Чойбалсан хотоос зүүн тийш 17 км зайд Хэрлэн
голын урд биед орших Баруун Өлзийт хэмээх газарт Монгол-Зөвлөлтийн эрдэмтэд
хоёр суурин бууц буйг илрүүлэн судалжээ. Эхний суурин нь Баруун Өлзийт рүү
шахаж тогтсон өндөр дэнж дээрээс олдсон. Эндээс 60 орчим үлдэц, олон тооны
хусуур, хутган ялтас, хянгар, ойл, хусуур /хаш/зэрэг шинэ чулуун зэвсгийн
олдворууд гарч ирсэн байна. Хоёр дахьь суурин нь эхнийхээсээ нэг км орчим
зайтай оршино. Тэндэх 30-40 м Х 300-400 метр талбайгаас олон тооны чулуун
зэвсэг олдсоны дотор үлдцүүд, хутган ялтас, ялтсан залтсаар хийсэн зэвсгүүд, хусуур, баргил ялтсаар хийсэн хянгар, ирэлсэн ялтсан зуулга ир, түүнчлэн
үр тариа цайруулдаг самбар зэрэг чулуун эдлэл олдсон байна.
Мөн Антропологийн судалгааны томоохон баримт
олдсон бөгөөд хажуугаар нь атийлган хэвтүүлж нүүрийг нь баруун тийш хандуулан
давчиг нүхэнд (Нүхэн оршуулга) оршуулсан цогцос бүхий булш олджээ.
03.31.14
Very interesting!! This period of time is important to our understanding of the relationship between hunters and herders, from Dornod to the Altai, and into China.
ReplyDelete