Human Origin and issues around the subjects: What does it mean to be human?
Saturday, December 29, 2012
A large sophisticated civilization equal to Sumeria and Mesopotamia and thriving at the same time at least 5,000 years ago was lost in the harsh desert sands of the Soviet Union near the Iran and Afghanistan borders.
Monday, December 24, 2012
Үлгэрийн орон - Наян Наваагийн тухай Заян заяа заяанай Наян Наваа минийх Байдан байдан байдалтай Бада Его минийх Хэмээх хэдэн зууны тэртээгээс хүрч ирсэн дууны үгс Хори бухиадуудын эрт урд цагийн үлгэрт сайхан эх нутаг Наян Наваад зориулагдсан. Буриад ардын эгэлгүй их таавар, элэг зүрхний гүн шаналал, үлгэр домог, дуунд өгүүлэгддэг тэр нутаг маань хаа байна вэ? Манай хэдэн үеийн элэнц хуланцын маань алтан яснууд дэлхийн аль өнцөг буланд амар жимэр хэвтээ юм бол?
Наян Наваа нутаг минь
Монгол үндэстэнд багтах зарим угсаатнуудын маань уугуул нутаг ус, гарал үүслийн талаар удган багшийнхаа зөвлөсний дагуу доорх материалуудыг эхлэн оруулж байна. Буриадын бөөгийн дуудлаганд магтаж гардаг уул усны байрлал хаана байж болох талаар сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Эзэн Чингис хааны дээд өвөг Бөртэ Чинаугийн тухай мөн дурьдагдсан байна. Наян Наваа орны Ирак улсад байж болох баримт, Бөртэ Чинауг Онон мөрөнд авчирсан буриад гаралтай түшмэлийн дуулал, Лувсанданзангийн "Алтан товч"-д өгүүлсэн хүмүүний их хаадын тэнгэрлэг гарал үүсэл, дундад азиас гаралтай "Амазон"-ы эрэлхэг хүүхнүүдийн генийн судалгааны тухай баримт мэдээг багтаалаа.
Наян Наваа минийх
Байдан байдан байдалтай
Бада Его минийх
Хэмээх хэдэн зууны тэртээгээс хүрч ирсэн дууны үгс Хори бухиадуудын эрт урд цагийн үлгэрт сайхан эх нутаг Наян Наваад зориулагдсан. Буриад ардын эгэлгүй их таавар, элэг зүрхний гүн шаналал, үлгэр домог, дуунд өгүүлэгддэг тэр нутаг маань хаа байна вэ? Манай хэдэн үеийн элэнц хуланцын маань алтан яснууд дэлхийн аль өнцөг буланд амар жимэр хэвтээ юм бол?
Эдгээр асуултад олон том эрдэмтэн мэргэд, өндөр мяндагт лам нар, эгэл жирийн хүмүүс хариулах гэж оролдож иржээ. Тэдний тоонд А.Доржиев(13-р Далай ламын багш), Г.Ж. Цыбиков, их аялагч П.К.Козлов нарыг нэрлэж болно. Тэд нар Наян Навааг Төвд, Монгол, Хятадаар үр лүнгүй хаясан түүхтэй. Зөвлөлт засгийн үед Буриад ардын түүхэн намтар цадигийг үнэнээр нь бичиж гаргахыг хорьж цаазалдаг байсан билээ. Харин сүүлийн үед үлгэрт гардаг орны талаарх сонирхол дахин сэргэж байна.
Наян Наваа ямар нутаг байсан бэ?
Дув дулаахан улиралтай, мөнх ногоон ургамлаар хучигдсан өргөн уудам талтай, өндөр өндөр уулстай, үзэсгэлэнтэй сайхан байгальтай газар байсан тухай эрт урьдыг үлгэр домогт хүүрнэдэг.
Тэнд аж төрөн суудаг хүн зон мал маллаж, жилийн дөрвөн улиралд Тигр, Томо Заба, Бага Заба гэсэн тунгалаг ариун устай мөрний эргээр жилийн дөрвөн улиралд амгалан тэнүүн нүүдэллэн суудаг байжээ. Тэнд жилдээ хоёр удаа хоино ноосолдог байжээ. Өнгө өнгийн цэцэг алагласан нутагт аж төрөх Хори буриадууд элдэв янзын амтат жимс, ногоогоор хооллодог заншилтай болсон байжээ.
Тэр сайхан үлгэрийн оронд морины туурайн газар дээр үлдээсэн мөр нь усан үзэм жимсээр халин дүүрсэн байдаг тухай ардын домогт мартагдалгүй үлджээ.
Наян Наваа Ирак оронд байжухай
Өнөөгийн Иракийн нутаг дэвсгэр дээр, Багдад хотоос хойшоогоо Наи-Наваа нэртэй муж бий. Тэнд буриад домгуудад дурдагддаг газар зүйн нэрс эдүгээ ч хэвээр. Жишээ нь:
Наи Наваа мужийн төв Мосуп (Могуп) хотоос төдийлөн хол биш Айн Заяпа (дуунд Аян Заяанай) нэртэй суурин бий.
Цаашилбал Бада, Аршаан, Заху, Кяхта, Алтан, Байдан гэх мэтийн нэртэй гол мөрнүүд дайралдана. Хори буриадын зургаан угийн (Харгана, Аодонгууд, Худай, Батанай, Сагаан ба Хальбин) ээж, Хоридай хааны хатан Нагатай нэртэй байсан гэдэг. Түүний нэрээр Нагату мөрөн нэрлэгдсэн юм болов уу?
Өнөөдөр ч энэ мужид хэдийвээр лал-шийтүүдийн тоонд ордог ч лалын шашин шүтдэггүй, нэг сууринд баригддаггүй, буриад мөнгөн язгуурт ардууд аж төрөн суудаг.
Хори буриадууд Наян Наваанд очсон тухай
Агуу их Чингис хаан дайлан эзэмшсэн газар нутгаа бат бэхээр тохинуулахын тулд тэр нутагт монгол-буриад угшлын нүүдэлчин ардуудыг зараалаар явуулсан гэх. 13-р зууны дундуур 30 мян монгол, буриад цэргүүд гэр бүлтэйгээ Азийн баруун өмнөд нутаг руу илгээгдсэн түүхтэй. Тэдний дотор Хори буриадууд оролцсон байна. Учир нь буриадын хэтээс инэгш оршин ирсэн өнөөгийн Байгалын чанадын нутаг Чингис хааны хүү, ач нар Тулуй, Мөнх, Хулагу нарын эзэмшилд байсан бөлгөө.
Хори буриадуудыг шинэ нутагт хүрч очиход Чингис хааны нагац нарын алтан ургийн голомт Баргужин нутгаас угшилтай удмынхан баяртайгаар угтан авч, Наи-Наваа гэдэг газарт байрлуулан төвхнүүлж, тусламж үзүүлдэг байсан тухай домогт өгүүлдэг. Хори буриадуудын 7-9 үеийн төрсөн нутаг, тоонот нь болж, буриад ардын намтар түүхнээ алтан нууцтай хуудас болон бичигдэн үлджээ.
Агуу их нүүдлийн тухай
15-р зууны сүүлчээр Бага ази дахь Монголын Чингис хааны удмынхны засаг унаж, ширүүн догшин Төмөх хаан ширээнд суужээ. Тэрбээр Монголын Барулас угсааны хүн учир монгол-буриад угсаатандаа зөөлнөөр ханддаг, ёс заншил аж байдлыг нь сэргээн хөгжөөхийг оролддог байжээ. Тэгсэн хэдий ч монголын ноёд түшмэдүүд хатуу чанга засагт дургүйлхэн эх нутагтаа буцаж эхэлжээ. Тэдний хамт хори буриадууд ч бас нүүж ирсэн түүхтэй. Эх нутагтаа буцах замдаа Памир, Тянь-Шаны уул нурууд, Такла Маклагийн их говь цөлийг олон жилийн туршид гатлан, Хятадын Хөх нуур руу гарсан түүхтэй. Хори буриадуудыг нутагтаа эгэн ирэхэд тэнд хэдийнээ суурьшиж эхэлсэн хамниган омгийнхон дайтаж угтжээ. Хэдэн зуун жилийн туршид харийн нутагт аж төрөөд эгэн ирэхдээ Хори буриадууд эх хэл, ёс заншилаа өчүүхэн төдий ч умартаагүй, ардынхаа омог нэрээр нэрлүүлсэн хэвээр ирсэнийг нь бодоход бахархмаар.
Агийнская Правда сонин
2006 оны 6-7 дугаарт нийтлэгдсэн
(Л.Равдан “Дээдсийн заяатай нутаг” номноос)
Буриад бөө мөргөлийн эртний татлага
Алс холын нар жаргах зүгт
Цав цагаан цас мөсөн оройтой
Цаст өндөр уул Ярлангай Яралха дуудлагатай
Цагаан арслан хөлөгтэй
Сахияа ноён баавай минь
Орчлон дайдаас давшуулсан
Од шиг олон цэрэгтэй
Духандаа ганц нүдтэй
Ухирма ноён баавай минь
Дээд хурмастын хязгаарыг
Мэлийн туншаах(унших)
Хас хоёр дунгар нүд минь
Дун цаганн аржигар шүд минь
Хөх усан хөмсөг минь
Яргай ясан тулуур минь
Галуун сарьсан нөмрөгтэй
Цусан улаан амьтай
Амь их заяа минь
Дайдын таван тавиланд
Даллаж толмаашилсан хөтөч
Алгандаа заяаг минь зурагч
Алаг галуун сарьстай
Арвагар арван хуруутай
Алга тавиун гар минь
Байдан байдан байдаалай
Байди Иогоо нутаг минь
Заяан заяан заяалай
Заяа Наваа хоёр минь
Хөх мөнх тэнгэрээс
Хүрч ирж түшсэн
Хаан халх баавай минь
Харанхуйд хамгаал гэж
Хальтрахад түш гэж
Хан хурмастаас харуулчнаар
Хөх хурмастын шахар гэж
Хөтөлж түшиж эргэсэн
Хүзүүн сандал алдартай
Алтан ширээт хааны
Хан хар түшмэл шүү буриад би
Түмэн түбдийг захирагч
Дошхон долоон хааны
Догум Даамбо Субин
Ар алтан ширээт
Хат хажуу хааны
Алба их гувчуурт
Зовж шаналан зүтгэгч
Түбд түмэн зоны
Дай хар цусан харгуйгаас
Дажин хар түбд газраас
үүгэн бүүвэй Бөөртийг (Бөртэ Чинау болохыг анхаарна уу)
Хулгайлж аваад зугтлаа би
Хан хурмастаа харуулдаж бай гэж
Хар бүргэдийг дүүлүүллээ би
Харгуй бүрийд манаж бай гэж
Хар мэгжигээ(нохой) тавилаа
Халдаж ирвэл нь дар гэж
Дайдын эзэн 9 мунтуу хошоонгидийг
Давшуулж байж дуудлаа
Харгуй зам хол тул
Хад уулс олон тул
Хадын хар Хуандайг
Харгуйн газарчингаар тохоов
Бүүвэй жаахан Бөөртийгөө(Бөртэ Чинау болохыг анхаарна уу)
Хөх сарьдаг мунтарууд
Хөтөл хөтлөөр давсаар
Хар хадын байцын
Харанхуй хар хүрэмтэн
Хөлгүй хөх усан далайтай
Хөх чулуун хүрэмтэй
Таян их Ганбид хүргэж (Эргүний голын Амар мөрөнд нийлдэг газар Улаан цохиотын чулуу гэдэг байцын орчим Таян гэж агуй байдаг тухай онгод хэлжээ.)
Аахайлж байж авчирлаа.
Бүүвэйлж байж маналаа
Уулын зүрээр эхэллээ
Уураг сүүг нь гуйлаа
Орд болсон хүрэмдээ орхиж
Одтой тэнгэрт даатгаж
Орхин одох боллоо
Холын хар харгуй туулсан
Хас цагаан арслангаа
Харж бай гэж орхилоо
Хөлгүй хөх далайгаас
Хүлэг унаа гуйлаа
Холын аян даана гэж
Хөх бух хайрлалаа
Хөөх түбдээс дутааж
Хөлгүй далайг давлаа
Хөх мөсөн сарьдгуудыг
Дамжин дамжин дутаалаа
Хүүгэн жаахан Бөөртийгөө(Бөртэ Чинау болохыг анхаарна уу)
Хамаг халхад даатгаж
Халхын хаанаар хан хурмастын
Хат хатуу зараалаар тохоов
Хамаг халхын хааныг
Харж манах хурмастын хэлэлцээртэй
Хөх бух унаатай
Бултын баавай
Бух ноён алдартайдаа
Хад газрын холоос харагдсан
Манан далай толруулсан(туяаруулсан)
Хөх усан хүрээтэй
Хус модон сэрэгтэй(шугуй)
Хөвч Ян нутагтай
Барааны газраас гялалзсан
Бади Иогоо хоёр минь
Холбоотой байж харагдсан
Бархад Бурхад хоёр минь
Түнэр харанхуйн зүүдэнд минь
Сүр их голыг минь
Хүй салхи татуулсаар
Хөгжөөн бадрааж асаасан
Заадсан 99 тэнгэрийн
Зарлал хар шахар надад
Хөөр баяртай эргэсэн
Натгар шар бодон
Натаг итаг гишгүүлсэн
Алаг зүрхэнд минь туяараа
Барааны уртаа газраас
Халдашгүй хан харуул
Хан баян Байтаг минь
Хараа мэлмий хүрэхгүй
Захгүй уудам Баянгийн тал минь
Айдар жаахан Бодонг
Аахайн дуугаар тэврүүллээ
Ааяа уудам Баяндайнаа
Өдөр шөнөгүй туяарсан
Хадын жодоо байртай
Халуун инаг Бодонтой
Харалсуулан байж учраа
Заяа ехэ заяашаа бадраан
Хүрэм хөх ордондоо
Замба тивийн үүднээс
Залж эхирээдээ асарлаа
Загал гураа дүүлүүлж
Булай булгадангаа авчирлаа.
Булт хоёр хүбүүдээ
Аахайн дуугаар манаж
Бүүвэйн дуугаар өсгөлөө
Эрх бэрх алдартай
Эцгийн эрх Эхирэд
Өндөр Мунтар эхтэй
Эрхүү голын эзэн
Будан мананд туяарсан
Өндөр тольт Бүрэнхааны
Өвгөн буурал эзэн
Халиун гур унаатай Булгатай эзэн
Хан дайдын 9 мунтуу хошоонгид
Хар жодоо дуудлагатай
Хар заргач алдартай
Энгэр биенээс ургасан
Эрх бэрх найман хүбүүн
Хун шубуун ижийтэй л
Хус модон сэрэгтэй
Нарс модон жаламтай
Шинэс модон ширгэтэй
Загал гур унаатай
Задан жодоо дуудлагатай
Булай баян Булгадай
Хайм хоридол нутагтай
Арван таван тархитай
Ар өвөрнөө харуулддаг
Хорон урт хэлтэй
Хатан гоотой учирав аа
Хойд урд бололцож
Хоног төөрүлж явахад нь
Алдартай сайхан бодонхон
Амихандаа аахайлан манаж
Ами зургаан хүбүүгээр
Алаг 2 зүрхийеэн уяалдууллаа
Баавай Бухын хүбүүн
Баахан жаахан алдартай
Хонгор жаахан Баргу баатар
Хус модон шугуйдаа
Усан хүрээт Ойхандоо
Шинэс модон сэрэгтэй
Шулуун мөнгөн Ойхандоо
Ольтрог сайхан далайдаа
Олон хоног төөрүүлж
Хошионгидшилэн явахдаа
Хонгор цагаан мхунгуудыг
Хувцсаа тайшихыг харжээ
Хүдэр хүчир хүбүүн
Хунгууд басгад болж
Усан далайд шумбахад
Хун цагаан хувцаснаас нь
Хулгайлж нууж авлаа
Хуй салхидэгдэж
Хүйтэн амьсгал ороход
Хунгууд далайгаас гарлаа
Булт хунгууд хувцаслахад
Туяатай басган хунгийн
Хун хувцас үгүй байлаа
Хөвөн дэвж хунгууд нисэхэд
Дали цагаан өдгүй
Туяа гяларсан хун басганыг
Хүдэр хүчир Баргу баатар
Баяр хөөртэй учран угтлаа
Баавайнгаа аахайгаар
Ижийнхээ бүүвэйгээр
Хүлэг их хөх бухын бүрхэрээгээр
Хонгор Хошоонгидынхоо зурайгаар
Хан бүргэдийнхээ дэвэлтээр
Хун цагаан чамтайгаа
Хуй салхины хүчээр
Хувь заяатай учирлаа гэлээ
Хусан модон шугуйтай
Шинэс модон сэрэгтэй
Усан хүрээт Ойхандоо
Бархад Бурхад түшээ минь
Аахай аахай аахай
Бади Иого нутаг минь
Заяа Нава хоёр минь
Дээд алтан нар минь
Дагуул цагаан сар минь
99 дээд хан хурмаст минь
79 давшуулам дайд минь
89 усан далай минь
Буурал баавайн минь
Бадам улаан гал минь
Бодон буурал ээж минь
Үеийн үед үрийн үрд
Үндэс мөнхлүүлж
Өдөр шөнөгүй
Мрталгүй орхилгүй
Хүрэн улаан зүрхийг минь
Хүдэр эр биеийг минь
Хун цагаан шубуутай
Холбон байж жаргаагаачээ
Эх сурвалж: www.toonto.mn
Нэг үүтгэлт дүрийн гарбал
********************************************
|
Тамга түүний тархалтууд-----Зарим тамга Монголчуудын ахуй амьдралд хэрэглэж байсан тамгуудтай нэн төстэй...Ертөнц дээр байдаг сонгодог давтамж бүхий дүрсийн хувьсахуй хаа сайгүй байна. Мөн авай зүй хэлний төсөөтэй тал дээр ч гэсэн мэдэгддэг нь үүний баталгаа. |
Sunday, December 23, 2012
Сансар хорвоо ба бидний итгэл найдвар-Хэкман болон Кауфман нар: Энэ нь ойрын арван жилийн дотор Хар нүхээс олсон шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл зэргээс сансар хорвоогын бүтэц, түүний үүсэл гарвалыг дахин шинээр гаргаж ирсэнээр алберт Эйнштейны харицангуйн онолын дараахи гайхамшигтай нээлт болсон гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.
Судлаачид судалгааг тооллын тогтолцоонд бүтэцлэн хэмжиж байна. Улмаар зарим нарийн зүйл дээр анхааран бүтцийн талаас нилээдгүй загвар гаргасан: Тус бүрийн нарийн тодорхой шинжилгээ нь цаг хугацааны хувьд асар том хэмжигдэхүүнийг зааж өгсөн билээ. Бидний нээлт хүн төрөлхтөны хувьд “Шинэ түүхийн ойлголт” болж улмаар тус тодорхойлолт нь сүүн замаас амьд оршнол хайх өөрөөр хэлбэл бидний амьдарч буй дэлхий төст гарагуудыг нээн олох хайгуулд замнах үүд хаалга нээж өгөв. Тэртээх алслан харагдах сансарын уудам дайдад ижилхэн нарны аймаг байж магад ба амьд оршнолт нарны аймгийн шинэ ертөнц буй гэсэн шинэ үеийн залуу судлаачид, уран зөгнөгчдийн итгэл найдварын өгүүлэл, судалгаа шинжилгээний төслүүд одоо цагт 100,000-аас илүү хэмжээгээр идэвхтэй өрнөсөөр байна.
Чухамдаа энэ бол “шинжлэх ухаанд итгэх” итгэл одуулах их өрнөлийн хэтийн төлөв болжээ.
Эртний мэдлэг
Ухамсарын гурван хүрээт билэгдэл түүний учир холбогдол Египетийн алтан үеийн дүрслэлд тусгалаа олсон. |
14 Мэргэн хүний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь заяа нөмөрч байдгийг би мэднэ. 1 Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ. 2 Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг, 3 Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг, 4 Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд бүжиглэх цаг, 5 Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг, 6 Эрж олох хийгээд алдаж асгах цаг, Хадгалах хийгээд хаях цаг, 7 Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг, 8 Хайрлах хийгээд үзэн ядах цаг, Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.
1 Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс.
2 Номлогч,
"Бүгд хоосон, хоосны хоосон болой" гэв.
3 Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ?
4 Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч
Дэлхий ертөнц үүрд үлддэг.
5 Түүнчлэн нар мандсаар, жаргасаар,
Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ.
6 Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж,
Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.
7 Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй.
Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.
8 Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм.
Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй.
9 Юу байсан, тэр нь байх болно.
Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно.
Иймээс наран доор шинэ юм юу ч алга.
10 Хэн нэг нь ямар нэг юмыг
"Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна" гэж магад.
Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.
11 Өнийн юмс дурсагдахгүй,
хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.
12 Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан.
13 Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв.
14 Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.
15 Муруй нь тэгширч чадахгүй, байхгүй юмыг ч тоолох аргагүй билээ.
16 "Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлсэн бөгөөд өөрийн оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав" гэж би өөртөө хэлэв.
17 Түүнчлэн би галзуу тэнэг мулгуу хийгээд мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.
18 Учир юу гэвэл, мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэнэ, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх буюу.
Номлогчийн үгс [2]
1 Би өөртөө өгүүлрүүн "Ир, одоо. Би чамайг тааламжит байдлаар сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул" гэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа.
2 Инээгчийг би "галзуу" гэж, тааламж баяслын тухайд "Юу болж байна?" гэхчлэн боддог байв.
3 Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ яаж өөрийн биеийг сархад дарсаар цэнгүүлэх вэ? Тэгээд мөн яаж бас тэнэг байх вэ? гэж өөрийн ухааныг чилээж ирлээ. Тэгэхдээ тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн жилүүдэд хүмүүний хөвгүүд юуг хийх нь зөв ба юу хийх ёстой байв гэдгийг өнөөг хүртэл би мэдэж үл чадлаа.
4 Би ажил үйлсээ ихэсгэж байлаа. Өөртөө зориулан байшингууд барьж, өөртөө усан үзмийн цэцэрлэг суулгав.
5 Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан.
6 Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан.
7 Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсан ба мөн унаган боолууд ч бас бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв.
8 Би бас өөртөө алт, мөнгө хийгээд хаад болон нутгуудаас эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба эр хүний зугаа болох олон татвар эмс надад байв.
9 Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна.
10 Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн шан харамж ажээ.
11 Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга.
12 Иймээс би мэргэн ухаан, галзуу хийгээд тэнэг мулгууг тунгааж үзэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ?
13 Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би ойлгов.
14 Мэргэн хүний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь заяа нөмөрч байдгийг би мэднэ.
15 "Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?" гэж би өөртөө хэлэв. Ингээд би өөртөө "Энэ мөн л хоосон аж" гэв.
16 Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ!
17 Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
18 Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ.
19 Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон.
20 Тиймээс наран доор хөдөлмөрлөсөн өөрийн бүх хөдөлмөрийн үр жимсийг би бүхэлд нь үгүйсгэв.
21 Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэгтэй, чадварлаг ажиллаад дараа нь өөртэй нь хамт ажиллаагүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар бузар булай хэрэг мөн.
22 Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ?
23 Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ.
24 Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.
25 Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ?
26 Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
Номлогчийн үгс [3]
1 Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ.
2 Төрөх хийгээд үхэх цаг,
Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,
3 Алах хийгээд анагаах цаг,
Нураах хийгээд босгох цаг,
4 Уйлах хийгээд инээх цаг,
Гашуудах хийгээд бүжиглэх цаг,
5 Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг,
Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,
6 Эрж олох хийгээд алдаж асгах цаг,
Хадгалах хийгээд хаях цаг,
7 Урах хийгээд оёх цаг,
Дуугүй байх хийгээд ярих цаг,
8 Хайрлах хийгээд үзэн ядах цаг,
Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.
9 Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ?
10 Бурханаас миний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.
11 Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.
12 Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн.
13 Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.
14 Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн ажилладгийн учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.
15 Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна.
16 Би мөн наран доор үнэнч шударгын оронд бузар булай, зөвийн байранд ёрын бузар нь оршдогийг харсан.
17 "Шударга хүн ба гэм нүгэлтний аль алиныг нь Бурхан шүүнэ" гэж би өөртөө хэлэв. Учир нь цаг хугацаа, бүх юмс, бүх үйлс тэнд байдаг.
18 "Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай" гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв.
19 Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил бөгөөд нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амьсгалтай байх бөлгөө. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон.
20 Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна.
21 Хүний амьсгал дээш гарч, адгуусны амьсгал газар уруу доош уруудсныг хэн мэдэж байгаа юм бэ?
22 Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь зохиол болой. Түүнээс хойш юу болохыг үзүүлэхээр хэн түүнийг дагуулан аваачих билээ? Үргэлжлэл энд
Амьдралын модны тухай Индианчууд ийн дүрсэлсэн-Mesoamerican world tree and Izapa Stela 5
Хүний зүйлийн нэгдлийг баримтлагчид Моногенистүүд хүн төрөлхтөнийг, тухайлбал Негр, Европ, Монголжуу хэмээн тус тусын зүйл гэж үздэг ба улмаар Полигенестидүүдийн хооронд 18-19 зууны онолын хөгжилд маргаан хүчтэй болж ирсэн. Гэвч энэ дүрслэл бол Америк тив дахь эртний Индиан овог аймагуудын ойлголт, түүний төсөөлөл дээр үүссэн дүрслэл юм шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл эндээс: http://en.wikipedia.org/wiki/Izapa_Stela_5
Грифон
Эрэгтэй бурхадын төлөөлөл Марс гарагтай холбоотой гэж үздэг Вавилоны гай зовлон сүйрлийн бурхан. Гарийн хоёр барьц нь Арслан толгойт таяг байна. |
Гай зовлонгийн Бурхан Нергалийн цааш харсан дүр. Түүний ар нуруунд далавч байх аж. |
Хагас хүн, хагас муур хэмээх эртний Месопотам орчмийн дүрслэл |
Анубис... өөр нэрээр нетер нь жакалын толгойт хүний бие цогцостой хүмүүн ертөнц болоод үхэгсдийн дараах амьдралтай холвож өгөгч бурхан юм. |
Стевли изотопын судалгаагаар (d13CZ_10.0G0.8&; d15NZ 8.3G0.5&) тухайн үеийн үр тарианы мөхлөгтэй хамт хүний ясны зарим хэсэг мэдээлэл гарч ирсэн нь Jiangzhai ба Shijia-ийн бүс орчмийн хувьд С14-ийн мэдээлэл хийх бус зөвхөн ургамал, үр тарианы тарималжуулалтын талаас нь анхаарч үзэв. Хөдөө аж ахуйн үр тариа тариалах нь ганц хөдлөх хүчээс хараат бус юм харин харилцан үйл ажиллагааны хоорондын үйл ажиллаганаас бүрдсэн ажиллах хүчний зохист тогтолцоо умард Хятадын шинэ чулуун зэвсэгийн эрин үеийн туршид илэрхий байсан нь мэдэгдэж байна.
12.23.12