Сүүлд 1518 онд Страсбург хотод энэхүү өвчин дахин дэгджээ. Троффеа нэртэй нэгэн эмэгтэй анх бүжиглэж эхэлсэн бөгөөд сарын дотор 400 хүнд халдсан байдаг. Ялангуяа нутгийн удирдагчид үүнийг тахал гэж мэдээгүй учир хөгжимчдийг авчран тоглуулж байдлыг улам дэврээсэн аж. Уг байдлыг зогсоох ганц арга нь ядарч унатал нь бүжиглүүлэх гэж тэд боджээ. Үнэндээ тэр нь зөв байсан бөгөөд бүжиглэх тахал туссан хүнийг хүлэхгүй л бол ядран газарт унах, гэмтэл авах, бүр үхтлээ бүжиглэж байж л зогсдог байсан гэнэ. Зарим хүмүүс уг тахлыг өлсгөлөн, ядуу байдлаас болж хүмүүсийн дунд үүссэн сэтгэл зүйн гажиг гэж үзэх боловч зарим нь далдын хүчнээс болсон гэж үзэх нь ч бий. Ямартай ч энэхүү тахлын шалтгаан хөдөлшгүйгээр тогтоогдоогүй байгаа ч Европын түүхийн нэгэн салшгүй хэсэг болсон байна.
No comments:
Post a Comment