Tuesday, October 29, 2013

БУГАН ХӨШӨӨ

West Asian-European
Sayan-Altai

Classic Mongolian

Буган чулуу хэмээх ойлголтод Евразийн тал хээр нутгийн, хүн дүрст янз бүрийн хэлбэрт чулуун хөшөөний бүлэг хамаарна. Эдгээр чулуун дүрсийг уулын энгэр, голын хөндий, булш дараасны ойролцоо босгож байрлуулсан байх ба гол төлөв дайчин цэрэг эрсийг дүрсэлсэн байдаг. Царай төрхийг тойм төдий дүрсэлж,толгой хэсгийг ээмэг, сондор сэлтээр тодруулна. Чулуун багана хөшөөний голд амьтны дүрс байх нь хувцасны чимэг хатгамал эсвэл биеийн шивээсийг бэлгэдсэн бололтой. Бэлхүүсээр бүсэлсэн бүсэнд зэр зэвсэг болон багаж сэлт зүүжээ. Тойм төдий дүрсэлсэн бусад хүн дүрст чулууг бодвол дайчин эрийн аливаа шинж байдлыг тун нарийн илэрхийлэн гаргасан байх тул дүрсэлсэн зэр зэвсгийг нь булш дараасны олдвор эсвэл тэдгээрийн хэлвэр маятай харьцуулснаар түүхэн он цагийг тогтоож болох мэт ажээ. Өмнөхөн үеийн буган чулууг тал бүрээс нь товгор хээгээр чимэглэжээ. МЭӨ I мянганы Карасукийн соёлын үеийн зэр зэвсэг болон гүйдэл дунд нь амьтаныг дүрсэлсэн бугын дүр төрх гайхалтай сонин харагддаг. Хожуу үеийн бугуна чулуун дээрх дүр дүрслэлд арай илүү хийсвэр хэв маяг оруулсан байдаг нь дурсгалуудын хээ чимэглэл дүрслэлээс нь илт мэдэгддэг.[1] Буга шүтлэгт овог аймгуудын ерөнхий тархалтын байр зүйг хэлбэр хийц онцлогоор нь Оросын эрдэмтэн Волковын буган хөшөөнд гаргасан дүрслэл түүний ангилал зүйд буган хөшөөг 1. Евразийн хэлбэр 2. Алтай-Соёны, 3. Монгол-Байгалийн гэсэн ангилал[2] гэж ангилсан нь буган хөшөөнд гаргасан дүрслэл, харьцуулсан ангилал болно. “Эдгээр ангилсан зүйлс нь өөр хоорондоо гойд ялгагдах юмгүй боловч хүйсийн талаас нь Евразийн хэлбэр, Алтай-Соёны хоёр нь ихэвчлэн эмэгтэй хүний эдэлж хэрэглэдэг зүйлс дүрсэлсэн бол Монгол-Байгалийн хэлбэр бүхий буган чулуун хөшөө нь эрэгтэй хүний эдэлж хэрэглэх зэр зэвсэг, бамбай, гоёл чимэглэл зэргийг дүрслэн үзүүлсэн нь ялган үзэх үндэслэл байна” [3] гэж Археологич Д. Эрдэнэбаатар үзсэн байна.
Эх сурвалж:


[1] Чингис хаан түүнийг залгамжлагчид Монголын эзэнт гүрэн УБ 2010., Тал 46
[2] Волков В. 1981. Оленние камни. УБ., Стр 227.
[3] Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology: Official Journal of the National University of Mongolia. Volume 3 No. 1 December 2007 Д.Эрдэнэбаатар, А.А. Ковалев “Монгол Алтайн бүс нутгийн археологийн соёлууд” Тал 47.
----http://en.wikipedia.org/wiki/Deer_stone
Deer stone site near Мurun soum in Mongolia.
29.10.13

No comments:

Post a Comment