Амьдралын олон талыг харуулан юу нь амьдралд чухлыг энд өгүүлжээ. Мэргэн ухаан, таашаал, эд баялаг, ажил хөдөлмөр, найз нөхөд, алдартай болох, шашин шүтэх, гэрлэлт, үр хүүхэд болон байр суурь нь үнэндээ эцсийн эцэст хоосон юм гэж Соломон хэлжээ. Энэ бүхэн буруу гэж байгаа юм биш харин амьдралыг хангалуун болгон дүүргэгч нь эдгээр зүйл биш юм гэдгийг ойлгуулахыг хүссэн юм. Өөрөөр хэлбэл түүр зуурын зүйлд амьдралынхаа цагийг бүгдийг нь зориулахаас илүүгээр мөнхийн зүйлд амьдралаа зориулахыг хэлжээ. Эцэст нь Номлогчийн үгс 12:13-өөр дүгнэсэн байна.
Номлогчийн үгс [1]
1 Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс.
2 Номлогч,
"Бүгд хоосон, хоосны хоосон болой" гэв.
3 Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ?
4 Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч
Дэлхий ертөнц үүрд үлддэг.
5 Түүнчлэн нар мандсаар, жаргасаар,
Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ.
6 Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж,
Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.
7 Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй.
Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.
8 Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм.
Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй.
9 Юу байсан, тэр нь байх болно.
Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно.
Иймээс наран доор шинэ юм юу ч алга.
10 Хэн нэг нь ямар нэг юмыг
"Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна" гэж магад.
Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.
11 Өнийн юмс дурсагдахгүй,
хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.
12 Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан.
13 Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв.
14 Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.
15 Муруй нь тэгширч чадахгүй, байхгүй юмыг ч тоолох аргагүй билээ.
16 "Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлсэн бөгөөд өөрийн оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав" гэж би өөртөө хэлэв.
17 Түүнчлэн би галзуу тэнэг мулгуу хийгээд мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.
18 Учир юу гэвэл, мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэнэ, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх буюу.
Номлогчийн үгс [2]
1 Би өөртөө өгүүлрүүн "Ир, одоо. Би чамайг тааламжит байдлаар сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул" гэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа.
2 Инээгчийг би "галзуу" гэж, тааламж баяслын тухайд "Юу болж байна?" гэхчлэн боддог байв.
3 Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ яаж өөрийн биеийг сархад дарсаар цэнгүүлэх вэ? Тэгээд мөн яаж бас тэнэг байх вэ? гэж өөрийн ухааныг чилээж ирлээ. Тэгэхдээ тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн жилүүдэд хүмүүний хөвгүүд юуг хийх нь зөв ба юу хийх ёстой байв гэдгийг өнөөг хүртэл би мэдэж үл чадлаа.
4 Би ажил үйлсээ ихэсгэж байлаа. Өөртөө зориулан байшингууд барьж, өөртөө усан үзмийн цэцэрлэг суулгав.
5 Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан.
6 Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан.
7 Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсан ба мөн унаган боолууд ч бас бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв.
8 Би бас өөртөө алт, мөнгө хийгээд хаад болон нутгуудаас эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба эр хүний зугаа болох олон татвар эмс надад байв.
9 Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна.
10 Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн шан харамж ажээ.
11 Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга.
12 Иймээс би мэргэн ухаан, галзуу хийгээд тэнэг мулгууг тунгааж үзэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ?
13 Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би ойлгов.
14 Мэргэн хүний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь заяа нөмөрч байдгийг би мэднэ.
15 "Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?" гэж би өөртөө хэлэв. Ингээд би өөртөө "Энэ мөн л хоосон аж" гэв.
16 Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ!
17 Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
18 Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ.
19 Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон.
20 Тиймээс наран доор хөдөлмөрлөсөн өөрийн бүх хөдөлмөрийн үр жимсийг би бүхэлд нь үгүйсгэв.
21 Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэгтэй, чадварлаг ажиллаад дараа нь өөртэй нь хамт ажиллаагүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар бузар булай хэрэг мөн.
22 Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ?
23 Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ.
24 Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.
25 Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ?
26 Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
Номлогчийн үгс [3]
1 Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ.
2 Төрөх хийгээд үхэх цаг,
Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,
3 Алах хийгээд анагаах цаг,
Нураах хийгээд босгох цаг,
4 Уйлах хийгээд инээх цаг,
Гашуудах хийгээд бүжиглэх цаг,
5 Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг,
Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,
6 Эрж олох хийгээд алдаж асгах цаг,
Хадгалах хийгээд хаях цаг,
7 Урах хийгээд оёх цаг,
Дуугүй байх хийгээд ярих цаг,
8 Хайрлах хийгээд үзэн ядах цаг,
Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.
9 Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ?
10 Бурханаас миний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.
11 Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.
12 Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн.
13 Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.
14 Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн ажилладгийн учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.
15 Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна.
16 Би мөн наран доор үнэнч шударгын оронд бузар булай, зөвийн байранд ёрын бузар нь оршдогийг харсан.
17 "Шударга хүн ба гэм нүгэлтний аль алиныг нь Бурхан шүүнэ" гэж би өөртөө хэлэв. Учир нь цаг хугацаа, бүх юмс, бүх үйлс тэнд байдаг.
18 "Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай" гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв.
19 Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил бөгөөд нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амьсгалтай байх бөлгөө. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон.
20 Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна.
21 Хүний амьсгал дээш гарч, адгуусны амьсгал газар уруу доош уруудсныг хэн мэдэж байгаа юм бэ?
22 Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь зохиол болой. Түүнээс хойш юу болохыг үзүүлэхээр хэн түүнийг дагуулан аваачих билээ? Үргэлжлэл энд

.....
Ариун Библи судараас зон олонд хүргэх үүднээс...
Юмс үзэгдэл түүний зүй тогтол, ямар нэгэн зүйлд хэт туйлшрахгүй байх нь аминд өлзийтэй.
No comments:
Post a Comment