондын аль алиныг нь нарны аймагийн цаад уудам хөндий рүү орох цаг нь болоход илтэд нөлөөлсөн байдалаар амжилттай мэдээлэл өгч чадахгүй болгосон ба аппарад тус бүр төлөвлөсөн горимын дагуу ажиллах чадваргүй болгосон байжээ.
Төхөөрөмжүүд үндсэн замаас хазайн Пойнер 10 хөлөг гэхэд тооцоолсноос 400 мянган километээр замаасаан нэгэнт хэтийдэн аялж эхэлсэн байна. Харин сүүлд илгээсэн 1983 оны төхөөрөмж болох Пионер 11 мөн энэ замыг дахин давтан өөрийн үүргээн алдан сүүн замт ертөнцийн өөр зүг рүү хөлгийн жолоог хандуулах болж. Энэ бүхэнд техникийн учир байна гэж тооцоолж ойлговол нар салхины нөлөө, солирын цохилт, түлшний хомсдол, төхөөрөмжийн хөтөлбөр дэхь гажуудал болон элдэв төрлийн багажийн эвдрэл зэргийг тооцсон ч тус бүр төхөөрөмжийн замын хөтөлбөр яг ижил давтамжтайгаар гажиж байгаа нь дэлхий дээр буй удирдах хэсгийнхний гайхшралыг хэдийнээ хүргээд байгаа юм.
Орчлон хорвоо дээр бид ганцхан хүмүүн төрөлхтөн биш шүү дээ гэх үгний утга үүнд нэгэн хариулт болж чадах авч дорвитой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Учир нь тус бүр төхөөрөмжүүдийн сарнин шилэрэх үзэгдэл нь сүүн замын чанад тийш ямар нэгэн өөр иргэншлийн хүчин эсвэл бид бүхний итгэн биширдэг бурхан эзний хүрээ хязгаарт тулсан байж явах замыг нь зогсоон хойш гаргахгүй байх төлөвлөгөөний нэг байж юун магад "Энэ хийсвэр төсөөлөл юм шүү". 
Материйн ертөнц гэж нэрлэн буй манай оршнолын хэсэг тус бүр өөрийн гэсэн хэмжээ хязгаартай байж эх дэлхийгээс илгээсэн бяцхан төхөөрөмжийг хэмжээнээс хэтэрлээ хэмээн гаргахгүй байх далдын хоригтой тулжээ гэсэн үг.
Манай оршнолын өнцөг булан бүрт маш нарийн нууцууд нуугдаж хүн хэмээх бодгаль түүнийг анзаар ч мэдэхгүйтэй ижил физикийн тогтсон хуулиас гадуур таталцал, гравитацын үл мэдэгдэх хүчин үйлчилж байж болох бусуу.
Нэгэнтээ Хокингийн өгүүлсэнээр бол “...Орчлон Ертөнц бол оньсого, түүний тухай зөвхөн зөнчтөсөөллийг л гаргах боломжтой, үл ойлгогдох, үл шинжлэгдэх зүйл хэмээхүзлийг би хүлээн зөвшөөрдөггүй. Ийн үзэх нь бараг дөрвөн зууны өмнө Галилейэхлүүлж. Ныотон үргэлжлүүлсэн, ертөнцийн бүх хүрээг хамарсан шинжлэхухааны хувьсгалд шударга биш хандаж буй хэрэг гэж би ойлгодог. Энэ хоёр хүн Орчлон Ертөнцийн ядаж зарим хэсэг нь эмх замбараагүй биш. тодорхой, математикийн хуулиудад захирагддаг болохыг харуулсан. Өнгөрсөн хугацаанд бараг бүх салбарт бид Галилей, Ньютон нарын үр дүнг түгээн дэлгэрүүллээ. Одоо бидэнд өдөр тутмын амьдралд маань тохиолддог бүх юмсыг удирдах математикийн хуулиуд байна”.
Өгүүлсэнийг үзвэл нээрээл оньсого таавар. Хорвоогийн төлөв тодорхой цөөнгүй хуулиудад захирагдах тулгуур зарчим дээр явагддаг болох тухай төвөггүй ойлгож болох хэдий ч бидний энэ бөндгөр доторхи мэдлэг хүч чадалын чинээ үнэндээ энэ сүүн замын хүрээнээ өөрсдийн бүтээсэн дуран авайн тулж үзэх чанагшаас хэтийдэхгүй нь бяцхан ч болов батлагдаж буй. Ийнхүү бид үл мэдэгдэх сансарын хүрдэнд тулж ирээд байгаа нь энэ.

Бурханы шашны онолын “Сансарын хүрдэн”-нд арван хоёр гишүүнтээр толилон билэгддэг хэдий ч материйн хүрдэн эргэлтийг бол хэд хэдээр томёолох боломжтойг үгүйсгэх аргагүй.  
Бүх юмс тийм энгийн байдаггүй ба энгийн юмс ч тэр чинээ хялбар байдаггүй байх магадлал хаа нэгтэйгээс гар ч л таараа шүү дээ.
Бид бүхэн үнэндээ сансар хорвоогийн хувьд харьцуулах ч юм биш. Чухам л юу ч биш.
05.18.12









1 comment: