Sunday, December 23, 2012

Стевли изотопын судалгаагаар (d13CZ_10.0G0.8&; d15NZ 8.3G0.5&) тухайн үеийн үр тарианы мөхлөгтэй хамт хүний ясны зарим хэсэг мэдээлэл гарч ирсэн нь Jiangzhai ба Shijia-ийн бүс орчмийн хувьд С14-ийн мэдээлэл хийх бус зөвхөн ургамал, үр тарианы тарималжуулалтын талаас нь анхаарч үзэв. Хөдөө аж ахуйн үр тариа тариалах нь ганц хөдлөх хүчээс хараат бус юм харин харилцан үйл ажиллагааны хоорондын үйл ажиллаганаас бүрдсэн ажиллах хүчний зохист тогтолцоо умард Хятадын шинэ чулуун зэвсэгийн эрин үеийн туршид илэрхий байсан нь мэдэгдэж байна.

Изотопи судалгааны аргаар умард Хятадын шинэ чулуун зэвсэгийн үеийн онцлогийг нөхөн сэргээх нь 

Товч агуулга 

Хүн болон Амьтны гаралтай дээжүүдээс судалгаа хийж үзсэн болно. Тус нутаг болох Шар мөрөн болон Бей голын хөндийгөөс илрүүлсэн шар будаа болоод амьтан гаршуулсан эрин үеийн учир шалтгааныг хоёр шалгуур бүхий дээжүүдтэй хослуулж судалсан болно: Хүний хэрэгцээний улмаас мал гаршуулж эхэлсэн нь тодорхой бөгөөд тэдгээр гэрийн тэжээвэр амьтдын дотор гахай, нохой, болон тахиа зэрэг тэжээвэр амьтад багтаж байна. Шинэ чулуун зэвсгийн суурингуудаас олдсон зарим нэг яснуудаас дээжлэн авч судалсан. Суурингийн талбай бүр цаг хугацаа, орон зайн төрөл бүрийн газруудаас олдсон ба Jiangzhai, Shijia, Xipo, Kangjia зэрэг газруудаас олдсон олдворуудыг 4000-7000 жилийн үед хамаарч байна гэж судалгаанд харуй гарсан. Нүүрстөрөгчийн он цагийн давтамжаар энэ нь нэлээд өндөр хослолтойгоор (d13CZ_7.7G0.4&) гэж гарсан бол Азот-Нитроген изотопын харьцаагаар (d15NZ7.5G0.5&) Хipo-гийн гахай болон нохойн яс дээр үзүүлсэн ижил төст хариу гарч байхад өөр бусад амьтдын хувьд илүү давтамжтай С4-ийн тэмдэгт-баялаг ургамлын гаралтай бодис түүний төрлийн мэдээлэл гарч ирсэн. Энэ нь мэдээж шар будаатай холбоотой байжээ. Гол баримт болох С4 ийн үр дүн түүний шинж чанарын харьцааны амьтан дээрх тус мэдээллүүд тухайн цаг үеийн хүнээс гарсан мэдээлэлтэй нэмүү байдалтай гарсан.
Fig. 1. Location of archaeological sites along the Wei and Yellow rivers: 1 – Banpo (34°20′N 109°10′E), 2 – Kangjia (34°38′N, 109°20′E), 3 – Jiangzhai (33°N, 109°E), 4 – Shijia (34°30′N, 109°30′E), 5 – Xipo (34°30′N, 110°40′E).
Стевли изотопын судалгаагаар (d13CZ_10.0G0.8&; d15NZ 8.3G0.5&) тухайн үеийн үр тарианы мөхлөгтэй хамт хүний ясны зарим хэсэг мэдээлэл гарч ирсэн нь Jiangzhai ба Shijia-ийн бүс орчмын хувьд С14-ийн мэдээлэл хийх бус зөвхөн ургамал, үр тарианы тарималжуулалтын талаас нь анхаарч үзэв. Хөдөө аж ахуйн үр тариа тариалах нь ганц хөдлөх хүчээс хараат бус юм харин харилцан үйл ажиллагааны хоорондын үйл ажиллагаанаас бүрдсэн ажиллах хүчний зохист тогтолцоо умард Хятадын шинэ чулуун зэвсгийн эрин үеийн туршид илэрхий байсан нь мэдэгдэж байна. Бидний тааварлаж буйгаар дахин хуваарилалт өөрчлөлт нь хүн болон амьтан хоорондын хүнс тэжээлийн жил бүр байгалиас авах үр тарианы өгөөж түүний хувьсах хэлбэлзлээс шалтгаалж байсан. Энэ утгаараа шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн амьдралын хэмнэл нь Бей болон Шар мөрний хөндийн үржил шимт хөндийгөөс нэлээд тогтвортой хэмжээнд жил бүр өгөөж авч байв.

Түлхүүр үг: Биологийн антропологи; Карбон болон Нитроген Стевли Изотопи сорилууд
Шинэ чулуун зэвсгийн үеийн Хятад орон; ЯангшаоЛонгшан; зэрэг газрууд болон тус газрын малтлагаас гарч ирсэн газар тариалангийн үлэмж хэмжээний тархалтын талаар дурдахын хамт хүн, амьтан хоёрын ажиллах хүчний ойлголтууд болоод Умард Хятадын шар мөрөн орчмын газар тариалангийн хөгжил түүний Өвөрмөц онцлог болох газар тариалангийн талбайнуудыг судалж үзсэн юм. Судалгааны үр дүнд Хятадын шинэ чулуун зэвсгийн үеийн цөөнгүй газраас суурингуудыг олж нээсээр байгаа билээ. 
Шар будааны тариалалт хийж байсан Яангшао болон Лонгшаны шинэ чулууны соёл цэцэглэж байсныг Истевли Изотопын аргаар судалж хүний ясны мэдээлэл зэргээр үндэслэн судалж үзэхийн хамт эртний ургамалжилтын судалгааг Палеоботаникийн аргаар дээжлэн шалгаж цөөнгүй баримт гаргаж ирсэн. Эдгээр баримт хайх явцад олон тооны газар тариалангийн багажууд болон ваар урлалын олдворууд олдсон ба үлэмж хэмжээний нүхний үлдэгдлүүд бас олдож судлаачдын сонирхлыг татсан юм. Гэтэл Янгшаогийн гурван талбайгаас олдсон хүний ясны судалгаагаар БейлуйЖангзай, болон Шизиа нарын сорил бага давтамжтайгаар үгэршиж---өөрөөр хэлбэл хоолны холбоотой илэгдэл бага зэрэг мэдэгдэж эхэлсэн. Түүнчлэн шүдний ерөнхий маяг нь маш сайн хадгалагдсан байна. Судалгааны нарийн үр дүн таамаглалаар бол энэ соёлын онцлог нь бусад соёлуудаас газар тариаланг эрт эрхэлсэн, улмаар хүнс тэжээлийн хувьд ан агнуурын амьдралтай бас давхар хослуулж байж. 
Тус судалгааны материалд бид Стевли Изотопын арга болох хүн ба амьтны органик олдворуудыг шинжлэх аргыг хэрэглэсэн юм. Мөн хоол хүнсний зарим онцлогуудыг харгалзан судалж үзсэн болно. Улмаар энэ судалгааныхаа үр дүнгээс тухайн үеийн хүрээлэн буй орчны ялгаатай талыг нь гаргаж ирсэн. Хүчилтөрөгчийн-Oxigen изотоп харицаа Азот, нүүрстөрөгчийн гадаргуугийн судалгаанаас гарч ирсэн хэмжигдэхүүнүүд (d13Ccol) болон нүүрстөрөгчийн чулуужилт (d13Cap) зэрэг ясны хугадас зэрэгт илэрч байгаа бол ургамалд байх С4, болон шар будаа, эрдэнэ шиш, чихрийн нишингэ зэргүүд багтаан судалсан болно. Мөн эдгээрийн дотор далайн гаралтай ургамал болон цэнгэг усны загас зэргийн эх сурвалжид тулгуурлан азотын изотоп харьцуулалт (d15N) тэдний хоол хүнсэнд агуулагдах уургын хэмжээг тооцоолон гаргаж ирсэн явдал юм. Хүчилтөрөгчийн изотоп мэдээллийг тухайн газрын цаг агаарын байдалтай холбон үзэж тус төрөл-зүйл бүрээр жагсаан нэгтгэж хүрээлэн буй орчны ялгаатай талын байдалыг нээн үзэв. Энэ бүгдээр хүчилтөрөгчийн өсөлт болоод хуурайшилтын онцлогийг гарган ирж нийт бүсийн цаг уурын дасан зохицлыг эртний цаг уур улирлын мэдээлэлтэй хамт харьцуулав
...энэ судалгааны үндсэн дээр шинэ чулуун зэвсгийн үеийн хоол хүнсний найрлагад нэмүү байдалтайгаар амьтны гаралтай уургын бодис орж байсныг тогтоож олсон юм. Загас, Бугын махнаас авч буйг C3-ийн эх сурвалжаас тогтоож авсан, бол бага агууламжтай13C, болон уургын цөөн хэмжээтэй C4 зэрэг нь ургамлын гаралтай хүнсний төрөл болох шар будаанаас амьтны гаралтай хоол хүнсны зүйлс аль алиндаа нөлөөлж урвуу байдалтайгаар тогтоогдож байсан байна. Хэрэв махны төрлийн хоолны хангамж ургамлын гаралтай С3 хосолсон байдалтай бол уургын дайвар уураггүй бодисоос бага хувьтай гарч ирэх байв...
Умард Хятадын амьдралын төлөв байдал, зоо археологи болон палеоботаникийн мэдээлэл... 
Шар будааны тариалалтын он цаг түүний ерөнхий мэдээлэл хамгийн эртдээ МЭ 8500-7000, өмнөх судалгааны баримтаар бол шар будаа тариалалт эрт үе буюу МЭ 12000 жилийн тэртээ үед тус тус хамаарч байв. Газар тариалалтын бодит судалгааны үр дүнд шар будаа боловсруулах, газар тариалангийн багаж боловсруулах хамтдаа үүссэн болох нь ПелигангКишан болон Дадибаны 7500-6800 жилийн үеийн шинэ чулуун зэвсгийн бууц суурингуудаас мэдэж болно. 
Эрт үеийн шар будааны газар тариалангийн аж ахуй маш бага үр өгөөжийг авдаг байсан байж болзошгүй ба энэ үүднээс уламжлаад тухайн үеийн хүний нэг өдрийн зарцуулах Калори жаахан байж. Олон тооны зэрлэг амьтан нядалсан байдалтай газрын олдворууд олдсон бөгөөд эдгээр бууцны олдворуудын мэдээллээр бол тухайн үед хүмүүс ан агнуур, загасчлалыг шинэ чулуун зэвсгийн эрин үед эрчимтэй хөгжүүлж байжээ. 
Мөн нэлээд эртний хуурсан будаа түүний үр ургамлын үлдэгдлүүд Хенан мужийн Жиаху суурингаас олдсон байна. Он цагийг барагцаалбал 9000-8000 жилийн тэртээх үеийн тус олдвор нь маш сонирхолтой баримт юм. Харин Хенан мужийн Шаанхи бууцаас нэг төрлийн төрлийн будаа гарч ирээгүй юм. Тэгэхлээр энэ нь тусдаа зүй тогтолтойгоор алаг цоог байдалтай дүрслэгдэж байгаа нь Шанменхиа, Нанжиаокоу зэргээс ялгагдаж байна. Мөн тэдгээрийн дотор Жензоу Дахесум, Луояанг Хигаояа, Мианчи Яангашаосум болон Хенан дахь Денгзоу БалингангХиахиан Куанхукун гэх мэт бууцуудыг дурдаж болно. 
Сүүн тэжээлт амьтад болох гахай, нохой, магадгүй тахиа зэрэг гэрийн тэжээмэл амьтад аль хэдийнэ Хятадын шинэ чулуун зэвсэгийн эрин үед гаршуулж амжсан байна. Гахайн төрлийн амьтад 8000 жилийн үед хүний зохист хэрэгцээны улмаас хүмүүс гаршуулж эхэлсэн байна. Харин тахиаг гаршуулсан тал дээр судлаачдын хооронд нилээд маргаантай ба энэ талаархи маргааныг шийдвэрлэх ямар нэгэн шувууны яс, зарим хэлтэрхий ер олдоогүй байна. Хэдийгээр баталгаа байхгүй ч шинэ чулуун зэвсэгийн дунд үед хамаарах бууц суурингуудаас нэг төрлийн шувууны яс байж болох материалууд илэрсэн. Баожи мужийн Бейшоулинг, Хианийн БанпоЛингтоны Жиангзиа, гэх мэт бууцнуудаас гадна Шанхайн миаодингоу, Тангуйн Байюунг зэрэг бууцуудыг дурьдаж болно. Малын ясны олдворууд шинэ чулуун зэвсгийн бууц суурингуудаас нэлээд нэмүү байдалтай олддог. 
Энэ талаархи олдворын нэг нь Нанзхуангтоу бууцын нэгдүгээр давхраанаас олдсон юм. Энэ бууцын хамаарах хугацаа нь 10,000 жил гэж гарсан. Хэдий тийм боловч, Лонгшаны соёлын бууцнаас үхэр мал гаршуулсан талаарх мэдээлэл гарч ирээгүй. Дараа нь хонь, ямааны болох амьтны яснууд түрүү Лонгшаны үед байж гэж үздэг. Шинэ чулуун зэвсгийн сүүл үеийн бууц, суурингуудаас малын ясны ул мөр олдож байгаа ба үүн дотор Кангжиа 4500-4000 жилийн үе, Хуаюунгзуанг 3800-3000, Жукайгоу 1-2-аар бууцын үе болох 4000-3580 жилийн үед хамаарах суурингууд маш сайн баталгаа болж өгдөг. 
Дүгнэлт 
Шар болон Бей голын хөндийгөөс олдсон олдворууд болох ургамал тариалалтын зарим түүвэр олдвор, тэдгээрийн дотор хүн малын ясны холбоотой цөөнгүй олдворуудыг тус бүрчлэн Стебли Изотопын аргаар судалсан болно. Хүний яс Д13-С хэмжигдэхүүн нь шууд мэдэгдэхүйц байдалтай Ургамалын гаралтай органик, болон амьтан гаршуулсан нь мэдэгдэхүйц олдворуудтай хамт гарч ирсэн тэгэхлээр энэ үеийн байгаль нийгмийн онцлогт хүн болон амьтан хоёрын хоорондын харилцаа хэдийн эхэлсэн байсан ба улмаар тус судалгааны үзүүлэлт дотор гахай, нохой, зэргийн амьтанд илүү ихээр хэмжигдэж гарсан байна. Зарим талаараа эртний эрин үеийн хурдас хуримтлалд үлдсэн тариа будаа тариалалтын үлдэгдэл шинж, тухайн үеийн хүн, амьтан оршин сууж байсныг өвс ургамлын дээжүүдээс олж илрүүлэн зохих төвшингүйн судалгааг хийж тухайн үеийн шинэ чулуун зэвсгийн эрин үеийн бууц суурингууд нэг талаараа ялгаатай байгааг илрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь нэмүү байдалтай газар тариалангаас шар будаа болон цагаан будааны аж ахуйг хөгжүүлж бас хажуугаар нь гахай нохой тэжээн нэг ёсны хүмүүс өөрсдийн хүнсэндээ хэрэглэхээс гадна өөрсдийн гаршуулсан амьтныг тэжээж байсныг тодруулсан юм. Хүн болон амьтны хоорондын харилцаа мэдээж хэрэг тариалангын хортон амьтаныг устгахад чиглэсэн байхад гахайг тэжээж хүнсэндээ нэмэгдэл тэжээл маягаар гаршуулсан байжээ. Гэвч олон талаас нь тайлбарлах боломж Хятадын шинэ чулуун зэвсгийн үед илэрхий байгаа юм. Учир гэвэл шар будаа бол эрт болон эдүгээ үед чухал хэрэгцээт хоол хүнсний төрөл бөгөөд зөвхөн хүн бус гэрийн тэжээмэл амьтдын хэрэгцээт хүнсний төрөлд эргэлзээгүй орж байжээ. Тэгэхлээр Шинэ чулуун зэвсгийн үеийн газар тариалангийн талбайнууд нь ямарч байсан Шаанхи болон Хенан мужуудад хоёр үндсэн аргаар хүнс тэжээлийг тэтгэж байв. 
Үүнд: Хүн зөвхөн өөрсдийн хэрэгцээнд зориулж бус харин давхар өөрсдийн гэршүүлсэн амьтад тэдний хүнсний хэрэгцээнд зориулж газар тариаланг хөгжүүлж байжээ.
12.23.12

No comments:

Post a Comment