Сансар хорвоо ба бидний итгэл найдвар
1920 он хүртэл энэ талаархи судалгаа бүрэн гүйцэд хийгдэж судлагдаагүй байсан боловч дэлхийн олон орны эрдэмтэд тэдний шаргуу судалгааны үндсэн дээр сүүн замын ойлголтонд хүрч улмаар цөөнгүй амжилтанд хүрч байна. Бид бүхний нөр их хөдөлмөрийн үндсэн дээр зуун инч хэмжээтэй сансарын дуран авайг Калифорин дахь Бильсоны одон орон судлалын оргилд барьж байгуулсан юм. ...Улмаар Эдбун Хабблийн илрүүлсэн Андромедиа (M31) галактик болон Трайнгулум (M33) зэрэг нарны аймаг төст бүсүүдийг нээж чадсан билээ. Галактик тус бүр онцлогтой болохыг доторхойлж гаргасан. Гадаад их ертөнцийн зүгт хэвтээ тэнхлэгтэй орших сансарын агуу их тоосонцорын тогтолцоо байлаа. “Урьд өмнө, тэднийг сансар хорвоогийн үл мэдэгдэх сүүн зам хэмээн итгэж энэ нууцыг хадгалсаар шинэ үед хүрч ирсэн. Тэдгээр нь хойшдоо гараг ертөнц дэхь төсөөлж боломгүй том зүйл болж хувирсан байна. Тэдгээр хязгаарын дунд байх нууцлаг юмс нь олон удаагын шүүмжлэлийн дунд байж зарим хүмүүсийн амь насаараан тоглох хэмжээнд хүртэл хэргийн эзэн болж байв. Үнэн хэрэг дээрээ сансарын сүүн замын нууцыг Шашны үүднээс хавчин гадуурхах замаар үнэнийг түгээгчдийг боомилж байсан юм.
Эдүгээ цагт сансар хорвоогийн талаар эргэлзэх зүйлгүй болжээ. Энэ утгаараа бид азтай юм. Яагаад гэвэл бидний мэдлэгийн цар хүрээг хавчин гадуурхах, үзэл бодол түүний эрх чөлөөнөөс ангид зүйлээр хүчлэн тулгах асуудал эдүгээ үед алга болж. Бидэнд мөрөөдөл бий, мөрөөдөл биелдэг юм гээд зүтгээд байхад хэнч саад хийхгүй үед амьдарч байна.
Орчин үеийн судлал, түүний ололт амжилтан дээр бидний цуглуулсан мэдлэгийн санд сансарын хил хязгаар нь Сүүн замаар тусгаарлагдаж буйг ойлгох боллоо. Алс холын татдаг дуран нь илүү хүчтэй болж ирэхийн зэрэгцээ тус дуран авайгаар илүү өндөр түвшингээр тал бүрийн үзлэг шинжилгээ хийх болов. Нэг бүрчлэн судлан шинжлэхийн хамт тэдгээрийн үүсэл хөгжил гарбалыг ойлгон ухаарах хэмжээнд хүрч иржээ.
Сүүн замын судалгааны салангид ойлголт буй ч Сүүн замд буй бүх үйл явц зэрэг нь бидний хувьд олон төрлийн мэдээ мэдээлэл өгөх хэмжээны түүхэн мэдээлэл болж өгөх юм. Ерөнхийдөө, сүүн замын зүг хийсэн судалгаа нь их ач холбогдолтой бөгөөд түүнээс гарсан үр дүн нь сансар хорвоогын өөрийн бүтэцийг өгүүлж өгөхөөс гадна илүү өндөр түвшингийн нарын мэдээлэл болох 14 тэрбум жилийн түүхийг нээж өгсөн билээ. Дунлофийн эрдэм шинжилгээны хүрээлэнгээс гаргасан шинэ дүгнэлт нь их дэлбэрэлтээс хойш 500 сая жилийн тэртээгээс биологийн эс, эд, эрхтэн гм... дэлхийн түүх эхэлсэн гэж үздэг.
Хамгийн агуу бас сонирхол эрхгүй татаж орхидог энэ шинжлэх ухааны олон салбар анги дотор түүхийг хүүрнэн өгүүлнэ гэж хэлж болмоор орчин үеийн шинэ нээлт нь манай амьдралын тойрогоос тэнгэрийн заадал дагуух хар нүх хэмээх асар их хүчтэй нэгэн цул хүч буйг нээж улмаар энэ талаархи эхлэл төгсгөлийн ойлголтуудыг Сансар судлаачид хэдийнэ бичиж өргөн олонд хүргэсэн мэдээлэл цөөнгүй гарч амжжээ. Сансар хорвоогын талаархи ойлголт шинэ хэв маятай боллоо. Хорвоо дэлхийн хөгжлийн талаар шинээр танин мэдэх шинэ боломж Хар нүхийг нээснээр нээгдэж байна.
Хэкман болон Кауфман нар: Энэ нь ойрын арван жилийн дотор Хар нүхээс олсон шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл зэргээс сансар хорвоогын бүтэц, түүний үүсэл гарвалыг дахин шинээр гаргаж ирсэнээр алберт Эйнштейны харицангуйн онолын дараахи гайхамшигтай нээлт болсон гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.
Судлаачид судалгааг тооллын тогтолцоонд бүтэцлэн хэмжиж байна. Улмаар зарим нарийн зүйл дээр анхааран бүтцийн талаас нилээдгүй загвар гаргасан: Тус бүрийн нарийн тодорхой шинжилгээ нь цаг хугацааны хувьд асар том хэмжигдэхүүнийг зааж өгсөн билээ. Бидний нээлт хүн төрөлхтөны хувьд “Шинэ түүхийн ойлголт” болж улмаар тус тодорхойлолт нь сүүн замаас амьд оршнол хайх өөрөөр хэлбэл бидний амьдарч буй дэлхий төст гарагуудыг нээн олох хайгуулд замнах үүд хаалга нээж өгөв. Тэртээх алслан харагдах сансарын уудам дайдад ижилхэн нарны аймаг байж магад ба амьд оршнолт нарны аймгийн шинэ ертөнц буй гэсэн шинэ үеийн залуу судлаачид, уран зөгнөгчдийн итгэл найдварын өгүүлэл, судалгаа шинжилгээний төслүүд одоо цагт 100,000-аас илүү хэмжээгээр идэвхтэй өрнөсөөр байна.
Чухамдаа энэ бол “шинжлэх ухаанд итгэх” итгэл одуулах их өрнөлийн хэтийн төлөв болжээ.
Ихэнх бичиж буй өгүүлэл ном бүтээлийн ерөнхий чиглэл нь сансар хорвоогийн ахан дүүс, ижил төст ухаант хүмүүстэй уулзаж буй талаархи сэдэвтэй байна. Сансарт авсан зурагт ямар нэгэн манай гарагтай ижил төстэй байна уу гэдэг суурь горидлогын хайгуулаар ажилладаг. Энэ утгаараа бүх юмс эхлэл төгсгөлтэй байдаг талаар мэдэж тэр бүхнээс урьдчилан танин мэдэх зорилго агуулж байна. Хаблын дурангаар авсан гэрэл зураг болон бусад эх сурбалжууд нь дээр дурьдсан юмсын баталгаа болж байна.
Өнгөрсөн зуунд зах хязгааргүй сансарын уудам руу тандалтын шугамаар хөлөг онгоц илгээсэн хэдийч тиймч гойд сайн мэдээлэл одоогоор ирээгүй юм. Сансар судлалын хүрээлэнгээс тусгай төсөл гаргаж радио долгион илгээв. Багцалсан мэдээлэл бүхий өндөр хэмжээны тоон өгөгдөлт баримтыг сансарын уудам орон зайд орших ухаант амьд оршнолууд замаас нь тосон авч манай гарагийн тооллийн системийг өөрсдийн тоон код руу оруулан танин мэдвэл төслийн зорилго биелэх юм.
Маргааш ямар төлөвлөгөө зохиох нь тэдний хэрэг болох биз.
12.23.12
No comments:
Post a Comment