Идеалист сэтгэмжээр энэ ертөнцийг харах ахул үг хэмээх авианы гайхамшигт
чанарыг бид бүхэн анзаарах болно. Чухам үг нь авай эгшиг, энергийн нийлбэрээр
илэрсэн бодгаль гэж хэлэхэд буруудахгүй. Өөр өнцөгөөс өгүүлбэл бодост юмсын
хэлвэр авай эгшигээр илэрч байгаа юм. Хүний түүхэнд хэл яриа анхлан буй
болохдоо, хүн төрөлхтөнийг төрүүлсэн гэж үздэг энэ нь үнэн юм. Үг бүр нь дотоод ба гадаад урам
зоригтой холбоотой сэтгэл хөдлөлийн дуун илрэл байжл дээ. Хэл үүсэн төлөвших урт
удаан үйл явц түүхэн хувьсалын үндэс болсон нь агуу их бүтээлч чармайлт байсан бөгөөд
энэ чармайлтын ачаар хүмүүн нь адгууснаас ялгаран гарч чадсан юм. Хүн
сармагчингаас үүслээ хэмээх үзлийг гаргаж чадсан Дарвины бүтээл ч сэтгэмжид
түүний оюун ухааны хүчийг үг түлхэн гаргаж цаашдын онолын хувьсал хөгжлийн
санаа бололцоог гаргаж өгсөн байдагыг нуух юун.
Манай эрин үед радио, сонинууд хэн нэгний
бичсэн, хэлсэн үгийг сая саяар нь хувилан хамаа намаагүй цацаж байгаагаас үгийн
үнэ цэнэ тэр хэмжээгээр унасан ба та биднээс хавьгүй илүү ухаалаг, шүтлэгтэй
байсан соёлт иргэншлийн үеийнхэн маань өөрсдийн ариун уламжлал, оюун санааны
биелэл болсон үгийг хэрхэн дээдэлж ирснийг өнөөдөр бид бүхэн төсөөлөхөд ч бэрх
билээ. Үнэндээ манай гараг дээрхи бүх үйл явцийн талаархи тодруулах юм бол тийм
соёл иргэншлийн сүүлчийн хэлтэрхийг дорно дахины орнуудаас олж болох бөгөөд
ганцхан оронд л Мантрын амьд уламжлал нь өнөөдрийг хүртэл хадгалж иржээ. Энэ
бол Төвд орон юм.
Энд зөвхөн үг төдийгүй, түүнийг бүрдүүлэгч авиа бүхэн, цагаан
толгойн үсэг бүхнийг ариун билэг тэмдэг хэмээн үздэг байна. Үг хэдийгээр
орчлонгийн ердийн зорилгод үйлчилдэг ч, түүний гарал үүслийг тэд хэзээ ч
мартдаггүй бөгөөд тийм ч учраас тэд бичмэл үгийг дээдлэн хүндэлж, хүн амьтны
хөл дор хаядаггүй, замбараагүй шидэлдэггүй уламжлалтай ажээ. Ялангуяа, шашны
шинж чанартай ямар ч үг болон бичиг, цаашилбал, тэдгээрийн өчүүхэн жижиг
хэсгийг ч гэсэн хүндэтгэн дээдэлдэг бөгөөд тус хэлтэрхийнүүд нь ямар ч ашигтай
зорилгод хэрэглэгдэхгүй ч гэсэн, түүнийг хэзээ ч зориудаар устгадаггүй, харин тэдгээр нь өөрийн жам ёсоор
устах хүртлээ тусгайлан барьсан ариун газар, сан хөмрөгт, эсвэл агуйд байрлаж
байдаг билээ. Гэгээн Баха Улла “Аугаа их ахуй (бурханд) айлдахдаа: “Үг бол бүх ертөнцийн оньсогыг түлхүүр агаад түүний хүчин
чадлаар хүмүүний зүрх сэтгэлийн буюу үнэн хэрэгтээ тэнгэр диваажингийн үүд
хаалга нээгддэг амуй” гэж айлджээ.
Өнгө эгшигийн өөрийнх нь дотоод энерги
хэмнэл нь аливааг уян зөөлөн өнгө аясаар эгшиглэн харилцаг ч зүйлсээ тийм л
өнгөөр хөдөлгөөнд оруулдаг нь жам бөгөөд жишээлэх юм бол өсөн үржих, мандал
бадралын эрчим хүчийг тээсэн дуу авай түүний хөдөлгөч “үг-авай” хэмээгчээр
ухварлан ойлговол түүн лүгээ өнгө аяст гайхам бадрал хөгжлийг авчрах үйл ирэх
бизээ. Хэрэв хэтийдсэн муу мунхаг гайхам сүржин утгыг үл агуулсан дуун авай
орчлонд тархах юм бол түүн лүгээ мунхаг үйлсийн бүтээл гарахыг бас нэг үгээр
үгүйсгэхгүй болно. Үхсэн хатсан, цустай чинь хутгана гэсэн үгийн гаж буруу
хэмнэлийн айзамыг ертөнцөд цацах юм бол түүн лүгээ үгийн шидэт чанард өөрөө
ховсдуулах мэт саар энергид цохигдох болно. Үнэндээ хэлсэн ярьсан бүхэн тэрхүү
авайн эрчимээр та болоод орчин тойрны бүхийл атомд нөлөөлж байдаг. Энэ тухай
японы эрдэмтэд усан дээрхи сайн муу үгийн усанд нөлөөлөх онцлогоор нь
баталсан байна.
Махаяана буюу Их хөлгөны уламжлалд тийн тухай тодорхойлохдоо “...Бүх бодос
обьект нь хөдөлгөөнөөрөө авай үүсгэг ч , бүжиглэгч атомуудын нэгдэл цогц юм.
Бүжгийн хэмнэл өөрчлөгдөхөд тэдний үүссэн авай ч хувирна.
Атом бүхэн өөрийн дууг дуулдаг. Авай нь хором бүхэнд сайхан муухай янз
бүрийн хэлбэрийг бүтээнэ. Бүтээг ч авайнуудын зэрэгцээ хөнөөг ч авайнууд
оршино” гэсэн нь үг болоод авайны өөрийнх нь чанадын гайхамшигт хүчийг хэдэн
үгээр томёолсон хэрэг энэ болж байгаа юм. Хэлсэн бүхэн танхай балмад байвал
тэрхүү хэлсэн үгийнхээ утгаар танхай балмадын ертөнцөд та өөрөө амьдарч түүн
лүгээ адилаар муу эрчимээр өөрийнхөө үйлдэлийг цогцлоож байхыг Их хөлгөнд
бэлнээ тайлбарласан болно. Чухамдаа бодот ертөнцөд өөрийн утга агуулагын дагуу
удирдан бүтээдэг бөгөөд гадны энергийг татан бусдад дамжуулдаг. Амьдрал дээр
энэ чадварыг хүмүүн ашиглаж өөрийн сэтгэл бодолыг ариусгах, урам зориг, зол
золбоогоо сэргээх болоод бэрхшээл, өвчин шаналгаагаан ариусгасан үгийн
урсгалаар өөрийгөө эрчимжүүлэн эдгээх боломжтойг эрт дээр үеээс хүмүүн
төрөлхтөн анзаар ч мэдсэн байна. Хүнд тулгар ч буй өвчин нь зарим тохиолдолд
өөрийн дотоод дахь сэтгэлийн байдалтайгаар бий болсоныг орчин үеийн шинжлэх
ухаан олон талаар баталж байна. Хүн төрөлхтөн адууслаг шинжээс ялгаран гарахдаа
сэтгэл оюуны төрхтөн болон сармагчин өвгөөс салсан болохыг үгүйсгэхгүй ба өөрийн хүн хэмээх ухамсарт
эрчим бий болохтой хамт анхны хүмүүст адгууснаас ялгарах өвөрмөц авай зүйн
зохицолдлогоо үүссэн байж гэж ойлгомоор. Эрт галав болоод эдүгээ үеийн бүх амь
мандалын амьд оршнол өөрийн гэсэн өвөрмөц авайн зүйн тусламжтайгаар хоорондоо
харилцдаг.
Тэдний өөрсддөө зохиосон бус түүхэн шалгаралын явцад үүссэн тэрхүү
авай зүйн янз бүрийн хэмнэл нь амьд оршнол бүрд тус тусийн өвөрмөц харилцааны
дохио болсон байна. Шувуу тэнгэрт гуаглаж байхад газарт чоно улих нь тэдний
харьцааны өвөрмөц түвшингийн зүйл хоорондын дохой болохыг бэлхнээ батална.
Амьдралын сонгодог хууль гэж үзвэл хүний болоод адгуусны дотоодын энергит
анхны дохио бол хүмүүн ухамсарт авай зүй, адгуусанд түүний өөрийнх нь түвшин
тус бүр ноогдсон авай зүйн нарийн зохицолт хөгжил аль алинд нь түүхэн хувьсалын
явцад үүссэн бололтой. Тийм зохицолт түвшингийн хөгжлийн ороомог байхгүй бол
амьд оршнолын утга учирт бужигнаан үгүй байхсан билээ.
Эцэст нь хэлэхэд сайхан үгийг хүмүүс бие биендээ хэлж байхыг манай өвөг
дээдэс эрт дээр үеээс захиж байсан. Өлзий дэмбэрэлт, ерөөлийн үгийг ихээр
хэрэглэж ирсэн монгол зоны элэгсэг найрсаг, зочломтгой зангийн эхлэл нь монгол
зан, сэтгэл оюуны төрх болой.
05.24.12
No comments:
Post a Comment