Sunday, December 23, 2012

Грифон

Нергал эзэн түүний хажууд үнэхээр нэг хүн байна уу? Миний нэг таних найз надад энэ талаархи дүрслэл зурж миний Фезэ рүү илгээжээ. Үнэхээр түүний хажууд нэг хүний дүрс буй бол сонин л юм. Хувьд итгэх итгэл алга. 
Эрэгтэй бурхадын төлөөлөл Марс гарагтай холбоотой гэж үздэг Вавилоны гай зовлон сүйрлийн бурхан. Гарийн хоёр барьц нь Арслан толгойт таяг байна. 

Гай зовлонгийн Бурхан Нергалийн цааш харсан дүр. Түүний ар нуруунд  далавч байх аж.
Эртний Шумер хэлний, Мэдлэг** гэсэн дээдсийн нэр утгатай нэн төст, тэнгэрлэг угсаа гэж бас тайлбарлаж байсан байна. ...Хаадын билэгдэл гэсэн утгаар барууныхан тайлдаг. Эрдэнэ гуайн үзлээр бол Монголчуудын Бүргэд шүтээн, түүний нэг илрэл гэж үзсэнээр Монгол төвт үзлийн гол соёл-парадигмийн байр суурин дээр үлдэж чадсан баримт. Учир гэвэл эрт үед Төв Азиас салаалсан соёл иргэншлийн тархалтын баримт гэж үзсэнээс улбаатай... Грифон загварын билэгдэлт дүрслэлүүд эсрэг тэсрэгийн дүрийн тод томруунаар харуулж буй юм. Скифийн эрин үеийн олон овог аймагуудын төлөөлөөр хувисаж Төв болон Дотоод Азид хүчтэй нөлөө үзүүлсэн. Чухам зарим нэг хүмүүсийн Монгол сентризм гэдэг Монголчлох оролдлого үүнд огт хамаагүй юм. 
Zu as a lion-headed eagle, ca. 2550–2500 BC, Louvre
*********************************************************
Хагас хүн, хагас муур хэмээх эртний Месопотам орчмийн дүрслэл
Нэмэлт: Магадгүй Буриад хэв шинжийг Месопотам орчмоос хайвал төсөө бүхий зүйл гарах байх гэдэгт найдна. Буриад гарбал энэ нутгаас гарбалтай гэж зарим нэг түүх бичлэгт бичсэнээс гадна ардын дуунд хүртэл байдаг юм билээ.
Анубис... өөр нэрээр нетер нь жакалын толгойт хүний бие цогцостой хүмүүн ертөнц болоод үхэгсдийн дараах амьдралтай холвож өгөгч бурхан юм.

Энэтхэг-Эзэн Брахма Бедийн бошиг сударыг Дамдин ядамаас соёрхож байгаа нь. Дамдин ядамын гарал үүсэл Индо Ари үүтгэлтэй учираас түүний дүр морин толгойтой байх нь зүйн хэрэг. Үнэндээ хоёр мөрөны соёлын нөлөө юм. ..Улмаар Их хөлгөны уламжлал ёсны үүднээс Монголд орж ирсэн сахиус бөгөөд хэлвэрийн хувьд илүү догшин дүрийг олж бурханы шашны арван хангалын нэг болсон ажээ. Монгол оронд хурдан морины сахиус хэмээн дээдлэгддэг.

12.23.12

No comments:

Post a Comment