Хятад сурвалжид янз бүрийн нэрээр тэмдэглэгдсэн Төв азийн эртний нүүдэлчдээс тав зургаан том улс төрийн нэгдэл, бүлэглэл тодрон гарч аймагийн холбоо байгуулан энэ бүс нутагт нёрхохын төлөө өрсөлдөн тэмцэлдэж эхэлжээ. Эдгээр нь Хүннү, Дунху, Усунь, Динлин болон Юэжи аймгийн холбоо нар юм. Хожмоо тэдний зүүн гарт Түнгүс гарбалтай олон тооны бүлэглэл нэгдэл гарч ирсэн хэдийч төв Азийг хэн ноёрхохын төлөө тэмцэл чухамхүү эдгээр дөрөв, таван том аймгийн холбооны хооронд өрнөсөн юм. Дээрхи аймагийн холбоодын аль нь түрүүлж төр улсаа байгуулан, нүүдэлчдийн дунд тэргүүлэх нь тэдний цаашдын хувь заяанд ихээр нөлөөлөх тийм сонголтын цаг үед хүрч ирсэн байлаа. Түүх судлалын эдүгээ үеийн түвшинд , дээр дурдсан нүүдэлчдийг угсаа гарбалын хувьд Дунхуг Монгол угсааны Сяньби, Ухуань, Жоужан, Тогон, Муюн, Хятаны өвөг дээдэс гэдэгтэй дийлэнхи эртний судлаачид санал үл зөрж нэгдсэн бол Хүннүг Монгол, Түрэг гарбалтай хэмээн олон тооны эрдэмтэд судалгааныхаа сэдэв болгон маргалдсаар мөн, эсвэл биш гэсэн үзэл дээр эдүгээ үед байсаар л байна. Харин Хятад сурвалжид МЭӨ V зууны үеэс бүр тодорхой бичих болсон Юэжи нар Иран гарбалтай гэдгийг ихэнх судлаачид хүлээн зөвшөөрдөг.
12.23.12
12.23.12
No comments:
Post a Comment