Олдсон нутаг:
Хөлөнбуйр сум
Талбайн нэр:
Цувраа болон тахилгат уул, 12 булш, хоёр дахь булшнаас богтого малгай зэрэг эд
өлгийн зүйл.
“Богтого малгайн тухай хамгийн анхны бүрэн
тэмдэглэлийг 1220-1221 онд Монголд ирсэн Сүн улсын элчин Чжао Хун хийжээ. Үүнд:
“Ахлагч нарын бүх эхнэрүүд гу-гу малгай өмсөнө. Энэ малгайг утсаар (юн те сан
сы цзе-мен үсэгчилвэл “төмөр утсаар сүлжих”) сүлжиж хийнэ. Хэлбэрийн хувьд (Нанхайдын) хулсан эхнэртэй ижил агаад
гурван чи (1-чи 0,32 см) гаруй өндөр ажээ. Түүнийг хатгамал
угалз бүхий хар хүрэн өнгийн бөсөөр бүрж алт, сувдаар чимэглэмүй. Орой дээр нь
(ёрдойсон) саваа байна. Үүнийг хар хүрэн өнгийн бөсөөр чимэглэнэ” гэжээ.[1] П.
Карпини, В. Рубрук нар модны хальсан мөчир, ер нь аль олдохуйц эдээр хийж гол
төлөв бараан өнгийн цэмбэ, чинээлэг эхнэрүүд улаан өнгийн бөсөөр, бухар даавуу,
эсвэл ал улаан бөс, Багдад торго, хоргойгоор бүрдэг тухай дурдсан байна. Хэмжээ
болон хэлбэрийн талаар нэг тохой өндөр, доороос дээшлэх тутам өргөсөх ба оройн
нь галуу, нугастай адил, нэг тохой өндөр, орой нь баганы капитель шиг
дөрвөлжин, дотроо хөндий бөгөөд мөрөө хүрсэн шилэвчтэй малгай дээр уг заслыг
гоёж тогтооно.[2]
Гэж тодорхойлсон байхад Юн-лэ да дань хэмээх их нэвтэрхий толь бичигт хэмжээний
хувьд том, дунд, жижиг гэсэн гурван зэрэг богтого буйг заажээ. [3]
Монгол оронд сүүлийн үед Хэнтий,
Сүхбаатар, Төв, Сэлэнгэ, Булган, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгуудад
явуулсан хээрийн судалгаагаар нэлээд богтоого малгай олдосноос гадна Байгаль
орчмын нутаг, Ижил мөрний сав нутаг буюу Монголын Алтан ордны улс тогтнож
байсан нутаг, Ирчис мөрний сав газар зэрэг Монгол угсаатан идээшин сууж байсан
газруудаас олдож байгаг дурдах хэрэгтэй. Богтогыг булшинд тавьхдаа углах оройн
хэсгийг нь салган тавих бөгөөд судрын чуулганд өгүүлснээр Тулуйг нас барахад
Гүюүгийн хатан гашуудлаа илэрхийлж өөрийн богтог малгайн оройг Тулуйн хатанд
илгээсэн байдаг.[4]
[1]
Мэн-Да Бэй-Лу, (Полное описание
Монголо-Татар) Факсимиле ксилографа Перевод с китайского введение, комментарий
и приложения Н.Ц. Мункуева Москва 1975., стр. .....?
[2]
Путешествия в восточные страны Плано
Карпини и Рубрука. Москва 1975. Редакция, вступителная статья и примечения
Н.П.Шастиной.
[3]
Mongolian Journal of Anthropology, archaeology and Ethnology- The Offcial
Journal of National University of Mongolia. Volume 1 №. 1 (242) May 2005, З.
Батсайхан “Дорнод Монголын эрт дундад үеийн нүүдэлчид” Тал 5-8
[4]
Рашид Ад Дин, 2002.
|
05.02.13
No comments:
Post a Comment